Г.Ганбаяр: "ГООЛ" оруулчихаад үзэгчид рүү хараад өөрөөрөө маш их бахархсан

Түгээх    
2017-06-13 09:30:05 - Спорт

-ТЭРЭЭР АЗИАС ПУШКАШ БАГТ ТОГЛОСОН АНХНЫ ХӨЛБӨМБӨГЧ БОЛЖЭЭ-

Монголын 17 настай  Г.Ганбаяр хүү Европын “Сузуки цом”-ын тэмцээнд Пушкашийн академийн багийнхаа хамт оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр  тоглолтын сүүлийн минутад сэлгээгээр орж, шийдвэрлэх мөчид багийнхаа гурав дахь гоолыг оруулан, гайхалтай амжилт авчирчээ.

Жилийн өмнө Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцахаар Унгар улсыг зорьсон дөрвөн хүүхдийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй тэмцээнд оролцож, “Байерн Мюнхэн”, “Спортинг”-ийн залуусыг хожсон байна. Бид шийдвэрлэх мөчид “Гоол” оруулж, өөрийн авъяас чадвараа гаргаж багтаа хүрэл медаль авчирч, Монголынхоо нэрийг гаргасан Ганбаяртай ярилцлаа.

-Европын хөлбөмбөгийн тэмцээд оролцож, шийдвэрлэх шатанд гоол оруулсан сайхан мэдээтэй уулзаж байна. Ямар тэмцээнд, хэзээ оролцов?

-Намайг Ганболдын Ганбаяр гэдэг. Би хөлбөмбөгөөр анх долоон настайдаа хичээллэж эхэлсэн. Миний хамгийн анхны багш маань Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Ганхуяг багш юм. Хичээллэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоо би 2011 оноос хойш хөлбөмбөгийн “Хоромхон” клубт хичээллэж байна. Миний оролцсон тэмцээн 17 настнуудын аваргын тэмцээн гэж хэлж болохоор “Сузуки цом” дэлхийн чансаанд дээгүүрт орох, томоохон багууд оролцдог их том тэмцээн байгаа юм. Тэрхүү тэмцээнд Пушкаш багт тоглож багаараа хүрэл медаль хүртсэн юм.

-Шийдвэрлэх мөчид оруулсан гоол хамгийн үнэ цэнэтэй байдаг болов уу. Энэ талаар ярихгүй юу?

-Анхандаа дандаа тактикийн тоглолтуудад тоглож байсан. Гараанд гарна гэдгийг шийдээгүй байсан. Гэхдээ би өөрийгөө удахгүй гараанд гарна байх гэж бодож байсан. Тухайн хүрэл медаль авдаг тоглолтын 78 дахь минутад талбай дээр гарч ирэн тоглоод нэг нэгийн харьцаатай тоглолт дууссан. Ингээд пиналын шатны цохилтыг хийсэн. Тэр цохилтыг хийх гэж байхад маш их зүйл бодогдож байсан. Яах бол, медаль авчих юмсан гээд. Тэр тоглолт дээр өмнөх жилийн аварга багтай тоглосон. Аваргын төлөө тоглолтод эхний цохилтыг айл цохиж оруулаад, дараа нь манай манай баг цохиж оруулж, хоёр дахь цохилтыг айл оруулсан. Дараагийн цохилтыг манай багаас би цохиж “ГООЛ” оруулсан байгаа. Тооны харьцаа 7:6 билүү. 8:7-гийн харьцаатай манайх пиналын шатанд хожсон юм.

-Пушкашийн багт гараанд гарах боломж өөрт чинь хэрхэн тохиов. Мэдээж өрсөлдөөн ширүүн байсан байх?

-Тийм ээ. Өрсөлдөөн маш их байсан. Мэдээж тухайн бэлтгэлдээ хэр сайн байна тэр тоглогч л талбайд гарч тоглолтод оролцдог. Гарааны төлөөх тэмцэл тамирчдын дунд их байдаг. Эхлээд би өөр оронд болох нөхөрсөг тоглолтуудад гарааны эрхээ авчихсан байсан. Тэгж эхлэхэд л надад маш хэцүү байсан. Яагаад гэхээр гарааны эрхээ хамгаалах ч юм уу хоорондын өрсөлдөөн их хүчтэй байсан. Нөгөө тамирчид гараанд гарахын тулд улам их хичээж, өрсөлдөөн ширүүсэж байсан. Тэр багийн тамирчид намайг гараанд гараад тоглоод байхаар, өөрсдөө гараагүй болохоор муулж байсан. Нэг бодлын хэцүү байсан ч надад гараанд гарах маш гоё байсан. Би Унгарт эхний хэдэн өдрүүддээ хэл мэдэхгүй болохоор хэн юу гэж байгааг ойлгохгүй байсан. 2-3 сар болоод, хэлийг нь ойлгодог болоод нөгөө хүүхдүүдийг юу ярьж байгааг мэдээд ирэхээр гомдож байсан. Гараанд гараад тоглохоор нөгөө хүүхдүүд элдвээр хэлэхээр нь бас л гомдчихдог байсан.

-Хэзээ Унгар улсад очсон юм бэ?

-Анх энэ Пушкашийн хөлбөмбөгийн академд очих боломжоор хангасан Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар тэргүүтэй бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зөв байх. Есдүгээр сарын 24-ний өдөр Унгарт Монголоос надтай нийлээд дөрвөн хүүхэд очсон. Очсон өдрөөсөө эхлэн маш их бэлтгэл хийсэн. Маш их ядарсан. Анх тэнд очихдоо тийм их бэлтгэл хийдэг гэж төсөөлж ч байгаагүй. Өдөрт хоёр бэлтгэлд гарч эхэлсэн. Монголдоо тийм их бэлтгэл хийж байгаагүй болохоор эхэндээ шантарч байсан. Гэхдээ өөрийн гэсэн зорилго байсан болохоор түүнийхээ төлөө маш их хичээсэн. Тэнд очоод маш их зүйл сурч мэдсэн. Тэнд сурах боломж их, хангамж маш өндөр. Миний очсон академи Унгар улсдаа том, хангамж ихтэй Фушкаш  академи байсан.

-Хамт явсан хүүхдүүдээс чинь тэмцээнд ороогүй юу?

-Ороогүй. Надтай хамт явсан гурван хүүхэд надаас өмнө ирсэн. Би тэндээ тэмцээнд орохоор үлдсэн. Тэд 2000, 1999, 2001 оны хүүхдүүд байсан.

-ГЭР БҮЛИЙНХНЭЭ ХАРААД НУЛИМС ЦИЙЛЭГНЭЭД БАЙСАН-

-Монголдоо ирсэн сэтгэгдэл ямар байсан бэ. Анх ирэхэд чинь чамайг ямар уур амьсгал угтсан бэ?

-Анх би зургаан сарын 8-ны өглөө долоон цагт ирсэн. Ирэнгүүт манай гэр бүлийнхэн, найз нөхөд, ах эгч нар бүгд намайг хүлээж байсан. Тэр үед нүднээс нулимс цийлэгнээд уйлах гээд байсан. Гэрийнхэнтэйгээ нэг жил уулзаагүй. Энд ирэхэд сонгууль болох гэж байгаа нийгэм их сонин байсан. Манай монгол хүн надтай мэндлэх ч үгүй ууртай харьцаад байхаар нь их сонин санагдаж байсан. Нисэхээс наашаа явахад их түгжрээд, энд тэндгүй сигнал дугараад байсан. Унгарт маш их машин байдаг ч гэсэн нэг ч уда сигнал дуугарахгүй, машин түгжрэнэ гэж байхгүй.

-Соёлын ялгааг их мэдэрсэн байна. Тийм үү?

-Ер нь соёлын ялгаа их юм байна лээ. Манайд залуучууд шүлс, хогоо их хаядаг шүү дээ.

-Хожлын гоол оруулахад ямар мэдрэмж төрсөн бэ. Мөн багийнхан чинь хэр хүлээж авав?

-Би өөрийгөө тэр том багт тоглоно гэж бодож байгаагүй. Надтай хамт тоглосон тамирчид бүгд мэргэжлийн сэтгэхүйтэй хүмүүс. Сэтгэл зүй бол өөртөө итгэлтэй, маш сайн байсан. Яг “гоол” оруулаад үзэгчид рүү харахад уур амьсгал их гоё байсан. Өөрөө их бахархаж омогших сэтгэл төрж байлаа. Би гоол оруулж чадлаа гээд л их сайхан санагдаж байсан. Дараагийн мөчүүдэд дотроо маш их залбирсан. Манай багийг хожуулж өгөөч гээд л. Хүрэл медалийг хожиж авдаг учраас манай багийнхан их баяртай байсан. Гэхдээ зарим нэг нь дурамжхан байсан. Яагаад гэхээр манай баг энэ тэмцээнд хүрэл медаль авах боломжтой, их хүчтэй баг байсан.

 

-Пушкаш багийхан тухайн танилцуулахгүй юу?

-Пушкаш гэдэг хүний нэр л дээ. Манай монголоор яривал Чингис хаан шиг их нэр хүндтэй байсан. Энэ хүн “Реал мадрид”-д тоглож байсан. Дэлхийн хөлбөмбөгийн гоолыг пушкашийн гоол гэж ярьдаг. Тийм мундаг хүн байсан. Урбан виктор гэх хүн түүний найз болон шүтэн бишрэгч нь бөгөөд өөрөө ч хөлбөмбөг тоглодог байсан. Тийм болохоор энэ академийг нээж өгсөн юм билээ.

-Тухайн тоглолтод Пушкаш багт өөр ямар орны тамирчид байсан бэ?

-Азиас би хамгийн анхны тамирчин байсан. Европоос Польшийн нэг хүүхэд байсан. Мөн хоёр Румын хүүхэд байсан. Польш хүүхэд нь бэртэлтэй гээд тоглоогүй юм. Доод насанд нэг Итали, дээд насанд Бразилын тамирчид байсан. Ази тивээс тэр багт очсон анхны тамирчин би байсан.

-Амжилтыг чинь Хөлбөмбөгийн холбооноос хэрхэн үнэлэв?

-Хөлбөмбөгийн холбооны Ганбаатар ерөнхийлөгч Унгар явсан. Надтай нийлээд дөрвөн хүүхдийн аав, ээжтэй хамт бөөнөөрөө хоол идэж, бидэнд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн. Их сайхан байсан шүү.

-Өөрийг чинь найман сард дахин Унгар улсыг зорино гэж сонслоо. Пушкаш багаас тоглох санал ирсэн гэсэн үү?

-Би найман сарын дундуур очоод эхэлж бэлтгэлдээ яваад Унгарын 17 настай хүүхдүүдийн лигт нь тоглоно. Би өнгөрсөн хугацаанд тэнд байхдаа гэрээ хийгээгүй болохоор лигт тоглох боломжгүй байсан юм. Харин одоо тэнд очоод насанд хүрэхээрээ гэрээ хийгээд Унгарын лигт тоглож болохоор байгаа. Мөн удахгүй Монголд 19 настнуудын шигшээ болох учраас буцаад ирнэ.

-Гэрээ хийчихвэл Унгарын тамирчин болох уу?

-Тийм. Мөн Монголынхоо шигшээд тоглож болно.

-Ирээдүйн мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Миний мөрөөдөл бол мэргэжлийн хөлбөмбөгчин болох. Монголынхоо анхны мэргэжлийн гэрээтэй хөлбөгчин болоод дэлхийд танигдахыг хүсэж байна.

-Чамайг өсвөр үеийн их авьяаслаг тамирчин гэж байсан?

-Би анх дөнгөж хоёр жилийн өмнө лигт орж байсан. Тухайн үед 15 настайдаа хамгийн залуу тамирчин гэж явдаг байсан. Мөн “Пепси” лигт хүрэл медаль, өмнө жилийн Хүрхрээ лигээр бас хүрэл медаль авсан байна.

-Хөлбөмбөгийг мэргэжлийн хэмжээд тоглож, олон улсын тэмцээнд ороход ямар мэдрэмж төрөв?    

-Сайхан л даа. Гэхдээ манай хөлбөмбөг олон улсаас дутахааргүй тийм сайн болж байгаа. Гаднаас хүртэл дасгалжуулагч авчирч бэлтгэлээ сайжруулаад эрчимжүүлээд сайн байгаа юм. Гэхдээ Европын хөлбөмбөгчид бүгд тактикийн тоглолтоор явдаг. Мөн багаасаа эхлээд зөвхөн хөлбөмбөгөөр хичээллэдэг. Тэгэхээр үндсэн техник, тогтоолт, пас, цохилт зэрэг илүү байдаг. Манай монгол хүүхдүүд ажлынхаа хажуугаар хөлбөмбөг гээд явж байгаа шүү дээ. Одоо Монголд зөвхөн хөлбөмбөгөөр хоолоо олж идэх боломжтой болж байгаа. Жишээ нь, багийнхаа тамирчдыг хожиход нь урамшуулж мөнгө өгөх жишээтэй. Энэ байдлаар хөгжих боломжтойг харуулж байгаа.

-Пушкаш багт тоглоод, үеийн тамирчдаас юуг нь суралцаж байв?

-Багий болон дасгалжуулагчийн тактикаар л зөвхөн тоглодог. Тэр нь тааруулж тоглох хэрэгтэй болдог. Айлын баг ямар байна тэрний эсрэг хэрхэг тоглорх вэ гэдгийг л харж тоглоно. Миний хувьд бол зүүн баруунаар хоёулангаар нь тоглодог. Ер нь бүх л талаараа болж байсан. Гэхдээ жоохон тактиканд дасах гэж л удсан. Тэрнээс биш би бараг илүү байсан. Эндээс очиход үндсэн техник жоохон дутуу байсан. Гэхдээ тэр дор нь нөхөөд авсан юм. Ганцаараа байнга бэлтгэл хийж байсан. Гэхдээ хэтэрхий их бэлтгэл хийгээд цөмөрөх вий дээ гэж айж байсан юм. Цөмрөнө гэдэг нь тамирчин хэт их бэлтгэл хийхээр ачааллаа даахгүй гэв гэнэт юу ч үгүй болчихдог юм. Тэр нь их аймар аюултай.

-УНГАРТ БАЙХДАА ИХ ЗҮЙЛИЙГ УХААРСАН-

-Унгарт очоод ганцаараа байх хэцүү байсан уу?

-Хэцүү үе их байсан. Тэр болгоныг даван туулна гээд өөртөө зорилго тавьсан байсан болохоор амархан өнгөрсөн байх. Зорилготой хүн чинь өөрийн эрхгүй хичээгээд ирдэг юм билээ. Хэдий нойр хүрч байсан ч гэсэн “Би одоо энийгээ хөгжүүлэх ёстой шүү” гээд зүтгэсэн. Бас интернэтээс мундаг хүмүүсийг хараад биширч, хүмүүсийн амжилтыг харах тусам улам хор шар хөдлөөд байсан. Тийм хор шар бас их нөлөөлдөг юм билээ. Би урмын үг уншихаар их хүч авдаг. Би яагаад ийм байж болохгүй гэж өөртөө хэлдэг. Унгарт ганцаараа байх үе их байсан. Тийм учраас толгой дотор маш их зүйл бодогдсон. Би ирээдүйд яах ёстой вэ гэх мэтчилэн. Ер нь их юм бодогддог юм билээ. Энд байсан бол бодохгүй байх байсан болов уу.

-Монгол8 Унгарын талбайн ялгаа юунд байна вэ?

-Гадаадын талбайд гарахаар амьд зүлгэн дээр тоглодог. Энд болохоор хиймэл зүлгэн дээр тоглодог байсан. Эхлээд очиход асар их ялгаатай санагдаж байсан. Сүүлдээ дассан юм. Одоо энд ирээд хиймэл зүлгэн дээр тоглож чадахгүй болсон байна лээ. (инээв.сурв). Одоохондоо дасахгүй л байна.

-Хоромхон клубийнхээ талаар ярихгүй юу?

-Манай “Хоромхон” клуб лигийн хоёр удаагийн аварга баг. 2014 онд анх лигт хожиж байсан. Би яг 2011 онд орсон. Түүнээс хойш улсын аваргад орж зөндөө түрүүлээд зөндөө шилдэг болсон. Ер нь цом, медалиа тоолж байгаагүй, маш их байгаа. 2011 оноос хойш орсон бүх тэмцээнээсээ медаль авч байсан. Бодоод байсан медаль аваагүй тэмцээн гэж байхгүй юм билээ. Одоо Пушкашт очоод сайн тогловол гадны багт үлдэх боломж байгаа.

-Зорилго чинь гадны багт тоглох гэж ойлголоо. Зөв үү?  

-Тийм. Гадны багт тоглож байна гэдэг Монгол Улсынхаа нэрийг гаргаж байна гэсэн үг шүү дээ. Миний хувьд маш гоё, аз жаргал юм даа. Өмнө нь явж байхад хөлбөмбөгийн холбооноос нэг хүүхдэд 15 мянган доллар гаргаж явуулж байсан бол одоо энэ удаагийн зардал Пушкашаас гарна. Хөлбөмбөгийн холбоондоо л баярлаж явдаг даа.

-Монголдоо ирээд ойрын тэмцээн юу байна?

-Одоогоор хамгийн ойрын зорилго бол 23 насны шигшээ долоон сарын 19-нд Тайланд руу явна. Тэрнээс өмнө долоон сарын 5-нд БНСУ руу явж бэлтгэл хийнэ. Тэгээд шууд тэндээсээ цаашаа Тайланд руу явж тэмцээнд орно доо. Дуусаад арван сард 19 насны, Азийн аварга тэмцээн байна.

-Хөлбөмбөг сонирхдог залуучуудад хандаж юу хэлмээр байна вэ?

-Манай Монголын хөлбөмбөг маш их хөгжиж байгаа. Бүгдээрээ хичээгээрэй. Зорилготой бол мөрөөдөл биелдэг юм аа. Бүгдээрээ өнөөдрөөс эхэлж хичээгээрэй. Дуртай зүйлээ хийж, Монголынхоо төлөө бүгдээрээ хичээгээрэй л гэж хэлмээр байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙН Ц.АНХБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

enk (27.123.214.117)
2017-06-13 23:09:46
zochin 59 153 .. ymar saihan setgegdel bichee ve iim saihan enirgerei humuus bh yum aa

zochin (202.179.31.41)
2017-06-13 22:05:12
Huuhdiig nutag usaar ni helj yagaad bolohgui gej Yagaad uram hairlaj boldoggui yum be Ewropin tawtsand anh udaa Ewropinhoo akademuudinhaa 26-rt jagsdag tom akademin shigshee bagt toglood hurel medal hurteed irlee shuu dee Bayarlahaas uur yah yum be Drents Puskas gedeg Augaa hul bumbugchniig medehgui hun baihgui baihaa Naiz mini chi hul bumbugiin talaar oilgolt muu l yawdag hun baina

eej (202.179.31.41)
2017-06-13 20:42:08
minii xvvd zobox odop bxad japgax odop tepneec ch ix bna tiim yamapch bepxsheeliig daban tyylj oopiinxoo zopilgiin toloo tyyshtai tsemts

zochin (202.179.31.41)
2017-06-13 20:35:53
ylam ix amjilt gapgaj ylc ix opniixoo nepiig gapgaj yabaapai ezen xicheebel zaya xicheene shvv ene zobxon exlel shvv xamgiin gol mash zob yxaantai yabaapai

Badraa (103.26.195.225)
2017-06-13 19:57:08
Ta nar yu ch uzeegui umnuud huuhdiig har bagaas ni evdeed,Ferenz Pushkash gej Ungariin Chingis!? Hul Bumbugiin zah zeel oron zai gedeg chini aguu tom um baidag um daa ungariin Hl bumbug bol Evrop do bol selengiin Mandal l gesen ug sh dee!!1 Manai Bumanuchral l gehed Angliin 3-r ligt ch gologdoj baisan sh dee!? Joohon um uzej nud taoltsgaa manaihaan! Heden huuhduuh 17 nastnuudiin temtseend orood undsen tsagt ni temtseed torguulii tsohilt tsohison l baina. er ni bol Hul bumbugiin Od bolno gedeg chini tiim sansnii zorgoor ed bish,Yag yas uman deeree bol 17 nas gedeg chini ireeduitei hul bumbugchin bol udiid todortson baih estoi, Tuunees gadna Manaihan sumo, judo ene ter shig sanaj herhevch olohgui. ene bol tes uur. za harj l baiya huuhdiig bitgii Joohon huuhdiig evdeerei! Ene bol tiim amar um bish.

Soliot (49.181.174.57)
2017-06-13 14:29:45
Selenge ene tr geed soliorood bhiin ene setgegdel bichdg saagch nar. Mongolooroo l baildaa. Nutag nugiin zavaan yumnaasaa salaad saltaa saamaa sain ugaaj suraasai

Зочин (139.5.219.244)
2017-06-13 13:38:15
Сэлэнгийнхэн мандан бадрана шүү.

Зочин (27.123.214.114)
2017-06-13 13:07:42
evropt Totenhamiin huuhdiin bagt Ganmend gej neg huu bdag gesen ter unen bolovuu medeelel uguuch

зочин (59.153.113.195)
2017-06-13 12:31:20
Чи их сайн хvн байна,бас их ухаалаг.Чамд хамгийн сайн сайхан бvхнийг ереее! МОНГОЛЫГ ГОЕСОН ХОВОР ЦЭЦЭГ МИНЬ УЛАМ ЕНДЕР УРГААРАЙ!

zochin (202.131.243.186)
2017-06-13 12:11:28
selenge aimgiin uugan huuhedbn.amjilt husii

jargal (202.170.68.162)
2017-06-13 11:22:56
mundag. gaihaltai. momgolchuud bidnii baharhal

oogii (112.72.15.66)
2017-06-13 10:45:16
mundag huu bn daa ih sportdoo ondor amjilt gargana gedegt itgeltei bn aa amjilt

mgl (202.131.235.11)
2017-06-13 09:48:29
amjilt hysie dyydee ulam ih hicheej uls undestniihee neriig delhiid gargaarai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ