Төсвийг захиран зарцуулах эрх нь сонгуулийн хороодод бий

2013-04-15 11:47:36 - Сонгууль


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод болон хэсгийн хороодод Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв хуваарилах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам баталсан. Түүгээр УИХ-аас баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн болон хэсгийн  сонгуулийн хороодод хэрхэн хуваарилах, хуваарилагдсан зардлыг зохих эдийн засгийн ангиллын дагуу яаж захиран зарцуулах, сонгуулийн зардлын бүртгэл хөтлөх, гүйцэтгэлийн тайлан гаргах, түүнийг хянах, хариуцлага тооцох зэрэг асуудлыг журамласан байна.

Мөн хуваарилсан зардлыг эдийн засгийн ангилал хооронд гүйлгэхгүй байх, аль болох хэмнэлт гаргаж ажиллах, зардлын үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх, хууль журамд зааснаас бусад үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон заалтууд  журамд бас оржээ. Зардлын зарцуулалтад хяналт тавьж хариуцлагатай ажиллах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод анхааруулсан заалт ч тус журамд тусгагдсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл: