“Охиныг маань Олон улсын худалдааны төвийн үүдэнд амиа хорлосон болгож орхисон байсан гэсэн”

Түгээх    
2013-12-10 14:58:21 - Гадаад

-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ МАЛАЙЗААС АВЧРАХАД ШИНЖЭЭЧ БОЛОН БУСАД АЛБАНЫ ХҮН ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ-

Малайзад манай улсын иргэн Б.Энхтуяа учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн цогцсыг Малайз улсын Олон улсын худалдааны төвийн үүднээс боомилсон байдалтайгаар дүүжлэгдсэн байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ. Түүнийг эд эрхтэн, хүний наймаа, хар тамхины  томоохон мафитай холбоотой мэдээллийн гэрч учраас амийг нь хороож, амиа хорлосон байдалтайгаар тус газарт орхисон байх магадлалтай аж.

Энэ талаар талийгаачийн гэр бүлийнхэн манай сайтад хандаж, хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.  Талийгаачийн ээж Б.Шархүүгийн яриаг хүргэе .

-Маш харамсалтай хэрэг боллоо. Ийм үед ярилцлага авах гэж байгаадаа хүлцэл өчье. Та бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Дөнгөж 25-хан настай охиноо бид бусдын гарт зүй бусаар алдлаа. Охин минь 2013 оны аравдугаар сарын 13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 12-ний орой болтол бидэнтэй холбоотой байж, хүний наймаанд явах гэж байна, эд эрхтнийг минь худалдаална гэнэ, би зугтаж байна, намайг хөөж байна, авраач намайг, эндээс аваач зэрэг мессэж бичиж, утсаар ярьж байсан. Бид Баянзүрх дүүргийн XI хорооны цагдаа нарт мессэж ирэх бүрт, ярих бүртээ хэлж, өргөдөл гаргаж, туслаач, бид яах ёстой вэ гэж гуйсан. Яг ийм үед хүн төрийн цагдаад хандаж, царайчлахаас өөр юу ч мэддэггүй юм байна. Гэтэл тэд “Охин чинь солиорчихсон юм биш үү. Яалаа гэж хүний наймаанд явах гэж байгаа хүн гэрийнхэнтэйгээ утсаар холбогдоод, мэдээлэл өгөөд байж байх юм. Өөрсдөө учраа ол. Эсвэл хар тамхичин болчихоод солиорч байгаа байх” зэргээр доог тохуу хийсээр ийм байдалд хүрлээ. Охиныг минь камертай подвольд хорьж байгааг бидэнд хэлж байсан.

-Бусад газарт яагаад хандаагүй юм бэ. Эрүүгийн цагдаагийн газарт хамгийн түрүүнд хандахгүй яасан юм бэ?

-Тус хорооны цагдаа нар “Бид шалгаж байгаа. Интерполд бичиг явуулсан. Хариу удахгүй ирнэ” гэсэн болохоор бид бас найдсан юм. Төрийн цагдаа ингэж хэлж байгаа юм чинь учиртай гэж бодсон. Гэтэл бидний өргөдлийг хэнд ч өгөөгүй сейфэндээ хадгалчихсан байсан.

-Талийгаач бүх зүйлийг мэдээлж байсан. Хууль хяналтынхныг харахгүйгээр өөрсдийн зүгээс ямар нэг арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Бид дэмий л баахан сандарцгааж, хэнд хандахаа мэдэхгүй байцгаасан.

-Хэргийн талаар анх хэнээс, яаж сонссон бэ. Талийгаачтай хамт гурван монгол эмэгтэй байсан тухай мэдээлэл байгаа?

-Бидэнд өнгөрсөн сарын 23-ний өдөр ГХЯ-ны Консулын газраас “Малайз улсаас танай охин Б.Э-г амиа хорлосон байна. Цогцосыг нь авна уу” гэсэн бичиг ирлээ гэж танилцуулаад, эмгэнэл илэрхийлсэн. Бид ийм юм болно гэж яаж санах билээ. Талийгаачтай хамт байсан гурван монгол хүүхний нэг нь энд ирчихсэн, саяхан төрсөн гэсэн. Нөгөө хоёр нь тэндээ байгаа гэсэн. Тэдний талаар Эрүүгийн цагдаагийн газрынхан анддаггүй юм билээ. Монголд байгаа эмэгтэйг нь лав Малайзад нэртэй биеэ үнэлэгч гэж байсан. Харин нөгөө хоёр ихэр нь хүний наймаатай холбоотой бүлэглэлийн гар хөл болдог бололтой юм ярьж байсан. Тэр хоёрыг олж, Монголд авчраач гэхэд “Тэднийг энд авчирч болохгүй. Тэндээ хууль, хяналтын дор байдаг хүмүүс” гэж Эрүүгийн цагдаагийн нэг хүн хэлж байна лээ.

-Охин чинь ер нь Малайз руу ямар зорилгоор явсан юм бэ. Тэнд ямар ажил хийж байсныг нь та мэдэх үү. Яаж яваад энэ хүмүүстэй холбоотой болсон юм бол?

-Хоёр ихэр хүүхэн нь охиныг маань Малайз явахаас өмнө танилцаж, тийшээ хамт явахыг санал болгосон. Өндөр цалинтай, дажгүй ажил олж өгнө гэж байсан. Тэгээд тэд хамт яваад, хоёр жил орчим найзалж, нөхөрлөөд, холбоотой байсан байгаа юм. Ингэж байхдаа манай гэрийнхнийг айхтар судалж, талийгаачид хэр анхаарал хандуулж байгаа, түргэн хугацаанд ирж авч чадах эсэх гээд бүгдийг нь судалсан бололтой юм. Сая хүртэл охины бичиг баримтыг эндээс конандаж, янзлаад явуулахад хүртэл судалгаагаа хийж байсныг охин маань бидэнд хэлсэн. Охины маань ярьсан яриа, бичлэгүүд бидэнд байгаа. Хүний наймааны маш том бүлэглэл, хар тамхи зэрэг бусармаг зүйлстэй холбоотой болохыг нь миний охин мэдсэн учраас тэд амийг нь бүрэлгэчихээд амиа хорлосон болгож байгаа юм. Энэ тухай охин маань бидэнд сануулж хэлж байсан. “Намайг алчихаад дараа нь яаж үхсэн гэж та нарт ойлгуулах, тайлбарлахыг нь мэдэхгүй байна. намайг хүний наймаанд явуулах гээд байна” гэж байсан.

-Талийгаачийн цогцсыг хаанаас олсон юм бол. Та бүхнийг Малайз руу явчихсан гэж ГХЯ-ны Консулын газраас өнөөдөр мэдээлсэн?

-Охины маань цогцсыг Олон улсын худалдааны төвийн үүднээс боомилсон байдалтайгаар дүүжилсэн байсныг хүмүүс цагдаагийн байгууллагад хэлсэн гэсэн.  Энэ бол маш том доромжлол. Охиныг минь алж байгаагаа сарын хугацаанд утсаар яриулж, мессэж бичүүлж, бидэнд мэдэгдээд, дээрээс нь олон нийтийн газарт тийм байдалтайгаар орхисноос харахад зөвхөн манай гэр бүлийг бус Монгол Улсыг тэр чигт нь доромжилж, даажигнаж байгаа явдал. Дээрээс нь тус улсын бүх шатны байгууллагаас манай охинтой холбоотой  нэг ч мэдээлэл ирүүлээгүй байна. Хууль, хяналтын байгууллага хийгээд, Хүний эрхийн үндэсний комисст. ГХЯ-ны Консулын газраас бидэнд Малайз руу явах, талийгаачийн хойдод зориулж, зургаан сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Гэхдээ шинжээч болон өөр бусад хүмүүс томилж, явуулах боломжгүй гэсэн. Тиймээс бид ХЭҮК-т хандсан. Ямар хүмүүстэй хэрхэн холбогдож, явах боломжтой талаар өнөөдөр хариу хэлнэ. Мөн бидэнд сайхан сэтгэлийн үүднээс туслах хэлтэй хүн хэрэгтэй байна. Малайз руу охид, хүүхдүүд хэл сурахаар явлаа л гээд байдаг. Үнэнийг хэлэхэд хэл сурах боломж, нөхцөл, орчин маш муу гэсэн шүү. Элдэв зар, хүнд итгэж тийшээ зүглэх ч хэрэггүй.

-Шинжээч, хууль, хяналтын байгууллагаас хүн явахгүй бол талийгаачийг ямар учраас нас барсныг яаж тогтоох юм бэ?

-Энэ асуултыг л бид өөрсдөдөө тавиад сууж байна. Миний охины эд эрхтнийг нь авчихсан, хольж, сольчихсон байх магадлал маш өндөр. Тэгээд ч сар гаруй хугацаанд бусдаас зугтаж, айж, учир байдлаа мэдээллэж байсан хүүхэд амиа хорлоно гэж байхгүй. Тэртусмаа олон нийтийн газарт тийм байдалтайгаар хорлохгүй. Зугтах боломж л гарвал наашаа явах арга зам хайх байсан. Харин ч олон удаа зугтаж, аврал эрсээр байсан. /уйлав/ Бас нэг чухал юм хэлэхэд тэнд маш олон хүн хүний наймааны золиос болж байна гэсэн. Охин маань нэг удаа ярихдаа энд байсан нэг охиныг аваад явчихлаа, хөөрхий. Одоо хажуугийн өрөөнд байгаа охиныг надаас өмнө авч явна гэж ярьж байна. Манай өрөө камертай, миний утасны цэнэгийг дуусахаар эд нар цэнэглэж өгдөг гэж байсан. Мартсанаас миний охины барьж байсан дугаарыг одоо хүртэл нэг хятад эрэгтэй хүн барьж байгаа. Бид маш олон удаа залгаж, ярихыг оролдсон. Өөр нэг зүйл нь миний охиныг тэр хүмүүс “Алтантуяа шиг л болгоно шүү. Хэн ч биднийг яаж ч чадахгүй” гэж байнга хэлдэг, дарамталдаг байсан гэсэн. Охины маань цогцсыг авчрахад дор хаяж 60-70 сая төгрөг орно гэсэн. Чандарлавал 7-8 сая төгрөг зардалд нь орно гэсэн. Биднийг ийм их мөнгө гаргаж авчирч чадахгүй учраас талийгаачийг тэндээ чандарлана гэж тэд тооцоолсон байх. Монголоос шинжээч болон бусад албан хүн очихгүй тохиололд охиноо бид юунаас болж, ямар шалтгаанаар, эд эрхтний наймааны золиос болсон эсэхийг мэдэхгүй өнгөрнө. Энэ хэрэг ингээд намжина гэсэн үг. Үүнийг бид хүсэхгүй байна. Ийм учраас л ХЭҮК-т хандаад байна.

-Монголын  төр, цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр яаж ажиллаж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд яах ч үгүй байна. Малайз гэхээр тэд юу ч хийж чаддаггүй бололтой. Бидэнд тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс бий. Гэхдээ Монголын төр, цагдаагийн байгууллага иргэнээ хамгаалж чадахгүй байна. Хэлсээр, сануулсаар, гуйсаар бүр заримтай нь муудалцаж, өрөөнөөс нь хөөгдөж хүртэл аврал эрж байхад “Хүүхэд чинь үхсэн гэнэ ээ. Цогцсыг нь ав гэж байна” гэх үгийг л хэлж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монголчууд эзэнгүй мал шиг л хаа сайгүй явж байна. Бид охины минь амийг хөнөөхөд гар бие оролцсон ихэр бүсгүйчүүдийн нэр, зургийг олон нийтэд тарааж болно. Гэхдээ тэд ч бас хүн. Тэднийг нөгөө мафийнхан нь алчихвал яах юм бэ. Магадгүй хэзээ нэг цагт алж мэднэ. Тиймээс тэнд байгаа монголчуудаа, ялангуяа иймэрхүү ажил хийж яваа хүмүүсээ эргүүлэн татаасай гэж хүсэж байна. Мөн эцэг, эхчүүдийг охид, хүүхдүүдээ харийн орон руу тэр бүр явуулаад байхгүйг, ялангуяа Малайз руу явуулахгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Явсан тохиолдолд Монголын төр лав юу ч хийж чадахгүй юм байна шүү.

Талийгаач гурван хүүхэдтэй айлын отгон охин. Сэргэлэн, хүний эвийг олдог найрсаг, итгэмтгий нэгэн байсныг ээж нь ярьж, “Нялх охиноо би яаж ч чадахгүй байсаар алдлаа” хэмээн асгартал уйлж байсан юм. Одоо тэд ХЭҮК-оос ирэх хариуг хүлээж байна.

Х.Хүслэн 

   Талийгаач энд амьдардаг байжээ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 87

Zzz (103.26.*.*)
2013-12-22 23:56:43
Emgenel ilerhiilie,,, yah zorilgotoi ywsaniig n ar ger n medejil baimaar ym uul n ,,,

Erka (27.123.*.*)
2013-12-16 23:34:47
Aimar ymaa araichd

Larmelade (5.135.*.*)
2013-12-16 17:50:02
<a href=http://groupmedicalinsurance.us/> ;group health insurance</a> <a href=http://1carinsurancecompanies.com/& gt;car insurance company</a> <a href=http://cheapestcarinsurancequotes.i nfo/>cheap car insurance quotes</a>

zochin (180.235.*.*)
2013-12-14 22:09:24
um maani bad me hum.margaash hend yu tohioldohig hen ch heljmedehgui shuu dee.ovoo bosgoogui bolshaazgai yu gej suuhav gej buu tsetserh.yadaj neg laa asaa gdg ug hurtel bdag

Зочин (202.55.*.*)
2013-12-14 17:58:12
ìàø èõ õàðàìñàæ áíà

zochin (37.220.*.*)
2013-12-13 18:43:19
Bolson yabdaliin daraa uhaantai hun boloh amarhan. Yag ter ued ny uhne gej henii ch sanaand orohgui shuu dee.

ганаа (217.118.*.*)
2013-12-13 06:32:53
Энэ бол сургамж . овоо босгоогуй болшаазгай юунд суухав дээ гэж. Эвий дээ. гэнэн зангаасаа болж яваа байлгуй дээ . Умани бадмихум

ганаа (217.118.*.*)
2013-12-13 06:26:09
манай монголын хуухнууд эрээн, бээжин, макао, малайз, мэтийн хотуутад янхадаж улсын нэр торийг гутааж байна.Монголын зуйр цэцэн уг байдаг овой босгоогуй бол шаазгай юунд суухав! Энэ дурдсан газар эмс хуухнууд очоод юу хийж амьдралаа дээшлуулнэ гэж

ганаа (217.118.*.*)
2013-12-13 06:26:07
манай монголын хуухнууд эрээн, бээжин, макао, малайз, мэтийн хотуутад янхадаж улсын нэр торийг гутааж байна.Монголын зуйр цэцэн уг байдаг овой босгоогуй бол шаазгай юунд суухав! Энэ дурдсан газар эмс хуухнууд очоод юу хийж амьдралаа дээшлуулнэ гэж

ганаа (217.118.*.*)
2013-12-13 06:26:06
манай монголын хуухнууд эрээн, бээжин, макао, малайз, мэтийн хотуутад янхадаж улсын нэр торийг гутааж байна.Монголын зуйр цэцэн уг байдаг овой босгоогуй бол шаазгай юунд суухав! Энэ дурдсан газар эмс хуухнууд очоод юу хийж амьдралаа дээшлуулнэ гэж

Зочин (202.179.*.*)
2013-12-12 21:11:27
төр засагт бурууг тохохоосоо өмнө хашаа хэнтэй яах гэж явахаа сайн л судалмаар юм даа . харамсалтай л байна . гэхдээ гадаад л гэхээр диваажин гэж боддог бол ч болоогүй л байна.эмэгтэй хүн хүн байдаг эр хүн хүн биш шиг юм битгий ярилдаа .гадаадад байдаг эрчүүд ч хүнд нөхцөлд амь зуудаг юм шүү.

зочин (202.179.*.*)
2013-12-12 17:38:03
монгол хүний мөн чанар гэж үгүй болж дээ хүний арьс нөмөрсөн аратангууд нэг нэгэндээ тус болж яагаад болдоггүй байнаа ямар тэр цагдаа нараас хоногийн хоол гуйгаад танайд би амьдрая гэж байгаа биш арчаагүй чанар цагдаанэрийг гутаасан бузар амьтад

irgen (180.235.*.*)
2013-12-12 17:22:39
Tsagdaa tsagiin naiz,Tsagdaad bitgii itgee.Ter tsagdaag shuud ajlaas n halaachee.tumuujin saidaa

нараа (202.131.*.*)
2013-12-12 16:53:14
Хөөрхий дөө ямар их айж, зовоо бол доо.бүр элэг эмтэрчихлээ. Гэр орныхон нь хурдан хүний эрхйн байгуулагад хандахгүй яасан юм. Ядаж хэвлэл мэдээллээр мэдээлэхгүй яасан юм.Тэгсэн бол хүмүүс санаа бодлоо хэлэх байсан байх даа.

Иргэн (202.21.*.*)
2013-12-12 14:00:37
Охины тухайд харамсалтай байна.Ээж болон ар гэрийнхэний тухайд маш их буруу байна. Тодорхой зорилгогүй бол хүүхдээ яах гэж харийн орон руу явуулсан юм бэ? Өөрсдөө амьдрах аргаа буруу сонгочихоод төр засаг руу дайраад байдаг нь юу гэсэн үг вэ.

Зочин (112.72.*.*)
2013-12-12 13:02:12
Ene eejid ih buruu bna uneheer sar garan geriinhenteige holbootoi zugataj yavna hetsu bna gd bhad uree gesn eh hun uuriiguu martan avchrahin tuld buh l arga zamiig haina getel ohin n hun alah gd bna gehed horooni tsagdaad heleed yavj bdg,ugaasa ohiniiho biye unelj olson heden tugrugiig n zulgaaj idej bsn l hun bna.Hel usgui bolovsrolgui hun hyatad malayzad buruu zamaar l amidarna shd.Medeelelin heregsleer ene taliin medeelel avch l bga medej bga shd

zurag (103.23.*.*)
2013-12-12 09:54:14
emegnel ilerhiiley yamar uchirtai zurag tavitsan yum be

Зочин (85.234.*.*)
2013-12-11 20:52:37
ум ма ни бад мэ хум...малайзад монгол эмэгтэйчууд амь насаа алдаж байдаг болох нь ээ..

Зочин (103.26.*.*)
2013-12-11 18:44:18
Aimaar yumaa emgenel ilerxiile ene xumuus ygd bna aa xel usgui gazar medexgui xun tanixgui xumuus iimerxuu l baidaltai exendee xandana sh dee.Setgeliin dem uguxiin orond yun muuxai yum bichdeg bna aa.Egch mini setgelee sain bariarai

Tengeriin Chino (202.131.*.*)
2013-12-11 16:36:31
Gun emegnel ilerhiilie. amniihaa zorgoor hutsah gulugnuud bas end baina. hun zovlong uur deer ni irehees naash meddeggui yum daa. Ohin chini burhanii orond amgalan noirsog dee.....

13 24 (182.160.*.*)
2013-12-11 16:32:45
yamar aimar ym be

Зочин (182.160.*.*)
2013-12-11 16:29:10
ymar aimar ym be

Зочин (202.131.*.*)
2013-12-11 14:24:43
аймшигтай юм эмгэнэл илэрхийлье

Зочин (140.120.*.*)
2013-12-11 13:28:22
aimariin oor heleh ch ug alga

Зочин (202.55.*.*)
2013-12-11 12:48:05
Shal hudlaa. ... zohiol.

Зочин (202.21.*.*)
2013-12-11 12:17:56
Угуй та чинь зевхен хорооны цагдаад итгэж явсаар ийм болох гэждээ. Арай томхон газраар явахгуй дээ айж ичээд байсан юм бол ядаж байшингийн булан тохой болгонд байдаг хуулийн зевлех нтр гэсэн хумуусээс асуугаад хаана хандахаа мэдээд авахгуй дээ харамсалтай юмаа. Ер нь хуухдээ таниж мэдэхгуй хумуустэй явуулах хэрэггуй юмдаа

1234 (76.164.*.*)
2013-12-11 12:10:00
solongosoos aduu avchirna gej baihaar ene hund tusalj ohiniih ni tsogtsosiig avchirahad tusaltsgaaya

Зочин (180.235.*.*)
2013-12-11 12:06:30
ohin ni olon udaa alah gej bna zugataj bna gej yriad bicheed bhad eh hun hunii gar haraad taivan amar suugaad bj chadahu. neg l bishee.ter ohin ter ah duu, ter tsagdaa er ni ene uls chin tolgoi turuu, gej bnauu.ezengui mal ch iim bhgui dee.

Зочин (122.201.*.*)
2013-12-11 11:49:51
Олон зуун мянган хүн Монголдоо ажиллаад л , амьдраад л болоод л байна. Монголд амдьрал алга гэж бичээд тэр этгээд ЧИ тэгээд гадаад руу яв л даа. Монголоос дээр байх нь уу , ямар байхнав, очоод үз.

Zochin (103.26.*.*)
2013-12-11 11:40:55
Ихэр хоер хуний наймааны алуурчидийг зураг мэдээлэтэй нь ард тумэнд харуулж сэрэмжлуулээч тэгэхгуй бол бас нэг гэнэн охидыг хуурч авч явна шуу дээ

Зочин (182.160.*.*)
2013-12-11 10:50:57
гадагшаа явахгүй монголдоо байя гэхээр ажил олдохгүй эсвэл нэг ардчилсан дарга бэлгийн дарамт үзүүлэх гээд байх юм. эсвэл бөөн авилга нэхнэ. архичид нь хүчиндчих гээд ажилгүй байя гэхээр турж үхчих гээд ...аав гэж ажилгүй амьдралгүй ардчилал ярьсан архичин. ээж гэж үглэж дуулсан хашгичиж орилсон бас нэг шартсан авгай. монголд амьрал алга.

zochin (210.186.*.*)
2013-12-11 10:45:15
hamgiin gol n ohin chin zugtaj baij chadaj baisan bol shuud malaiziin tsagdaagiin gazart ochihgui yasiin yum bol? gehdee l ih haramsaltai hereg bolson bna... Gun emegnel elerhiilye tanid bolon tanai ger buld ohin tanid tawin noirsoh boltugai burhani orond!

Зочин (210.186.*.*)
2013-12-11 10:43:56
hamgiin gol n ohin chin zugtaj baij chadaj baisan bol shuud malaiziin tsagdaagiin gazart ochihgui yasiin yum bol? gehdee l ih haramsaltai hereg bolson bna... Gun emegnel elerhiilye tanid bolon tanai ger buld ohin tanid tawin noirsoh boltugai burhani orond!

Зочин (103.9.*.*)
2013-12-11 10:06:23
haramsaltai jm boljee oorsdoo yu bodoj jbuulsan jm dee

Зочин (122.201.*.*)
2013-12-11 08:15:22
төр засаг , хууль цагдааг шүүмжлэх нь зөв, тэд хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. ГЭХДЭЭ Малайз гэх мэтийн улсуудад очиж жирийн ажил хийгээд өндөр цалин авна гэдэг бол зүгээр л үлгэр гэдгийг ойлгооч хүмүүсээ. харин жирийн бус ажил нь юу болох нь ойлгомжтой биз дээ !?

Зочин (122.201.*.*)
2013-12-11 08:11:44
Харамсал илэрхийлж байна. Гэхдээ өндөр цалинтай дажгүй ажил олж өгнө гэдэг ийм хялбар үлгэрт итгээд хүн дагаж явна гэдэг бол тэнэг гэхэд ч багадана. Ер нь манайхан шиг хүмүүс гадаадад өндөр цалинг хууль зөрчсөн , бишэ үнэлсэн бохир ажил хийж л олбол олно , өөрөөр олно гэж байхгүй шүү дээ. Энийг одоо болтол ойлгохгүй хүн байна гэж үү дэ ???

зочин (202.70.*.*)
2013-12-11 07:42:14
Өмхий Малайзуудыг алнаа. хаа явсан газар нь дагаж мөрдаж чулуудах хэрэгтэй. доромжлох хэрэгтэй.

Oyun (85.1.*.*)
2013-12-11 05:29:06
Танд гун эмгэнэл илэрхийлье. Энэ Малайз улстай дипломат харилцаагаа тасалмаар юм. Ямбатан ч бай янхан ч бай МОНГОЛ улсын иргэн л бол хунийхээ тøлøø явах ёстой тийм л уургийг хулээх гэж тøр байдгийн байгаа биз дээ. Битгий эх хун луу дайраад бай л даа. Залуусаа хамтдаа тэмцье!!!

Зочин (71.146.*.*)
2013-12-11 02:51:39
Ohin huuhdedee ertnees bolgoomjgui handaj irsenii gor iim l baian daa hoorhii. Uund etseg eh hagas huvi buruutai.

tengis (182.160.*.*)
2013-12-11 00:35:34
marta mal min nurshahgv ogvvlber zvin aldaagv bichej suraach odoo boltol iim bgaamuu

Unen l baigaadaa (97.64.*.*)
2013-12-10 23:49:23
muuhan zohioson ulger shig l yum bolj unen l baigaa daa. Unen hudaliig ni yalgaad ene setguulchidees hariutslaga tootsoosoi.

il garga (180.149.*.*)
2013-12-10 23:14:56
Ter iher ynhanuudin zuragiig tsatsah heregtei ym bishuu

fuck (103.26.*.*)
2013-12-10 23:09:44
ohin ni bie unelj baisniig medej baisan yum bain shtee tegeed mungu l neheed suuj baisan eej baina daa

teneguud (112.72.*.*)
2013-12-10 22:43:16
neg l hun shuusen humuus hunii zowlongoor bitgii jargatsgaa hun muulj bitgii uurdiiguu hoolotsgoo tgeed tsadwuu

Сонин юм аа (103.26.*.*)
2013-12-10 22:36:35
Тэгээд камерт нь бичигддэггүй юм уу? Манай элчин, консулынхныг тэр бичлэгийг нь үз гэж шаардах хэрэгтэй. Бас Алтантуяагийн аав, ээжээс зөвлөгөө аваач дээ. Уг нь надаар заалгамааргүй юм даа. Нэг л со байна.

mgl (112.72.*.*)
2013-12-10 22:32:24
humuus minee yamar aimshigtai bolchihson yumdee ta nart hun chanar gj bnu eh hun uree aldchihaad shanalj suuhad helj bga ugiig ne hend ch iim yum tohioldoj blno shuu eh hun uree aldah shig aimshigtai tamlal ene horwood bhgui shuudee

ddddddddd (182.160.*.*)
2013-12-10 22:07:55
Сар гаруй хугацаанд яриад аврал эрээд байхад нь өр зээл тавиад ч болов очоод охиноо авах нь яасын бэ.....хөөрхий зугтаад, тамлуулад л явждээ..... охиноо их ойшоодоггүй байсан юмуу даа....одоо өнгөрсөн хойно нь туслах сайхан сэтгэлт хүн хэрэгтэй байна ч гэх шиг .....ээ мэдкүэ....би лав нэг шөнө ч тайван унтаж чадахгүй яа ийж байгаад Майлаз явах л байсан. алалдаад ч болов ..аваад ирэх л байсан.

иргэн (212.186.*.*)
2013-12-10 21:57:30
Төр яаж хамгаалах ёстой байсан юм бол. Битгий гадагшаа яв, биеэ битгий үнэл гэхээр хүний эрх энээ тэрээ гээд бөөн юм болно. Амьдрал хэцүү байгаа, утаа униар хямралтай байгаа нь үнэн ч гэлээ ажилсаг, зөв санаатай хүмүүс бол амьдарч болоод л байгаа шүү дээ. Малайз хүүхэн манайд ирээд хүнд байдал орсон бол тэдний цагдаа нь ирээд аваад явах байх гэж би бодохгүй л байна. Тэндээ цагдаад хандаж болоогүй юм байх даа. Хаа газар л хүний эрх энээ тэрээг нь хамгаалах гээд цагдаа байдаг байдаг биз дээ. Гадаадын иргэн байвал алсан ч болох хуультай орон энэ дэлхийд байхгүй дээ.

зочин (59.8.*.*)
2013-12-10 21:51:46
яасан хэцүү юм бэ? монголчуудаа малайз явахаа больцгоо..хэнд юу ч тохиолдож болно.муу төртөй,муу цагдаатай монголчууд аймшгийн малайз руу явахаа больчих хэрэгтэй...

irgen 202,22 (202.126.*.*)
2013-12-10 21:38:08
harin ohin ohiduud bvsgvichuud mini tom l surgamj bollooo gvn emgenel ilerhiiley mini mongol taiwan saihan shuu

Зочин (103.26.*.*)
2013-12-10 21:06:17
Zailuul yamar sain baihav Hunii nutagt shaardlaggui bol neg ih teneed baih hereggui shuu zaluusaa

Teneg eej (103.26.*.*)
2013-12-10 20:47:49
Utsaar yariad bhad n uursduu ochij avah chin yasan Uhehiig n huleegeed suuj bsan yum bish uu. Uheh hurtel n sanaataigaar haraad baij bsan yagui bol bie uneleed yavuulsan mungiig n heregleed baij bsan yum bishuu ta nar Bitgii tenegteed bai eej min hun unemshmeer ulger zohio za

Uxaan muutai l yum. (103.26.*.*)
2013-12-10 20:33:19
Ta jooxon yumtai baixaa te.. Oxinoo vxex gej baixad ter tsagdaa nart itgeed yawj baidag.. XErwee tegsen bol ter tsagdaa nariig chini bas shvvj xyanadag gazar baidiinshdee... Er ni tanai oxinch bas zvgeergvi yawdaltai baisan baix. Tiim bolood l ter xvmvstei uulzaj xamt yawdag baisan baij taaraa.. Ooriigoo bodxoosoo omno orooliig 1 bodood vz.

dtg (202.21.*.*)
2013-12-10 20:32:09
naad avgai chini uhsenee yariad bgaan be.ted nar ch gesen hun ch geh shig.aluurchidiig.huuree hiij ohin huuhdee yanhanduulahaar yavuulsan yum.

Зочин (203.91.*.*)
2013-12-10 20:09:31
Umhi tsagda im l amjtadda. Dor nj asudal bolgod irgene gesen bol awrah l bsan bj tara. archagui huwtsasni golud!!!

нэг л биш байна даа (203.91.*.*)
2013-12-10 20:04:09
Юун түрүүнд гүн эмгэнэл илэрхийлье. Гэхдээ та охиноо алдчихаад бас тэр хүмүүсийг бодож байна гэдэг эрүүл хүн хүн мөн үү айн? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж... таны охин шиг өчнөөн охин ингэж хохирч, дөчнөөн эх хүн ингэж шаналах болоо гэж бодохгүй байна уу? Тэр зураг хөрөг, нэр ус юу байна бүгдийг нь олон нийтэд эл болгож тэдгээр новшнуудыг тэр харынханаар нь алуулах хэрэгтэй шүү дээ. Ингэхэд энэ зүгээр нэг сэтгүүлчийн ШОУ биш байгаа даа таминээ... юу л болоод байна даа

Зочин (202.179.*.*)
2013-12-10 19:55:18
Um ma ni badmi hum Neeree nasand hvrch baigaa ohin hvvhdee vhsen vliigee hiij yavuulsan uym ene avgain yarianaas todorhoi baina daa biee vnelhee uavj baigaa gedgiig n ahnaasaa medsen uym bish vv teneg avgai chini

новш (122.254.*.*)
2013-12-10 19:17:21
хохь чинь, үхсэн үлийгээ эрж хүний нутагт явсан юм, эргүү тэнэг монголчууд минь харийн нутаг ийм л байдаг юм шүү, диваажин, эрх чөлөө, хүний эрх, монголоос илүү гээд байсан тамдаа үхэж байвал таарна, хохь чинь

MN (202.55.*.*)
2013-12-10 19:02:04
Эцэг эхийнх нь буруу юу бодож малайзруу явуулсан юм. малайз бол товч бөгөөд тодорхой орон шүүдээ. Хүний наймаа, хар тамхи, мафи, казино. Хүмүүсээ алт амалсан ч үр хүүхдээ битгий явуулаарай!!!

Зочин (112.72.*.*)
2013-12-10 18:40:21
huuhdee harj handaj bai duraar en tavihaar etsesdee uursduu ch diilehgui bolj bgaa yum sh dee. humuujuulsen eej aaviin buruu, deer en tiishee iim ajil hiihgeed yavj bdag teneg ohinii buruu.

хаөбы (27.123.*.*)
2013-12-10 18:27:03
ийм л байна да манай цагдаа, төр. хэлэх үг алга

mgl (109.7.*.*)
2013-12-10 18:22:35
Zurgiig n tavi tegehgyi bol dahiad neg hynii yr hohirno tedneer duusag tanii ohniig bodoogyi hymyysiig yund n boddog yum yhej bval taarna muusain novshnuud

2020220 (202.126.*.*)
2013-12-10 18:22:19
Ямар харамсалтай хэрэг болоо вэ. Ер нь аль аль талдаа анхаармаар юм байна.

Зочин (103.23.*.*)
2013-12-10 18:17:10
duurgiin tsagdaa nart handaj bsanaas erthen eruugiin tsagdaad n handahgui yasan yum bee, hugtsaa l aldsan bn shdee

Зочин (112.72.*.*)
2013-12-10 18:16:40
Биеээ үнэлэгч нар болгоны хойноос явна гэж юу байхав дээ???хогоо хийж явсан юм.муу ч гэсэн монголдоо байж байсан бол муу хар юмаа архичин арчаагүй хоёроор нь дуудаад л байж байхгүй юу.хайран хүн.ум ма ни пад ме хум

..... (203.194.*.*)
2013-12-10 18:05:02
ЦАГДАА дампуураад удаж байна даа. ТЭМУУЖИН БИЛЭГТ 2 энэ байгууллагыг суйруулж байгаа. Ирэх жилээс бур ч суйруулнэ.

Huts (103.26.*.*)
2013-12-10 17:47:28
Hohi ni muu yankhanuud uhvel uhej l baig ohinoo bieiig uneluuleheer yavuulchihaad yu yariad bgaa hugshin yankhan be? Shudarga bail daa . Tend banzaltaj bgaa yank hand turiin tsagdaa yah yum be ? Ochij olj ireh uu ayaggui bol zugtaj nuugdaad suid bno. Durtai yum uursduu yavah ni yasan yavuulsan mungu uur amidar ch arhi uusan daa uhej dald orooroi

Зочин (203.194.*.*)
2013-12-10 17:42:02
malaiz humuusd adilhan handah bol ted bidniig hun gej bodoj aidag bolno

Зочин (203.194.*.*)
2013-12-10 17:42:01
malaiz humuusd adilhan handah bol ted bidniig hun gej bodoj aidag bolno

Уур хилэн (219.241.*.*)
2013-12-10 17:37:11
Монголд байгаа Малайзуудаас түүж алъя!

MGLS (103.26.*.*)
2013-12-10 17:13:23
MONGOL ULS SHIG SAIHAN GAZAR BAIHGYI DEE. TYGJREL NI HYRTEL SAIHAN DAA.

Зочин (78.123.*.*)
2013-12-10 16:30:48
Malaysia yosoti butehgui gazar. Tiishee yavj mungu olno gej baisnaas eh orondoo zovson ni deer.

zochin (103.26.*.*)
2013-12-10 16:17:35
manai uls iim huchgui doroi humuus n setgelgui bid uursdduu hairtai bolgoomjjtoi baih heregtei bna mongolchuudaa

... (202.131.*.*)
2013-12-10 16:01:28
Hvnii ami yrigdaj bhad hvmvvs yagaad ingej togloom shogloom bolgono ve. Uhamsartai ydaj emgenel ilerhiilj suraach mongolchuudaa Mongolchuudiig dord vzej bna Elbegdorjiig hvn chineend tootsohgvi bna gesen vg Malaizuud

Зочин (202.21.*.*)
2013-12-10 15:47:21
АлтанТУЯА малайзад алагдсан. ЭнхТУЯА малайзад алагдсан. АлтанТУЯАгийн аав Шаарийбуу. ЭнхТУЯАгийн ээж Шархүү.

Зочин (202.21.*.*)
2013-12-10 15:47:21
АлтанТУЯА малайзад алагдсан. ЭнхТУЯА малайзад алагдсан. АлтанТУЯАгийн аав Шаарийбуу. ЭнхТУЯАгийн ээж Шархүү.

Зочин (202.5.*.*)
2013-12-10 15:46:41
Монгол улс төрчид тамруугаа хурдан яваасай

irgen (203.91.*.*)
2013-12-10 15:43:02
маш харамсалтай юм болжээ.гүн эмгэнэл илэрхийлэе

irgen (203.91.*.*)
2013-12-10 15:42:57
маш харамсалтай юм болжээ.гүн эмгэнэл илэрхийлэе

Зочин (202.131.*.*)
2013-12-10 15:39:15
aimshigtai Mongol tur gej bgaamu vneheer vvniig Erunhiilugch medsen bolov uu

bolor (210.216.*.*)
2013-12-10 15:36:54
Zarim negen teneg huuhnuuded surgamj bolog

bolor (210.216.*.*)
2013-12-10 15:36:05
Gadaad uruu yavah dontoi hoorhii teneg huuhnuudiig yaltai hen tiishee yav gesen yum durandaa l yavaa biz eh ornoos mini unetei gazar haana bn

иргэн (203.91.*.*)
2013-12-10 15:32:14
202.21 гэсэн мангар мал минь чи өөрөө эсхүл чиний ээж чинь эсхүл эхнэр чинь эсхүл охин дүү чинь гадаадад биеэ үнэлдэг болохоор ингээд балай ЮМ бичээд байгаэа юм уу, энэ авгайн хэлсэн үгнээс сонсоход охиноо угаасаа 2 ихэр янхантай малайзруу биеийг нь үнэлүүлэхээр явуулсан байна, тэгээд албатай юм шиг 25-тай охин хүүхдээ хүний газарлуу явуулчихаад одоо яах ёстой вэ, биеэ үнэлэхээр явсан охины төлөө татвар төлөгчид бид мөнгөө гарздах ёстой юу

nowsh (202.179.*.*)
2013-12-10 15:30:42
ene gehdee vnen yriad bgaamu eswel hudaluu bvv me ymartaa ch mongol hvnee hariin nutagt ingej doromjlol amsaad vhehiig zewvvtsej bn oodgvi muu sain mazailchuud hytadaas ilvv hvchee awaad bgaan bishvv mongol uls toriin tvshee min yu bodoj suudag bol... argagvi de eronhiilogch erliiz ym chin yu gj mongoliin toloo sanaa n zowoh we de gants gesen too shvv eronhiilogchoo

Зочин (122.254.*.*)
2013-12-10 15:19:03
naidwargui xvmvvs dagaj gadaad garxaa boliochee oxid bvsgvichvvd mini ee

иргэн (202.21.*.*)
2013-12-10 15:13:09
Та нар "Captain Philipps" гээд Tom Hanks-ийн тоглосон киног үзсэн үү? АНУ-ын зэвсэгт хүчин 2009 онд Сомалийн далайн дээрэмчдээс ганцхан иргэнээ аврахын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулсаныг энэ кинон дээр харуулдаг юм. Том улсын иргэн байх сайхан л юм байна лээ. Гэтэл Монгол улсын төр засаг яаж байна? Үнэндээ л гутармаар юм аа...

Зочин (202.179.*.*)
2013-12-10 15:13:06
малайзад юу хийж явсан юм бол доо хөөрхий малайз билүү филиппинд билүү бас нэг бүсгүй алуулаа биз дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-07-23 17:59:57 - Гадаад
ОХУ онгоцны ослын талаар шинэ баримт дэлгэв
2014-07-23 17:49:48 - Байгаль Орчин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна
2014-07-23 17:45:03 - Спорт
Хакүхо сэкивакэ Гоэйдод ялагдлаа
2014-07-23 17:02:25 - Улс төр
Хөвсгөлд Засгийн газрын хуралдаан болохгүй
2014-07-23 16:57:59 - Гадаад
Солонгост зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлджээ
2014-07-23 16:47:57 - Хууль
Сүлжээний бүтээгдэхүүн таныг эмчлэхгүй
2014-07-23 16:42:05 - Нийслэл
Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва үүрэгдлээ
2014-07-23 16:37:53 - Орон нутаг
Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв
2014-07-23 16:26:50 - Гадаад
Иракт бөмбөг дэлбэлэсний улмаас 22 хүн амь үрэгдэж, 45 хүн шархаджээ
2014-07-23 16:11:17 - Нийслэл
Канад Улсын Гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийнэ
2014-07-23 16:00:36 - Гадаад
АНУ-ын тагнуулчид “ОХУ онгоцны осолд буруугүй” гэжээ
2014-07-23 15:50:32 - Энтертайнмент
Бөөгийн олон улсын наадам болж байна
2014-07-23 15:46:55 - Боловсрол
Б.Баттүшиг “Huffington Post”-д Монголын тухай ингэж бичжээ
2014-07-23 15:30:51 - Орон нутаг
“Цаатан фестиваль”-ийг 300 гаруй жуулчин үзэж сонирхов
2014-07-23 15:20:18 - Нийслэл
Дөчин мянгатад дахин гал гарчээ
2014-07-23 15:13:28 - Гадаад
“Microsoft” 4.6 тэрбум ам.долларын ашиг олжээ
2014-07-23 15:05:56 - Эдийн засаг
Шатахууны 34 хоногийн нөөц байна
2014-07-23 14:21:51 - Эдийн засаг
Амьдралын боломж тааруу иргэдэд хүнсний талон олгоно
2014-07-23 14:09:37 - Нийслэл
Гандангийн дэнж гоё гудамжтай боллоо
2014-07-23 14:04:30 - Орон нутаг
Судар бичгийн үзэсгэлэн нээгджээ
2014-07-23 13:54:34 - Гадаад
Пуужинд оногдсон байж болзошгүй хэлтэрхий олжээ
2014-07-23 13:49:24 - Улс төр
Ц.Элбэгдорж, Ш.Абэ нар хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар хамтран ажиллахаар санал нэгдэв
2014-07-23 13:34:38 - Шар
Си Зиньпин ирэх сард, В.Путин есдүгээр сард Монголд айлчилна
2014-07-23 13:27:06 - Хууль
Авлига өгсөн, авсан гэх 54 багш, оюутанд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
2014-07-23 13:17:24 - Нийслэл
Гэрээгээ зөрчсөн зарим иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо
2014-07-23 13:06:56 - Гадаад
“Рамасун” хар салхины улмаас 33 тэрбум юаний хохирол учирчээ
2014-07-23 13:06:19 - Эрүүл мэнд
Арьсаа хамгийн хурдан цайруулах арга
2014-07-23 13:00:52 - Энтертайнмент
Америк залуу "Хар хархан харц"-ыг дуулж байна
2014-07-23 12:57:22 - Хууль
Энхийг сахиулагчид НҮБ-ын медалиар шагнуулав
2014-07-23 12:49:39 - Энтертайнмент
Зураач залуу бүтээлээрээ “Итгэлийн танхим”-ын ханыг гоёжээ
2014-07-23 12:42:27 - Эдийн засаг
Ам.доллар төгрөгийн эсрэг 1854 болж чангарлаа
2014-07-23 12:39:51 - Гадаад
В.Путин: Онгоцны ослыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй
2014-07-23 12:26:07 - Шар
Киану Ривз хүүхэд үрчилж авахаар болжээ
2014-07-23 11:37:20 - Улс төр
Ц.Элбэгдорж Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2014-07-23 11:25:52 - Нийслэл
Ахуйн үйлчилгээний замыг хаалаа
2014-07-23 11:15:30 - Орон нутаг
Хөдөлмөрийн сайдын томилолт Өмнөговь аймагт үргэлжилж байна
2014-07-23 10:44:51 - Орон нутаг
“Сарлагийн баяр” болж байна
2014-07-23 10:31:45 - Хууль
“126 дугаарын утас”-ны зурагт хуудасны уралдааны бүтээлээс
2014-07-23 10:26:23 - Гадаад
“MH17” онгоцны хар хайрцгийг албаны хүмүүст хүлээлгэн өглөө
2014-07-23 10:25:24 - Спорт
Муай тай боксын тамирчид Хэнанийг зорино
Их уншсан
Их сэтгэгдэлтэй