Хүйтний улирлаас үүдэж түр зогссон ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ эхэлжээ

П.Урнаа / Нийгэм

-НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААР ӨДӨРТ 5700 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙДЛААС ҮҮДСЭН ХОТЫН ТҮГЖРЭЛ БУУРНА-

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг 2013 онд гаргаж байсан. Гэвч түүнээс хойш санхүү мөнгөний асуудлаас эхлээд олон бэрхшээлтэй тулгарч, өдийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр буюу баригдсаар байгаа юм.

imageУлмаар 2017 онд тухайн үеийн хотын дарга, холбогдох удирдлагууд нийслэлийн захиргааны шинэ байрыг Яармагийн дэнж рүү нүүлгэх гэж буйгаа зарлаж, бууриа сэлгэсэн. Үүний шалтгааныг хотын дарга асан С.Батболд “Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй” хэмээн тайлбарлаж байсан билээ.

Үүний дагуу хотын захиргаа Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Яармагийн наадамчдын зам дагуу “Мөнх хада” төвийн эсрэг талд баригдаж байна. Нийтдээ гурван блок барилга баригдах ёстой. Өнгөрөгч оны есдүгээр сарын байдлаар барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа, А блокоо тухайн ондоо багтаан дуусгана гэсэн чихэнд чимэгтэй мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа цацагдсан. Улмаар хотын төвд байгаа хуучин захиргааны байруудаа борлуулаад, шинэ байруудаа барих төсвийн тодорхой хэсгийг шийднэ гэдгийг албаныхан хэлж байв.

Хотын захиргаа Яармаг руу нүүснээр олон асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ. Үүний үр дүнд автомашины түгжрэл арилах, агаарын бохирдлыг буурах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилго багтсан.

image

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөнө гэж үзсэн.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн мэдээллээр А1 хэсэгт Иргэдийн хурлын дарга, ажлын хэсэг, бүлгийн хурлын танхимууд, хүндэтгэлийн танхим байрлана. А2 хэсэгт нь хотын музей, хүндэтгэлийн хурлын танхим, иргэдийн хурлын танхим байна. А3 Засаг даргын Тамгын газар, А4, А5 хэсэгт Захирагчийн ажлын алба байна. B блокт оффис болон хүлээн авах танхим байрлах юм. Харин С блок хурлын заал, спорт заал, нэг цонхны үйлчилгээ байхаар төлөвлөжээ.

В блокийн барилгын ажил 2019 оны сүүл үед дуусч, энэ ондоо нийслэлийн захиргааны байгууллагууд нүүж эхлэх байсан. Гэвч барилгын ажил өвлийн улиралд зогсож, одоо дахин үргэлжилсээр буй.

image

-БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 40 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙГААД
ХҮЙТНИЙ УЛИРАЛ ЭХЛЭХЭД ЗОГССОН-

Барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байгаа, ямар ажил гүйцэтгэж байгаа талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсээс тодруулахад, “Одоогийн байдлаар карказ угсралтын ажил дууссан. Дүүргэлтийн ажлууд хийгдэж эхэлсэн байдалтай байна. Мөн дотор дулааны босоо шугамын угсралтын ажлууд болон гадна пассадны рам угсралтын ажлууд хийгдээд эхэлж байгаа.

Барилга угсралтын ажил 40 хувьтай явж байгаад хүйтний улирал эхлэхэд зогссон. Өвлийн хүйтнийг өнгөрөөгөөд ажил эхлээгүй байна. Үндсэндээ барилгын ажил эхлүүлэх бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа гэж хэлж болно.

Гадаад пассадны захиалгын материалуудын ачилт эхэлчихсэн, эхнээсээ орж ирээд байгаа. Ажил бүрэн эхлээгүй байгаа учраас одоогоор хичнээн хүн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Ирэх наймдугаар сарын сүүлээр эхний гэрээний хугацаа дуусгавар болж байгаа. Цаашид хийгдэх ажлууд үе шаттайгаар үргэлжилнэ. Тэр нь төсөв мөнгөтэй холбоотой асуудал учраас ингэнэ, тэгнэ гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллүүдийг өгсөн юм.

2019 оны эхээр ашиглалтад орохоор яридаж, барилгын ажил эрчтэй явж байгааг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид онцолж байсан ч бодит байдал дээрээ иймэрхүү дүр зурагтайгаар барилгын ажил үргэлжилж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:51

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:56:57

baasnuud

Зочин [66.181.160.10] 2019-03-24 08:17:43

Хотын дарга болсон хүн бүр нэг нэг барилга бариулах юм байна даа. Манай төр залгамч чанаргүй эзлэн авсан хаадууд шиг л дур дураараа ажиллана. Нийтийн өмч, төсвийн мөнгө хэнд хамаатай юм. Урсаж л байг гэцгээх болтой.

Зочин [202.21.106.116] 2019-03-21 23:58:53

ххэ та нар энүүнд баярлаад яах вэ гэж

зочин [203.91.118.247] 2019-03-21 04:19:14

Хурдхан нүүлгээрэй ,,,Хотын түгжрэл эрс багасана шүү, МАН сайн байна аа, Батүүл зүгээр л шоу хийж байсан ш дээ, Хүмүүс үнэмшээд байгаам уу, Метро, Хотыг нүүлгэнэ гэж хүмүүсийг хуурч мөнгө л хулгай хийх гэж байсаныг бүгд одоо харж байгаа биз дээ

Заа битгий хуц [116.7.245.181] 2019-05-10 09:26:00

Бат-Үүл даргын ажлыг эднүүс хийж байгаа юм байна

Зочин [64.119.20.149] 2019-03-21 01:50:50

tsutgaltaa aldaad zoruulsen bna sh tee

УЛААНБААТАРЫН ИРГЭН [150.129.142.115] 2019-03-21 00:55:56

ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРЭЛЦЭЭ БАЙХГҮЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮҮХДҮҮД АМЬДРАХ ЭСЭХЭЭ СУГАЛААГААР ШИЙДЭЖ БАЙХАД ЮУН ХОТЫН ЗАХИРГААНЫ ТАНСАГ ШИНЭ БАЙР ВЭ, !!!!!!!!!!!!! ХҮҮХДИЙН ТӨРӨХ ЭМНЭЛЭГ, ЭХ НЯЛХСЫН ЭМНЭЛЭГ БОЛГОХ НЬ ЗӨВ. ТҮГЖРЭЛ БОЛ ЭНҮҮНТЭЙ ХАРЬЦУУЛААД БАЙХ НЭГ НОМЕРИЙН АСУУДАЛ БИШ. ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГИЙН ЯАЛАА АМЬД ЖИШЭЭ БЭЛЭН БАЙНА. НЯМДОРЖ ГУАЙ МАШ ЗӨВ ШИЙД ГАРГАСАН. ЯГ ҮҮН ШИГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. ТАНСАГ МАШИН ТАВИЛГА ОФФИС БАЙСНААР ХӨГЖИЛ ИРДЭГГҮЙ ХАРИН ХҮНЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАЖ БАЙЖ ХӨГЖИНЭ ГЭДГИЙГ ХЭЗЭЭ УХААРАХ ВЭ? ШИНЭ БАЙР ШИНЭ ТАВИЛГА ГЭЭД Л ХЭРЭГГҮЙ ЗАРДАЛ ЯВЖ ӨГНӨ ДӨӨ

Зочин [122.201.21.20] 2019-03-20 13:29:10

Засгийн газрын ордон актлагдсан тул Засгийн газар нүүж орсон нь дээр. Нийслэлийн ордонг Баянхошууны утаанд барьж огт болохгүй. Ямар атаархуу хүмүүс вэ. Хүний амний хишиг гэж байдаг даа.

Зочин [202.21.106.116] 2019-03-21 23:58:20

ядаж амны гээд зөв биччихээч малан орк оо

Зочин [202.179.27.65] 2019-03-20 11:57:37

Ямар шугамаар, ямар төлөвлөлтөөр, хэний мөнгөөр баригдаж байна

Зочин [64.119.18.181] 2019-03-20 05:36:02

Bat Uul baatar uneheer ardchilsan hun yumda. Bayanhoshuund barina gj bsan, harin teneg koministuud ueiin ued uursdiigu bodoj tav tuhiig haij bdag n ilt yum. Koministuud yarmagiig songojee.

зочин [182.160.39.6] 2019-03-20 06:17:53

Улсын хөгжил дэвшлийг гудамжаар дүүрэн түгжрэл үүсгэсэн, агаар бохирдуулсан автомашины тоогоор хэмжидэг хүний толгойд яаж нэг ийм зөв санаа төрсөн юм болдоо

hotiin barilgaa [64.119.21.246] 2019-03-20 05:32:36

4-r emneleg bolgooroi chadahgui bol naadhiig chini shataana shuu

Зочин [64.119.20.60] 2019-03-20 05:25:33

Баян хошуунд бариулахгүй яаваа.

Зочин [103.229.121.241] 2019-03-20 04:41:24

МАШ ЗӨВ БАЙНА ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ

зочин [182.160.39.6] 2019-03-20 06:12:38

Одоо яармаг, нисэхийн замд улам их түгжрэл үүсч, бүх үр дагаврыг бид амсах нь дээ

Зочин [122.201.22.105] 2019-03-20 04:22:29

Утаатай газар бариач ээ

Зочин [202.131.227.178] 2019-03-20 02:39:02

дарга болох дуртай юм бол гадаа ч хамаагүй суугаад ажилаа хий. эмнэлгээ хурдан түрүүлж барь

Ulzii [202.131.225.197] 2019-03-20 02:27:12

Zaa tegeed oligtoihon hangalttai tom mashiin zogsooltoi nogoon baiguulamjtai ym hiigeereideee!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [103.229.120.189] 2019-03-20 01:55:56

tsartsaasan emnelegee tvrvvleed duusgaxgvi ymbalj suux yumaa ymarch xurdan exeldeg yum

Ganaa [183.100.179.118] 2019-03-20 01:35:25

Haashdaa l barilgajih gazar sh dee ternees baynhoshuund barisan bol ger horoolol heseghench ch gesen bagsah baisiin

Зочин [64.119.24.40] 2019-03-20 01:32:47

Ч.Батзориг ЗААН Т.БАДАМЖУНАЙ 2 - ын авилгын ажил. ямар ч тендергуй огсон. тов цэвэрлэх байгууламж ч гэсэн. Эрдэнэбурэнгийн УЦС бас иймэрхуу замаар явахад бэлэн болсон. Л.ОЮУНЭРДЭНЭ оороо сонгон шалгаруулах ажлаа хийгээчээ

Зочин [202.21.106.170] 2019-03-20 02:22:03

Кек Батбаяр авсаан үнэн

зочин [112.72.11.112] 2019-03-20 01:04:21

зөв зөв газраа барьсан баына

Зочин [66.181.169.162] 2019-03-20 00:50:32

Болсон байнаа. Өөр юу хэлэх билээ.

иргэн [66.181.180.86] 2019-03-20 00:41:54

их шүүмжлээд л байсан. Тэгээд голд орж л байгаа юм байна даа.

Зочин [202.131.247.170] 2019-03-20 00:39:54

сайхаан сайхан. юун баянхошуу тийш нүүлгээд улам л түгжрэл үүснэ шүү дээ.. одоо хар манай ханын эцсээс хар хорин хүртэл өглөө өдөр орой түгжрээд л шүргэлцээд мөргөлдөөд л явж л бна шүү дээ


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.