С.Нарангэрэл: Хэн нэгэн улстөрчийн захиалгаар намайг зайлуулахын тулд С.Төмөр-Очир чармайн ажилласныг үгүйсгэхгүй

Түгээх    
2011-10-07 08:59:32 - Боловсрол

narangerelМУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч С.Нарангэрэлтэй ярилцлаа.

-МУИС-иар юу болоод байна вэ. Таныг С.Төмөр-Очирыг эсэргүүцэн ажлаа өглөө ч гэх шиг янз бүрийн яриа гараад байна?

-МУИС бол манай улсын дээд боловсрол, шинжлэх ухаан соёлын ууган гал голомт. Ирэх онд 70 жилийн ой нь болно. Энэ сургуульд бидний бахархал болсон үе үеийн том эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, төр засгийн нэрт зүтгэлтнүүд ажиллаж ирсэн. Монголын нийгмийн амьдралд оюуны талаасаач, шинжлэх ухааны үүднээс ч их нөлөөтэй газар. Саяхан буюу УИХ-ын намрын чуулган нээгдэх өдөр оюутан залуус жагслаа. Энэ жагсаал хэн нэгэн хүний турхиралт биш байсан. МУИС-д нөхцөл байдал хэвийн бус болсонтой холбоотой.

-МУИС хэвийн байдлаа юунаас болж алдах болов. Шалтгаан нь юу вэ?

-Юуны өмнө МУИС-ийн захирал С.Төмөр-Очир оюутны сургалтын төлбөрөөс 90 хувь нь бүрддэг төсвийг хувийн хөрөнгө мэт зарцуулснаас болсон. Сургуульд компьютер, автомашин шахаж, хувьдаа мөнгө олдог. Бүр сүүлдээ сургуулийнхаа засварын ажлыг хувийн бизнес болгож, хичээлийн том корпусыг нутгийнхаа нэгэн компанийг авчирч засвар хийлгэхчээн болсон. Засварын энэ ажил нь бүтэлгүйтэж МУИС-ийн харьяа зарим сургуулиудын сургалтын хэвийн ажиллагаа тасалдсан. Олон хоногоор хичээл завсарласан. Олон зуун оюутан багш нарыг тоос шороо бужигнасан газар ажиллуулж, эрүүл мэндэд нь хор хохирол учруулах хэмжээнд хүргэсэн. Үүнийг нь МУИС-ийн нийт багш, ажилтан, оюутнууд мэдэж байгаа. Мөн сүүлийн үед багш нарын дунд айдас хүйдэс бий болж эхэлсэн. Шударга үг хэлснийхээ төлөө "Хэзээ халагдах бол" гэж С.Төмөр-Очироос эмээдэг. Энэ хүнээс болж олон хүн ажил амьдралгүй болсон. Зарим нэг нь одоо ч түүнтэй шүүхдэлцээд явж байгаа.

-Таны ажлаа өгөх болсон шалтгаан юу юм бэ?

-Энэ сургуулийн удирдлагад багтдагийн хувьд ийм эрүүл бус нөхцөл байдлыг хараад би дуугүй явж чадахаа байсан. МУИС-ийн захирлын зөвлөлд 20 гаруй хүн байдаг. Тэд гол, гол шийдвэрийг гаргахад захиралдаа мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлдэг. Тухайн үеийн шийдвэрүүдэд оролцож ганцаараа дуугарч хэлж, ярьсаар байгаад сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо больсон. Нэг баг болчихоод нэгийгээ ойлгохгүй байх нь бас зүй зохисгүй. Ийм нөхцөл байдал миний ажлаа өгсөн нэг гол шалтгаан нь энэ. Тийм учраас албан тушаалын гинжнээсээ салчихвал бусармаг явдлыг зогсооход түлхэц болно гэж бодсон. Нөгөө нэг шалтгаан нь МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг би 10 гаруй жил удирдсан. Энэ хугацаанд сургалт, эрдэм судлалын ажлыг дээшлүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, багш, оюутанд хуулийн ёс зүйг төлөвшүүлэх, сургалтыг амьдралтай холбох талаар санаа тавьж ажилласан. Тийм учир дараа үеийн багш нараар сургуулиа удирдуулж, тэднийг дадлагажуулъя гэж бодсон юм.

-С.Төмөр-Очир та хоёрын дунд үл ойлголцлын зөрчилдөөн байдаг юм биш үү. Уг нь нэг намын хүмүүс, бас УИХ-д ч хамт сууж байсан санагдах юм?

-Бид хоёр олон жилийн өмнөөс бие биенээ сайн  мэднэ.  Би  1975 оноос хойш энэ сургуульд багшилж байна. 10 дугаар анги төгсөх жилээ МУИС-ийн төв байрны урдуур өнгөрөхдөө энэ сургуульд элсэн суралцах хувь тавилан надад заяах болов уу гэж бодож явснаа огтхон ч мартдаггүй. С.Төмөр-Очир бид хоёрын хооронд хувийн ямар нэгэн өс хонзон элдэв зүйл байхгүй ээ. Харин ажлын арга барил, үзэл бодлын зөрүү байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Бид 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. 1995 онд С.Төмөр-Очирыг Боловсролын сайдаар томилуулах саналыг өгч байсан хүний нэг. Үүнээс улбаалаад төрийн өндөр албан тушаал хашиж явсан хэн ч гэсэн нэр хүндээ сэвтүүлэхгүй явах, ёс суртахууны журамтай, үүрэгтэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэн нэгэн улстөрчийн захиалгаар энэ албан тушаалаас намайг зайлуулахаар С.Төмөр-Очир чармайн ажилласан гэдгийг би үгүйсгэхгүй.

-Тэр айхтар улстөрч чинь хэн бэ. Нэг их нууц биш бол нэрийг нь хэлж болох уу?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МУИС-ийн өмнөх удирдлагад намайг халуулах ажлыг удаа дараа тавьж байсан юм билээ.

-Таныг яагаад ингэж хавчиж шахаад байдаг юм бэ. Хууль зүйн сургуулийн захирлын албан тушаалаас зайлуулах оролдлого ч ганц удаагийнх биш байх?

-Яагаад гэдгийг нь би мэдэхгүй юм. Анх Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн гишүүнээс хасагдсан. 2002 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа өгөхөөс аргагүй байдалд орсон 2001, 2005 онд хоёр удаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр нэр дэвшихэд УИХ-аар хэлэлцэх үед намайг унагасан юм. Бүр сүүлдээ хэрэгжүүлж байсан дотоодын эрдэм шинжилгээний ажил төслийн санхүүжилтийн хугацааг дуусахаас нь гурван жилийн өмнө зогсоосон. Тэр ч байтугай төрийн албанд ажиллаж байсан дүү нарыг минь ажилгүй болгож байсан гээд бодоод үз.

-Насаараа хуульч явсан хүн. Хуулийн байгууллага болон зарим хуулийн тухай шүүмжлэлтэй хандах үе гарна биз?

-Хууль гэдэг бол аливаа хүнийг хүн төрхөнд нь барьж тогтоодог. Үүссэн маргаантай, зөрчилдөөнтэй амьдралын хурц асуудлыг шударгаар шийдвэрлэдэг нийгмийн хүчирхэг институт. Хууль бол бичмэл ба амьд гэсэн хоёр үндсэн хэлбэртэй. Бичмэл хууль нийгмийн амьдралд нийцэж тохирсон, хүмүүст нэн ойлгомжтой байх ёстой. Амьд хууль нь хуульчид, тэдний өдөр тутмын хянан шийдвэрлэж буй хэргүүд юм. Манай улсын хувьд энэ шаардлагатай зөрчилдөх явдал амьдралд олонтаа гарч байгаа. Намайг бас эрх баригчид, мэргэжил нэгтнүүдтэйгээ хааяа зөрчилдөөнд оруулахад хүргэдэг.

-Энэ тал дээр тодорхой жишээгээр тайлбарлах боломж байна уу?

-1999 оны сүүлээр УИХ гэнэт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Долоон нэмэлт өөрчлөлт. Судалж үзэхэд энэ өөрчлөлтүүд цаашдаа Монголын нийгмийн амьдралд олон сөрөг үр дагаврыг бий болгох прогноз гарсан. Иймд би Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц бага, их суудлаараа хэлэлцээд тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон. Харамсалтай нь Цэцийн дүгнэлтийг УИХ өнөөдрийг хүртэл дагаж биелүүлээгүй. Үүнээс болж өнгөрсөн арван жилийн хугацаанд УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж ажиллаж чадахаа байсан. Энэ тухай байн байн ярьж, хэвлэлийн хурал зохион байгуулдаг 20 гаруй гишүүн бий шүү дээ.

-76 гишүүн гадныханд худалдагдах нь амар хялбар юм байна гээд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох төсөл бэлтгэгдээд өргөн баригдах бололтой. Яагаад ийм байдалд хүрэв?

-Яагаад гэвэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-аар шийдвэр гаргах ирцийг үлэмж хэмжээгээр дордуулсан. Уг нь УИХ-ын нийт гишүүдийн 60 хувь нь хуралдаан хийснээр шийдвэр гаргадаг байсныг "тал хувиас илүү" нь ирсэн хэмээн өөрчилсөн. Урьд нь 51 гишүүн хүрэлцэн ирснээр УИХ шийдвэр гаргах хүчинтэй байсан бол дараа нь 39 гишүүн болгосон. Тийм учраас хамгийн оновчтой зөв гарц нь 1999 оны нэмэлт өөрчлөлтийг УИХ хүчингүй болгох явдал. Энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд өгснөөс хойших хугацаанд улс төрийн элдэв дарамт шахалтад өртсөнийг ойр дотнынхон маань мэднэ.

-Тухайлбал?

-Дээр дүү нарыг маань хүртэл ажлаас нь халсан тухай ярьсан шүү дээ.

-Захирлынхаа албан тушаалыг өгснийхөө дараа УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн өмгөөлөгчөөр ажиллах болсон гэсэн?

-Тэгсэн, захирлынхаа ажлыг өгсний дараа өмгөөлөгчөөрөө ажиллаач гэсэн санал их ирж байна. Тэр болгонд ажиллаад байх цаг зав байхгүй шүү дээ. Оюутнуудад хичээл заахынхаа хажуугаар өмгөөллийн ажлаа хийнэ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Наранхүү надтай уулзсан. Хэргийн материалтай танилцаж амжаагүй болохоор одоохондоо энэ тухай ярих боломж алга.

-УИХ-ын  гишүүн Х.Тэмүүжин та хоёрын дунд нэг айхтар маргаан дэгдэж билээ. Энэ явдлаас хойш шавь тань тантай уулзсан уу?

-Шүүх хурлаас хойш шавьтайгаа нүүр тулан уулзаж амжаагүй явна. Шавь маань шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй учраас энэ утгаараа багшаасаа уучлалт хүссэн гэж ойлгож байгаа.

-Саяхан нэг сайтад таныг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүүг Хууль зүйн сургуулийг олон сая төгрөгийн хахуулиар төгсгөж өгсөн гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Ш.Сайхансамбуугийн хүү манай сургуулийг төгсөөгүй. Тагнуулын дээд сургуулийг төгссөн гэж би дуулсан. Харин энд нэг зүйлийг тэмдэглэхэд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын аливаа бичиг баримтанд зурж буй гарын үсэг дотоодод төдийгүй гадаадад ч нэн хариуцлагатай байдаг. Учир нь гадаадын улс орнууд манай сургуулийг төгссөн хүмүүсийн дипломыг хүлээн зөвшөөрч магистр, докторант зэргээр мэргэжил дээшлүүлэн сургах сонирхолтой байдаг. Тийм болохоор сүүлийн үед манай сургуулийн дипломыг хуурамчаар үйлдэж гадаадад суралцах оролдлого цөөнгүй гардаг болсон. Иймд өнгөрсөн жил нийт төгсөгчдийнхөө овог нэрээр лавлагаа гаргаж, ном болгон хэвлүүлсэн.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 44

VuslillRige (178.137.*.*)
2012-02-17 19:30:27
programs grants window 7 updates http://aandfdb.hostingsociety.com/used-a dobe-acrobat.html used adobe acrobat

Багш (202.131.*.*)
2011-11-11 17:49:59
Ийм хүнээр МУИС-ийг удирдуулсан Отгонбаяр эхлээд тойрохоо зуруулаад, дансанд нь байгаа 700 сая төгрөгөө идээд хэвтэж байх хэрэгтэй. Ер нь Отгонбаяр мэтийн ямар ч боловсролгүй юмнууд Боловсролын яамыг удирдаж, их, дээд боловсролыг булшилж, хувийнхаа сургуулиудыг тэжээж, тэтгэж байна

Зочин (122.201.*.*)
2011-10-27 21:01:49
батсайхан захирел бол худалдааны сургуулийг сайхан болгосон. харин должин гэж лундэндорж ахтайгаа нийлээд багш биднийг хуурч байгаад сая мэдлээ.

Shavi n (202.179.*.*)
2011-10-17 10:01:23
Narangerel bagshiin shaviin huvid bagshiigaa medelgui yahav.Ih sain hun,jinhene huulich hund baidag zan chanar, bugdiig shingeesen.Yariltslaganaas n unshij bhd bagshiig maani ih shahan havchdag baijee.iim baidald oruulsan humuus bagshid ataarhaj bgaaan,ene mongold chin sain yavah, erdemtei boloh arga bn uu,uhaantai erdemtei humuus l mongoliig avch yavna shuu dee.Bugd l uhehees hoish yaah gj shunal ed mungund horhoisoj baidagiin,

Монголхүү (202.179.*.*)
2011-10-12 17:30:17
Таныг гүнээ хүндэтгэж байдаг. Монголын дээд хүрээнд угаасаа шахаж гаргадаг эсвэл үхүүлдэг эсвэл өөрсдийн хүрээлэлээ тэлж чадаагүй,хувааж идэлцээгүй, мөнгөгүй хүмүүс ахидагггүй шүү дээ.Хичнээн сайхан улс төрчид үнэн зүйлээс болж хуульд хориглох саналаа сэмхэн ярилцсан оройдоо эсвэл тэр жилдээ өөд болов доо. Үнэхээр харамсамаар УМ МААНИ БАДМЭ ХУМ ... Цуснаас өтгөн зүйл шунал гэдэг үнэн.Цус холилдсон үхтлээ баян байж бусдаас илүү тансагласан хүмүүсээс айдаг.Та оюуныхаа чадлаар түүхэнд ялж яваа Их хууль ч шүү.

Зочин (202.179.*.*)
2011-10-12 17:21:48
Таныг сайн хууль ч гэдгийг мэднэ.Зөвхөн хуульч таньд ийм зүйл тохиожлдож байхад энгийн бид ойлгомжтой.Гэхдээ таныг улс төрд болон их хуралд байх ёстой Монголын төлөө ихийг хийсэн хүн гэж хүндэтгэдэг олон хүн байгаа болохоор та хэзээ ч түүхэнд үлдэж бид бахархаж байна.

Зочин (180.149.*.*)
2011-10-12 02:18:07
Narangerel bagsh uneheer sain omgoologch hiivel Naranhuug avaad l garna. Narangerel bagsh uneheer sain hun bol Naranhuug unagaad l orhino. Huulind huulias gaduur bas yos zui gej baidag. Yos zuigee dagaval Naranhuu unana. Harj l baiyaa

sukhee (180.235.*.*)
2011-10-10 20:08:05
Нарангэрэл багшийг Монгол улсын тэргүүний сайн шударга хуульч нарын нэг гэж олон хүмүүс дүгнэдэг шүү дээ. Энэ талаар маргаан байхгүй.

Зочин (219.142.*.*)
2011-10-10 14:22:25
Нарангэрэл чинь Нямдоржоосоо илүү луйварчин, худалч, өшөө авагч шүү дээ. ГОК-ийн хамаг хөрөнгийг залгисан Наранхүү нарыг өмгөөлөх нэрээр шавь хуульч нартайгаа нийлж хэргийг нь хаалгаад хэдэн тэрбумыг л хусна ш дээ. Эвгүй л хужаа даа.

Зочин (219.142.*.*)
2011-10-10 14:22:18
Нарангэрэл чинь Нямдоржоосоо илүү луйварчин, худалч, өшөө авагч шүү дээ. ГОК-ийн хамаг хөрөнгийг залгисан Наранхүү нарыг өмгөөлөх нэрээр шавь хуульч нартайгаа нийлж хэргийг нь хаалгаад хэдэн тэрбумыг л хусна ш дээ. Эвгүй л хужаа даа.

kkk (69.243.*.*)
2011-10-10 10:23:48
narangerel ta uih d ner devsheech ee

ÕÇÑ-èéí îþóòàí (202.9.*.*)
2011-10-10 00:55:11
Íàðàà áàãøàà òàíûã äýìæèæ áàéíà òà îþóòíû àðä÷èëàëûã èõ äýìæäýã îþóòíàà ñîíñäîã çàõèðàë áàéñàí ø¿¿ òà áîë øóäàðãà õ¿í ãýäãèéã îþóòàí áèä á¿õýí ìýäíý.

Зочин (202.70.*.*)
2011-10-09 22:23:58
МУИС-ийн удирдлагууд дэндүү хоцрогдсон. НШУС-ийн захирал гэхэд л захиралын сонгон шалгаруулалтан дээр "гадагшаа явсан эсэх гэхэд" хэлэх үг байхгүй "хувийн журмаар хятад гээд нүдний булай болж байсан Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр удирдаж байна. Ямар сайндаа гадаад хэл мэдэхгүй, ориг ганц хэлтэй гэж элэглэж байх вэдээ. ийм хүн нийгмийн ухааныг удирдаад бэлчээрийн даац хэтэрнэ гэдэг шиг энэ жил 1 ангид 50-60 хүүхэд сургаж байгааг юу гэж хэлэх вэ? Төмөр-очир, Эрдэнэбаяраа??? та 2-ын бизнес гэж ойлгох уу??? Үнэхээр МУИС хачин болсон.Хэнээс ч асуусан хэлээд өгнө. Засвар гээд Төмөр-очирын нутгийн компани хийх гэж гурилдаж байна. Ичихгүй тэрбум 600000 гэсэн шүү. АТГ сайн шалга

Shine Mongol (85.115.*.*)
2011-10-09 18:32:56
UIH-yn darga baisan hun dooshlood ded said, surguuliin zahiral zereg jijig ajil hiih ni toriin erhemseg orshihui, olon ulsyn hemjeend togtson es zuin deg jayagiig zorchij bui helber. Tumur-Ochir ireedui hoich ue, ur huuhduudee bodoj iimerhuu zuil hiiheesee ichih heregtei. Za Nyamdorj yahav ee tsagtaa hiidgee hiisen, odoo buruu zuil hiih bolsoor udaj baigaa, udahgui uls toriin tavtsangaas arga buyu archigdana. Narangerel ug ni erdem shinjilgee, shinjleh uhaanaa hoogood yavbal iluu zohimjtoi, daanch mungu hiigeed bas bus yumand durtai yum l daa.

бОЛД (182.160.*.*)
2011-10-08 20:14:33
НЯМДОРИЙГ НОХОЙД БАРИДАГ МОД ШИГ Л АШИГЛАХ ЮМ НАРАНГЭРЭЛ ӨӨРӨӨ ТИЙМ САЫН ХҮН ЮМУУ 2 НАМЫН ХООРОНД ХАЯА ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХАРАГДДАГ ШҮҮДЭЭ

Зочин (122.201.*.*)
2011-10-08 17:49:52
Хуульд сайн сайн багшнар байгаа шүү Эрдэнэбат багшаа танд амжилт хүсье

zochin (202.70.*.*)
2011-10-08 08:38:06
xuuli zuin surguuli l iim shudarga bish baixad mongold yer ni shudarga yum grej baina uu

Зочин (182.160.*.*)
2011-10-07 20:26:57
Юм л бол Нямдорж гэх юм энэ хүн. Наад бодол тань таны хардлага байхаа.

Зочин (182.160.*.*)
2011-10-07 20:26:54
Юм л бол Нямдорж гэх юм энэ хүн. Наад бодол тань таны хардлага байхаа.

Зочин (182.160.*.*)
2011-10-07 20:26:52
Юм л бол Нямдорж гэх юм энэ хүн. Наад бодол тань таны хардлага байхаа.

Зочин (202.131.*.*)
2011-10-07 20:22:01
МУИС-ыг дампууруулж буй Төмөр-Очир, Хууль зүйн сургуулийг дампууруулсан Нарангэрэл хоер яг адилхан. Нарангэрэл Нямдоржоосоо дордохгүй хонзогнуур юм байх чинь билээ.

Зочин (217.77.*.*)
2011-10-07 18:25:42
nyamdorjoo cni uuriiguu booj ajah boljee hhyrai

zochin (182.160.*.*)
2011-10-07 17:14:41
Naran gerel bol ene tsagiin hovor sain humuusiin negde bi ene huniig tiim ch saIN TANAIHGUI EE. GEHDE EHNER NI YAMAT IH UHAALAG EMEGTEI GEJ SANANAA IIM OLON JIL HANI IJILDEE HANDAJ BAIGAA NI UR HUUHDEE HUMUUJUULJ BAIGAA NI AR GEREE AVAAD YAVJ BAIGAA NI UURIIGUU TSAG YAMAG5T HUGJUULJ BAIGAA NI BAS ALIVAA ZUILIIG OLON TALAAS NI BODOJ BAIGAA NI YAMAR CH BAISAN ZAVAAN ZAVHAI NAYAM DORJOOD 100 HUVI ILUU HUNDE NAYM DORJID SAIN ZUIL BAIDAG L BAIH GEHDE NOMIIN BYAN SHINGESEN NARANGERELIIG HEJEECH GUISTEHGUIDE TSAG IRNEE UNENIIG OILGODOG TER BOLTOL BAGSH MINI TA ERUUL ENH SAIN SAIHAN BAIJ TER TSAGIIG HARAARAI GEJ HUSIEDE

Зочин (130.79.*.*)
2011-10-07 16:26:40
нарангэрэл багшаа таны дайсан хажууд чинь байдаг. тэр бол лүндэндорж гэдэг хүн. олон жил тантай хамт ажиллахдаа хууль зүйн сургуулийн муухай уур амьсгалтай, хэрүүлтэй, атаа жөтөөтэй ертөнц болгосон хүн. ийм муухай хүнтэй таныг хамт ажиллаад явдаг гэхээр хаяа танд эргэлзэх бодол төрдөг шүү.

Зочин (203.194.*.*)
2011-10-07 14:01:35
Нарангэрэл багшаа амжилт

Зочин (182.160.*.*)
2011-10-07 13:28:25
оюунлаг хүмүүс үгээ хэлж тэмцэх хэрэгтэй байна. оюутнуудын тэмцлийг дэмжиж байна. цагаан толгойт их- д байхдаа ч гай болж байсан. одоо муис -г тарааж байна. цадахаа мэдэхгүй идэж байж хахав даа цагаан толгойтоо...

Зочин (182.160.*.*)
2011-10-07 13:26:17
тагнуулч нямдорж гэж бөгс ухагч байх юм. дарга харж далдагнасан. өөрт нь шаардлага тавьсан болгоныг дарамтлаж байдаг шаар байна. хэзээ нэг цагт энэ долдой хариуцлага үүрнэ.

zochin (203.91.*.*)
2011-10-07 12:30:43
Nyamdorj said har murtei hymyyst ush honzon sanaj amidrahaa boliul yasiin be gants amidrah horbood nygel yildelgyi amidraad duusgal daa muuhai yum aa odoo tegeed commet bichsen hyn byr lyy bas ush uburluud yabaad bh uu arai ygyi bh gej naidaj bn

zocin (115.187.*.*)
2011-10-07 12:23:34
za tegeed l uuruu yavlaa gechiheed l olon yum yariad gonshignood bdag hvn v de.uul ni uuruu shiidsehn bol tegeed uuriin bodol uurtuu zuv gedeg biz de.shal bal geh ni ontsgvi shvv de narangerel guai

Зочин (121.186.*.*)
2011-10-07 12:09:30
MUIS yamar baigaa talaar bagsh naraas ni asuuval helehgui, yagaad gevel naad tsagaan uvgun terguutei alban tushaaliin tuluu udur unguruuj yavaa humuus chadchih geed baidgiin. harin dund ni orood gemgui yavbal ayandaa bugd yarij baigaa, tsalin, tsagiin hulsnuus bol hichneen buhimdaj bgaa, chadvargui, hun muutai darga naraa herhen zailahiig ni huleej baigaa geed MUIS-r neg yaria bna daa, tegj baigaad neg zad usreh bh daa.

зочин (180.149.*.*)
2011-10-07 11:55:29
МУИС-ийг улс төржүүлэх хэрэггүй. МУИС-ийг ухаан санаа нь сийрэг, авхаалжтай,өндөр боловсролтой сайн эрдэмтэн-менежер хүн удирдах ёстой. Түүнээс биш хэн нэг дуртай нь ирээд завхруулаад байдаг газар бишшүү дээ. БСШУ-ны сайд томилгоогоо сайтар бодож тунгааж байж хийдэг баймаар юм.

Зочин (202.179.*.*)
2011-10-07 11:24:34
Ene hyniig l Huuli zyin said bolgoh estoi yum da ug ni.

çî÷èí (202.70.*.*)
2011-10-07 11:15:37
Íàðàíãýðýë áàãø áîë îëîí óëñàä õ¿ëýýí çºâøººðºãäñºí òîì ýðäýìòýí óõààíòàé îþóíëàã õ¿í ø¿¿ äýý ýíý áîë õýí ÷ ìàðãàøã¿é ¿íýí.Åð íü èéì ÷àäâàðòàé ñàéí õ¿ì¿¿ñèéã àæèë àëáàí òóøààëààñ íü çàéëóóëæ, ìýäëýã ÷àäâàðã¿é, äàðãà íàðò äîëèãîíîäîã,ãàð õºë áîëîõîä àìàð õ¿ì¿¿ñèéã îðîíä íü àëáàí òóøààë, óäèðäëàãàä òîìèëäîã õà÷èí ãàæ ¿çýãäýë ñ¿¿ëèéí ¿åä èë öàãààíäàà ãàðñàí áàéíà.Ýíý àðàé àðä÷èëàë õ¿íèé ýðõ ÷ºëºº, øóäàðãà ¸ñûã õàìãààëæ áàéãàà ÿâäàë áèø áàéõ àà.Ñ¿¿ëèéí ¿åä õèéãäýæ áàéãàà ø¿¿õèéí áàéãóóëëàãûí òîìèëãîîã ÷ ãýñýí õàð ë äàà.Õýí äàðãà áîëîõ ãýæ õººöºëäºæ ñàéí ëîááèäñîí íü ë ø¿¿õèéí óäèðäëàãàä òîìèëîãäîæ áàéãàà íü íóóö áèø áîëæ áàéíà.

Зочин (97.64.*.*)
2011-10-07 11:13:54
Shine baraa irlee w w w 1000zahia c o m

ZARLAL.net (124.158.*.*)
2011-10-07 10:25:19
Зарлалаа өгөөрэй

huuliin bagsh (202.70.*.*)
2011-10-07 10:24:14
Нарангэрэл бол шударга царайлж, бусдыг муулдаг хөгийн бэртэгчин амьтан байгаа юм. Шударга юм хэлсэнийх нь төлөө хэзээ халагдах бол гэж багш нар Төмөр-очироос айдаг гэнээ. Яс юман дээрээ өөрөө захирал байхдаа сургуулийн залуу багш нарыг хавчиж, үнэн үг хэлсэнийх нь төлөө өрөөндөө дуудаж загнадаг байсан байж. Хуулийн сайн залуу багш нар Тэмүүжин, Эрдэнэбат, Батсуурь, Өнөрбаяр гээд сайхан залуучуудыг дэмжихийн оронд дарж, элдэвээр доромжилж загнадаг байсан даа. Одоо тэд нар Нарангэрэлд дарагдахгүй амжилттай яваа. Ийм хуурмаг царайтай хүнийг захирлаас хуссан Төмөр-очир зөв шийдвэр гаргажээ.

Зочин (202.70.*.*)
2011-10-07 10:09:46
Tand amjilt husiy. Bohir zavaan MUIS-iin udirdlaguudiig huu zailuul. Batsaihan, Erdenebayar, badmaanyambuu geed yu ch hiij chadahgui yumnuudiig zailuu. Chaddag yum ni Tomorochirt dolignoh

Puuh (202.126.*.*)
2011-10-07 10:01:14
Nimdorj chini iim muuhai zuumhai hun baisan uymuu

zochin (182.160.*.*)
2011-10-07 09:55:17
Nymdorj gishuun er ni yahaaraa iim demii ym hiij shudarga hun burtei shurguutsulduj ybdag ym be.Duu naryn ajilgui bolgoj baihdaa ch yahab,Narangerel medleg chadbaraaraa Hymdorjoos iluu uchir ene buhniig hiij baigaa baih.Neg ue Gundalai gishuuniig goochlood baisan.Tiim surhii ym bol sbikeree hiigeed suuj baih ni yasan ym.Hymdorj huuli zuin yam,hereg erhleh gazart huuliin mergejilten hiideg baisan.Zalijin hun tul ene mestend hursen.Odoo bolimoor ym.Ubschuud neree bodoj ene hunee dahin gargahgui biz.Tulga toirson yriatai,hobch bas hor nairuulahdaa sain.

ШДТ (180.235.*.*)
2011-10-07 09:53:54
С.Төмөр-Очир их сургуулийг удирдаж болохгүй хүн яагаад гэвэл тэр өөрийн гэсэн хувийн дээд сургуультай хүн шүү дээ.Ямар их шунал түүнийг энэ албан тушаалд дурлуулаад байгааг ойлгохгүй байна.

Зочин (182.160.*.*)
2011-10-07 09:46:13
Òàíê õ¿ëýã÷èéí õ¿¿ çàéãàà òàâüæ ºãºõ öàã íü óäàõã¿é ýý.Óì ìàíè áàä ìèíü õóì

иргэн (122.201.*.*)
2011-10-07 09:35:09
МУИС-ыг авах хэнүүтнүүдийн төлөөлөл үү нийгэм ийм бохир байгаатай хүлээн зөвшөөрөөд дугардаггүй хүн сургуулиасаа гарлаа гэдэг шоу байхаа

Зочин (182.160.*.*)
2011-10-07 09:27:48
za za horhoid horgui chin shudarga hun bna

zochin (202.70.*.*)
2011-10-07 09:25:53
Narangerel bagshda eruul enhiig husie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-10-02 17:55:45 - Нийслэл
Монголд амьдардаг хятадууд үндэсний баяраа тэмдэглэжээ
2014-10-02 17:44:25 - Гадаад
ОХУ АНУ-тай сурагч солилцох хөтөлбөрөө түдгэлзүүлжээ
2014-10-02 17:28:27 - Шар
Моника Белуччи: Хөөрхөн байх үнэхээр хэцүү
2014-10-02 17:26:19 - Нийслэл
Ажлын уялдаагүйгээс Яармагийн шинэ замыг дахин сэтлэв
2014-10-02 17:05:52 - Орон нутаг
Тахийн нутгийг өргөжүүлнэ
2014-10-02 16:31:21 - Байгаль Орчин
Ихэнх нутгаар хур тунадас орно
2014-10-02 16:14:23 - Нийслэл
Хүнд даацын машинууд зам эвдэж байна
2014-10-02 15:28:13 - Хууль
“АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдийг баривчиллаа
2014-10-02 15:02:50 - Нийслэл
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад санал авах ажиллагаа эхэллээ
2014-10-02 14:52:21 - Хууль
Хоригдсон хүмүүс өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой
2014-10-02 14:38:09 - Нийслэл
УИХ-ын дарга З.Энхболд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2014-10-02 14:25:52 - Улс төр
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Давхар дээл”-ээс татгалзахыг анхааруулав
2014-10-02 14:10:38 - Спорт
Д.Отгондалай АЛТАН МЕДАЛИЙН төлөө тулалдах боллоо
2014-10-02 13:44:56 - Нийслэл
Талбай дээр гэр бариулахгүй байна гэв
2014-10-02 13:05:03 - Нийслэл
Энэ жил утаатай 20 тэрбум төгрөгөөр тэмцэнэ
2014-10-02 13:04:01 - Нийслэл
Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ
2014-10-02 13:01:09 - Гадаад
Эбола вирус хөхний сүүгээр халдварладаг
2014-10-02 12:48:14 - Улс төр
Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцээ танилцууллаа
2014-10-02 12:12:45 - Нийслэл
С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2014-10-02 12:11:06 - Шар
“MCS”-ийн шатсан барилгад ажиллахаар ирсэн хятад иргэнийг албадан гаргахаар болжээ
2014-10-02 12:09:11 - Шар
Д.Тэрбишдагва Тэргүүн шадар сайд болно
2014-10-02 11:52:24 - Улс төр
Бүтцийн өөрчлөлтөөр зургаан яамыг нэгтгэнэ
2014-10-02 11:47:38 - Хууль
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг өргөн барилаа
2014-10-02 11:46:48 - Шар
М.Зоригт гишүүнд ээж нь “iPhone6” бэлэглэжээ
2014-10-02 11:40:01 - Орон нутаг
Булганы 32 иргэн нийтийн эргүүлд ажиллаж эхэлжээ
2014-10-02 11:32:13 - Эдийн засаг
Монгол төрдөө найдаж байна
2014-10-02 11:28:59 - Эдийн засаг
Төмөр замын тээврийн бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ
2014-10-02 11:28:16 - Хууль
“Хөтөл цемент шохой” ХК-ийн экс захирал А.Шоовдорт 4 жилийн ял оноожээ
2014-10-02 11:07:37 - Нийслэл
Дүнжингараваас Улиастай чиглэлийн замын явц 50 хувьтай байна
2014-10-02 11:07:23 - Эрүүл мэнд
Бэлэн гоймонд стандарт тогтоохоор болжээ
2014-10-02 11:02:14 - Хууль
АТГ-аас НМХГ-ын албан тушаалтнуудад шалгалт хийжээ
2014-10-02 10:50:39 - Спорт
Манай сагсан бөмбөгийн холбоог NBA-тэй холбож өгнө гэжээ
2014-10-02 10:45:09 - Улс төр
Засгийн газрын бүтцийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д оруулав
2014-10-02 10:31:47 - Хууль
М.Тулгын гэрийнхэн шүүхийн гадаа жагсаж байна
2014-10-02 10:18:09 - Эдийн засаг
Мөнгөтэй, найдвартай, бас “Уян”-тай...
2014-10-02 10:10:39 - Улс төр
Чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив
2014-10-02 10:08:37 - Хууль
Г.Сарангэрэлийн танхайрсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2014-10-02 10:03:08 - Нийслэл
С.Оюун: С.Зориг агсны хэргийг илрээсэй гэж бид хүсдэг
2014-10-02 09:53:16 - Нийслэл
Нэн шинэ түүх: Улаанбаатар-Сингапур
2014-10-02 09:27:19 - Хууль
АПУ-ын борлуулагчийн машин Төв аймгаас олджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй