Алмасын тухай сонин хачин түүхүүд

2015-04-13 15:05:17 - Энтертайнмент


Эрт дээр үеэс алмасын тухайам дамжсан яриа хүн төрөлхтний дунд явсаар өнөөдрийг хүрсэн. Монголчууд бид битгий хэл хойд Америкийн индианчууд хүртэл алмасын тухай янз бүрийн үлгэр домогтой төдийгүй болсон явдал мэт сонин тохиолдлуудын талаар дурсан ярьсан нь олонтаа. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнууд алмасыг олон янзаар нэрлэсээр ирсэн байдаг. Алмас байдаг гэжзоригтой хэлж чадах хүн байхгүй мөртлөө бас байдаггүй гэж хэлж чаддаггүй.Саяхан Америкийн Жоржи уулнаас анчид хүн дүрст нэгэн амьтан олжээ. Бие нь улаан шаргал битүү үстэй, 2.5 см өндөртэй энэ амьтныг шинжээчид одоогийн байдлаар цасны хүн буюу алмас гэж тодорхойлжээ. Анчдын баталж буйгаар алмасыг олох үед тэрбээр амьсгал хураагаагүй байсан гэнэ. Ямар нэг амьтантай тулалдаж хүнд шархадсаны улмаас үхсэн гэх энэ учир битүүлэг амьтны цогцос найдвартай газар, хөлдөөгчинд хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд түүнээс ДНК-гийн шинжилгээ авсан бөгөөд шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт болно хэмээн олзуурхаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг олж үзээд алмасны талаар бяцхан “судалгаа” хийлээ. Анхаарал татсан сонирхолтой хэсгийг түүвэрлэн хүргэе.

Түүх сөхье. 1800-гаад оны үеэс анх алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд тархсан нь өнөөдөр түүх болон үлдэж алмас энэ дэлхийн хүмүүсийн дунд оршин тогтнох үндэс болсон байх. Алмасыг Төвд, Балбын уулсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж судлаачид үздэг юм билээ. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг Бенгалийн Ази нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсэн байдаг. Тэрнийтлэлд Б.Х.Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг “Орангутан мич” хэмээн нэрлэжээ.Үүнээс хойш алмасын тухай байж болох үндэслэл гаргасан хүн бол Лоренс Уэддэл. Тэрбээр 1889 ондЛоренс алмасны мөрийн тухай олон баримтыг гаргаж ирсэн байдаг. Гэвч түүнийг нь тухайн үед том баавгайн мөр гэж үзжээ.

20 дугаар зуун эхлэхэд барууныхан өндөр уулсын бүсэд аялах нь эрчимжсэн юм. Тэр дундаа Төвд, Балбыг сонгон аялах нь түгээмэл болсон. Энэ л үеэс алмасын тухай мэдээлэл дэлхий нийтэд олон домог, тохиолдлуудаар хачирлагдан хүрэх болжээ. 1925 онд ЦЭМҮ мөсөн голын ойролцоо 4.600 метрийн өндөрт алмас харснаа газар зүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази дэлхий нийтэд батлан ярьсан. Томбази алмасыг 180-250 метрийн зайтай харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж үе үе тонгойн бутлаг ургамал түүж явсан гэдэг. Энэ мэт алмасын тухай мэдээлэл хөвөрдөг.

Харин 1950-аад оны үед алмасыг сонирхох явдал дээд цэгтээ хүрсэн нь анзаарагддаг. Тэр жишээнүүдийн нэгийг энд дурдъя. 1951 онд Эверестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6000 метрийн өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг юм билээ. Түүний зургийг харсан хүмүүс энэ бол алмасынх биш. Ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад зурганд буусан ньалмас мэт харагдсан гэж үзсэн юм. 1953 онд алдарт Эдмүнд Хиллари, Тензин Норгеи нармөн л адил алмасны мөр харснаа тухайн үед ярьж байв. Гэвч тэд юунаас ч болсон юм хожим ньалмасных биш хэмээн няцааж эхэлсэн байдаг.

Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм. Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрөлхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг “сан шин” “рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны тухай ярьж ирсэн ард түмэн. Алмасыг хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан хэмээн ярьдаг. Тэр бүү хэл гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл”, “Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.


Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын Шинжлэх ухааныакадемийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Б.Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.

Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд “Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ...Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ, шинэ амжилт хүсье.” гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал. Хайбалманс бичихдээ: “Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд Америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэгдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо “ Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хүнээр бодвол хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны Найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч “Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий... 1921-1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ. Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шархадсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв. Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг гэдэг. Энэ мэтээр алмасын тухай итгэмээргүй түүх олон бий.

Агуйн хүн буюу алмасын тухай яриа хүн төрөлхтнийг алмайруулсаар, элдэв янзын домог мэт тохиолдлууд өдий төдий гарсаар өнөөг хүргэв. Монголд л гэхэд алмасын мөрөөр явагсад Равжир, Дамдин гээд олон хүний яриа бий. Энэ амьтныг өнөө хэр барьж, “суудал зэрэгцэж” чадаагүйд л хэргийн гол нь оршиж буй биз ээ.

С.АРИУНЖАРГАЛ

www.DNN.MN

 




Сэтгэгдэлүүд
Нийт 19

jiji (103.254.120.83)
2015-04-16 14:22:28
Ydaj medeelle zuw oilguulh n yana. 2,5cm yum bol almas bish hulgana bish u.

almaschin (122.201.31.8)
2015-04-15 09:17:22
Almasnii ereld garah bagt burtgel ehellee. Bas sanhuujuulegch haij bn.

zochin (78.250.83.66)
2015-04-14 21:44:29
almasnii erhten zarnaa

battur (78.250.83.66)
2015-04-14 21:42:23
almas chin hoorhon tomshdee bogd uulaar guigeel bjidiishd

zochin (203.91.117.4)
2015-04-14 21:06:39
almsin tsus awan

ibnl bn (150.129.143.173)
2015-04-14 18:15:26
baidganch baidgal gesen yalan guya altain nuruugar olonta uzegddeg geltsdeg ym bnlei

bilegee (103.254.120.85)
2015-04-14 12:12:07
Ene mongol novsh geed bga a chin hujaa almas yumuu daa

bilegee (103.254.120.83)
2015-04-14 12:10:35
Almas amidaar n avna

esukhei (202.70.46.201)
2015-04-14 09:44:23
G.Mend-Oyo guain Gegeenten gd romaniig unshwal bs almas gardag u.govi aimagt bdag demchogiin hiidiin gazariin olih ued... Yutaich almas hund hor gemgui baigaliin tentswerig hadgalagch sn sxn setgelteil bj taarna humuus gadna dures ni l aidag

Pee (202.131.225.197)
2015-04-14 09:17:26
Almasiin tsus avnaa

Зочин (202.21.96.162)
2015-04-14 09:15:14
mnii neg tanidag almas baidag yumsan yaj tsosiig n avhuu kkkkk

gshs (202.70.46.204)
2015-04-13 20:08:31
Almas gj baidag shinjleh uhaanaar notolson sh vv de

Зочин (91.141.0.55)
2015-04-13 19:06:26
122.201.*.* Чи бол юу ч мэддэгүй монгол новш байна. Шинжлэх ухаан гэж мэдэх үү мал новшийн монгол оо?

122,201-d (103.26.194.176)
2015-04-13 17:53:41
hoer metr gedgiig ni usgeer bichsen baina sh dee anhaaraltai unshij sur l daa

zochin (122.201.31.217)
2015-04-13 17:19:54
Haha

Зочин (27.123.214.110)
2015-04-13 16:31:42
Almas, baavgai xoer ni yag tusuutei. Almasig maxchin almas bish bizdee. Ter ayultai amitan bnu?

Зочин (122.201.31.71)
2015-04-13 16:25:44
2,5 cm undur l gene, 24 cm undur l gene. tegcheed hichneen razmeriin gutal umsdug genee?

Зочин (171.125.22.118)
2015-04-13 16:19:58
almasnii us olvol avna sh tee.

p (103.9.90.4)
2015-04-13 15:43:36
Хужаанууд алмасын үс авна гэх юм бол манай шуналтай гарууд ууланд байгаа хэдэн алмасаа дор нь барьж аваад ноослож орхино доо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо