- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
04.25 - МЯГМАР
04.24 - ДАВАА
04.23 - НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19
Чөлөөт сэтгүүлч Робин Акройд Чингис хааны булшийг олсон гэж мэдэгдсэн талаар “Press Gazette” өнгөрсөн сарын 29-ний өдөр мэдээлжээ. Тэрээр “Чингис” шинэ номдоо Чингисийн онгон, нууц сан хөмрөгийн талаар оруулсан байна.
Сэтгүүлч эр Чингис хааны булш Монголын хойд нутгийн ууланд, түүний ач хүү, БНХАУ-ын Юан гүрний удирдагч Хубилай хааны таалал төгссөн газарт бий хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр номынхоо судалгааг хийх зорилгоор онгон байгальд 700 гаруй км газар морин аялал хийжээ. Улмаар 1227 оны наймдугаар сард БНХАУ-ын хойд нутагт таалал төгссөн хэдий ч Чингисийг оршуулахаар Монголд авчирсан гэсэн дүгнэлт хийжээ.
"Монголын хаадыг дараа төрөлд нь дахин харуулахаар маш их үнэ цэнэтэй зүйлстэй нь хамт оршуулдаг байх магадлал өндөр. Хааныг оршуулсан нутгийг урианхай үндэстэн хамгаалдаг, тэд цэргийн алба болон татвараас чөлөөлөгдсөн байдаг. Хааныхаа булшийг хамгаалж байгаа байдлаас харвал оршуулах ёслолд оролцсон цэргүүдийг цаазаар авдаг байсан гэсэн домог яриа худал болж байна" гэжээ.
Сэтгүүлч "Монгол хаадын булштай холбоотой хамгийн оновчтой баримт бол тэднийг таатай байдалд, ууланд оршуулах юм. Халдашгүй ариун гэж дархалсан газар нутагт, төрсөн нутаг эсвэл хаант улсад хамаардаг нутаг дэвсгэрт эдгээр уулс оршдог. Чингис хааныг таалал төгссөн хойно эх нутагт нь авчирсан. Түүнийг БНХАУ-ын Ордост оршуулаагүй бөгөөд тэнд зөвхөн түүний дурсгалын бунхныг байгуулсан" гэжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ