Улсын харцага Э.Оюунболд: Аварга болохыг мөрөөдөж аваргын мөрнөөс адис авсан

Түгээх    
2015-04-27 08:01:36 - Спорт

Монголын үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн, сүүлийн үед олны анхаарлыг туйлын ихээр татаж буй залуу бөх, Монгол Улсын харцага Э.Оюунболдтой ярилцсанаа хүргэж байна.

-Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Бөх сонирхогч монголчууд өөрт чинь их итгэл найдвар хүлээлгэж байх шиг байна?

-Маш их баярласан. Над руу олон хүн утасдаж, баяр хүргэж, цаашид улам сайн барилдаарай гэж захисан. Улсын наадмаар л 1024 бөх барилддаг. Наадмын барилдаанд 1024 бөх барилдаад түрүүлсэн бөхөд аварга цол өгч байсан. Тийм учраас наадмын энтэй энэ барилдаанд түрүүлээд аварга болчих юмсан гэж бодож байсан. Хүнд хэлэхэд эвгүй ч, өөртөө маш бахдам бодол тээж барилдсан. Би ер нь амжилтад хүрэхийн төлөө энэ эрчээрээ явах юмсан, энэ формоо хадгалах юмсан, одоо л би болж байна даа гэсэн бодлоор л барилддаг. Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан барилдаанд Аварга сургуулийн бөхчүүд одтой байлаа. Бяртайдаа, хүчтэйдээ биш одтой байлаа. Бурхан харсан байж магадгүй. Энэ бүхний ард миний багш, миний аав ээж, миний хань, үр хүүхэд байж байдаг. Гэр бүл тогтворгүй бол хүн хэзээ ч амжилт гаргахгүй.

-Таны багш энэ амжилтад хүрэхэд их үүрэг гүйцэтгэсэн болов уу гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Миний багш Монгол Улсын начин Б.Адъяахүү. Сая 45 наснаас дээш бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн дээ. Би багшдаа маш их баярлаж явдаг. Анх 2007 онд хотод орж ирж багшдаа шавь орж бэлтгэл хийж эхэлсэн. Миний юу хийх, хийхгүйг зааж сургаж байдаг ганц хүн дээ.


-35 НАС ХҮРТЛЭЭ ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ ХИЧЭЭЖ БАРИЛДАНА-

-Мэдээж тэгэлгүй яахав. Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Миний аав аймгийн начин Д.Энхтөгс гэж хүн бий. Миний ээж Алимаасүрэн гэж хүн бий. Би нэг дүүтэй. Аавын ах бас бөх хүн бий. Аймгийн начин. Улсад дөрөв давж байсан гэдэг юм билээ. Гэхдээ би тэр үед төрөөгүй байсан. Аавын хамгийн том ах Балданбэрээвэн хийдийн хамба лам байсан гэдэг. Тэр бүх хүнийг би дотроо бодож, залбирч, шүтэж явдаг. Миний ханийг н.Өнөржаргал гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын харъяат. Холоос эхнэр авсан. Миний хань сайн барилдаарай гээд л өглөө болгон цайныхаа дээжийг ургах нарандаа залбирч өргөдөг. Намайг аварга болоосой л гэж залбирдаг байх. Би гэхдээ юу гэж залбирсаныг нь асуудаггүй. Би эхнэрийнхээ ахтай их найз. Тэгээд ахаар нь дамжуулж танилцаад, миний эхнэр болох хүн юм байна гэж л сонгосон. Миний бат сайн ар гэр байж чаддаг, надад бүх зүйлээрээ тусалдаг. Анагаахын их сургуулийн тавдугаар курсын оюутан. Эмч болно. Бас надад сайхан хүү төрүүлж өгсөн. Миний хүү ой хоёр сартай. Эхнэр болон хүү, аав ээждээ маш их хайртай шүү.  

-Та одтой байгаад түрүүлчихлээ гэж ярилаа. Харин би чамайг бяртайдаа, хүчтэйдээ түрүүлсэн гэж бодоод байна?

-Би тэгж бодохгүй байна. Бяртай байгаад түрүүлэхгүй байж болно. Харин би өөрийгөө түрүүлснийг зөв явсных, багшийнхаа үгэнд орсных, хүн болгоныг хүндэлснийх гэж боддог. Би ахмад хүмүүсийг маш их хүндэлдэг. Арвын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг давчихаад баярласандаа зүүн гараас нь адис авлаа. Тэр мундаг хүнийг давсан юм чинь би адис авах ёстой. Би бас аварга болохыг мөрөөдөж байгаа хүн. Миний мөрөөдөл биелэх болтугай гэж мөрөөдөж адис авсан. Би 35 нас хүртлээ энэ эрчээрээ хичээхийг л хүсдэг. Тийм цол авна гэж ярихгүй. Хичээгээд л явна.

-1024 бөхийн барилдаанд түрүүлнэ гэж бодож байв уу?

-Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг. Түрүүлчих юмсан л гэж бодож байсан. Өрсөлдөгч их чанга байлаа. Зургаагийн даваанд Р.Пүрэвдагва начинтай туналаа. Мундаг хүн шүү. Бас Б.Пүрэвсайхан гэж мундаг харцагатай туналаа. Ш.Мөнгөнбаатар гээд мундаг арслантай тунасан. Есийн даваа хүртэл тунаж үлдлээ. Энэ бүхнийг би бэлтгэлээ сайн хийсний үр  дүн, миний багшийн ач юм болов уу гэж залбирч явж байна.

-Сүүлийн үед маш сайн барилдаж, шөвөгт л үлдээд байх болж. Нууц нь юунд байна вэ. Ямар бэлтгэл хийгээд байна?

-Бусад бөхчүүдтэйгээ адилхан л бэлтгэл хийдэг. Үндэсний бол үндэсний, штанг бол штанг. Энэ жил штангийн бэлтгэл маш их хийсэн. Штангийн багшдаа баярлалаа. Гэхдээ хэн нэгнээс илүү гарсан, нууц бэлтгэл хийсэндээ биш зүрх сэтгэлээ гаргаж, өөрийгөө бүрэн зориулж чаддаг минь ийм амжилтад хүргэж байгаа юм болов уу. Би үүнийг хийж чадвал тийм амжилтад хүрнэ гэж өөртөө маш их итгэл хүлээлгэсэн. Багшдаа амлалт өгсөн. 1024 бөхийн барилдаанд би түрүүлнэ гэж.

-Э.Оюунболд гэдэг хүн хэдийнээс Монголын ард түмэнд өөрийгөө таниулж эхлэв ээ?

-Би мэдэхгүй юм. Э.Оюунболд гэдэг хүн хэзээ, хэдэн оноос сайн барилдаж байгаа, сайн барилдах залуу шүү гэж хүндлэл хүлээх болсон цаг хугацааг ард түмэн л мэдэх байх.


ӨМНӨ НЬ ХЭРҮҮЛЧ БАЙСАН, ОДОО АЛДААГАА ЗАССАН-

-Өөрийн чинь хамгийн их хүндэлж явдаг бөхчүүд гэвэл?

-Б.Бат-Эрдэнэ аварга багшийгаа, Д.Сумъяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьдыг хүндэлнэ. Тэдэн шиг бөх болох юмсан, тэдэн шиг барилдах юмсан гэж бодож явдаг юм. Харин яг одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс Г.Эрхэмбаяр аваргыг маш их хүндэлдэг. Баярлаж явдаг. Бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн байх үед би эмээж л байсан. Гэхдээ эр хүн шиг барилдсан даа. Аваргын гүндүүгүй, бөх жудагтай занг нь би хүндэлдэг.

-Жудаггүй бөх гэж таны бодлоор ямар хүн бэ?

-Жудаггүй бөх гэж нэр цохож чадахгүй. Ер нь хүн хүнээ муулах муухай. Хүн хүнээ магтах бас муухай. Бүгд л адилхан тэмцэж яваа, дээсэн дөрөөн дээр дэлхийг донсолгоно гээд л явж байгаа эрчүүд. Тийм учраас би бүгдийг  нь хайрлаж, бүгдийг нь дэмжиж, тунасантайгаа, амласантайгаа, амлуулсантайгаа барилдаад явж байна даа.

-Маргаантай барилдааны үед өөрөө их шазруун, бууж өгөх дургүй байдаг юм шиг санагдсан?

-Хөлийн цэц гэдэг хүмүүс байгаа. Тэр бүгдийн шийдийг л хардаг. Гэхдээ би өмнө нь их хэрүүлч байсан. Одоо алдаагаа зассан. Та давсан. Хайнцсан байсан ч гэсэн та давсан гэх байдлаар барилддаг болсон. Би улсын наадамд барилдаж байхдаа ч ойрхон унасан. Хэрүүл тэмцэл хийхгүй элэг бүсээ тайлж өгөх тийм зориг надад байна.

-Телевизээр харж байхад давсан бөхийг хөлийн цэцүүд унасан гэж үзэх тохиолдол олон. Ийм тохиолдолд ч гэсэн хөлийн цэцийн шийдвэрийг үг дуугүй дагах уу?

-Би хөлийн цэцийнхээ шийдвэрийг л хүндэлнэ. Давсан гэж хэрүүл хийхгүй.

-Барилдааны үед маргасан бөхтэйгээ дараа нь таарамж хэр байдаг вэ?

-Сайхан шүү дээ, бөхчүүд. Маргасан ч, зодолдсон ч ах нь ах, дүү нь дүү шигээ мэнд усаа мэдэлцээд л явж байдаг. Бөх хүн гэдэг хор санаж, өшөө хорсол тээж явах ёсгүй юм гэж би боддог.


-МОНГОЛ БӨХИЙН НОГООН ДЭВЖЭЭ УНДААНЫ САВНЫ БАЙ БИШ-

-Хааяа үзэгчдийн зүгээс таагүй уур амьсгал ирэх, элдвээр хэлэх, ууж байсан ундааны саваа шидэх гэх мэт үйлдлүүд Бөхийн өргөөнд ажиглагддаг. Энэ бүхэн бөхчүүдэд ямар санагддаг бол?

-Монгол бөхийг үзэж сонирхож, шүтэж биширдэг залуучууд монгол бөхийн ногоон дэвжээ рүүгээ сав шидэж байхад надад эвгүй санагддаг. Монгол бөхийн ногоон дэвжээ ундааны савны бай биш шүү дээ.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь ямар бөх байна?

-Хүн болгон л хүчтэй өрсөлдөгч. Өнөөдөр тэр, энэ гэж хэлж чадахгүй. Хүн бүр л чадах чинээгээрээ бэлтгэлээ хийгээд, сайн барилдчих юмсан гээд явж байгаа.

-Унтаж байхдаа хүртэл барилдаж зүүдэлдэг гэж сонслоо. Үнэн үү?

-Тэгдэг. Миний хань хүртэл “Сэтгэл чинь тавгүй байна уу” гэж асуудаг юм. Гэтэл би сайхан унтаж амарч байхдаа л барилдаж байна гэж зүүдэлж унтдаг. Оюутан байхад найзтайгаа хамт хааяа унтдаг. Барилдаж зүүдлээд л найзыгаа өшиглөнө, гараараа чичнэ, уурлуулна. Ийм л хүн дээ.

-Одоо 22 настай гэхээр хэдэн наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн юм бэ?

-14 наснаасаа хичээллэж эхэлсэн. 2007 онд хотод орж ирээд шууд Адъяахүү багш дээрээ очиж шавь орсон доо. Бага байхаасаа барилдах маш их сонирхолтой. Аавыгаа хоргоогоод, мэх зааж өг гээд тайван суулгадаггүй байсан санагдаж байна. Бүр багаасаа л том биетэй хүүхэд байсан.


-УЧИР ЗҮГГҮЙ ДАЙРАХГҮЙ, УЧРЫГ НЬ ОЛООД ЯВНА АА-

-Та нэлээд үг дуу цөөтэй юм шиг харагддаг ч нэлээд яриа хөөрөөтэй юм шиг санагдлаа?

-Намайг зарим хүмүүс үг дуу цөөтэй, яриа муутай гэж боддог юм билээ. Харин би яриа хөөрөөтэй, ер нь бол сайн ярина шүү. Заримдаа ярилцлага өгөхөөр чи хаана ингэж сайн ярьж сурсан юм гэж хэлдэг юм. Тэгэхээр гайгүй сайн ярьдаг юм шиг байгаа юм. Гэхдээ даруухан байхыг хүсдэг. Онгирч сагсалзахыг хүсдэггүй.

-Өөрт тань хийх дуртай, дархан мэх бий юу?

-Би мэх болгоныг хийхийг хүсдэг. Гэхдээ хийж чаддаггүй ээ.

-Хамгийн ойрын зорилго чинь юу байна?

-Ард түмэндээ хүндэтгэлтэй хандаж, хүндлүүлж сайн барилдахыг хүсч байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Гэртээ л амарна даа. Хааяа дэлгүүр хэснэ. Пүүз цуглуулах сонирхолтой. Нэлээд олон пүүзтэй.

-Бөх сонирхогч, уншигч олондоо хандаж сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?

-Намайг дэмжиж байгаа бүх хүнд маш их баярлалаа. Миний амьдрал энгийн л сайхан өрнөж байна. Тансаг амьдралыг хүсэхгүй. Дутагдалтай амьдралыг дутагдалгүй болгохын төлөө зүтгэж байна. Миний зорьсон зорилго биелэх болтугай гээд би өглөөний нарандаа залбираад явдаг. Урмын чинь үгээр уулыг нураахын төлөө, учир зүггүй дайрахгүй, учрыг нь олж явна гэж л ард түмэндээ хэлье дээ.

Б.БУРМАА

(ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.Оюунболдын фэйсбүүк хуудсаас авав)



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 60

zochin (112.140.100.223)
2015-05-06 21:01:23
oyunbold sain boh shvv nas zaluu baina olon saihan amjilt hvleej baigaa ireedvid abarga bolooroi han hentiin baharhal shvv 20 nasandaa ulsiin hartsaga bolson geheer mundag er shvv ard tvmniihee hairiig daaj yabaarai sportiin ondoroos ondor amjilt hvsie dvv min chi chadnaa

Зээрэнцэг (103.229.120.237)
2015-05-02 11:35:20
Хөөрхөн хүү шүү Дээээр үд Бат эрдэнэ аваргын шидсэн зээрэнцэг биш бээз нөхөр минь хэхэхэ

Зочин (202.179.20.92)
2015-04-29 16:41:26
Өөхөн бөмбөөхэй

Зочин (150.129.143.185)
2015-04-29 12:12:35
аврага болно гээд аврага болчихдог юм биш дээ хуухээ

Зочин (182.160.4.1)
2015-04-28 18:55:25
ih zantai avir ihtei hun shig haragdaad baidag ym. yg ymariig ni medeh bish. uhaaanaaraa bolog.

btz (112.72.13.240)
2015-04-28 18:30:39
buhiin holboonii 25n jiliin oin barildaanaar Pvrevsaihan hartsagiig baritsaa tavisan hoino ni devjeenii zahad hayaj baigaa ni buruu sanagdsan

btz (112.72.13.240)
2015-04-28 18:27:38
hartsaga Oyunboldod amjilt hvsie beltgelee sain hiigeed avarga bolooroi

Munkhbayar (202.70.46.202)
2015-04-28 16:39:20
Awarga hunii uhaan ni hurtel awarga baih yumaa.Minii duu awarga bolno.Saihan yriltslaga ugsun bna.Amjilt husiy duudee.

Зочин (202.180.216.19)
2015-04-28 13:28:54
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын айгийн арслан Даш л энэ залуутай хэдэн жил барилдаж магадгүй. Өөр ч дарах бөх ховор болох байх даа. 4-5 жилийн дараа бол дийлдэхгүй байх өө.

hundeldeg shuu (202.179.11.122)
2015-04-28 12:42:55
Mundag bohdoo halhiin torgon dewjeenii zuunii manlaid udahgui barildah mundag zaluudaa amjilt husie Uzuur turuunii ard chin ard tumen chin hanarch uldie

Зочин (222.129.241.144)
2015-04-28 12:15:23
Jingee baga zereg hasaj, gedesee sain tatah heregtei shuu, iim bie galbirtai olon jil togtvortoi barildahgui shuu! Amjilt

Тэнгэр (202.179.20.95)
2015-04-28 11:30:51
Би нэг муухан таадаг юм.энэ хүүхдэд 4 түрүү байгаа шүү.

Зочин (27.123.214.2)
2015-04-28 09:40:17
Сайхан зөв бодолтой залуу байна. Амжилт хүсье

hutagt (27.123.214.123)
2015-04-28 09:31:35
manai aimgiinhan Uvsuinhan shig l Bai l da. gants Zalnii barildaand turuuleh yu yumbe? yariltslaga avaa l nuguuh ni avarga bolno gej uguud l. bi Naadamd turuulehed ni l bayar hurgene. Hentii aimagaas

uugaa (112.72.13.253)
2015-04-27 21:39:43
ataa horsol har tsagaan hel am haraal jatga hol baigaasai hunii nudnii hor gej bas baidag ene buhen chamaig tourohgui neleed bodoltoi beltgeltei baigaarai duu min

Lll (27.123.214.123)
2015-04-27 20:41:04
Neleen ongiroo batsaan bn le unen l yum yariarai yariltslaga ogohdo uhaantai hun bolj haragdah gej amidral deer yag esergere

Зочин (103.229.121.196)
2015-04-27 19:40:30
saihan barildaarai.Daruuhan baigaarai.AMJILF Huse

зочин (64.235.154.35)
2015-04-27 16:55:33
Улам сайн барилдан үзэгч олноо баярлуулан.Даяр дурсагдах дархан аврага болох болтугай.

Эр хүн (103.26.195.59)
2015-04-27 16:48:33
Ард олон чинь итгэж байна шүү.Өөрөөр хэлбэл дээлний чинь захыг хамт мушгилцаж байна гэсэн үг.Аварга болно гэж гүн бат итгээрэй.Чамайг хэлтгийлгэхгүй ард олны чинь бодол,хүсэл чамайг түших болно.Аварга болохын хувьд чи аварга болно. Харин Халхын дэвжээ дээр байж ганцаардсан гэх жудаггүй Баянаа аварга шигээ,бөхийнхөө эсрэг "харь"үг чулуудах хүний мөсгүй Сүхбат аварга шигээ,бөх атлаа эр хүн бус авирлах дэн дун Дагвадорж аварга шигээ аварга,аварга гэж дээ "эм" хүн шиг бодьгал байж болохгүй шүү гэдгийг аминчлан захия.Амжилт.

тулга (103.9.90.140)
2015-04-27 15:49:59
мундаг ухаантай зүйл төгсгөлд нь хэлжээ сайхан барилдана да энэ залуу

Зочин (112.72.13.192)
2015-04-27 15:27:41
Chi joohon shazruun baih heregtei shuu davsan bol davsan yu gej huliin tsets medeg geed hayaj bolohgui tsaaduul chin davrana shuu amraar ni Oyunboldiig unasan geed helchihie l geh baih, Baagii avargiin shiiriig hataah huu turj bna daa

boh sonirhogch (119.40.97.122)
2015-04-27 15:10:07
mundag saihan yariltslaga ogson baina, ene bodol ene form ene ercheeree sain barildaj nutgiin ih avragaa dagasan avraga bolooroi. har tsagaan hel am, bertgel gemtlees hol yavaarai minii duu!!!

Зочин (112.72.13.105)
2015-04-27 14:44:05
Adyahuu bagsh sain baina.saihan shavi turuulj baina.duu.mini daruu baih gedeg bol olon davaanii ehlel shuu.

Оюунболдод (202.126.91.201)
2015-04-27 14:38:46
Сэтгэл зүй сайхан зөв бэлгэгдэж байгаан байна. Сайн ч багшид шавь орж. Эзэн хичээвэл зая хичээдэгсэн. Амжилт хүсье

дархан (150.129.142.55)
2015-04-27 14:12:07
сайн дүү , сайхан барилдаж түрүүллээ. Энэ эрчээрээ яваарай . даруухан зангаа бүү өөрчилөөрэй амжилт

irgen (202.170.69.194)
2015-04-27 13:48:45
Minii baga huutei chatsuu bhr jaahan huuhed shig sanasan chini ehner huuhedtei lut er baih ni, kkk. Ulam sain barildaarai, amjilt husye!!! Zang ni evdehgui baih talaas ni ah nar ni, bagsh nar ni anhaarah bizee. Huuhed shig haragdaad baidag hoorhon zolig baigaan.

tuguldur (202.179.2.58)
2015-04-27 13:39:19
iluu amjilt husiy

oogii (103.254.120.83)
2015-04-27 12:42:22
chi sain box bolnoo bid mdj bna hcheegere xo

MONGOL HHUU (202.21.112.186)
2015-04-27 12:29:52
YAMAR KHUMUUS NI AMAA OLOHGUI MUULAAD BGAA NI TODORKHOI SHUU. UGEE BODOJ YAVAARAI

зочин (202.70.37.34)
2015-04-27 12:13:56
баяр хүргэж амжилт хүсье. аварга болоорой гэж ерөөе

xx (202.70.41.250)
2015-04-27 11:39:09
muu novshuud shovuchin ym chini ta narluu undaanii sav bish chuluu shidvel taarna omxii novshuud boxiin ner xugalsan usan tolgoinuud shdeeta nar

Сайн (122.201.21.56)
2015-04-27 11:37:02
За Оюунболд яахав ээ Э.Даш гэж сайхан хүү байхын маа тэрийг яагаад тоохгүй байнаа аан,

Сайн залуу сайн хүү (122.201.21.56)
2015-04-27 11:36:02
Сайн бөх шүү Анх Санжаадамбыг Дараа нь Пүрэвсайханыг сайн барилдана аварга болно гээд л Санжаа чинь 13 давсан геннисийн бөхөөр улсад түрүүлэх юу байхав гээд л мөн ч их шуугисан даа, Тэгээд л од байхгүй дандаа л унана, Юманд ам гараад яахав ээ дуугүйл заяа төөргөө харвал яасым бэ дээ

Зочин (150.129.143.254)
2015-04-27 11:33:03
za amjilt husii.byartai bnlee shuu.tom tsolond hureed tsoloo daaj yavaarai

Bak (183.177.97.14)
2015-04-27 10:53:11
Ih zuv bodoltoi bolj baigaam bna, amjilt husiye. Avarga bolno shuu.

Хан хэнтий (112.72.9.94)
2015-04-27 10:42:16
Амжилт амжилт. Аврга болоорой.

зочин (202.21.124.133)
2015-04-27 10:39:11
22 - той залуу хүн гэхэд сайхан ярилцлага өгсөн байна .Одоо л нэг бөх болж юм дуулгах н дээ хэтдээ дийлдэхгүй хүчтэн болоорой амжилт өөд урагшаа

jaks (103.20.152.50)
2015-04-27 10:38:41
manai Omnodelger nutgiin hvchit hartsagadaa ulam ih amjilt gargahiig hvsen eroogood Bat-Erdene avargiinhaa araas Han hentii nutgiin neriig ulam ondort aldarchuulaarai Bas nutgiin zaluu bohchvvdee vrgelj demjij yavaarai Bi ch bas Han hentii aimgiin Omnodelger sumiin hariyat aimgiin hurts arslan Sovdiin Duwaa agsanii hvv bna a Han hentii nutgiin maani uul us nutag oron vrgelj tsetseglen hogjih boltugai

Зочин (202.131.247.23)
2015-04-27 10:35:23
Амжилт хүсье. Энэ бодлоо л үргэжл тээж яваарай.

Зочин (43.242.243.76)
2015-04-27 10:34:54
Heterhii bandirhaad baij bolohgui shuu. Shazruun saihan uzej baij l avarga boldog yum. Zaalnii 1024 boh ch dee, ulsiin Naadam iin 512 ch changa shuudee. Amjilt husye.

oyunboldod (202.180.218.17)
2015-04-27 10:22:29
nutgiin huchit hartsagadaa sportiin undur amjilt huseed awarga bolohiin yruul urgue

trtr (202.21.106.136)
2015-04-27 10:21:52
hun chanartai zuv hun l yavaarai .avarga bolohiig husie.

baatar (150.129.142.200)
2015-04-27 10:07:23
mundag bna . uhaantai baij avraga bolooroi olon tumendee uil hodlolooroo hundlegdej yavaarai bi ch anh humuusiin am yarianaas duramjhan baisan odoo bol hundelj bna amjilt husye zov yavaa negnee setgeleer demjie mongolchuud minee

bayanaa avarga (103.26.193.224)
2015-04-27 10:06:27
bagshiigaa xundlenee gedeg chin xamgiin sain xumunii shinj dee duu min avarga bolooroi doo...

zochin (202.21.106.125)
2015-04-27 10:03:28
saihan daruhan l yarij zaluu hvn iimel bh estoidoo.amjilt dvv min

erka (122.254.127.34)
2015-04-27 10:01:16
amjilt husie

bayankhongor (202.179.10.94)
2015-04-27 09:49:15
Сайхан ярилцлага болсон байна баяр хүргэе

irgen (103.229.123.122)
2015-04-27 09:38:42
Za duu saikhan barildsan. Tsaashidiin barildaanuudad amjilt husei. Gradustai zuiliig taaruulj heregleerei. Ter tald daviluun haragdsan shuu.

Шилийн богд (103.26.195.59)
2015-04-27 09:34:23
Амжилт хүсье.Эрхэмбаяр аварга шигээ тулхтай,Өсөхбаяр аварга шигээ нуруутай, Сумьяабазар аварга шигээ өнгөлөг,Бат-Эрдэнэ аварга шигээ алдартай ханьдаа түшигтэй, үр хүүхэддээ ивээлтэй,ард олондоо хайрлагдсан ТАСАРХАЙ АВАРГА болоорой. Бурхан Халдун,Ариун Хэрлэн,Алтан Овоо,Шилийн Богд...гээд нутаг,орны чинь уул,усны эзэд чинь чамайг үргэлж ивээг.

danger (103.254.120.84)
2015-04-27 09:32:09
yasan saixan zaluu weeeee

Зочин (202.72.245.122)
2015-04-27 09:25:29
Сайн бөх, амжилт хүсэе. Хийсэн үйлдэл чинь жудагтай сайхан харагдсан шүү.

Зочин (182.160.5.241)
2015-04-27 09:18:08
Хэнтий аймгаас аварга төрөхдөө босоо аварга төдөг

tsog (119.40.98.162)
2015-04-27 09:09:36
Нутгийн дүү маш зөв ярьж байна Бат Эрдэнэ аваргын халааг авна гэдэгт итгэж байна. Спортын амжилтыг хүсье. Саяны барилдаан маш ихтэй хүчтэй бяртай байсан шүү. Би үргэлж дэмжиж явдаг шүү

ZOCHIN (180.149.78.20)
2015-04-27 09:08:56
UXAANTAI SAIXAN ZALUU BN AMJILT XVSIE AVARGA BOLOOROI GEJ DVVDEE XVSIE IREEDVI CHAMD BN EXNEREE BITGII SOLIOROO XAMGIIN BAYN N BOLSONCH XANIA BVV GOMDOOGOOROI

Зочин (27.123.214.108)
2015-04-27 08:59:37
zuw duu hu zaluu hvn ingej l suraltsaj ingej l hicheeh heregtei shan hartsaga da amjilt hvsey

Зочин (112.72.13.50)
2015-04-27 08:58:10
Жаахан хуухэд. Яриа нь хуртэл. Аварга болно харин хэзээ вэ

Erka (112.72.13.56)
2015-04-27 08:57:50
202.21 khund bayar khurgej, uram khairlaj sur matar mine...!!!! Uuruu shodoin deerh budaagaa tuuj idkhees khetrehgui novsh bj, uuriihuu byatshan tarhind taarsan yum buu yarij bai....!!!!!!

Зочин (112.72.13.50)
2015-04-27 08:57:26
Жаахан хуухэд. Яриа нь хуртэл.

kkk (150.129.140.12)
2015-04-27 08:46:06
Huurkhun batsaan umaa amjily Oyunbold oo

sss (202.21.106.130)
2015-04-27 08:15:23
uuriin bodol bish iruuliin zaavriig sain taeejilsen nuzur bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА