“Да хүрээ трейд” ХХК “дамчид”-ын үйл ажиллагааг таслан зогсоов

Түгээх    
2012-02-17 13:58:13 - Нийслэл

da huree“Да хүрээ трейд” ХХК-ийг түшиглэн ажил үйлчилгээ явуулдаг иргэд, аж ахуй нэгжийн тоо 903, ажлын байрны тоо 1500-аар нэмэгджээ. “Да хүрээ трейд” ХХК. 2012.02.16

Нэг нь гайгүй явбал нөгөө нь заавал араас нь татаж чангаадаг тамын тогооны үлгэр шиг амьдралаасаа манайхан хэзээ салах юм бол доо. Бусдын зовлон, бэрхшээлийг далимдуулан ашиг хонжоо олж амьдардаг “дамчид” сүүлийн үед дэндүү олширч, улс орны хөгжлийг ч тэр хэмжээгээр хойш татсаар байна. Яг үүний бодит жишээ “Да хүрээ трейд” ХХК-ийн машины зогсоол дээр гарчээ.

Хэсэг бүлэг хүмүүс нийлж, тус компанийг зогсоолынхоо түрээсийг үндэслэлгүй нэмсэн хэмээн шуугиан дэгдээгээд амжсан билээ. Үнэхээр бор өдөр шар нарыг өнгөрүүлж амь амжиргаагаа залгуулдаг иргэдэд хүндрэл учруулсан юм болов уу гэдгийг тодруулахаар газар дээр нь очиход байдал бүр эсрэгээрээ байсанд нэлээд гайхсан юм. “Да хүрээ” зах нь 1996 оны дөрөвдүгээр сард “Да хүрээ трейд” ХХК болон хувьчлагдсан цагаас эхлэн зориулалтын зогсоолын талбайг 24 цагийн харуул хамгаалалттайгаар 1000 төгрөгөөр иргэдэд түрээслэх болсон байна. Ийнхүү 15 жилийн хугацаанд үнийн хувьд ямар ч өөрчлөлт хийлгүй байсаар өдий хүрчээ.

Хотын төвийн нэг зогсоолд хоёр цаг машин тавихад л 2000 төгрөг байдаг. Тиймээс тус байгууллагынхан мөнгөний ханш, инфляцийн түвшин зэргийг харгалзан үзэж, үнээ 2000 төгрөг болгон нэмэхээс аргагүйд хүрснээ бидэнд тайлбарласан юм. Тус компанийн Олон нийтийн харилцааны менежер Г.Ганбаатар “Манайх зогсоолын үнээ нэмсэн нь олон шалтгаантай. Үнэ ханшийн өсөлт өөс гадна хотын гуравдугаар зэрэглэлийн бүсэд хамаардаг болохоор нэгдүгээр зэрэглэлийн бүстэй адил татвар төлдөг. Мөн бусад ил задгай шороон зогсоолуудын үнэ 2000 байхад манайх зориулалтын цементэн талбай, дугаарлалт бүхий зогсоолтой байж 24 цагийн 1000  гр өгөөр түрээслэх нь бодит байдалд нийцэхгүй” гэв.

Ийнхүү тэднийг үнээ нэмснээс хойш албан ёсоор нэг ч гомдол ирээгүй гэнэ. Гэтэл зарим нь үүнд дургүйлхсэн нь тун сонирхолтой. Яагаад гэвэл өөрчлөлт хийснээр тус байгууллагын үйл ажиллагааны үр шимийг чимээгүй хүртдэг “дамчид”-ийн бизнес дампуурахад хүрээд байгаа юмсанж. Тэд зогсоолын үнэ 1000 төгрөг байх үед илүү зогсоол худалдан авч, түүнийгээ цааш нь гурав, дөрвөн мянгаар дамлан түрээсэлдэг байжээ.

Харин тэдний энэ үйлдлийг зогсоолын үнийг 2000 болгосноор тасалбар болж ёстой л нөгөө боож үхэхэд бор шидмэс олдохгүйд хүрээд байгаа нь энэ аж. Түүгээр ч зогсохгүй тус компани ажилчидтайгаа ганцаарчилсан гэрээ байгуулж байгаа нь “дамчид”-ын боломжийг хааж байгаа гэнэ. Гэрээ хийснээр тухайн үйлчлүүлэгчийн ажлын байр баталгаатай болж, гадаад явах визний тодорхойлолтыг компаниасаа гаргуулах, банкны зээлийн үйлчилгээнд компаниараа дамжуулан хамрагдах боломж бүрдсэн зэрэг олон таатай үйл ажиллагааг зохион байгуулсан төдийгүй, зогсоолын үнэ зэрэг нь тодорхой заагдаж, “мөлжигч” ямар ч завсар оруулахгүй байдлаар зохицуулж байгаа аж.

Хүмүүс гэрээг дуртай хүлээн авч, компаниас ингэж түшиж, тулж өгөхөд баяртай байгаа гэнэ. Гэрээний ажил дуусахаар тэдэнд компаниас хамгийн бага боломжит үнээр даатгалын, банкны гэх эт цогц үйлчилгээг хүргэх юм байна. Дашрамд дурьдaхад “Да хүрээ трейд” ХХК нь 2011 оны “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага”, “Баянзүрх дүүргийн шилдэг аж ахуй нэгж”-ээр хоёр дахь жилдээ шалгарсан. “Нийслэлийн найдвартай татвар төлөгч”-ийн гэрчилгээ, “Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Diamond”-ийн гишүүний батламж зэрэг шагнал, урамшуулал хүртсэн, салбартаа нэр нөлөөтэй компани билээ.

Мониторингийн судалгаагаар Монгол Улсад байгаа авто тээврийн хэрэгслийн 60 хувь нь тус зах дээр төвлөрч худалдаалагддаг. Үүнийгээ дагаад техникийн худалдаа үйлчилгээний суурь үнийн жишгийг эндээс тогтоодог гэсэн баримт ч бий. Сүүлийн гурван жилийн байдлаар “Да хүрээ трейд” ХХК-ийг түшиглэн ажил үйлчилгээ явуулдаг иргэд аж ахуй нэгжийн тоо 903, ажлын байрны тоо 1500-аар нэмэгджээ. Цаашдаа ч тус байгууллагын хамт олон шударга, цэвэр өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн харилцаагаа баталгаажуулан, эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засагт гүйцэтгэх үүргээ улам бүр нэмэгдүүлэн ажиллах зорилготой байгаа гэнэ.

Харин “дамчид” гэж яг хэн бэ? Тэд бол баялгийг бүтээх биш, бүтээж яваа нэгний дундаас ашиг хонжоо олох гэсэн явцуу сэтгэлгээтн үүд. Өөрөөр хэлбэл дамчид зогсоолын үнийн талаар худал шум дэгдээж нийгэмд янз бүрийн сэтгэгдэл төрүүлж байна шүү дээ.

Г.Батзаяа

logo-ugluuniisonin



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (202.72.*.*)
2012-02-20 15:07:43
ter zah chini uneheer shulaasnii gazar jorlon oroh haalgaar oroh geed 24 tsagiin haruul hamgaalt gej shal hudlaa shono ni huuhdeer haruulj dahin mongo toldog er ni hulgai shugelsen gazar da

mongolhuu (202.179.*.*)
2012-02-20 14:27:09
CHANGE-Luibarchin gej orchuulah bolson shuu.MONGOLCHUUDAA

Bond (202.170.*.*)
2012-02-18 10:34:59
Damchid ard irgediig shulj yadraaxaa bliyoo. shudargal baildaa. busad ni ajilaad bolj l bainashtei.

Зочин (180.23.*.*)
2012-02-18 07:23:42
ha ha ha zahialghiin bicheech.Iim teneg yum bicheed hediig avaa yum bol doo.

Hurel (49.0.*.*)
2012-02-18 00:20:33
Da hureegiin Doljin avgai uhvel taarsan teneg durak da.

da chenj (182.160.*.*)
2012-02-17 23:43:59
manai da hureegin chenjud harin ch dyygai ih l hultsengui humuus ar gere tejeej baiga bolohor tegdeg baih gej boddog.harin uunig ni da hureegin galsandoljin gedeg abgai arai l iheer daramt shahalt uzuuldeg ym bilee.zogsoolin tureesin baritsa gej haana ch ali ch orond baihgui. bas eerinhe nom alibomig hucher 15000 tegregd chenjuded shahna abahgui gebel manai hashaanas zail tsagda sergilehe duudaj esbel mashini noimor huraana estoi aimaar dabarsan abgai da. iim d doljin abgaid neg l ug helmer bna shunal chini ihdbel yag eerinhee tsarai shige bolno shu.ger orondo ach zeege harad nalaigad baigach menge bodood xeden huuheduude ajilchida xardaad men ch balai abgai yma ta. yrd ni ta yamar baisan yamar ajil hiij baisana sanaj amidarda baazin jolooch egch min.ta etssin mechid chenjud men tureeslegchid tanig bolon tanai ger bulig tejeej baiga shu gedgig helchie.

zochin (182.160.*.*)
2012-02-17 22:38:30
Da huree mash ih daramttai gazar, Doljin avgai gej yostoi teneg shunaltai avgai bii. ter avgai tureeslegchdiin munguur asar bayjsan avgai. ene niigemd hen yu hiij chaddagaa hiij hooloo olj idej bgaa baih. chenjuudiin mashin sain baidag,une n ch hymd baidag. harin ni huvi hunii mashin tengeriin unentei zunduu yum hiih mashin baidag sh te. chenjuud turiin alband ajil hiij il dald idej uuj baigaa nuhudiis hamaagui baga, ted haluund halj huitend n hurj ar geree tejeej avch yvaa!!!!!!

Зочин (182.160.*.*)
2012-02-17 19:29:02
buh l yum chenj shdee ..delguur hurtel arai hyamdaar avaal nemeed zardag .. ene adilhan

red (202.126.*.*)
2012-02-17 17:54:08
яг үнэн. гэхдээ да хүрээ өөрөө үүнд буруутай. яагаад гэвэл бүх талбайг түрээсийн болгоод тэгхдээ бүр сараар хэдэн улирлаар нь хүнд түрээслүүлдэг. тиймээс машин зарж байгаа болон машингүй сул байгаа ченж хүртэл түрээслэн авдаг. ингээд машинаа зарах санаатай иргэд зах руу ороод нэг бол тойрч тойрч хөөгдөөд буцаад гарах хоёрт мөнгөө сар жилээр түрээслэн авсан ченжээс дахин түрээслэх гуравт ченжид машинаа хямд өгөөд гэртээ буцаад харих гэсэн зам л үлддэг. да хүрээгийн энэн бодлого нь иргэдэд ийм л сонголт үлдээгдэг.

Зочин (202.179.*.*)
2012-02-17 17:52:07
Change gekh nukhd Da hureed uurelsen balai gazar bna lee

ард (202.21.*.*)
2012-02-17 16:06:53
ченж гэдэг шимэгч хувалзнуудыг устгах хор байдаг бол зүгээр байна.ченжүүд арай дэндүү бүх салбарт үржээд цүдийгээд ард түмнийг хоосруулж байна.

zochin (203.91.*.*)
2012-02-17 15:04:38
JINHENE BIE UNELEGCH [ GADNIIHAND ] DAMCHID ULSIIN IH HURAL ZACGIIN GAZART BAIDAG UM. MASHIN ZARDAG HUMUUS BOL UILCHILGEE UZUULJ AMIA ABCH YBAA HUMUUS SHUU DEE BICHIH UMAA ZUB OLJ BICHMEER UM.

Зочин (202.170.*.*)
2012-02-17 14:59:31
шааал мангуу сэтгүүлч өмөөрөх гээд гутаасан байнаа зогсоолд бас бензин валютын ханш нөлөөлнөө хуцваа ,да хүрээг хаавал таарнаа

автомат улавч (203.194.*.*)
2012-02-17 14:09:12
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744

автомат улавч (203.194.*.*)
2012-02-17 14:09:12
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744

Зочин (202.131.*.*)
2012-02-17 14:02:46
наймаа гэдэг бол өөрөө дам. дамчин гэдэг ойлголт барааны хомсдолтой социалист нийгмийн үед гарсан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-07-31 15:08:45 - Хууль
Л.Гансүхийн өмгөөлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг АТГ-ын гар хөл болж байна гэв
2014-07-31 15:04:41 - Нийслэл
Гадаад харилцааны яамны уулзварын хөдөлгөөнийг хаана
2014-07-31 14:33:20 - Спорт
Монгол залуу оросуудыг гайхшруулав
2014-07-31 14:18:15 - Шар
Твиттерчдээс айх шаардлага огт байхгүй
2014-07-31 14:13:08 - Нийслэл
“Хөдөлгөөнт бирж” 384 иргэнийг ажилтай болгожээ
2014-07-31 14:11:33 - Орон нутаг
Замын цагдаагийнхан орон нутгийн замд 24 цагаар хяналт тавьж байна
2014-07-31 14:05:22 - Спорт
Хаздаг Суарез ганцаарчилсан бэлтгэлд гарчээ
2014-07-31 13:52:41 - Улс төр
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзав
2014-07-31 13:41:06 - Технологи
Жолоочийн зүрхний цохилтыг хэмждэг аюулгүйн бүс бүтээжээ
2014-07-31 13:40:42 - Шар
Улсын арслан Н.Батсуурьт зургаан өрөө байр бэлэглэхээр болов
2014-07-31 13:17:08 - Нийслэл
Дай хун тайжийн зарлигаар бүтээгдсэн эртний судар дэлгэгджээ
2014-07-31 13:05:06 - Технологи
Тоон технологид шилжсэнээр үзэгчид телевизороо солих шаардлагагүй
2014-07-31 12:56:41 - Хууль
Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхий прокурорт ханджээ
2014-07-31 12:31:53 - Хууль
Хилийн чанадад 92 иргэн хулгайн хэргээр саатуулагджээ
2014-07-31 12:21:34 - Хууль
М.Баасандорж: Паркад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм мөрдөгдөхгүй байна
2014-07-31 12:01:54 - Эдийн засаг
Монгол, Хятадын бизнесийн форум болж байна
2014-07-31 11:38:15 - Шар
3.9 сая ам.долларын үнэтэй “Railbus” алдагдалтай ажиллаж байна гэв
2014-07-31 11:22:16 - Шар
Хойд Солонгос олон улсын хүүхдийн зуслантай болжээ
2014-07-31 10:24:14 - Орон нутаг
АМГ-ын геологичийг эрэн хайж байна
2014-07-31 10:21:28 - Ажлын зар
Ажилд авна: Маркетингийн менежер
2014-07-31 10:06:16 - Шар
Т.Ариунаа, Б.Сарантуяа нар лааны тосон барималтай болжээ
2014-07-31 09:54:25 - Хууль
Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг хоёр сарын хугацаатай цагдан хорьжээ
2014-07-31 09:48:16 - Тендер
Тендерийн урилга: Алтгана, Үнэгтэй гэр хорооллыг камержуулах, дэлгэцтэй болгох
2014-07-31 09:46:29 - Хууль
Золгүй байдлаар таван хүн амиа алджээ
2014-07-31 09:30:51 - Боловсрол
Хосгүй үнэт судруудыг өнөөдөр үнэ төлбөргүй үзүүлнэ
2014-07-31 09:30:09 - Энтертайнмент
Уран хатгамалын үзэсгэлэн нээлтээ хийнэ
2014-07-31 09:17:21 - Хууль
Сүхбаатар дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ
2014-07-31 08:39:31 - Байгаль Орчин
Улаанбаатарт 24 градус дулаан байна
2014-07-31 08:15:08 - Гадаад
Ямалын хойгт үүссэн гүн хар нүхний нууцыг эрдэмтэд тайлж эхэлжээ
2014-07-31 08:12:00 - Хууль
Н.Энхбаярыг айлгачихав уу?
2014-07-31 08:05:30 - Нийслэл
“Урт цагаан”-д залилан хийдэг этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2014-07-31 08:02:56 - Нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдэгдэл
2014-07-31 07:56:53 - Нийслэл
Өнөөдөр туулай өдөр
2014-07-30 18:35:05 - Гадаад
Хятадад харийн нисдэг биет хүмүүс рүү дайрсан уу
2014-07-30 17:32:08 - Энтертайнмент
Элэг хөшөөм эгдүүтэй амьтад
2014-07-30 16:23:52 - Хууль
Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас саатуулжээ
2014-07-30 15:44:53 - Энтертайнмент
Уралдаанд ирсэн шилдэг гэрэл зургууд
2014-07-30 15:22:14 - Байгаль Орчин
Улиасны унгирал энэ жил хийсэхгүй
2014-07-30 15:18:46 - Эдийн засаг
Бодлогын хүүг нэмснээр эдийн засгийн хүндрэл саармагжина гэв
2014-07-30 14:58:53 - Нийслэл
Маргааш орон даяар тоон технологид шилжинэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй