Иргэний зориг, ногоон намын залуучууд шинэ давалгаа болж гарч ирнэ

Түгээх    
2013-09-12 10:43:16 - Улс төр

iznnИргэний зориг залуучуудын холбоо их хурлаа хийхээр болжээ. Энэ сэдвийн хүрээнд Иргэний зориг залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Цогзолмаатай ярилцлаа.

-Их хурлаа хэзээ хийх гэж байна?

-Энэ сарын 20-нд хийхээр товлосон байгаа. Их хуралд маань Иргэний зориг, ногоон намын удирдлагууд оролцох юм. Тэгээд ч Их хурал залуучуудад нээлттэй байна. Хүсвэл залуус нэр дэвшиж болно. Өөрөөр хэлбэл, Иргэний зориг залуучуудын холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар хэн ч сонгогдож болно гэсэн үг.

-Нэг хэсэг авлига, архидалт, хээл хахуультай тэмцэж явсан ИЗН-ын залуус сүүлийн жилүүдэд сураг алдраад байгаа. Яагаад гэнэт Иргэний зориг залуучуудын холбооныхон их хурлаа хийхээр болов?

-Хүмүүс Иргэний зориг, ногоон намыг залуу гишүүдгүй гэж ярьдаг. Үнэндээ манай намд залуучууд олон байсан, одоо ч байгаа, цаашдаа байх ч болно. Бидэнд хийж бүтээсэн зүйлс их бий.

Анх 2005 онд Иргэний зориг залуучуудын холбооны залуус авлига, хүнд суртал, хээл хахуультай тэмцэх өргөх бичиг барьж явсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ тэмцлийн маань үр дүнд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан шүү дээ.

Сүүлийн жилүүдэд залуус тус тусынхаа ажил төрөл, зав зайнаасаа болоод холбооныхоо ажлыг жаахан цалгардуулсан тал байгаа. Харин одооноос бид үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Нэг ёсондоо Иргэний зориг залуучуудын холбооны их хурлаар ИЗНН-ын залуучууд шинэ давалгаа болж гарч ирнэ. Намынхаа хуучин дүрэм, журмыг шинэчилж, залуучуудын дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа. Тэрнээс ямар нэгэн байдлаар ажил албан тушаалд санаархсан юм бидний хувьд байхгүй. Бид зөвхөн шинэ үеийн залуу лидерүүдийг бэлдэхийг л зорьж байгаа.

-Монгол ардын намын залуу гишүүд намаа шинэчлэх гэж тэмцсээр л байгаа. Харин та бүхэн Иргэний зориг ногоон намаас ямар шинэчлэлийг хүсч байгаа вэ?

-Залуучуудыг дэмжихийг л хүсч байна. Сүүлийн үед хүмүүс маш их бухимдалтай байна. Тэр тусмаа залуучууд. Орон байртай болохын тулд ажил хиймээр байдаг. Гэтэл төрийн байгууллагууд туршлага, бакалавраас дээш цол нэхээд ажилд авдаггүй. Төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцлээ ч ажилд орох гэж хүлээсээр хоёр жил болдог. Ингээд нөгөө шалгалт нь хүчингүй болчихдог. Арга буюу багахан цалинтай хувийн байгууллагад ажиллаж, цалингаас цалингийн хооронд, айлын хажуу өрөө хөлсөлж амьдардаг. Эцэстээ залуучууд бид үр хойчдоо юу үлдээх юм бэ.

Гэтэл орон сууц гэдэг нэг л асуудал, цаана нь өчнөөн бэрхшээл бий. Үүний төлөө бид нэг ч гэсэн зүйлийг хийе гэж бодсон. Тиймээс л залуус бид дуу хоолойгоо нэгтгэхээр шийдсэн.

-Иргэний зориг залуучуудын холбоог намаасаа ангид, тусдаа бие даасан холбоо гэж сонссон. Та бүхэн намтайгаа хэр холбоотой ажилладаг вэ?

-Иргэний зориг ногоон нам бол хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийн дээдэлдэг либерал үзэл баримтлалтай нам. Иргэний зориг залуучуудын холбоо ч либерал үзэлтэй залуусын нэгдэл. Хэдийгээр хууль эрх зүйн талаасаа тусдаа байгууллага боловч үзэл бодлынхоо хувьд нэгдмэл байгууллагууд л даа.

-Яг одоо Иргэний зориг залуучуудын холбоо хичнээн гишүүнтэй бол?

-Хот, хөдөөгийн дэмжигчид нийлээд 2000 гаруй гишүүнтэй. Аймаг бүрт Иргэний зориг залуучуудын холбоод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

-Иргэний зориг нам Монголын ногоон намтай нэгдэж Иргэний зориг ногоон нам болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл Иргэний зориг залуучуудын холбоо бие даасан хэвээр байгаа. Яагаад ногоон намын залуу гишүүдтэй нэгдээгүй юм бэ?

-Иргэний зориг залуучуудын холбоо нь улс төрийн намын хатуу гишүүнчлэлийн эсрэг байр суурьтай байдаг. Тиймээс бид хэзээ ч намчирхаж байгаагүй. Иргэний зориг нам Монголын ногоон намтай нэгдсэний дараа олон шинэ залуучууд орж ирсэн. Би түрүүн хэлсэн дээ, залуус маань ажил төрөл, хичээл сургууль гэж явсаар холбооныхоо ажлыг жаахан цалгардуулсан тал байгаа. Харин одоо бид алдаагаа засч байна. Бид шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажлаа эхлүүлнэ.

Ч.АННА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

caruul (103.23.*.*)
2013-09-13 10:25:02
zaluuchuud shineer setgeed garch irj baigaa ni sain bn aa bi zugeer l neg ajiltan bas l zaluu hun minii amdrald oirhon zuiliig yrsan bn aa bi demjij bn holboo barinaa. AJILD NI AMJILT HUSIE

Зочин (182.160.*.*)
2013-09-13 07:56:15
хэнд ч хэрэггүй нам.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2015-01-29 17:41:41 - Эрүүл мэнд
САЙН МЭДЭЭ: Иргэд эрүүл мэндийн даатгалын цахим карттай болно
2015-01-29 17:25:53 - Хууль
Ц.Алдармаад 2 жил тэнсэн харгалзах ял оноолоо
2015-01-29 16:47:34 - Нийслэл
Жолооч нар өөрсдийн санаачлагаараа зам засчээ
2015-01-29 16:47:00 - Нийслэл
“Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаа болж байна
2015-01-29 16:25:48 - Шар
Г.Дэнзэн Засгийн газарт ажилласаар байгаа юу
2015-01-29 16:13:07 - Улс төр
УИХ-ын чуулган ирэх сарын 10-нд завсарлана
2015-01-29 15:43:34 - Нийслэл
Худалдааны төвүүд машины зогсоолдоо хөдөлгөөн зохицуулалт хийнэ
2015-01-29 15:33:34 - Нийслэл
Хамба лам Д.Чойжамц гурван сая дахь иргэнд зориулан ном хурлаа
2015-01-29 15:22:32 - Нийслэл
Нарантуул зах руу буухиа автобусаар үйлчилнэ
2015-01-29 15:08:50 - Шар
Загасчид 25 эгнээ шүдтэй ховор махчин загас барьжээ
2015-01-29 14:51:01 - Нийслэл
Түмэн тэмээний баяр болно
2015-01-29 14:47:35 - Улс төр
Шадар сайд агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
2015-01-29 13:47:45 - Энтертайнмент
“Солиот” уншигчдын хүртээл боллоо
2015-01-29 13:33:55 - Шар
“Марко Поло”-д олон монгол жүжигчин тоглуулахаа мэдэгджээ
2015-01-29 13:26:07 - Улс төр
Ахмадуудыг өрийн дарамтаас салгах боломжтой гэв
2015-01-29 13:18:20 - Шар
Даши Намдаковын урласан Чингис хааны хөшөө эх орондоо иржээ
2015-01-29 13:01:28 - Нийслэл
Гурван сая дахь иргэний чацуутан 29 хүүхдэд 70 сая төгрөг олгоно
2015-01-29 12:52:26 - Нийслэл
Нарны замын зарим хэсэгт 5 тн-оос дээш жинтэй тээврийн хэрэгсэл цагийн хязгаартай нэвтэрнэ
2015-01-29 12:46:21 - Улс төр
УИХ-д Интернэт эрх чөлөөг дэмжих бүлэг байгуулагдав
2015-01-29 12:42:37 - Ажлын зар
Ажилд авна: Үл хөдлөх хөрөнгө орон сууц борлуулалтын менежер
2015-01-29 12:37:02 - Спорт
Өнөөдөр Хакуход хатуу сануулга өгөх бололтой
2015-01-29 12:12:21 - Тендер
Тендерийн урилга: Вакцин, биобэлдмэл, зүү тариур худалдах авах
2015-01-29 11:58:38 - Эрүүл мэнд
Элэгний С вирусын “Sofosbuvir” эмийг “Омбол” компани нийлүүлнэ
2015-01-29 11:41:40 - Спорт
О.Гүндэгмаа, Ч.Нарантуяа нар финалдлаа
2015-01-29 11:35:53 - Хууль
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал болно
2015-01-29 11:32:41 - Шар
Ерөнхийлөгч гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад бойтогны хонх бэлэглэнэ
2015-01-29 11:28:58 - Боловсрол
Б.Баабар оюутнуудад лекц уншина
2015-01-29 11:20:13 - Байгаль Орчин
Цас орсон нь мал маллагаанд таатай нөлөөлж байна
2015-01-29 10:57:47 - Гадаад
”Эбола”-гийн улмаас 8795 хүн нас баржээ
2015-01-29 10:41:57 - Гадаад
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ
2015-01-29 10:39:46 - Энтертайнмент
Г.Сүхзоригийн “Охиндоо” шүлэг Солонгосын сэтгүүлд хэвлэгджээ
2015-01-29 10:37:10 - Нийслэл
Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг зарлалаа
2015-01-29 10:20:00 - Нийслэл
Хууль зөрчвөл өндөр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэв
2015-01-29 10:17:21 - Нийслэл
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд 800 гаруй аж ахуй нэгж оролцож байна
2015-01-29 10:11:26 - Нийслэл
"Мега төсөл хөгжлийн форум" болж байна
2015-01-29 09:46:25 - Спорт
Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ
2015-01-29 09:44:15 - Хууль
Хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийжээ
2015-01-29 09:39:43 - Гадаад
Нигерт жил бүр архи устгах аян өрнүүлдэг байна
2015-01-29 09:35:22 - Нийслэл
Чингисийн талбайд үзэсгэлэн худалдаа болно
2015-01-29 09:31:00 - Нийслэл
Монгол ажилчдыг “Эбола” вирусын голомт руу явуулсан уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй