“Буянт Ухаа”-д залуу гэр бүлийн хороолол сүндэрлэж байна

Түгээх    
2013-07-01 13:12:45 - Нийслэл

"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн барьж байгаа залуу гэр бүлд зориулсан "Буянт-Ухаа-1" орон сууцны хорооллын ажлын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танилцсан юм. ОССК-ийн захиалгаар Нисэхийн дэнжид 1575 айлын орон сууцны 25 барилга барьж байгаа бөгөөд одоогоор ажлын явц төлөвлөгөөт хугацаанаасаа 14 хоногийн өмнө яваа аж.

Метр квадрат нь 980 мянган төгрөгийн үнэтэй тус орон сууцны эхний 500 айлын байр ирэх 12 дугаар сарын 21-нд ашиглалтад орох юм байна. Одоогоор санхүүжилт саатаж байгаа нь барилгын гүйцэтгэлд нөлөөлж байгааг удирдлагууд хэлж байсан. Мөн барилгын талбайд байгаа дулааны шугам сүлжээг холдуулахгүй бол зарим барилгаа барих боломжгүйд хүрчээ. Энд нийтдээ 25 блок барилга баригдахаас одоогоор 18 нь баригдсан байна. Өрөөнүүдийн хувьд 1-3 өрөөтэй бөгөөд 37-52 метр квадрат хэмжээтэй юм билээ.  "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" нь 2016 онд ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлын ажилд оролцохоор шалгарсан билээ.

Энэ үеэр "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-ийн ТУЗ-ийн дарга Б.Жүгдэрээс зарим зүйлийг тодрууллаа.

-"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-д хичнээн компани багтаж байна?

-Өнөөдөр корпорацийн бүрэлдэхүүнд "Дельта констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" гэсэн таван компанийн 2600 гаруй монгол ажилчин байна. Яг "БуянтУхаа-1” хорооллын талбайд 700 гаруй ажилтан, 60 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байна.

-Барилгын чанарын үзүүлэлтэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Манай барилгууд бүгд бүрэн цутгамал учраас чанарт асуудал байхгүй. Угаалгын өрөө нь ч цутгамал. Өндөр нягтралтай чанартай барилгууд бий. Цутгадаг технологийн давуу тал гүйцэтгэл өндөр байдагт оршдог юм.

-Машины зогсоол болон бусад үйлчилгээний төвүүд байгуулах уу?

-Байр болгон доороо гараж, дээрээ зогсоолтой байна. Доорхи гараж нь олон давхар байхаар шийдээгүй. Ер нь залуу гэр бүлд зориулсан орон сууцны хорооллын зураг төслийн дагуу хийгдэж байгаа. Энд барих 1575 айлын хувьд хангалттай зогсоолтой байна.

-Ирэх 12 дугаар сард эхний айлууд нь байрандаа орох юм байна. Үлдсэн нь хэзээ ашиглалтад орох вэ?

-Хөрөнгө санхүүжилт саатахгүй бол бид арванхоёрдугаар сарын 21-нд эхний 500 айлын орон сууцыг хүлээлгэж өгнө. Үлдсэнийг нь ирэх оны тавдугаар сард 100 хувь хүлээлгэж өгнө. "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жилд 4000 айлын орон сууц барих бололцоотой. Хэрэв дахиад "Буянт-Ухаа-1" хороолол шиг орон сууцны хороолол барих талбай байвал бид өнөөдөр ч очоод ажиллахад бэлэн байна. Бид хөрөнгө оруулагчид биш, гүйцэтгэгчид болохоор захиалга хэрэгтэй байна.

-Барилгын материалаа хаанаас авч байгаа вэ?

-Бид үндэсний үйлдвэрлэгчдээсээ бараа материалаа авдаг. Мөн манайд зөвхөн монгол ажилчид ажиллаж байна. Ингэж байж бид гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг дотооддоо үлдээж чадна. Монголын барилгачид чадвартай болсон. Одоо том төсөл болгоныг гадаадынхан авч байна. Үнэндээ тэд биднээс илүү гараад байх юм байхгүй. Одоо монголчууддаа итгэмээр байна. Бид бүтээн байгуулалтын ажилд илүү эрчимтэй ормоор байна. Гол нь бидэнд боломж олгох хэрэгтэй байна.

Ж.МАРАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

ba (122.201.*.*)
2013-07-01 23:30:17
heden hulah ulsuud bairj baigaa yum bishuu bi medej b.a

Bolloooo (213.166.*.*)
2013-07-01 16:47:22
Ger horoolol vns nuram ugaadas nus yser shavar shalbaagnaadaaa mongolchuud salah tsag oirhon bn bayrallaa

Зочин (122.201.*.*)
2013-07-01 14:41:51
hehe yaduusiin horoolol gedeg umdaa

11 (202.126.*.*)
2013-07-01 14:36:23
ene zaragdaad duussan gewel yahuu

Tsomo (82.145.*.*)
2013-07-01 14:05:59
Dajgvi sangdaj bna da

irgen (122.201.*.*)
2013-07-01 14:00:07
heden kvadratin heden uruunuudtei yum be gol medeelel ni alga bnashuudee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-12-18 17:39:12 - Эрүүл мэнд
Эбола вируст халдвараар 18669 хүн өвчилжээ
2014-12-18 17:23:49 - Хууль
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс М.Наранбаатарт зөвлөмж хүргүүлжээ
2014-12-18 17:21:25 - Спорт
Хакухо М.Даваажаргал: Японы сумогийн холбооноос дарамт, шахалт ирэхгүй байгаа
2014-12-18 17:13:41 - Гадаад
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн хурал эхэллээ
2014-12-18 16:55:04 - Хууль
Хараа хяналтгүй 34 хүүхдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ
2014-12-18 16:44:44 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа
2014-12-18 16:21:42 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд томуу, төст өвчний тархалт нэмэгджээ
2014-12-18 16:11:06 - Улс төр
МАН-ынхан чуулганы хуралдаанд ирсэнгүй
2014-12-18 16:05:51 - Энтертайнмент
Монголчуудад зориулсан байшин хэлбэртэй бялуу
2014-12-18 15:52:50 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2014-12-18 15:47:35 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2014-12-18 15:34:40 - Улс төр
Намууд зөвшилцөж чадахгүй байна гэв
2014-12-18 15:33:20 - Боловсрол
Сэтгүүл зүйн түүхэнд бас нэгэн шан татагдлаа
2014-12-18 15:25:45 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөв
2014-12-18 15:17:47 - Нийслэл
Шүүхийн шийдвэр гартал МҮОНРТ-ийн захирлаар хүн томилохгүй байхыг зөвлөв
2014-12-18 15:07:28 - Улс төр
Б.Батзориг: Улстөрийн шинжтэй гүтгэлэг гэж харж байна
2014-12-18 15:05:50 - Нийслэл
Баянзүрх, Налайх дүүрэгт “хамтын хуримтлалын сан” байгуулагдана
2014-12-18 15:01:46 - Хууль
Тагнуулын Д.Цогтбаатарын ялыг хэвээр үлдээлээ
2014-12-18 14:59:59 - Нийслэл
Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тоог нэгтгэж байна
2014-12-18 14:34:39 - Хууль
Казахстанд ял эдэлж байсан хоёр иргэнийг эх оронд нь авчирчээ
2014-12-18 14:23:53 - Орон нутаг
“Эрдэнэт” үйлдвэр ажилчдаа 500 мянган төгрөгөөр шагнах тушаал гаргажээ
2014-12-18 14:04:56 - Улс төр
Ж.Мөнхбат: МАН хэзээ ч төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж байгаагүй
2014-12-18 14:03:46 - Энтертайнмент
”National geographic”-ийн гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн шилдэг бүтээлүүд
2014-12-18 13:43:50 - Гадаад
Ангарагийн чулуулгаас органик бодис илрүүлжээ
2014-12-18 13:30:58 - Шар
Малала Нобелийн шагналын мөнгөө амиа алдсан хүүхдүүдийн ар гэрт хандивлана
2014-12-18 13:29:14 - Улс төр
АН, МАН хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна
2014-12-18 13:06:02 - Улс төр
УИХ-ын чуулган 14 цагт хуралдана
2014-12-18 12:51:07 - Шар
“Ким Чен Ун ялалт байгууллаа”
2014-12-18 12:49:09 - Энтертайнмент
НОМИН шинэ жилийн бэлгээ задаллаа
2014-12-18 12:43:30 - Нийслэл
Сэрэмжлүүлэг: Булаах гэмт хэрэг нэмэгджээ
2014-12-18 12:40:44 - Эрүүл мэнд
Ц.Мөнхбаяр Зайсангийн хорихын эмнэлэгт эмчлүүлж байна
2014-12-18 12:39:48 - Гадаад
Барьцааны иргэдийг сулласан бичлэг олон нийтэд ил болжээ
2014-12-18 12:35:34 - Энтертайнмент
Монголын мисс "Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээнд амжилттай оролцож байна
2014-12-18 12:32:45 - Эдийн засаг
Гацууртыг стратегийн ордод оруулах гэж яарахын учир
2014-12-18 12:26:38 - Спорт
Манай тамирчид ”Дакар ралли 2015”-д оролцохоор эх орноосоо мордлоо
2014-12-18 12:23:52 - Нийслэл
“Дугуйтай санта” парад болно
2014-12-18 12:19:36 - Спорт
Манай тэшүүрчид оюутны ДАШТ-д оролцоно
2014-12-18 12:19:28 - Орон нутаг
Архангай аймагт “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийн нээлт боллоо
2014-12-18 12:15:55 - Гадаад
Обама Куба улстай хамтын ажиллагаагаа сэргээнэ гэв
2014-12-18 12:09:22 - Нийслэл
Дахин төлөвлөлтийн орон сууцны үнийн 30 хувийн төлбөрийг Нийслэл батлан даахаар болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй