Эгчмэд дурлалын эзэд /хоёрдугаар хэсэг/
2013-01-09 15:14:29 - Шар
Залуухан хархүү 40 гарсан эмэгтэйтэй хамтран амьдрах нь ховор тохиолдол. Яагаад? Яагаад гэвэл залуухан эхнэр, ахимаг нөхрийг нийгэм илүүтэй хүлээн зөвшөөрч бүр уламжлал болчихсон төдийгүй илүү ухаалаг, нийцтэй харагддаг. Үүнийг эмэгтэй хүн амархан хөгширдөг, энэ нь нүдэнд ил харагддаг гэх зэргээр эндүү ойлгох хэрэггүй шүү.
Ер нь эрчүүдийг “ямар амжилтад хүрсэн” гэдгээр нь дүгнэж ирсэн бол харин эмэгтэйчүүдийн хувьд “Чи ямар харагдаж байна” гэдэгт илүү анхаарал хандуулдаг. Тийм болохоор залуухан хар хүү ахимаг эмэгтэйтэй амьдралаа холбоход гайхаад байх зүйл үгүй. Өөрөөсөө 10 насаар дүү нөхөртэй байлаа ч эхнэр нь урьдын адил жавхаалаг байж яагаад болохгүй гэж.
1. Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа
О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар таван насны зөрүүтэй хос. О.Гүндэгмаа 1978 онд мэндэлсэн бол Х.Цагаанбаатар 1983 онд төржээ. Тэдний дурлалын түүх Афины олимпийн өмнө манай баг тамирчид Хөвсгөлд бэлтгэлд гарч байхад эхэлсэн гэдэг. “Үе, үе хамтдаа алга болчихоод байсан нь тийм учиртай байсан юм билээ” гэж сүүлд учрыг нь олсон нөхөд нь уулга алдаж байсан удаатай. Тэгэхээр 2004 оны олимпод биеийн болоод сэтгэлийн хүчээр ялах спортын Цагаанаа медаль хүртэж, илүү тайван сэтгэлийн хөөрлөө барьж байх ёстой спортын Гүндэгээ хоосон ирсний учрыг ингэж тайлж ч болох. 2004-2005 оны заагт болсон “Бөртэ чоно” спортын шилдгүүдийг тодруулах наадмаас манай “Өдрийн сонин”-ны сурвалжлагч Б.Бадмаа ихээхэн сонинтой ирсэн гэдэг. Сурвалжлагч Б.Бадмаа “Сүүлийн үеийн яриа ч ортой бололтой. Өчигдрийн арга хэмжээн дээр Л.Ундралбат Х.Цагаанбаатартай зэрэгцэж суугаад нэлээд ширүүн ярилцаад байлаа” гэсээр ирж байв. Гэхдээ Монголын шилдэг тамирчдын дунд үүссэн хайрын галыг хүмүүс гадарлах яагаа ч үгүй байлаа. Нэлээд хойхноос тэр хоёрыг хамт явааг харсан хүмүүс олширч, бас нэг удаагийн “Бөртэ чоно” ёслолын ажиллагаан дээр үндэсний хэв шинжийг агуулсан хувцсаар торгоны өнгө нийлүүлэн гоёж ирснээр олны хэл аманд цэг тавьсан юм. Мөн 2007 оны өвөл О.Гүндэгмаа сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгөхдөө өөрийнхөө хувийн амьдралаа нэлээд дэлгэрэнгүй нээсэн билээ. Тэр ярилцлагаас нь О.Гүндэгмаагийн охины талаар нэлээд олон хүн мэдэж авсан. Ямартай ч хоёр тамирчны хайр сэтгэлийг монголчууд тэр аяараа хүлээж авсан нь үнэн юм. Хүмүүс хайртай хүмүүсийнхээ хийсэн бүрт зөвийг өгөхийг хүсдэг. Тэр л жишгээр тэдэнд хандсан. Бас О.Гүндэгмаа Л.Ундралбатаас туурга салсан ч багш шавийн харилцаагаа хэвээрээ байлгана гэсэн шийдвэр нь олон хүнийг гайхшруулсан билээ. Тэгэхэд эрчүүдийн уужуу сэтгэл бас тамирчин хүний амьдрал бусдынхаас өөр байдаг гэдгийг энгийн хүмүүс илүүтэй ойлгосон юм. Гэхдээ нэг хэсэг спортын хүрээнд нэг хов гараад авсан нь Х.Цагаанбаатар байнга бэлтгэл дээр нь манаж суугаад О.Гүндэгмаагийн амжилтад муугаар нөлөөлөөд байна гэсэн яриа байлаа. Гэвч тэд бие биенийхээ занг нөхөж, нэгийгээ амжилтаар ирлэж байгааг нь бид харж байна. Бээжингийн олимпийн үеэр Л.Ундралбат “Буудна” гэж айлгаж, хоёр залуу гар зөрүүлж, Цагаанаа хэдэн өдөр өрөөнөөсөө гараагүй гэсэн яриа ч байдаг. Гэвч тэр бүхэн өнгөрсөн амьдрал. Хамгийн гайхмаар нь хоёр биенээ амжилтаар мялааж, монгол түмнээ баяраар бялхааж байгаа нь тэдний гавьяа юм.
2. Л.Балхжавын хүү сонголт
UBS телевизийн захирал, Л.Балхжавын ууган хүү Чингүүн эцгийнхээ шийрийг хатааж дэлгэцийн урлагийн салбарт цэл залуугаараа хөл тавьж, өөрийгөө таниулаад байгаа. “Зүрхэнд гэрэлтэх од” “Мамма миа” зэрэг мюзикл кинонуудад туслах найруулагчаар, “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Сарнай” зэрэг богино хэмжээний кинонуудыг бие даан найруулж, хэн болохоо харуулсан тэрбээр өдгөө UBS телевиэз продвсерээр ажиллаж буй. Л.Балхжавын хүү Чингүүн өдгөө өөрөөсөө дөрвөн насаар эгч Б.Халиунаа хэмээх бүсгүйтэй үерхэж байна. Б.Халиунаагийн хувьд монголын анхны фото мисс, жүжигчин Б.Хулангийн төрсөн эгч энэ бүсгүй дизайнер мэргэжилтэй, найман настай охинтой, нүд хөмсөг болсон царайлаг бүсгүй байдаг аж.
Б.Халиун өдгөө “Космополитан” сэтгүүлийн уран сайхны зөвлөхөөр ажилладаг нэгэн гэнэ. Харин UBS телевизийн захирал, Л.Балхжавын гэргий Ариунаа хатагтайн хувьд харин хүүгийнхээ сонголтод тун ч дурамчхан байдаг гэнэ лээ.
3. “Х-түц продакшн”-ы жүжигчин Г.Нарансолонго
“Х-түц продакшн”-ы жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар дэр нэгтгээд нэлээдгүй хугацааг ардаа орхилоо. “Х-түц продакшн”-ы жүжигчин Г.Нарансолонго нөхрөөсөө найман насаар эгч бөгөөд гурван жилийн өмнө хүүтэй болсон. Хосуудын хувьд хар, цагаан хэл ам, хов жив нилээдгүй дагуулан байж нэг гэрт орсон гэдэг. Учир нь жүжигчин бүсгүй өмнө нь амьдрал зохиож байсан төдийгүй нэг охинтой учир Тэмкагийн аав, ээж бэрдээ тийм ч таатай биш байсан боловч одоо ёстой л нэг “амь” гэнэ. Анхны ачыг нь төрүүлж өгсөн төдийгүй өөрөө уран бүтээлээсээ түр завсарлага аваад байгаа ч эр нөхрийнхөө “арыг” сайн дааж байгаа болохоор арга ч үгүй биз. С.Тэмүүжингийн хувьд эхнэрийнхээ чихэнд татагдаж байсан гэнэ лээ. Энэ тухайгаа тэрбээр “Анх 2007 онд үндсэн жүжигчнээр орж байсан. Энэ үеэс эхлэн сайн таньдаг болж байлаа. Анх нэг жүжигт эхнэр, нөхөр болж тоглож байсан юм. Тэгэхэд хажуугаас нь харахад чих нь таалагдсан. Гэхдээ ийм жүжигчин байдаг гэдгийг мэддэг байсан л даа. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний анзаараагүй зүйлийг нь олж хардаг. Одоо ч хааяа найз нөхөд, хамт олондоо ярихаар намайг шоолдог юм” хэмээн ярьжээ.
Сонирхуулахад, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар анх найзын журмаар мессежеер харилцдаг байсан аж. Тэгээд Тэмка “Надад нэг эмэгтэй маш их таалагдаад байна. Үүнийгээ хэлэх хэрэгтэй юу, би яах вэ гэж Нарансолонгоос асууж л дээ. Гэтэл тэрээр өөрийнхөө төлөө тэмцэж, зоригтой байх хэрэгтэй гэж. Тэгээд л өөрийнх нь зөвлөснөөр шууд сэтгэлээ илэрхийлсэн гэдэг.
4. “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа
Монголын рок, попын ертөнцөд гурван өөр өнгөөр гэрэлтсэн “Киви” хамтлагийн гишүүн Ц.Намуунаа өөрөөсөө дөрвөн насаар дүү залууг найз залуугаараа сонгожээ. Түүний шинэхэн амрагийг Э.Гантулга гэдэг бөгөөд өдгөөө СУИС-д суралцдаг аж. Э.Гантулгыг найзууд нь Мазуми хэмээн дууддаг бөгөөд Намуунаатай үерхээд нэлээдгүй хугацааг ардаа орхисон байна. Тэрбээр саяхан МҮОНРТ-ын "Огцом эргэлт" кинонд тоглосон нэгэн бөгөөд СУИС-даа зартай хүүхэмсэг эр гэсэн шүү.
5. Азийн хатан хаан Г.Оюунгэрэл
“Монголросцветмет”-ээр оволгодог УИХ-ын эрхэм гишүүн асан Б.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрах Англид сургуульд суралцдаг бөгөөд өнгөрсөн оноос азийн хатан хаан гэгддэг Г.Оюунгэрэлтэй үерхэж байгаа. Нэгэнтээ олон улсын тэмцээнээс Азийн хатан хаан өргөмжлөлийг хүртэж байсан загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл ирэх оны дөрөвдүгээр сард шинэ хүнээ хүлээн авахар бэлтгэлээ базааж яваа гэнэ лээ.
БНСУ-ын алдартай загвар зохион бүтээгч Андрей Ким агсны ивээлд багтаж, загварын сургуульд нь сурахын зэрэгцээ томоохон агентлагт ажиллаж байсан Г.Оюунгэрэл өнгөрсөн он жилүүдэд олны танил улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байсан удаатай. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын хувьд өдгөө 22 настай. Тэрээр Г.Оюунгэрэлийн ардаас нэлээдгүй хөл алдаж гүйсний эцэст хамтын амьдралаа эхэлжээ. Нэр алдар, хөрөнгө мөнгөтэй эрчүүдээс илүү энгийн зантай, ажил хэрэгч залууг хайрласан Г.Оюунгэрэл “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн найз нөхөддөө ойлгуулсан байдаг. Ойрын хугацаанд хуримын тов дуулгахгүй гэж мэдэгдсэн ч, таван сартай жирэмсэн болсон учир албан ёсоор гэрлэлтээ батлуулахыг хүссэн түүний саналыг нөхөр нь дуртайяа дэмжжээ.
/үргэлжлэл бий/
Б.ДЭЖИД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
![]() ![]() ![]() ![]() |
|







