МЭДЭЭ

Нийт 75904 мэдээ байна
post thumbnail

Сөүлээс өнөөдөр 265 иргэн эх орондоо ирнэ

Энэ сард БНСУ-аас дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 11:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 265 иргэн ирэх бөгөөд...

post thumbnail

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр. Энэ ойг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон,...

post thumbnail

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нээж Улсын Их Хурлын гишүүн, За...

post thumbnail

Цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах вэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа...

post thumbnail

Шуурхай штаб, шуурхай арга хэмжээний багийг бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Коронавируст халдвар /КОВИД-19/ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штаб зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг...

post thumbnail

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай бай...

post thumbnail

Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.23/ Баянхонгор аймагт ажиллаж, тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Баянхонгор аймгаас энэ жил 338 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 15, Хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН Б...

post thumbnail

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.23/ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Баянхонгор аймгийн иргэн Готов: “…Би малын эмч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн боловсон хүчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа сэхээтний хүрэлцээ, хангамж т...

post thumbnail

УХААН ШҮҮЖ, НАСЫГ ЗАРСАН ТӨРИЙН ХАР ХҮН

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн...

post thumbnail

Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.3 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг 0-1 нас, 30.5...