“Хүслийн мод” шонгийн мод биш, Гунгаачойлин дацангийн баруун урд талын багана гэв

М.Амаржаргал / Нийгэм

-СҮСЭГТЭН ОЛОНД “ЭНЭ МОДОНД МӨРГӨ” ГЭЖ
ЛАМ НАР ХЭЗЭЭ Ч ХЭЛЖ БАЙГААГҮЙ-

Гандантэгчэнлин хийдийн хашаанд Жанрайсаг дуганы зүүн урд байрлах өндөр хүрэн модыг монголчууд хэдийнээс ч юм “Хүслийн мод” хэмээн нэрлэж найман настай балчраас 80 настай буурал хүртэлх хүмүүс хүслээ шивнэж, мөргөж залбирдаг болсон. Гэтэл саяхнаас монголын ард түмэн эл модыг “Гэрлийн шонгийн мод биш, мөн” хэмээн олон нийтийн сүлжээнд хоёр талцаж үзэл бодлоо илэрхийлцгээсэн. Тиймээс бид танин мэдэхүйн мэдээлэл хүргэх үүднээс Гандантэгчэнлин хийдийг зорилоо.

image

Жанрайсаг бурханд мөргөсөн хэн боловч “Хүслийн мод”-нд мөргөж хүслээ шивнэх ёстой гэсэн бичигдээгүй хууль сүсэгтэн олны дунд бий. Тиймээс ч “Хүслийн мод” жилийн дөрвөн улирал, өдөр шөнийн алинд ч олны хөл тасрахгүй. Сүсэгтэн олон энэ модонд мөргөхөөр ирэхдээ шар тос, чихэр, шүдэнзний мод зэргийг зай завсар бүрт нь чигчлэн хийж хүслээ даатгана. Мөн баруухан талд нь байрлах тарьмал модны хашлаганд өнгө өнгийн хадаг уяж засвар нь задгай мөнгө хавчуулна. Дөнгөж ургаж буй зулзаган модонд яагаад хадаг уяад байгааг сүсэгтэн олноос асуухад “Хүмүүс л авчирч тавиад байх юм билээ. Ямар учиртайг нь мэдэхгүй байна” хэмээн хариулцгааж байв.

Харин “Хүслийн мод”-ны талаар хүмүүсийн бодлыг сонсоход залуучуудын ихэнх нь “Хүсэл биелүүлдэг эсэхийг мэдэхгүй юм. Олныг дагаад л мөргөж, хүслээ шивнэдэг” гэж хариулж байхад дунд эргэм насныхан “Хүн дотроо сүсэглэж чадвал чулуунд хүслээ шивнээд шидсэн ч яадаг юм. Шонгийн мод байна уу, үгүй юу гэдэг нь хэнд ч хамаагүй. Аливаа зүйл сүсэг бишрэлээрээ болдог” гэхэд ахмад буурлууд маань “Ямар ч хүн нэн тэргүүнд эцэг, эхийгээ шүтэж, тэднийхээ сургааль үгсийг сонсож байх нь тун чухал. Дараа нь юу шүтэх, юунд хүслээ даатгах вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Бид хүүхэд байхаасаа Гандангийн дэнжид байрлах энэ модонд хүслээ шивнэж амьдрал ахуйгаа даатгаж байна. Буруудсан зүйл алга л байна. Буян заяагаараа болох байлгүй дээ” гэж гурван үеийн төлөөлөл өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцсан юм.

image

Бид “Хүслийн мод”-ны талаар Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодрууллаа.

-Сүүлийн хэдэн өдрүүдэд сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдийн “Хүслийн мод”-ыг гэрлийн шонгийн мод мөн, биш гэж маргалдаж байна. Танаас албан ёсны тайлбар авахаар ирлээ?

-Гандантэгчэнлин хийдэд хосгүй нандин олон шүтээн бий л дээ. Өндөр гэгээнээс шүтэж ирсэн ТАВАН нандин бий. Гандантэгчэнлин хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр байгуулагдсан байдаг. Үүний нэг нь Гунгаачойлин дацан. Тэр цаг үеэс хойш энэ дацангаас олон, олон эрдэмтэн лам хуврагууд төрөн гарсан түүхтэй. 1930-1938 оны үед 3000-4000 лам хуврагууд ном үздэг, хурал хурдаг, бурхны шашны философи гүн ухааныг судалдаг сургалтын том институци байжээ. 1937 онд хэлмэгдүүлэлтийн үед Гунгаачойлин тэргүүтэй бүх дацанг нураахад Гандантэгчэнлин хийдийн Гандан дуган, Очирдарийн дуган, 100-гийн дуган, номын сан тэргүүтэй цөөхөн хэдхэн нандин шүтээнүүд хөндөгдөж нуралгүй үлдсэн юм. Тухайн цаг үеийн нийгмийн байдлаас шалтгаалан хүрээ хийдүүдийг нурааж, лам хуврагуудыг нь буудан хороож, залуучуудыг нь 10-аас дээш жилээр шоронд хорьсон үйл явдал монголын түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Энэ цаг үед Гунгаачойлин дацанг хааж дуган сүмийг нь нураахдаа баруун урд талын ганц баганыг нь буулгаж дийлээгүй гэж өвөгчүүл маань ярьдаг байсан юм. Уг дацан Балдан лам сахиусыг тахин шүтдэг байж. Ялангуяа цагаан сарын битүүний орой, сар бүрийн хуралдаанаараа дуганыхаа голд өвс тэргүүтнийг асгаад луусны мөр гартал тахидаг байж л дээ. Бодитой сахиус нь оршсон газар гэж монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж мөргөдөг дагшин орон байсан гэдэг.

image-Тэгэхээр “Хүслийн мод” гэрлийн шонгийн мод биш Гунгаачойлин дацангийн баруун урд талын багана гэсэн үг үү?

-Гунгаачойлин дацангийн баруун урд талын баганыг нураахын тулд оосорлож байгаад том машинаар чирж, хөрөөдөж, сүхээр цавчиж үзсэн ч буулгаж дийлэлгүй үлдээсэн гэдэг. Монголын ард түмэн үнэхээрийн сүжигтэй ард түмэн, лам нар энэ модонд “Мөргө” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Монголчууд “Ариун дагшин газар, сүм хийд нь нурсан ч энэ багана нураагүй байна. Нураагүй үлдсэн нь сахиус бодитой оршсон. Тиймээс бид бүхэн хүслээ даатгана” гэж эгэл жирийн ард түмэн мөргөж залбирдаг болж л дээ. Магадгүй зарим хүмүүсийнх нь санасан хүсэл нь сэтгэчилэн бүтсэн байх. 1990 онд шашин соёл нээгдсэнээс хойш Гунгаачойлин дацангийн баганад мөргөж гороо хийх, хүслээ даатгах, сургууль төгсөх гэж буй оюутнууд хүртэл дүнгийн дэвтрээ барьж ирээд хүслээ шивнэдэг. Хэн боловч ирж хүслээ шивнэдэг сүсгийн орон болсон. Тэр цаг үед нь Гандантэгчинлэн хийдээс харгалзан үзээд “Олон хүмүүс сүсэглэж итгэмжилж буй учраас лагшингийн тааллын шүтээн болгох ёстой” гээд оройг нь алтаар чимэглэж бурхан, судар тэргүүтнийг залсан байдаг. Гандантэгчэнлин хийдийн зүгээс хүмүүсийг сүсэглэж мөргөх боломжийг л олгосон. “Хүслийн мод” зүгээр нэг гэрлийн шонгийн мод биш ээ. Шинж тэмдэг бүрдсэн газраас, шинж тэмдэг бүрдсэн модыг Хэнтийн Хан уулнаас нааш нь авч ирэхдээ газар хүргэлгүй тээж авчирсан гэж манай дацангийн өвөгчүүл ярьдаг байсан. Өвөг дээдэс маань дуган сүм барихдаа хамгийн дээд сайхан зүйлсээр барьдаг. Түүнийгээ хиргүй ариун нандин байлгаж тааллын шүтээн болгодог байжээ.

image

-Сая “Хүслийн мод”-н дээр очиход шар тосоор тосолж, шүдэнзний мод, чихэр гэх мэт зүйлийг завсар нь хийсэн харагдана лээ. Ямар учиртайг нь тайлбарлаж өгөхгүй юу?

-Хүмүүс сүсэг бишрэлийнхээ үүднээс ямар зан үйл үйлддэгийг мэдэхгүй байна. Бидний зүгээс “Ингэх ёстой, тэгэх ёстой” гэж заадаггүй юмаа. Ард иргэд, сүсэгтэн олны сүжиг итгэлийн орон учраас бидний зүгээс боломжийг нь бүрдүүлээд л өгдөг. Олон удаа нурааж, буулгах гэж оролсон боловч дийлээгүй л гэдэг юм билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.165] 2021-08-07 04:46:36

Амьтан ургамал эцэг эх үр гурвын хуулиар үрждэг.

Зочин [192.82.77.165] 2021-08-07 04:45:55

Надад итгэ би хүслийг чин биелүүлья гэдэг бурхан бүдүүлэг хоцрогдсон сүсэг

Зочин [192.82.77.165] 2021-08-07 04:31:35

Мөнхнаран ээжээ мөнхнаран ээж мөнхнар ээж мөнхнар ээжээ

Зочин [192.82.77.165] 2021-08-07 04:30:50

Аз жаргалыг гаднаас биш дотроосоо хай

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:55

tiim hybilah chadaltai bolood yldsen?.... [148.60.92.227] 2019-03-21 08:10:50

odoo chagiin hymyys iim teneg boljee!odoo yana aa?symiin baganiig songiin mod gesen hyn bygd zyyrdaar ch yhej medne!

teneg arduud hol yabahgyi ee! [148.60.92.227] 2019-03-21 08:09:10

Ta bidnii amidarch baigaa ene zyyn l iim teneg niigem boljee!!eersdeen tenegeen harj yragsaa alhah chag ni boljee!!hamgiin id sideen yzyylsen bagana syy!enyyniig medeheen baisan ni enee chagiin gasyydal men?....iim hymyystei ch yugaan yarih be?Iim ard tymen herhen yragslah bol?....

Сүсэгтнүүдийг хүндэлж сур. Энэ бол нийтлэг хэм хэмжээ. [202.131.228.118] 2019-03-21 06:09:24

Хөрөөднө гэж муу ёрын юм битгий бод, бич. Монголд шүтээний холбоотой эд зүйлс их цөөхөн. Энэ мод хэнд ямар муу юм хийчихсэн/хийх гээд байгаа юм бэ? Байж л байг, шүтдэг нэг нь шүтээд л яваг л дээ. Байгаа байрлал нь Гандан Тэгчилэн хийд, тэнд очдог хүмүүс нь ч ойлгомжтой, шарын шашны сүсэгтнүүд. Харин өөр шашин шүтдэг бол Ганданд л очихгүй байхгүй юу. Энэ бол аль ч шашны ёсоор бусад шашнаа хүндэтгэдэг ёс.

зочин [115.187.88.2] 2019-03-21 06:01:17

Миний хүслийг биелүүлсэн.Их л учиртай мод гэж боддог.

Энхээ [183.177.100.4] 2019-03-20 05:42:37

Энгийн мод биш шүү

Ендоо [66.181.161.18] 2019-03-19 15:10:00

Сайхан тайлбарлажээ .

мөн л байна газрын багцаа нь [51.15.106.67] 2019-03-19 05:09:42

шонгийн модонд мөргөөд сайширдаг бол ерөн босгосон модонд мөргөөд сайжирдаг бол монгол хөгжихөөр байллаа. шонгийн модонд мөргөдөггүй улс орноос хөгжлөөрөө хэт хоцорлоо асуудал юунд байна. ямар нэг асуудал тулгарахар гарах арга замыг сэргэг ухаанаар эрэлхийлдэггүй очоод модонд мөргөөд тэр мод нь өмнөөс шийдэж өгнө гэсэн мухар сүсгээс болж байгаа. тэгээд хир буртаг өвчин халдварт өвчний үүр наадах чинь.

Хүслийн модоо гэж [64.119.18.179] 2019-03-19 00:35:52

Хүсэл биeлдэг л юм даа.

bagana [66.181.161.62] 2019-06-29 13:11:58

shaa shaa tegvel monh amidral huseech

Зочин [66.181.185.130] 2019-03-19 09:20:29

Бас л алтан бурханаар дүүрсэн тайланд бирм энэтхэг гээд очоод ирэхдээ шашингүй үзэлтэй болоод ирсэн шүү ? Монгол нь дэндүү сайхан тансаг шүү ! Хурдын хамтлагын дуулдаг нэг монголын үнэр гээд дуулахыг сонсоод л нэг л ойшоохгүй байсан чинь иимэрхүү орноор яваад буцаад ирээд л мэдсэн дээ! Бурханы шашин шүтлэгтэй орнууд нэг ядуу л даа ?

zochin [122.201.23.84] 2019-03-18 23:07:53

Ээж минь бурхан болсоны дараа надад эргээд охин минь болж төрөөрэй гээд би энэ модонд залбирч гуйсан. Би хөөрхөн охинтой болсон. Гэтэл заримдаа чг ээжийн минь зан, хөдөлгөөн, хэлэх үгийг хэлдэг т би байтугай нөхөр минь хүртэл гайхдаг. Шинжлэх ухаанд тайлагдаагүй оньсого шиг зүйл их байдаг юм байна лээ. Би урд, хойдох насны тухай судалж үзсэн л дээ

Зочин [94.30.168.62] 2019-03-18 19:44:53

миний гуйсан бухэн минь бутдэг дээ.буян дэлгэрсэн аврагч .хужаа нар хуртэл еглее эрт 4 цагт беенеерее машинтай ирээд наалддаг болсон байна лээ.гандангийн харуул маруул юугаа харж байдаг юм бэ.

Zochin [139.5.218.131] 2019-03-18 11:25:10

Shutej baharhah ymtai bna gedeg saihan

Зочин [150.129.142.183] 2019-03-18 10:05:51

chih hudalch nud unench gedegsen odoo nud hudalch chih unen bolj bn daa

8очин [37.76.12.183] 2019-03-18 09:50:29

Мөн ч их цагийн шалгуурыг хэцүү бэрхийг даван байж Монголчууд авч үлдсэн газар даа Гандан. Хүний амьдрал сайн муутай янз бүр л байна. Ямартаа ч очоод мөргөчих газартай байна гэдэг сайхан. Гандан маань сайхан сайхан

Зочин [211.36.133.238] 2019-03-18 09:42:46

Зовсон хүнд тусалдаг л юм да. Би итгэдэг бас шүтдэг

Зочин [81.183.142.10] 2019-03-18 09:33:58

Гунгаачойлонгийн дэргэдэхэд нь л шившдэг. Нөгөөхийг нь мэдэхгүй юм байна. Мөргөх юу байхав дээ хүслээ шившдэг. Миний л лав олон л хүсэл бүтсэн. Монголдоо очих болгондоо Гандандаа очиж эргэл мөргөл хийдэг. Сэтгэлд нэг л сайхан энeргитэй газар

Зочин [202.9.43.125] 2019-03-18 09:30:40

Мөхөж буй төвөдөөс дайжин Монголд хэсүүчлэн ирж орогнож байгаа бурангуй сурталт, бузар үйлт ламын шашин гэгчийн хар бизнес эрхлэж, монгол хүний үхэл, зовлонгоор таргалж баяждаг лам нэртэй, өгөр шар малгайтай, цусан улаан дээлтэй луйварчид бол хүний адаг шүү. Тэд элдэв бусыг хоосон чалчиж, хүний сэтгэлд хар бузрыг шингээж, түүгээрээ далимдуулан сэтгэлийг нь дарамталж халаасыг нь хоосолдог бохир аргатай. Үүнийг нэг нь тэр хир даг болж сая живаа нян үүрлэж байгаа шонгийн мод. Сэгэнд мөргөж, сүгэнд залбирдаг мунхаг, мухар сүсгийн туйл монголчуудын оюун ухааныг боомилон бузарлах нэг цэг нь. СЭГ ХАЙН ТЭНГЭРТ ЭРГЭЛДЭХ ТАС ШУВУУ, ҮХЛИЙН ЧИМЭЭ ЧАГНААРХАН, ТҮҮНЭЭС ОЛОХ МӨНГӨ ЗҮҮДЛЭН СЭРЭХ ЛАМ ХОЁРЫН ҮЗЭГДЭХ ДҮР АНГИД БОЛОВЧ ӨРВӨЛЗӨХ ШУНАЛ НЬ НЭГЭН БУЙ!.

Зочин [66.181.187.160] 2021-02-02 06:20:38

Яг үнээ

bagana [66.181.161.62] 2019-06-29 13:11:06

zov shuu ene shajin gesen oyunii turaalaas hezee garnaa

Зочин [64.119.17.82] 2019-03-20 02:12:34

Erliiz bish jinhene hujaa chinii deerees chin tenger harj dergedees chin nomiin sahius sonsoj baigaa shuu.Hemjee chin duureed ireheer yahiig chin harah yumsan.Gaigui ee tegj l bai muu har hyatadiin hulsnii bicheech min.

Зочин [150.129.141.92] 2019-03-19 06:36:46

Зов хоо унэн юм бичиж

Зочин [66.181.161.42] 2019-03-18 10:26:36

Зовлон үзээгүй, амьдрал мэдэхгүй жаахан хүүхэд л ингэж тэнэгтэж бичих байх.

Зочин [81.183.142.10] 2019-03-18 09:34:51

Хужаа элчингийн хөлсний бичээч зайлаач чи

Зочин [66.181.160.28] 2019-03-18 08:40:06

шонгийн мод, багана мод ялгаагүй уулнаас огтолж авчирсан мод. аль алиных нь амийг тасдаж авч ирчихээд дараа нь энэ мод шонд ашиглагдаж байсан, нэг бол баганын мод гээд утгагүй маргаан үүсгээд байх юм. аль нь ч гэсэн байгаль эхийн хишиг. энэ лам ч одоо юув дээ. шонгийнх байсан ч яахав дээ. хүмүүс л итгэж сүсэглэж байвал

иргэн [202.9.43.229] 2019-03-18 08:26:46

Мод чулуу бидний хүсэлийг сонсдоггүй юм.хүслийг биелүүлдэг Тэнгэр ийн Бурхан байдаг.Моэголчууд бид өвөг дээдэсээс уламжилсан гээд хамаагүй юм шүтэх хэрэггүй ээ.сайн судалж ухаарч амьдрах цаг.Лам нарийн мунхлалд ч бүү итгэ!!!!!!!!!лам нар өөрсдөө мод алт гуулиар дүрс хийгээд .миний бурхангэдэг.тэр бол амьгүй хүний гараар хийсэн бүтээл юм. Тиймээс ухаарч амьдарцагаа.

Zochin [150.129.140.63] 2019-03-18 07:36:46

Heniig ch zaaval zalbirch bai Gesen tsag ue bhgui , Harin nuguu huvisgaliin ued huruuduud tsohiod unagaj chadaagui Harin zawsraas ni nulims shig urssan tegeed ter Ulaan huvisgalch teneguud hurtel aij uyarsan gedeg olnii shuteen bolson gedgiin munhag ouyn uhaantai Bol hol bdgiin bgaa biz bitgii Olon yum Yarij nugelee huraaj bai

Зочин [202.72.240.4] 2019-03-18 06:51:49

Jaahan hvvhed bhd eej min daguulj ireed l murguuldeg bsan.tgd odoo ch shvtseer l bgaa

иргэн [118.219.214.141] 2019-03-18 06:01:47

монгол хүний сүсэг бишрэл түүх соёл руу дайрсан харь шашны хүмүүсийн өөрсдийгөө шүтүүлэх гэсэн явуулга шүү хүмүүсээ!!! юманд учир бий шүү. зүгээр байгаа юмыг яагаад оролдоод байнаа.

Ж [103.212.117.98] 2019-03-18 05:21:57

Бага байхын ээж аав нар шүтээд мөргөөд явж байсан хэн гай болчоод элдэв юм бичээд бнаа ёстой нөгөө хужаа нар л ард түмнийг шүтэх зүйлгүй бүх юмнаас холдуулах төлөвлгөө гэгч нь энэ бхаа

зочин [118.219.214.141] 2019-03-18 05:14:09

цахилгааны шонгийн мод гээд байгаа хүмүүс энэ модыг буулгах гээд нэг үздээ . энэ мод хэнд ч гай болоогүй байх шүү.

цагаан [66.181.160.99] 2019-03-18 05:03:08

өнөөдөр 2019 оны 3-р сарын 18 өдөр Манай МОНГОЛ эрчүүдийн эр зориг, бат бөх байдлыг даруулах гэж наад хараал идмэрүүдийг чинь оруулэ ирж байсан шүүдээ. Түүхээ мэдсээр байж тэнэгтээд явж байдаг. МОНГОЛЧУУД ИЙМ БОЛХООРОО ХӨГЖИДГҮЙ ЮМ МАЛНУУДАА.

Зочин [66.181.161.56] 2019-03-18 04:58:48

Шүтэх нь шүтэж л байг л дээ . Та нар лал , есүсээ шүтэхийг чинь хориогүй биз дээ

Mongol [103.229.120.110] 2019-03-18 04:56:49

Хөрөөдсөн ор байдаг юм. Энэ модны доор байгалийн зэрлэг амьтны эд эрхтэн булсан тухай түүх домог яриа байдаг юм. Түүийг нь мэднэ

Зочин [178.5.47.230] 2019-03-21 14:52:25

Huruudsun hun ni guitseechihgui ee. Heruuliin shon boljee

chuka [122.201.23.84] 2019-03-18 04:25:42

Бага байхад л эмээ дагуулж гандан ороод, дандаа энэ модонд мөргүүлдэг байсан. Одоо би хүүхдүүдээ дагуулж явж мөргүүлдэг. бараг заншил болсон

Уншигч [202.55.188.46] 2019-03-18 04:17:00

Хэн ч хараагүй Христэд ашиглуулах гээд тачаалдаж байснаас дээдсийн адистай ийм юмаа шүтсэн нь дээр биз ээ, Тэр дээр Цэцэг гэгч ааваасаа бусдад дургүй амитан бололтой дог оо

Tuvd [49.98.166.203] 2019-03-18 03:37:31

Tuvd lam nariig Mongold oruulahgui baih heregtei

Зочин [81.183.142.10] 2019-03-18 09:29:59

Наад үгээ цаад хужаа нартаа л очиж хуц

Зочин [202.179.31.31] 2019-03-18 04:00:52

t1teed

emee [176.59.130.164] 2019-03-18 03:30:44

shuteh uomtai baina gedeg saihan shuudee,bie bienee hundel minii mongolchuudaa yamar 30sayaulaa bish 3 han sayaulaa shuudee!

Зочин [202.9.43.202] 2019-03-18 03:23:36

Зарим хүмүүсийн бичснээр хөрөөдөөд унагаж болно л доо. Харин хөрөөдсөн хүний амьдралд юу тохиолдохыг л урьдчилан хэлж чаддагүйд л байгаа юм даа.. Харин шүтэх эсэх нь зөвхөн таны хэрэг...

цэцэг [103.57.95.86] 2019-03-18 03:01:04

энэ лам хүрэлсүхийн хэлдэгээр 'шааж 'байна .хөрөөдөөд том машинаар чирээд буулгаж дийлээгүй гэнэ ээ ингээд л солиороод байдаг энэ балай лам нар .энэ модноос хир ханхалдаг .энэ модыг булга татаж хясан түүхтэй дахин өөр мод авчирч суулгасан гэдэг .энэ ламын ярьж байгаа шиг ярихаар манайхан яахав дээ сохор ухаантай улс очоод мөргөөд байдаг .түүний оронд төрийн ордоныхоо гадаа очоод хүсэлээ шивнээд хүндэтгэл үзүүлээд явж байвал төр ард түмэний нэгдмэл байдал дээрдэхсэн .аав ээждээ хүслээ шивнээд хүндэтгэж байвал арай дээр байх аа .балдан бол 14 -р ламын ламын элэнцийн элэнцийн хар хүчтэй сахиус.монголчуудад ямар ч хамаагүй юм даа .

Зочин [37.76.12.183] 2019-03-18 09:53:46

Чи нэг чирэх гээд үздээ. Наад амны алдасаараа чи чирүүлж дуусах вий дээ ай. Хамрын дор хагархай байна гэсэн шиг зоргоор битгий чалч. Энэ хязгааргүй eртөнцөд чиний бяцхан тархины хэмжээнд багтахгүй зүйлс хязгааргүй олон

Зочин [66.181.184.149] 2019-03-18 02:18:39

ЮУГАА ШҮТЭЖ БИШРЭХ НЬ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ БОЛООД ГУЧИН ЖИЛ БОЛЖ БАЙНА .

mpng [64.119.23.105] 2019-03-18 01:26:52

yu ch bsan zugeer l mod!

Зочин [66.181.181.27] 2019-03-18 01:15:15

Арьс харшилд шүтэж чадвал дом болдог Биеэрээ мэдэрсээн сүсгэлж залбирч явдаг.

бүжээ [122.201.23.84] 2019-03-18 00:48:01

Түүхийн гэрч мод гэж сонссон. Яахав 1937 онд бүх сүм хийдүүдийг нурааж бараг дуусахын алдад сүм нурааж байсан хүмүүст элдэв зүйл тохиолдоод байхаар нь энэ баганыг орхисон гэж хөгшчүүл ярьдаг юм билээ. Манай өвөө л амьд байхдаа тэгж ярьж байсан шүү. өвөө маань 95 хүрсэн дээ. хөөрхий

Зочин [202.126.89.97] 2019-03-18 00:57:51

Zun eej modond ochood shuud ogison. Duuren suu saali gashlaad ee burhan mini

Зочин [202.126.89.53] 2019-03-18 00:43:13

Зассс мөргөх нь маргөөл мөргөхгүй нь дуугай л явж бай л даа.Гэхдээ сүсэг хэтэрвэл ч дэмий дээ

Зочин [66.181.164.29] 2019-03-18 00:41:31

Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх. Гэхдээ хэт мухараар сүсэглэх нь хэрээс хэтэрч байна. Иргэд ямарч шинжлэх ухаанч үзэлгүй бол байна. Энэ мод сүмийн багана байсан бол олон тооны холбоосны нүх байх ёстой л доо. Тэгээд ер нь физикийн хуулийн эсрэг машинаар татаад хөрөөдөөд дийлддэггүй мод гэж юу байх билээ. Үнэхээр тийм юм бол батлах хэрэгтэй. Хөрөө аваачаад хөрөөд л үзчих. Үнэн худал нь мэдэгдэнэ. Далай лам шинлэх ухаан, шашин 2 нэг зүйлийг 2 өөрөөр тайобалаж байвал шинлэх ухааныг дага гэ хэлсэн байдаг.

гончог [194.228.76.162] 2019-03-18 11:16:41

Энэ модыг нурааж хүчрээгүй гэдэг бол худал монхоруулга. Сүм хийдийг хүн нураагаагүй юм. Эзэнгүй болоод ирэхэд нь монголчууд зөөгөөд түлэхийг түлээд янзалсан юм.

Э [202.9.43.211] 2019-03-18 00:33:41

Тэр үед зүгээр хөрөө ч байгаагүй юм байлгүй дээ хэхэ, эсвэл хөрөөдөөд ч ор гаргаж чадаагүй юм уу

zochin [66.181.160.35] 2019-03-18 00:30:21

ubuu khydlaa yarih yusgvi geh vzel baihgvi bas andyyrch boloh bas uuriin bolood uvuugiin shashinii esreg sanaatai vildel tsyyrhal yum yy.

Зочин [202.9.43.107] 2019-03-18 00:28:10

ёстой сайхан буянтай моддоо би орой болгон охин үр гуйж мөргөж байсан 8 сарын дараа сайхан охин төрүүлсэн итгэж чадвал чулуу ч байсан болно штээ

temuujin [202.9.44.179] 2019-03-18 07:36:06

Хүнийг ингэж хэлж болохгүй ээ. Арай ч дэндүү юм бичжээ.

Зочин [202.9.43.3] 2019-03-18 02:25:58

Chinii ohin vhn tom bolood cham shg lalariin muhar susegtei umhii lalar alan zagtansan yanhan bolno

temuujin [202.9.44.179] 2019-03-18 00:26:33

Цахилгаан хөрөөгөөр 2 минутын л ажил шдээ. Хэхэхэ

Зочин [81.183.142.10] 2019-03-18 09:31:14

Чи оролдоод үздээ. Дараа нь чамайг яасныг чинь харая гэвч харах юмгүй болсон байх биз

Unen [202.21.106.116] 2019-03-18 00:17:15

Yu durtaigaa shut de. Shutsen shigee setgel chin saihan bdag bol busad ni yahav ee. Hogoo bitgii gudamjind hayaj baigaarai!!!

Зочин [122.201.24.186] 2019-03-17 23:51:38

shongiin modshdee. manai uvuu uhaj bosogson gesen.

Зочин [66.181.188.173] 2019-03-18 01:52:25

Битгий худлаа хуц. Дураараа бурж байгаад хэлээрээ хүзүүгээ ороов доо


68 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
68 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.