Нийслэлийн Засаг дарга ЗУРГААН ОРЛОГЧТОЙ болох уу

П.Урнаа / Нийгэм

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх гэж байна. Ард иргэдийн амьдралд төдийлөн нөлөөтэй биш ч гэлээ "шинэ" дарга “хуучин” орлогч, ажилчидаа “атесчлал”-д оруулж, халаа сэлгээ хийх нь улстөрчийн хувьд багаа бүрдүүлэх нэрийдлээр төрийн албаны бүтцийг данхайлгадаг бичигдээгүй дүрэм тогтсон. Нэг ёсондоо өөрийн итгэлт хүнээ "шилж" албан тушаалд тавьдаг жишгээр явж ирж. Энэ жишгийг шинэхэн засаг дарга С.Амарсайхан тойрохгүй дайрах нь. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар найман хэлтэс, нэг штаб, 32 хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулдаг.

Тус хуралдаанаар НЗДТГ-ын харъяа хэд хэдэн агентлагийг нийлүүлж нэрийг нь өөрчилж халаа сэлгээ хийх, тодорхой албан тушаалын хуваарилалт явагдах тухай сураг бий. Мөн найман хэлтэст бүтцийн өөрчлөлт оруулж болзошгүй аж. Агентлагуудын нэрийг өөрчилснөөр удирдлагууд нь солигдож үндсэндээ бүтцийн өөрчлөлт нэрээр олон арван албан тушаалтныг халж солих их нүүдэл эхэлнэ.

НЗДТГ-ын бүтэцийн өөрчлөлт, зохион байгуулалтын асуудлын төслийг нийслэлийн Засаг дарга биечлэн удирдаж танилцуулах аж. Түүнчлэн орлогч дарга нарынхаа орон тоог нэмж зургаа болгох гэж буй тухай мэдээлэл ч бий. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсныхоо дараа нийслэлийн Засаг даргаар С.Батболдыг томилж, тэрээр хууль зөрчин дөрвөн орлогч “сонгож" байв.

Уг нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.24 -т нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байхаар заасан байдаг.

Тодруулбал, аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх юм. Ингэхдээ орлогчийг хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох чөлөөлөх талаар хуульд заажээ. Гэтэл Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлахдаа дөрвөн орлогчтой байхыг зөвшөөрсөн. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм. Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар

-Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүүг,

-Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг

-Нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа,

-Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нар томилогдон ажиллаж буй билээ.

Нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийн хоёр нь хотын гэх тодотголтой фракцад харьяалагддаг. Дөрвөн орлогчийн суудлыг “сонгохдоо” МАН доторх хотын фракц, Зүүний хүчний холбоо эн тэнцүү хувааж авсан. Тэр үед нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга хоёул хотын фракцынх байсан бол одоо энэ албан тушаалууд Зүүний хүчний холбооных боллоо. Эрх мэдэл арай илүү төвлөрч байгаа учраас хоёр орлогчоо ч мөн солихоор болсон гэх мэдээлэл байна. Эднээс аль хоёр нь үлдэж, аль хоёр нь явах нь өнөөдөр тодорно. Харин нэмэгдэж ирэх зарим орлогчдын нэр эхнээсээ тодорч эхлэх нь. Одоогоос сарын өмнө НИТХ-ын даргад МАН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа нэр дэвшсэн ч, тэрбээр өөрийн хүсэлтээр нэрээ татаж байв. Тухайн үед нэрээ татсан түүний шалтгаан одоо их нарийн учир жанцантай аж. Түүнд нийслэлийн засаг даргын орлогчын суудлыг амласан учраас нэрээ татах шалтгаан болсон бололтой.

Мөн хотын даргын дахин сонгуулийн үеэр олон амлалтууд хөвөрсөн сураг бий. Ц.Байгалмаагаас гадна нилээдгүй хэдэн хүнд хотын даргын орлогчийн суудлын ам өчиг сонсогдсоноор өдгөө зургаан орлогчийн суудлын асуудал яригдах хэмжээнд хүрсэн байх. Төрийн албаны данхар бүтцийг багасгая, ажил хийдэг мэргэжилтнүүдээ нэмье гэж байгаа бол өөрчлөлтийг орлогч нараас эхлэх хэрэгтэй байхад өөрчлөх өөрчлөхдөө улам данхар болгож нэмж өөрчлөх болзошгүй аж. Дашрамд дуулгахад, Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31.1.25 –т заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн есөн дүүрэг есөн орлогчтой байх ёстой атал 23 орлогчтой байгаа билээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:50

Зочин [182.160.2.20] 2019-03-24 04:11:10

Зуун ямаанд 60'ухна гэдэг л жинхэнэ утгаараа монголд хэрэгжиж байна даа.

зочин [203.91.115.40] 2019-03-22 11:07:26

6 орлогчоороо нутаг нуга гээд баахан оркануудыг ажилд аваад дарга болгоно доо нөгөө орканууд нь хотод төрж өсөөгүй болохоор хотын амьдрал, хотын соёл ямар түвшинд байдаг, хотын уугуул иргэд юу хүсч байдагыг үнэхээр мэдэхгүй болохоор хотын иргэдэд, хотод маань хэрэгтэй юм юу ч хийхгүй хувьдаа баахан хулгай хийх тухай бодоод 1 жил болоод ажлаа өгнө МАН"хан та нар хотын унаган иргэдээр хотыг удирдуулаач ээ

иргэн [66.181.160.83] 2019-03-22 05:09:19

Сургуулийн захирал гэдэг чинь багш нараа манлайлдаг, өндөр боловсролтой хүн байх ёстой .Манай нийгэм хэзээ тийм болох юм бэ? Мөнгөний захирлууд цаана чинь бужигнуулж байна

zochin [202.70.41.206] 2019-03-22 02:49:16

ochigdor хоёр орлогчтой бна гэж ярьж бна лээ худлаа шааж шуурахаа боль

zochin [59.153.112.30] 2019-03-22 02:47:57

ene ih orlogchtoi boloh bsiin bol yah gej ene ajiliig avsan hvn bee.uuruu ajilaa hii chadahgvi bol chaddagt ni ug.ysn ih zardaltai durak ve.ajilaa hiij chadahgvi 6n hvnd daatgaad uuruu yu hiih gej bga hvn bee ain

zochin [66.181.179.9] 2019-03-22 01:45:21

Hamag yum zahimjaad baihad yun oron too nemj buttsee tomruulaad bgaa yum be. ard tumnii mongiig shulj duusahgui durakuud yumaa

Зочин [202.21.106.144] 2019-03-21 12:16:47

Бүх дарга нар шат шатандаа ингэдэг бичигдээгүй хууль байдгийг бүгд мэднэ санасандаа л сольж байж ажил нь явна аа гэж ажил хийнээ гэж юм бна үe үeийн дарга нарыг сайн сана даа тойрсон хүн нэг ч үгүй даа ялангуяа УНДEГ С.Эрдэнэ 360 аар эргүүлж байсан саяхан

Enhtor [66.181.184.188] 2019-03-21 10:45:25

Enkhtor orlogch hamgiin turuund soligdoh bh daa .Sandui dargiin baruun gar .. batamgalan toloogloch orlogch hiivel ih l taarna daa uulna

Ganbaatar [202.9.42.217] 2019-03-21 10:25:08

Amarsaikhan novsh baakhan teriin alban khaagchiig ajlaas khalj, khoolnoos ni salgan Khurelsukhiinhee shahaag khiine biz dee

Зочин [202.126.89.3] 2019-03-21 05:35:21

Ядуурлыг бууруулагч орлогч гэж юу ч хийдэггүй,мэддэгүй нөхрийг явуул....

Mixal [103.57.93.85] 2019-03-21 06:47:00

Batvvlim ved 12 baisan ved ni yu ch bologvi yum shig baisan odoo yaw gvvrgin nar surguli tsetserlegin darga narig tomildog ni zow otgonobagana batvvl 2 uls torin.tomilgooni gazar bolgoson gantomor bna surguli surtalchilgani gazar bagsh nar ni uls torjson

Зочин [182.160.36.188] 2019-03-21 04:07:26

батүүл салга 12 орлогчтой тэд нь бүгд хүүхдийнх нь найз шалигууд байсныг мартсан уу?

Зочин [122.201.19.99] 2019-03-21 04:05:16

Тэнэг гар томилогдсон юмуу хаашаа юм 6-орлогчтой

зочин [202.21.127.161] 2019-03-21 03:48:43

Ёстой ганц орлогчтой байхад болно. Бидний татварын мөнгөнөөс цалин авдаг олон орлогч хэрэггүй Энэ Амарсайхан ах Отгонбаяртайгаа нийлж нийслэлийг идэхээ болио

Зочин [66.181.161.84] 2019-03-21 03:42:00

orlogch nemne gdg ajila hunguwchilj bgam hotiin mer dotr.s uul ih sn ajillaj bsan ner hund muuch gsn ard tumnii tuluu ajil hj bsan ed 20 0nii songuulida beldej bga uhaantai umu da man.n muriin hutulbur 1 zuil bieleegui harinch tatwar.r ard tuniig daramtalsan hulgai hudal zalillan hiideg ene 65.nhan ard.n namiin ner hundiig ungaasan Hurelsug 65.n byluunaas ideltssen odoo undug shig uugui um yrij bn hudlaa shuu ard tumen min bi gishuun demjigch bsan ard irged bugd 20 ond ymarch bsan an man huwsgalt nam bolon urt huruutai nuhuduuded sanalaa hezeech bitgii uguurei odoo hashirsan bizde

Зочин [182.160.36.188] 2019-03-21 03:29:21

лалар батүүл хүүхдийнхээ найзуудыг орлогч болгож 12 болгож билээ. арай л даварсан шүү.

Irgen [202.126.89.228] 2019-03-21 02:58:21

Enech gaigui bnaa umnuh n 7n orlogchtoi baisan shuu, uulzah gej hedench orlogch damjivdaa

Зочин [103.10.20.198] 2019-03-21 02:54:29

2020 оны сонгуулийг бодохгүй өнөө маргаашаа бодсон тэнэг улс төрчдөөс хэзээ салах юм бол доо хөөрхий

zaisan [202.9.43.139] 2019-03-21 02:52:36

Minii deer amarsaihani hushuug bosgood uguurei.

Зочин [119.40.99.30] 2019-03-21 02:50:37

Дарга гэхээр юу ч хийхгүй хүн гэж манайхан ойлгодог, гадаадад дарга нар нь бүх л ажилдаа оролцоод явж байдгийг гадаадад байсан улсууд бол мэдэх байх

Зочин [203.91.119.58] 2019-03-21 02:47:33

Тэр Анхмаа гэж эмэгтэйг хурдан солих хэрэгтэй.Сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч,тэр битгий хэл менежер аргазүйчдийн томилгоонд хүртэл оролцож байна.Гантулга гэж нөхрөөр дамжуулж.Бүгдийг нь халах хэрэгтэй.

Зочин [66.181.160.83] 2019-03-22 05:07:23

Үнэн шүү НБГ Гантулга энэ хоёр сургуулийн захирал томилж мөнгө олдогажилтай.Томилсон үахирал анр нь сургуулиудыг баллаж байна даа

зочин [202.131.245.69] 2019-03-21 02:45:56

ажил хийж үзээгүй хүмүүс огт ойлгохгүй ээ. Улаанбаатар хот бол ер нь Монгол улс ш дээ. УБ хотын орон тоог нэмэх ёстой. харин хороо, дүүрэг 2-ыг нэгтгээд шат дамжлагыг багасгах хэрэгтэй. хотын түвшний агенилагууд шууд ажлаа хариуцдаг байхаар зохион байгуулалт хийх. мөн НЗДТГ-ыг зохион байгуулагч буюу 70-80аад оны үе шиг цомхон болгож асуудал хариуцсан реферэнтийн зохион байгууллатад оруулах нь илүү үр дүнтэй. Реферэнт нь харъяа агентлаг, хотын дарга, иргэнийг холбох зохион байгуулагч байх нь ажил их урагштай явна.

Зочин [66.181.187.181] 2019-03-21 02:37:10

tegeed ooroo yu xiix yum zvgeer suuj ulsiin mongo idex ni vv?????

Зочин [103.11.193.202] 2019-03-21 02:10:49

Аргагүй хөө ,харин ч 6 багадна. тэр зайсан ,туул голын эрэг дээрх өөрийнхөө компаны барилгуудаа бaриулаад зав гарахгүй шдээ. Улсын ажил ч яамай

Зочин [66.181.177.16] 2019-03-21 01:50:40

4

Зочин [122.201.23.122] 2019-03-21 01:34:43

odoo ajil hiigeech dee guiya yasn ch hetsuu yujm b dee

Зочин [64.119.27.80] 2019-03-21 05:28:00

Naad hden awtobus baazuudiinhaa tehnikiin bvren bvten baidal huuliinhaa hregjilted anharaachee.awtobusnuudiinh ni damjin suult unshigch ni ajillahgvi.albaar ajiluulddaggvi umuu haashaa um damjij suuh gheer ahiad 500 toglood bna ter tysmaa toosgonii vilder gsen awtobus.3udaa dawtagdaj bna.ajillgaagvi um bol iim dawtan suult vnegvi ch gh shig umaar ard tvmnii huurad karmaanii mongo awaad bhiimaa.kart unshigchdiig ni bvgdiig ni ajiluuluulaachee

Zochin [202.4.248.86] 2019-03-21 01:30:36

1 л орлогч байхад хангалттай. Алба хэлтсийн дарга нар байхад.


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.