Хэрэв “Нарантуул”-д гал гарвал аврах ямар ч боломжгүй

Түгээх    
2012-02-07 10:56:57 - Нийслэл

narantuulОнцгой байдлын бү­рэл­дэхүүн өчигдөр "На­ран­­туул" зах дээр ажил­лалаа. Тэд өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд гэр хо­рооллын айлуудаар явж галын аюулгүй байдлыг шалгаж, заавар зөвлөгөө өгсөн бол өчигдөр "На­рантуул" зах дээр бүрэл­дэхүүнээрээ ажиллав. Онц­гой байдлын 30-аад албан хаагч гурван хэсэг болон тус захын эр­гэн тойронд галын аюул­гүй ажиллагааг хэрхэн хангаж байгааг шалгаж, иргэдэд заавар зөвлөгөө өглөө. Ийм шалгалтыг жил бүр явуулдаг байна. Энэ удаа­гийн шалгал­таар өнгөрсөн жилүүдэд гарч байсан зөрчил ду­тагдал давтагдаж, галын аюул­гүй ажиллагааны наад захын шаардлагыг хан­гаагүй зөрчлүүд илэр­сэн юм. Тухайлбал, за­хын гадна талбайд зай зав­саргүй олон машин зогсч, галын машин орох  гарц гаргаагүй, цахил­гааны ил утсуудыг ямар ч хамгаа­лалтгүйгээр унжуулж орхи­сон, лангуу хоорон­дын зай хэт ойр­хон бай­гаа нь аюулгүй ажилла­гааг зөрчжээ. "На­рантуул" захыг онцлон шалгаж байгаа нь энд янз бүрийн химийн бодисын найрла­гатай будаг, тэ­сэрч дэл­бэрэх, шатамхай төрлийн бодис, газ бал­лон зэргийг худалддаг учраас эрсдэл өндөртэй байдаг байна. Шалгал­таар ноцтой зөрч­лүүд гарвал захыг хэ­сэгчлэн хаах хүртэл арга хэмжээ авах гэнэ.  

Нийслэлийн онцгой байдлын орлогч дарга Д.Эрдэнэбаатараас за­рим зүйлийг тодруул­лаа. 

-"Нарантуул" зах дээр галын аюулгүй ажил­лагааны ямар зөрчил гарсан бэ?

-Маш олон зөрчил бай­на. Захын эргэн той­ронд байгаа контей­нер агуулахуудыг зай зав­саргүй барьсан нь ноцтой зөрчилд тоо­цогдоно.

Хэрвээ гал гарвал галын машин орж гарах ямар ч боломж байхгүй байна. Энэ байдлаас болж тусламж үйлчилгээ авч чадалгүй хохирсон хүмүүс их байдаг. Тухайлбал, өнгөрсөн жил "Нарантуул" захыг тойроод байрлах тав зургаан агуу­лах, цайны газар шатсан. Өнгөрсөн долоо хоногт нэг машин, цайны газар шатлаа. Галын зөрчлийн дуудлага тасралт­гүй ирж байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ захаар үйлчлүүлж байгаа болон ажиллаж амьдарч байгаа олон мянган иргэ­дийн аюулгүй байдал дээсэн дө­рөөн дээр байгааг хэлэх байна. "Наран­туул" захаар өдөрт 50 гаруй мянга хүн үйлчлүүлдэг гэсэн судал­гаа байдаг юм билээ. Ийм олон хүний амь, нас эрүүл мэндийг ха­риу­цаж байгаа захын удирдлагууд энэ тал дээр анхаарал тавих цаг нь болсон гэж бодож байна. 

-Захын үйл ажиллагааг ямар тохиолдолд хаах вэ?

-Монгол Улсын захиргааны тухай хуулийн 25.1-д зааснаар арга хэмжээ авна. Ноцтой  нөхцөл байдал үүссэн байвал хэсэгчлэн хаахаар төлөвлөөд байгаа. Шал­галтын дүн эцэслэн гарахыг хүлээж байна. Ер нь манайхаас жил бүр ийм маягаар шалгалт хийдэг л дээ.

-Гэр хорооллын айлуудаар явж шалгалт хийсэн гэсэн. Ямар зөрчил илэрсэн бэ?

-Гэр хорооллын айлуудад  гал түймэр гарч байгаа хамгийн том хүчин зүйл нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, ил задгай үнс нурмаа асгаж, мөн цахилгааны хамгаалалтгүй утас­наас болж гал алдаж байна. Өнгөр­сөн амралтын өдрүүдэд манай албан хаагчид Баянзүрх дүүргийн 35 мянган айл өрхөөр явж үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар илэр­сэн нийт зөрчлийн ихэнх нь ийм шалтгаантай байна. Манайхныг шалгалт хийгээд явж байхад Баян­зүрх дүүргийн тавдугаар хороонд айлын байшин шатаж байхад таарч унтраасан. Ер нь сүүлийн үед ахуйн чанартай гал түймрийн дуудлага ихэссэн. Өдөрт хоёроос гурван айлд гал гарч байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

mongol hvn (122.201.*.*)
2012-02-08 10:25:29
zahiig haah n hen heg hvnii ashig sonirhol.ta narin vnetei delgvvriin baraag tertee tergvi abch chadahgvi ard tvmen

999 (49.0.*.*)
2012-02-07 22:17:50
er ni ene toriin albaniihan bvgd l hahyyl awdag sh de odoo dvgneltee hahyylaar ih sn bsan um shig gargana da .. tor zasag ene bdliig dewergehees oor yhaw bossyyd tend hadaastai bgaa um chin.. bagsh nar , tsagdaa, emch nar geed bvgd awilgachid... deerees ni ene awilgaltai temtseh gazar svrjin dyrakyyd tatwariin mungu zvgeer ideed syyjiin hoorhii ard tvmen ymar olon byzar amitdiig tejeej bna da tor zasag bl zvgeer l lyiwarchid yana da hoorhii....

Баатарсүх (124.158.*.*)
2012-02-07 16:51:02
МУ-д ийм арчаагүй Онцгой байдлын газар НОБГ гэх мэт байх гэж битгий худал чалч хийж чадахгүй бол ажилаа өгөөд зайл. Санамсар болгоомжгүйгээс гал гай аюул хэлж ирэхгүй хэн ч айл шатах хохирол гарч байхад зам тавьж өгнө за

123 (182.160.*.*)
2012-02-07 12:42:28
naad muuhai sambagaa barh uu ta na r

ghjk (182.160.*.*)
2012-02-07 12:11:03
nirgesen hoino ni hashgiraw gecheer.anh baiguulahad ni ontsgoi baigaagvi um uu haishaa um.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-10-21 18:03:58 - Улс төр
Дарханы Ардчилсан холбооноос мэдэгдэл гаргажээ
2014-10-21 17:51:53 - Улс төр
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Н.Алтанхуягийг эсэргүүцэв
2014-10-21 17:27:33 - Боловсрол
Коосэн сургуульд суралцах бэлтгэл хөтөлбөр нээлтээ хийлээ
2014-10-21 16:56:28 - Хууль
“ТОСА” худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ
2014-10-21 16:17:06 - Боловсрол
Л.Гантөмөр: Оюутан бүрт тэтгэлэг олгохгүй
2014-10-21 16:10:48 - Спорт
А.Ганбаатар: Б.Ганболдын асуудал Монголын хөлбөмбөгийн холбооноос салсан гэж ойлгож болно
2014-10-21 15:48:22 - Нийслэл
Осолд орсон тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр “аялуулж”, иргэдэд сэрэмжлүүлнэ
2014-10-21 15:38:53 - Спорт
Ерөнхийлөгч Азийн наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2014-10-21 15:35:01 - Улс төр
Э.Бат-Үүл, М.Зоригт нар Н.Алтанхуягийн эсрэг нэгдлээ
2014-10-21 15:24:04 - Нийслэл
Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Замын цагдаагийн тасагт байрлаж байна
2014-10-21 15:19:47 - Нийслэл
Шатахууны 37 хоногийн нөөцтэй байна
2014-10-21 15:15:19 - Орон нутаг
Орон нутгийн жолооны курсүүдэд аттестатчлал хийж байна
2014-10-21 15:11:37 - Эрүүл мэнд
Сэрэмжлүүлэг
2014-10-21 15:00:47 - Улс төр
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
2014-10-21 14:32:32 - Улс төр
Ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна
2014-10-21 14:22:48 - Спорт
Өсвөрийн бөхчүүд ОХУ-ыг зорилоо
2014-10-21 13:06:07 - Орон нутаг
Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна
2014-10-21 13:01:00 - Спорт
Хөлбөмбөгийн холбооны сонгууль ирэх сард болно
2014-10-21 12:53:37 - Улс төр
Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй
2014-10-21 12:45:06 - Нийслэл
Хууль бусаар хил давсан 22 үлэг гүрвэлийн олдвор маргааш эх орондоо ирнэ
2014-10-21 12:43:20 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Спортын салбарт хөрөнгө оруулалт үнэхээр хангалтгүй байна
2014-10-21 12:25:27 - Орон нутаг
Булган аймгийн цагдаагийнхан “Хяналт” арга хэмжээгээр олон зөрчил илрүүлжээ
2014-10-21 12:23:18 - Нийслэл
Дэлхийн хаанаас ч Улаанбаатарт аялах боломжтой боллоо
2014-10-21 12:08:47 - Орон нутаг
108 унага уралдуулжээ
2014-10-21 11:55:10 - Шар
Н.Алтанхуяг: Миний найз Э.Бат-Үүл намайг ингэж Түгжилдэх нь юун
2014-10-21 11:48:32 - Улс төр
Э.Бат-Үүл: Энэ төсөв батлагдвал багш нарын цалинг 4 сараас тавьж чадахгүй болно
2014-10-21 11:03:22 - Энтертайнмент
Монгол сумоч “One direction” хамтлагийн клипэд тогложээ
2014-10-21 11:01:06 - Хууль
Төрийн өмчийн хороо МАН-ыг шүүхэд өгчээ
2014-10-21 10:49:33 - Шар
"Зэрлэгүүд"
2014-10-21 10:46:57 - Нийслэл
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2635 тонн хог цэвэрлэжээ
2014-10-21 10:42:37 - Хууль
Б.Энх-Ертөнц: Судалгааны ажилтанг хөнөөсөн этгээдийг СЭМҮТ-д хүргүүлсэн
2014-10-21 10:27:26 - Спорт
Нигер улс эболагийн халдваргүй бүс болжээ
2014-10-21 10:08:56 - Спорт
Орон гэргүй хүмүүсийн ДАШТ болж байна
2014-10-21 10:03:00 - Улс төр
Д.Батцогт гишүүн Ардчилсан намын бүлэгт элсэн оров
2014-10-21 09:55:36 - Улс төр
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2014-10-21 09:40:51 - Эдийн засаг
Хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн хөрөнгө оруулах вэ?
2014-10-21 09:27:28 - Спорт
Азийн пара наадмын медалийн буухиа үргэлжилсээр байна
2014-10-21 08:29:48 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус дулаан байна
2014-10-21 08:27:48 - Шар
Н.Энхбаяр Л.Цогийг зэмлэжээ
2014-10-21 08:21:53 - Улс төр
Н.Алтанхуяг албан тушаалдаа үлдэхийн тулд юугаа ч худалдахад бэлэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй