Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр өршөөгдөх бол хохирлоо бүрэн барагдуулсан байх ёстой

Түгээх    
2013-05-22 07:20:27 - Улс төр

enhbayar-ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ 3000 ЯЛТАН СУЛЛАГДАНА-

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-МАХН-ын гишүүд Өршөөл үзүүлэх тухай хууль батлуулах нь гэсэн мэдээлэл бий. Зөвхөн танай намын гишүүд хуулийн төсөл дээр ажилласан уу?

-Хүний эрхийн чиглэлээр ажилладаг гишүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон С.Ганбаатар, Л.Цог, Г.Уянга, Ж.Батзандан нарын 24 гишүүн хагас жилийн турш уг хуулийн төсөл дээр ажиллаж, хамтдаа өргөн барихаар болсон.

Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын удирдлага гэх мэтээр дээрээс хуулийн төсөл орж ирдэг байсан. Харин энэ удаад жирийн гишүүд хорих байгууллагуудад судалгаа хийсний үндсэн дээр хуулийн төсөл боловсруулсан. Жирийн иргэд, хохирогч. хуульчид гэх мэт тал бүрээс судалгаа хийсэн. Үүнд аль нэг улс төрийн нам, улстөрчийн нөлөө байхгүй. Ер нь УИХ-д орж ирээд Өршөөл үзүүлэх хууль гаргах нь миний гол бодлого байсан.

-Хуулийн шинэтгэлийн хүрээнд өөрчлөгдөх Эрүүгийн хуулиар зарим төрлийн гэмт хэрэгтнүүдийг гэрт нь ял эдлүүлэх юм билээ. Хууль өөрчлөгдөж ялын олон төрөл үүсэх гэж байхад яаравчлан өршөөл үзүүлэх нь зөв үү?

-Монголд албан бус тоогоор долоон мянга гаруй хоригдол байгаа нь бараг цэрэг, армиас илүү гарсан үзүүлэлт. Эрүүгийн хууль хэтэрхий хатуу болсноос шоронжсон улс болж байна гэж үзэх хүн олон бий. 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан ч өнөөдөр Монголын шорон дүүрч, олон тэрбум төгрөгөөр шинэ шорон барьсаар байна. Анх удаа хүнд, хөнгөвтөр гэмт хэрэг үйлдсэн иргэддээ Монголын төр энэрэнгүй хандаж, өршөөл уучлал үзүүлж байх ёстой.

Гэрийн хорионд байх зэрэг ялын олон төрөл Гэмт хэргийн тухай хуульд орохоор төлөвлөгдөж байгаа. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хууль Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд огтхон ч хамаарахгүй.

-Тэгвэл хуулийн төсөлд тусгаснаар ямар хүмүүс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдах боломжтой вэ?

-Тодорхой хэмжээнд ялаа эдэлсэн, өөрийнхөө алдаанд дүгнэлт хийжбайгаа, хамгийн гол нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хүмүүс хамрагдана. Өмнөх хуулиудад хохирлыг нөхөн төлсөн байх шаардлага тавигддаггүй байсан. Харин бидний өргөн барьж байгаа хуулийн төсөлд өршөөлд хамрагдах бол заавал хохирлыг барагдуулсан байх нөхцөл тавьж байгаа.

-Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд хүнд, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдах юм уу?

-Хөнгөн, хүндэвтэр гэмт хэргээр ял эдлэгсэд зуун хувь өршөөгдөнө. Мөн гурван жил хүртэлх ялтай үлдэж байгаа хүнд гэмт хэрэгтнүүд хамрагдана. Хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдээд эдлээгүй ял нь гурван жилээс илүү бол үлдсэн ялынх нь 50 хувийг өршөөнө.

-Хүн амины хэрэг үйлдээд гурван жилийн ял эдлэх хугацаа үлдсэн ялтан яах вэ?

-Онц хүнд гэмт хэрэгтнүүд энэ хуульд хамрагдахгүй. Терроризм, хүндрүүлсэн дээрэм, олон удаагийн хулгай зэрэг онц хүндэд тооцогддог гэмт хэргүүд хуульд хамрагдахгүй.

-Албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа иргэд өршөөгдөх үү?

-Албан тушаалтан авлига авсан бол өршөөгдөхгүй. Харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хайнга хандсан бол өршөөгдөнө. Гэхдээ ялаас нь шалтгаалах юм. Жишээлбэл, "Долдугаар сарын 1"-ний үеэр албан тушаалдаа хайнга хандсан хэргээр ял эдэлж байгаа цагдаагийн хурандаа нар өршөөгдөнө.

-Хувиараа бизнес эрхэлж байгаад алдсан, шоронд орсон хүмүүсийг нийгэмд олигархи гэж хүлээж авдаг, зарладаг. Төрийн мөнгө идэж хөрөнгөжсөн хүмүүсийг тэднээс ялгах талаар хуульд тодорхой заасан уу?

-Бүх хэрэгт Эрүүгийн хууль адил байдлаар үйлчилдэг. Хувийн бизнес хийж байгаад хэрэгт орсон хүмүүсийг хэзээ ч олигархи гэж үздэггүй. Харин төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хувьдаа хөрөнгө завшсан нөхдүүдийг л олигархи гэж нэрлэдэг шүү дээ. Хэрэв хүнд гэмт хэрэг үйлдсэн бол 50 хувийг л өршөөнө, үлдсэн ялыг өөрөөр нь эдлүүлнэ гэсэн үг. Түүнээс олигархи, олигархи биш гэж ялгах боломж байхгүй.

-Давтан үйлдэлтэй хэрэгтнүүд яах вэ. Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэдэн ялтан суллагдах боломжтой вэ?

-Хэргийн төрөл, ялаа эдэлсэн хугацаанаас хамаарна. Судалгаагаар гурван мянга шахам ялтан суллагдчих байх.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ хуульд хамрагдах боломжтой юм байна. Хуулийн төсөл боловсруулахад үүнийг тооцжээ гэж хардаж болохоор юм...

-Энэ бол хуулийн гол зорилго биш. Өмгөөлөгчид, хуульчид Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдэгч, гэмт хэрэг үйлдээгүй гэж үздэг. Н.Энхбаяр энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан ч цагаатгуулахаар хөөцөлдөх нь мэдээж.

-Н.Энхбаяр нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх эцэслэн тогтоосон. Энэ мөнгөө төлөхгүй бол өршөөгдөхгүй гэсэн үг үү?

-Хэрэв хохирол учруулсан бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа хүмүүс хохирлоо арилгасан байх ёстой.

-Хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа хугацаа Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгааг улс төрийн тохироо гэж хардах хүн цөөнгүй байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл боловсруулахад маш их судалгаа хийх хэрэгтэй учраас цаг их орлоо. Төрийн байгууллагаас мэдээлэл авахад хүртэл хүндрэлтэй байна шүү дээ. Хуулийн төсөлд санал авах гэж нэг байгууллагын даргыг сар хүлээх жишээтэй. Цаг хугацаа нь л ингэж таарлаа.

-Хуулийн байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Зарим нь хүнд гэмт хэргийг хуульд оруулахгүй байя гэсэн санал гаргасан. Гэхдээ авлигын хэрэгтнүүд, албан тушаалтнуудыг бүгдийг нь суллачих гэж байгаа юм биш. МИАТ, Үндэсний татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны албац тушаалтнуудын хэргийг шүүхээс хүнд гэж үзэж ял оноовол эдлэх ялын 50 хувийг өршөөх тухай яригдана. Бүр ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзвэл өршөөгдөхгүй. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа үйл хэрэгт сөргөөр нөлөөлөх зүйлгүй. Хууль одоо ял эдэлж байгаа, ялаа эдлээд дуусах гэж байгаа хүмүүс л хамаарна шүү дээ.

-Өршөөгдсөн ялтнууд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад яаж анхаарах ёстой бол?

-Өршөөл үзүүлээд суллаад орхих биш ажлын байртай болох талаас нь холбогдох яамдад санал тавья гэсэн уриалга гаргаж байгаа. Мөн гэр бүлийнхэнд нь хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар захидал хүргүүлнэ гэж төлөвлөж байна.

-Хууль ямар хугацаанд хэрэгжих вэ?

-Батлагдан гарснаас хойш нэг сарын дотор хэрэгжих болов уу. Судалгаагаар одоо нэг хоригдолд өдрийн хоолны 10650 төгрөг, хувцсанд жилд 200 мянган төгрөг гэх мэтээр нийтдээ удбын төсвөөс 12.5 тэрбум төгрөг зориулдаг юм билээ. Харин өршөөл хамрагдсан хүмүүсийг гэрт нь хүргэтэл 120 сая төгрөгийн зардал гарна гэсэн судалгаа бий. Тиймээс хуулийн төсөл хурдан хугацаанд батлагдана гэж найдаж байгаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

zochin (202.179.*.*)
2013-06-20 00:45:40
hench amidrald am garj boldoggui uneheer sanaandgui tend ortson humuus zunduu bga heden hun ch gsen narand garj eej aav ehner huuuhdinha elgiig devteevel sain l bizde horij tsagdaj shorond hiihed mgl-d asuudalgui amarhan shtee.Zovlon chni helj irdeggui shte humuuse het tuilshirj bhaar urshuulin huuli garval garna l biz uneher uhaan muutai teneguud ni ahiad hereg hiivel hze ch barag gargahaargui bdag bol yu iingehes

зочин (202.21.*.*)
2013-06-03 09:59:43
Хохирол төлөх чадвартай байсан бол яах гэж тийм муухай газар олон жил суух юм бэ. Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүст зориулсан хууль гаргах гэж байгаа юм бишүү. Хууль санаачлагчид судалгаагаа үнэн гаргасан юм боловуу. Тийм олон хүн гарч чадахгүй Энхбаяр мэтийн баячууд л гарах байх.Энэ бол яах аргагүй нэг хүнд зориулсан хууль байна. Харин Тэмүүжин сайдын өргөн барих хуулиуд хурдан батлагдаасай. Энэ хуулиуд нь харин бүх хүмүүст хамаарах улс орныг шоронжсон орон биш болоход чухал ач холбогдолтой хуулиуд байна лээ. Тэмүүжин сайдаа хаврын чуулганаараа батлуулаарай.Амжилт хүсье

зочин (203.194.*.*)
2013-05-30 10:53:30
энэ хууль яг хэзээ батлагдах юм вэ? хэзээнээс хэрэгжих юм? 3 жил хүртлэх гэдгээ торуулж өгөөч 3,6 жил байвал өршөөгдөх үүү? хариу хэлж өгөөч хүмүүсэээ?

зочин (103.10.*.*)
2013-05-27 01:38:21
өмнөх 2 удаагийн өршөөлөөс шоронгоос гарч чадалгүй хоцорсон хүмүүс одоо гарах байлгүй дээ

сарангэрэл (103.10.*.*)
2013-05-27 01:35:45
хэрэг хийсэн хүн ч байдаг, хийгээгүй ч хүн байдаг л юм байна лээ шд. танил талтай, мөнгөтэй хүмүүс нь ял завшиж ядарсан нэг нь ялаа эдлээд суудаг болсон юм бишүү. монгол өрх гэрээс заавал нэг хүн нь гадаадад ажил хийхээр явсан, нэг нь шоронд ял эдэлж байдаг гэж үнэн юм шигээ арай л дэндэж байна. энэ хууль нь хурдан батлагдаж олон хүн ээж, аавдаа, үр хүүхдүүддээ очиж энх амгалан амьдраасай

444444 (202.170.*.*)
2013-05-24 09:24:57
Санамсаргүй хэргүүдийг өршөөж болохгүй юм байхгүйшдээ ямар санаатай хэрэг хийгээ биш тийм хүмүүс өчнөөн хоригдож байгаашдээ

989898 (202.170.*.*)
2013-05-24 09:23:50
Санамсаргүй санаандгүй жишээ нь авто аваар ч юм уу тиймэрхүү хэргүүдийг өршөөхөд болохгүй юм.

агаа (122.254.*.*)
2013-05-22 14:03:23
Шал утгагүй юм ярихиймаа.Бидний төлсөн татварын мөнгийг идэж ууж,тансагласан,5-н монгол хүнийг буудсан хүмүүсийг өршөөмөөргүй байна.Одоохондоо Өршөөлийн хууль гаргах хэрэггүй ээ.

Зочин (202.55.*.*)
2013-05-22 11:52:47
elbeg dorj eniig batlahiin bol tegeed oilgomjtoi songuulid garahgui bh

unen (76.170.*.*)
2013-05-22 11:47:11
exs enxbayr bayn xun yum chini tolood l garaad irne. oo bas goloo tsoxuod baij magadgui ee, tsolmon abgail jaal uurlax baix daa

Zochin (180.149.*.*)
2013-05-22 11:25:56
Enhbayar Mongold ih l gai bolnoo

зочин (202.126.*.*)
2013-05-22 11:20:12
Энэ Элбэгдоржийн ШОУ гаас залхаж байна. Үнэн юм гэж алга. Элбэгдорж жинхэнэ популист, худалч нөхөр юмаа

Зочин (202.55.*.*)
2013-05-22 11:10:00
haha hereg hiiged bj de anh udaa hiivel orshuuhiin bnshde

Зочин (202.55.*.*)
2013-05-22 11:08:46
ene arai dendenee elbegdorjiin sullasn humuus ehneesee dahin hereg uildeed bhad ene huuli batlagdval za tegeed gaduur garaltgui bolhiin bnaldaa sullagdaagui ued aimaar herguud garaag amidrahad hetsuu bhad huuli batlagdaad sullagdahaar boljuul za ulaanbaatar aimshgiin hot bolhiin bnaldaa zuvhun enhbayariig sullahiin tuluu iim aimaar zuil hiih gej bdag yanadaa yana

1111 (202.179.*.*)
2013-05-22 11:05:25
Наад гараад байгаа зардалаас чинь илүү гэмт хэрэгтнийг барих гэж улсаас асар их хэмжээний зардал гарсан юм биш үү. Дээр нь гэмт хэргийн золиос болсон байгууллага, хувь хүний эд материалын болон сэтгэл санааны зардлыг тооцвол хэдэн тэрбум гарах бол. Наад нөхдүүд чинь доор хэлсэнчилэн "Өршөөлийн хуулийн" хонхны баяраа нижгэр тэмдэглэж хичнээн хүнийг нус нулмистай нь хутгах бол доо.

zochin (103.10.*.*)
2013-05-22 10:53:55
enhbayaraas gadna olon hun helmegdej shorond orson l bga.

маанаг оюунбаатар (122.201.*.*)
2013-05-22 10:41:37
оюунбаатар гэж маанаг нь дэндсэн тэнэг гар авилгалын загалмайлсан эцгийг суллах хатуу даалгавар эзнээсээ авчээ.тэгэхгүй бол нэг ч хүний санал авалгүй их хуралд орж суусан гишүүний суудлаа өгөхөөр болж байгаа юм байна.энхбаяр гэж хулгайч шоронд ороогүй бол энэ маанаг ийм хууль санаачилнаа гонжийн жоо.

зочин (202.179.*.*)
2013-05-22 09:17:25
Хоригдол зардал их гаргаад байвал суллаад тавьчихдаг моод дэлгэрүүлэх гээ юу.

халзан (202.179.*.*)
2013-05-22 09:15:40
Хөөе цаана чинь мэргэжил дээшлүүлэх курссээс гурван мянган төгсөгч "Өршөөлийн хууль" гэдэг хонхны баяр хийж,бидний дунд орж ирэх юм байх,тэгээд УИХ-аас баталсан хуулийн дагуу тонон дээрэмдэх,хүчэрхийлэ ,хүн алах зэрэг үйл ажиллагаануудаа албан ёсоор явуулах гэнээ.

Зочин (202.72.*.*)
2013-05-22 09:13:12
Элбэг дорж саяхан дахин өршөөлийн хууль гаргахгүй гэж байсан даа Энхбаяр 2 хон жил сууж чаддаггүй аргагүй муу эр юм даа 3 жилийн цэрэг гэж шоронгоос дор албыг энэ новшийн үеийн олон аавын хүү хэл амгүй хаагаад ирсэн түүхтэй даанч энэ новш тэр албыг хаагаагүй дээ

SUDALGAA (103.9.*.*)
2013-05-22 09:07:07
Shoushenkees orgoson ni deer gardag shig orshoold hamruulah humuusee setgelzuichid, tsagdaa shuuh, irgdees burdsen bag ajiluulj humuujsen esehiig ni sudlaj baij gargdag bolmoor yum havtgairuulj sullah gej yarah hereggui bolow uu

Зочин (112.72.*.*)
2013-05-22 08:41:46
Vheesei ene l alaruud horigluudtaigaa

Zochin (202.131.*.*)
2013-05-22 08:39:41
Sullaj baixaar ajil xiilguulj tulburiig ni baragduulmaar yum. Enxbayar ch gantsxan bish. Xuuli zurchij xun, xumuusiig xoxiroogood xeden jil suusan nertei urshuugdux ni utgagui biz dee

эр (122.201.*.*)
2013-05-22 08:28:26
энэ новш үхэж далд ороосой. энэ хүмүүс хэзэээ хийсэн үйлийн үрээрэй тэр муу новшийн төлөө ингэж үхэн хатан зүтгээд байдаг бйанааааа. энэ арай дэнэдэээ ганц хүнээ гаргахын төлөө 3000 гаран хоригдолыг суллах нь байна ш дээ.

Зочин (24.196.*.*)
2013-05-22 08:21:03
enhbayariig tsagaatgah ni zov. elbegdorjiin hiisen helmegduulel

Зочин (24.196.*.*)
2013-05-22 08:21:01
enhbayariig tsagaatgah ni zov. elbegdorjiin hiisen helmegduulel

Balaihuu Balaiselenge nart (202.70.*.*)
2013-05-22 07:43:49
1 hunii tuluu huuli gargah gej. bga hol ochij huts bitgii dawar teneruudee. Balaihuu gej helee hazsan booronhii heltei durak chi huulch mun uu

Зочин (202.70.*.*)
2013-05-22 07:39:13
MAXN arai dendnee dargadaa. zoriulsan huuli gargah gej bna shu dee.Huuli shuuhiin umnu bugd tegsh erhtei biz dee. Iim l humuusiig songoj dee Niitiin tuluu bish 1 hunii tuluu gedeg n haragdaj bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-11-28 17:44:36 - Эрүүл мэнд
Оюутан залуус цусаа хандивлалаа
2014-11-28 17:39:16 - Хууль
Хүмүүжигчид цалингаараа гэм хохирлоо барагдуулжээ
2014-11-28 17:30:51 - Хууль
Х.Анхбаярт оногдуулсан 3 жилийн ялыг тэнсэхээр шийдвэрлэв
2014-11-28 17:09:31 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг шүүгдэгчээр татжээ
2014-11-28 17:04:07 - Нийслэл
Тагтааг зохиомлоор хооллох нь олон эрсдэл дагуулж байна
2014-11-28 16:40:20 - Улс төр
МАН-ыг АН-тай хамтран ажиллахыг уриалжээ
2014-11-28 16:07:03 - Нийслэл
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолуудад шалгалт хийнэ
2014-11-28 15:40:18 - Энтертайнмент
Өнөөдөр "Талархлын баяр"-ын өдөр
2014-11-28 15:31:10 - Улс төр
Намаа доромжилсон учир Л.Цогийг гишүүнээс нь эргүүлэн татна гэжээ
2014-11-28 15:26:00 - Гадаад
“Жүнан Илбо” сонин Н.Энхбаярын талаар ташаа мэдээлэл гаргаснаа залруулжээ
2014-11-28 15:20:29 - Нийслэл
Нийслэлийн ирэх оны төсвийг 12 дугаар сарын 4-нд эцэслэн батлана
2014-11-28 15:15:48 - Эрүүл мэнд
Уушги гэмтээдэг вирус илэрчээ
2014-11-28 14:50:09 - Гадаад
Супер модель эболатай тэмцэхэд зориулж дэлгүүр нээжээ
2014-11-28 14:18:56 - Шар
Монголын миссүүд Лондонд уулзав
2014-11-28 14:17:39 - Улс төр
МАН-ын Бага хурал хойшиллоо
2014-11-28 14:08:32 - Нийслэл
Аялал жуулчлалын салбарынханд Монголоо сурталчлав
2014-11-28 14:04:14 - Улс төр
Монгол Улс АСТОУХ-гийн дарга орноор ажиллана
2014-11-28 13:58:46 - Нийслэл
Г.Цэдэндамба: Төрийн ордонд эргэж ирнэ гэж өөртөө андгайлсан…
2014-11-28 13:07:36 - Нийслэл
Дохионы хэл, брайль үсгийн тайлбар нэвтрүүлсэн анхны музей боллоо
2014-11-28 12:50:40 - Нийслэл
Бусдын дайвар ачаа тээш авахгүй байхыг анхаарууллаа
2014-11-28 12:47:35 - Хууль
Хүн амын хөгжлийн бодлогыг дэмжив
2014-11-28 12:36:14 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
2014-11-28 12:29:19 - Спорт
Төрийн өмчит компаниудын аваргууд өнөөдөр тодорно
2014-11-28 12:08:37 - Хууль
Г.Анхбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2014-11-28 11:58:29 - Нийслэл
50 метр хүртэлх талбайн халтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй
2014-11-28 11:56:32 - Нийслэл
"Монгол шагайн харваа"-г ЮНЕСКО-д бүртгэлээ
2014-11-28 11:55:35 - Шар
О.Магнайг шүүгчид нөлөөлсөн гэж шалгаж эхэлжээ
2014-11-28 11:55:28 - Нийслэл
Ухаалаг шийдлийн эзэд эко аялал зохион байгууллаа
2014-11-28 11:12:59 - Эдийн засаг
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНКААР ДАХИН ТОДОРЛОО
2014-11-28 11:05:42 - Шар
Монгол эрдэмтэн “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодорлоо
2014-11-28 10:57:46 - Шар
Төрийн ордны рестораны хоолоос хүний шүд гарчээ
2014-11-28 10:56:18 - Улс төр
Хүн амын хөгжлийн талаар хэлэлцэж байна
2014-11-28 10:52:58 - Хууль
АТГ-аас гурван хүнийг орон даяар эрэн сурвалжилж байна
2014-11-28 09:59:33 - Улс төр
МАН-ын Бага хурал болно
2014-11-28 09:50:01 - Хууль
“Монос”-ын ажилтнуудыг ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО
2014-11-28 09:47:52 - Нийслэл
102 зочид буудал, дэн буудал зөвшөөрөлгүй ажиллаж байжээ
2014-11-28 09:38:28 - Спорт
Чэжүгийн гранпригаас хос хүрэл медаль хүртлээ
2014-11-28 08:41:47 - Байгаль Орчин
Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
2014-11-28 08:33:56 - Нийслэл
Х.Баттулгын анхны эхнэр З.Уянгын “Зүүд” зураг сая доллароор үнэлэгдэж байна
2014-11-28 08:25:03 - Нийслэл
МАН-ын саалийн үнээ "Өндөр цайз" төв зарагджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй