Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг ирэх сарын 15-ныг хүртэл авна

Түгээх    
2014-01-21 14:55:57 - Хууль

hevleliin huralТатварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлан мөн хөнгөлөлт эдлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ жилээс эхлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт  эдлэх татвар төлөгчийн бүрдүүлэх материалыг шуудангаар хүргүүлэхээр болж байгаа аж. “Монгол шуудан” ТӨХК 2014 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хувь хүмүүсээс татварын буцаан олголтын материал хүлээн авч ТЕГ, дүүргүүдийн татварын хэлтэст хүргэх үйлчилгээг  иргэдэд үзүүлэх ажлыг зохион байгуулна. Ингэхдээ үдээс өмнө хүлээн авсан материалуудаа үдээс хойш, үдээс хойш хүлээн авсан материалуудыг маргааш өглөө нь ТЕГ, дүүргүүдийн татварын хэлтэст хүргэх юм байна. Хүргэлтийн үнэ хот дотроо 3500 төгрөг, хөдөө орон нутагт 5500 байх бөгөөд гурваас тав хоногт багтааж хүргүүлэх юм.

Иргэд дугтуйг хүлээн авч буцааж илгээхдээ буцах хаяг хэсэгт өөрийн ажлын газар болон шуудангийн салбарын хаягаас сонголтоо хийж холбогдох утасны дугаарын хамт бичиж илгээх аж. Хувь хүний орлогын албан татварын  тухай хууль энэ жил долоо дахь жилдээ хэрэгжиж байгаа. Тухайн жилд орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байдаг. Тийм учраас цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, хөрөнгийн орлого, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, тэмцээний шагнал, шууд бус гэх зэрэг орлогууд хамаардаг байна. Та эдгээр орлого бүрээс хувь хүний орлогын албан татвар төлсөн бол хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм.

Хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэн Үндэсний татварын албанаас гаргасан  бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу зохих бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Орон сууцны чөлөөлөлтөд анхны жилд хамрагдаж байгаа иргэн 12 төрлийн бичиг баримт материал бүрдүүлнэ. Хоёр ба түүнээс дээш жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн долоон төрлийн, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ.

Жил бүр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж буй иргэдийн тоо 10 орчим  мянгаар нэмэгддэг. Тухайлбал, 2013 онд 48 мянга гаруй иргэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, 23.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна.

М.АМАРЖАРГАЛ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-11-28 17:44:36 - Эрүүл мэнд
Оюутан залуус цусаа хандивлалаа
2014-11-28 17:39:16 - Хууль
Хүмүүжигчид цалингаараа гэм хохирлоо барагдуулжээ
2014-11-28 17:30:51 - Хууль
Х.Анхбаярт оногдуулсан 3 жилийн ялыг тэнсэхээр шийдвэрлэв
2014-11-28 17:09:31 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг шүүгдэгчээр татжээ
2014-11-28 17:04:07 - Нийслэл
Тагтааг зохиомлоор хооллох нь олон эрсдэл дагуулж байна
2014-11-28 16:40:20 - Улс төр
МАН-ыг АН-тай хамтран ажиллахыг уриалжээ
2014-11-28 16:07:03 - Нийслэл
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолуудад шалгалт хийнэ
2014-11-28 15:40:18 - Энтертайнмент
Өнөөдөр "Талархлын баяр"-ын өдөр
2014-11-28 15:31:10 - Улс төр
Намаа доромжилсон учир Л.Цогийг гишүүнээс нь эргүүлэн татна гэжээ
2014-11-28 15:26:00 - Гадаад
“Жүнан Илбо” сонин Н.Энхбаярын талаар ташаа мэдээлэл гаргаснаа залруулжээ
2014-11-28 15:20:29 - Нийслэл
Нийслэлийн ирэх оны төсвийг 12 дугаар сарын 4-нд эцэслэн батлана
2014-11-28 15:15:48 - Эрүүл мэнд
Уушги гэмтээдэг вирус илэрчээ
2014-11-28 14:50:09 - Гадаад
Супер модель эболатай тэмцэхэд зориулж дэлгүүр нээжээ
2014-11-28 14:18:56 - Шар
Монголын миссүүд Лондонд уулзав
2014-11-28 14:17:39 - Улс төр
МАН-ын Бага хурал хойшиллоо
2014-11-28 14:08:32 - Нийслэл
Аялал жуулчлалын салбарынханд Монголоо сурталчлав
2014-11-28 14:04:14 - Улс төр
Монгол Улс АСТОУХ-гийн дарга орноор ажиллана
2014-11-28 13:58:46 - Нийслэл
Г.Цэдэндамба: Төрийн ордонд эргэж ирнэ гэж өөртөө андгайлсан…
2014-11-28 13:07:36 - Нийслэл
Дохионы хэл, брайль үсгийн тайлбар нэвтрүүлсэн анхны музей боллоо
2014-11-28 12:50:40 - Нийслэл
Бусдын дайвар ачаа тээш авахгүй байхыг анхаарууллаа
2014-11-28 12:47:35 - Хууль
Хүн амын хөгжлийн бодлогыг дэмжив
2014-11-28 12:36:14 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
2014-11-28 12:29:19 - Спорт
Төрийн өмчит компаниудын аваргууд өнөөдөр тодорно
2014-11-28 12:08:37 - Хууль
Г.Анхбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2014-11-28 11:58:29 - Нийслэл
50 метр хүртэлх талбайн халтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй
2014-11-28 11:56:32 - Нийслэл
"Монгол шагайн харваа"-г ЮНЕСКО-д бүртгэлээ
2014-11-28 11:55:35 - Шар
О.Магнайг шүүгчид нөлөөлсөн гэж шалгаж эхэлжээ
2014-11-28 11:55:28 - Нийслэл
Ухаалаг шийдлийн эзэд эко аялал зохион байгууллаа
2014-11-28 11:12:59 - Эдийн засаг
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНКААР ДАХИН ТОДОРЛОО
2014-11-28 11:05:42 - Шар
Монгол эрдэмтэн “Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодорлоо
2014-11-28 10:57:46 - Шар
Төрийн ордны рестораны хоолоос хүний шүд гарчээ
2014-11-28 10:56:18 - Улс төр
Хүн амын хөгжлийн талаар хэлэлцэж байна
2014-11-28 10:52:58 - Хууль
АТГ-аас гурван хүнийг орон даяар эрэн сурвалжилж байна
2014-11-28 09:59:33 - Улс төр
МАН-ын Бага хурал болно
2014-11-28 09:50:01 - Хууль
“Монос”-ын ажилтнуудыг ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО
2014-11-28 09:47:52 - Нийслэл
102 зочид буудал, дэн буудал зөвшөөрөлгүй ажиллаж байжээ
2014-11-28 09:38:28 - Спорт
Чэжүгийн гранпригаас хос хүрэл медаль хүртлээ
2014-11-28 08:41:47 - Байгаль Орчин
Улаанбаатарт -5 градус хүйтэн байна
2014-11-28 08:33:56 - Нийслэл
Х.Баттулгын анхны эхнэр З.Уянгын “Зүүд” зураг сая доллароор үнэлэгдэж байна
2014-11-28 08:25:03 - Нийслэл
МАН-ын саалийн үнээ "Өндөр цайз" төв зарагджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй