Э.Бөхбат: Дүрмээ биелүүлээд явдаг бол хайс хашлаганы хэрэг огт байхгүй

Б.БУРМАА / Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох байгуулагуудтай (Нийслэлийн автозамын хөгжлийн газар, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези усны барилга байгууламжийн газар) хамтран явган зорчигчийн болон авто тээврийн аваар осол ихээр гардаг, авто замын зохиомол түгжрэл үүсгэдэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулах ажлыг эхлүүлээд байна. Нийт 4820м урттай хайс хашлагыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд зэрэг таван гудамжинд хоёр бригад гүйцэтгэж байна. Эдгээр хайснууд нь 2 талын гэрэлтүүлэгч цацруулагчтай, явган хүний гарц уулзварын хэсэгт үзэгдэх орчны харагдацад зориулагдсан налуу уналттай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү шинээр суурилуулж буй хайс хашлагын засвар, арчлалт үйлчилгээг УБЗЗАГ хариуцан ажиллах юм. Харин энэ ажил хийгдэж эхэлснээс хойш иргэд маш ихээр бухимдах болсон. Эл асуудлаар Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

image

-ШҮҮМЖЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ ӨӨРСДӨӨ ДҮРМЭЭ ХЭР БИЕЛҮҮЛДЭГ ГЭДГЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ-

-Зарим иргэд хашаа хайс тавьсанд маш их бухимдаж байна. Шоронжсон улс болж байна гэх хандлага их гарч байна. Та үүнд тайлбар өгнө үү?

-Шороншсон улс боллоо гэж шүүмжлэхээсээ илүү бид өөрсдөө замын хөдөлгөөний дүрмээ хэр биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай оролцож байгаа билээ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Энэ хайс хашлагуудыг хийж, явган хүнийг хаа сайгүй зам хөндлөн гаргадаг байдлыг таслан зогсоосон. Гэхдээ л манайхан шарыг ч тавьсан, улааныг ч тавьсан даваад л байгаа. Үүнээсээ болоод зам тээврийн осол хэрэгт холбогддог. Бусдыг харахад соёлгүй ч харагдана. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байдаг 1.1, 1,2 тэмдэглэлүүдийг зөрчиж дуртай газраараа дур мэдэн давж эргэдэг, дуртай газраараа урсгал сөрдөг.Ингээд эрхээ хасуулж, мөнгөн торгуулиар торгуульж арга хэмжээ авахуулаад байгаа. Мөн торгуулж, эрхээ хасуулахаас гадна элдэв осол хэрэгт өртөж, хэн нэг хүний амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл үүсгэдэг.

-Хашлага хайс тавьсанаар осол хэргийн тоо буурна гэж олйгож болох уу?

-Үүнээс л сэргийлэх гэж тээврийн цагдаагийн албанаас энэ хайс хашлагуудыг захиалж тавиулсан. Нийслэлд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд, хүний тоо нь ч нэмэгдэх тусам осол гэмтэл гарах магадлал улам өндөрсөж байгаа. Ийм үед энэ арга хэмжээ авсанаас хойш хүмүүс амь нас эрүүл мэднээрээ хохирох тоо арай гайгүй байгаа. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнийг тусгаарласан хайс хашлага осол гэмтлийг бууруулахад шууд нөлөөлж байна гэж харж байна. Тоон мэдээлэл, практикаас ч харагдаж байна. Өмнө нь энэ замд осол их гараад байна, энд хүмүүс мөргүүлээд байна, энд машинууд буцаж эргээд, урсгал сөрөөд байна гэсэн газруудад хайс хашлага тавьсан. Энэ нь хүмүүсийг хүмүүсээс нь хамгаалж байгаа хамгаалалт. Шоронжоод байгаа асуудал биш. Шар өнгийн хайс хашлагууд нь харин ч өнгө үзэмж сайтай юм билээ. Би хараад бүр баярлаад байгаа. Бусад улс оронд ч гэсэн дүрмээ баримталдаггүй жолооч, явган зорчигчидтай бол хайс хашлага тавьж л элдэв осол хэргээс сэргийлдэг.

-ХАЙС ХАШЛАГА ТАВЬСАНААР ИРГЭД ГАРЦААР ГАРДАГ БОЛЖ, ЯВААНДАА ЗУРШИЛ БОЛНО-

image

-Уг нь жолооч нар дүрмээ баримталж, явган зорчигчид гарцаараа гарч сурах сайн талтай юм даа?

-Хайс хашланга тавьсанаар иргэд маань арай ч даваад гарчихгүй, гарцаа хайж явсаар байж байж гарцаар гарах нь дадал болдог. Дадал нь явсаар зуршил болдог. Тэгээд эцэстээ хайс хашлага байна уу байхгүй юу хамаагүй тухайн хүн гарцаараа гараад зуршсан бол өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг л хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Нөгөө нэг жолооч давхар зураас эргэж дуртай газраараа эргэхээ больж, урсгал сөрөхөө больчихвол хайс байсан байгаагүй тэр хүн өөрөө өөрийгөө хамгаалаад л явна. Ерөөсөө л ийм энгийн зүйл.

-Хайс хашлага давж байгаа хүмүүсийн зураг сошиал орчинд тарсан. Энэ хүмүүст хариуцлага тооцох юм уу?

-Хайс хашлага тавиад нэлээд хэдэн жил болсон. Утаа тоосжилт гэх мэт зүйлээс болоод өнгө үзэмж нь нэлээд муудсан. Хаалт хашлагагүй байхад гарч байсан осол хэргийн болон дүрэм зөрчсөн тоо баримтууд одоо бол 2,5 дахин буурсан. Тийм учраас өнгө үзэмжгүй байсан хайс хашлагыг шинэчилж тавьж байгаа нь энэ. Хашлага тавьчихсан байхад давж байгаа иргэд бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байна л гэсэн үг. Тэгэхээр тухайн хүнд Зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ тооцно.

-100,200 МЕТР ГАЗАР ЯАГААД АЛХЧИХАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ-

image

-Хайс хашлага тавьж болно. Гэхдээ 120 мянгат ч юм уу ер нь хайс хашлага тавьсан зарим замуудад гарц гарамууд хоорондоо арай л хол зайтай байгаад иргэд бухимдаж байна?

-Явган хүн ихээр зам гардаг зарим хэсгүүдэд хайс хашлагуудынхаа дунд завсар гаргаад өгчихсөн. Үнэхээр яарч яваа бол ойртон ирсэн тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөгөөд эгц хөндлөн гарна гэсэн дүрэм маань үйлчилнэ. Харин зайлшгүй олон хүн гарах газруудаараа явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ байршуулж байгаа. Тэгж байж хөдөлгөөний дараарал тогтоож, замын хөдөлгөөний дүрэм биелүүлнэ. Осол аваар гарлаа гэхэд хэний буруу зөв гэдгийг шийдэхэд ч гарц гарамаар гарсан байх асуудал маш чухал нөлөөтэй. Амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд 100, 200 метр газар яагаад алхчихаж болдоггүй юм бэ. Үнэхээр олон хүн гарцаар гарах шаардлагатай, гарц байхгүй бол манайд санал санаачилгаа ирүүлбэл бид шийдээд өгнө.

image

-Нийслэлд хэчнээн газар хайс хашлага байршуулах шаардлагатай байгаа вэ?

-Иргэд, жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд бүгдээрээ гарцаараа гараад, жолооч нар дүрмээ дагаад яваад байвал хайс хашлаганы хэрэг байхгүй. Энэ чинь хөрөнгө мөнгө шүү дээ. Хаана хэрэгтэй вэ гэвэл хүн үхээд байгаа, аюултай цэгүүдэд тавьж байна. Багшийн дээд, нэгдүгээр төрөх эмнэлэгийн урд байна. Хаа сайгүй дүрэмгүй бэлчиж байна шүү дээ. Энэ болгоныг харсаар байгаад шоронжсон улс боллоо гэж хэлүүлэхээс айж хүний амь насыг хамгаалахгүй орхих эрх цагдаагийн байгууллагад байхгүй. Жилд 600 хүн нас барж, 4000 хүн зам тээврийн ослын золиос болж 3000 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд орж байна. 2019 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 134 тохиолдлын 92 хувь нь гарц гарамгүй газраар гарснааас болж осол хэрэгт өртсөн байна.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:05

Зочин [202.9.43.193] 2019-06-15 06:16:29

DVREM DVREM gexiin duremeer ybx noxtsoliig saijruulax xeregtei l ene xashaa bol zugeer t1 darag nariin mongo idex arga gej xaragdajina enuunii orond zam garts uulzabaraa saijruulj tugjreliig bagasgaad irxeer chin bidnuus durmeer l ybna sh dee.

Зочин [202.9.42.198] 2019-06-15 01:46:04

Согтуу эрүүл нь мэдэгдэхгүй гарцгүй газраар гүйж гардаг монголчуудад яг зөв ,ийм гоё үзэмжтэй хайсаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахнь туйлаас зөв сонголт ,өөр сонголт байхгүй ЗЦГ-т талархая МАНАН-гийн 76 -идээгүй бол л болоо ,өөр хүсэх юм алга даа монголчууд минь .

АХМАД .СХД [202.9.42.198] 2019-06-15 01:31:22

Урьдах цагаан хайснаасаа хамаагүй үзэмжтэй харагдаж байна .болж байна ,осол аваарт үнэхээр нөлөөлнө .Гарцаар гараагүй явган зорчигчийг торгож л сургамаар байна ,тэгсэн цагт л гарцаар гардаг болно доо ,одоо ч бас нийслэлчүүд гарцаар гарч сурах нь зохих хэмжээгээр нэмэгдээд л байгаа сурах л байлгүй дээ зайлуул .

zochin [139.5.217.109] 2019-06-15 00:31:29

Ene hun ikh durem yarih bolj dee. Yahav hun uurchlugduj bolnoo, mun ch hetsuu hun dee

Эрдэнэбат [24.22.175.204] 2019-06-14 17:34:32

Бөхөө чи өөрөө дүрмээ мэддэггүй шүү дээ. Энийг чи л хуйвалдаж хийлгэсэн юм бишүү.

Пцуж [45.51.187.42] 2019-06-14 06:52:22

100 саяын хашаанд 700 сая гэхээр л арай ч дээ л гэж бодогдох юм

Зочин [64.119.27.170] 2019-06-13 17:07:13

Hashih. Torgohoos. Oor. Yu. Hiij. Chadhgui. Humuus. Dee.

Зочин [66.181.191.108] 2019-06-13 18:47:41

Өөр юу хийхийг нь тэгээд заагаад өгөөч

Иргэд [66.181.161.91] 2019-06-13 15:56:00

Чулуун овооноос Ботаник хүртэл тавьмаар юм өглөөд л хоёр машин мөргөлдсөнтэй таарах юм дандаа үргэлжилсэн цагаан зураас давж эргэдэг эргүү нөхдүүдээс болдог осол

Zochin [124.5.49.223] 2019-06-13 12:17:15

Mongolchuud bid nar chin duremeeree zuw bolovson soyoltoi hudulguunduu oroltsood yavj bsan bol yu gj ene zamiin hais hashlag ed nariig tavihawdee bid uursduusuu eheleed soyoltoi uhamsartai huleetstei l bh yostoi shvv dee hen negen hunees shaltgaalah yum bhgui tgeheer odoonoos uursduusuu eheltsgee!!!

Ганболд [66.181.161.119] 2019-06-13 10:57:50

.мэдээлэл хөгжсөн эрин зуун. Зөрчил гаргавал шууд торго бүү гоншигно .Мал биш хүн учир эрх биш ойлгоно .Хашаа биш ухамсар олго.Улс даяараа нэг мэдээлэл нэг ёс суртхуун тунхаглал .Маргааш нь ойлгоно нөгөөдөр нь биелүүлнэ. Эцэст нь бид чадна Наана нь битгий бизнес хиидээ гаруудаа..

Тогоомаа [202.9.44.47] 2019-06-13 10:18:44

Хайс хийх шаардлагатай юм бол зөв лдөө.Гэхдээ төмөрөөр хайсыг хямд зардалаар хийх Монгол компанууд зөндөө бий.Яагаад заавал Хятадаас оруулж ирж байгаа юм бээ.Энд л учир их байна.Хэн нэгэн даргын шахаа биз дээ.Өөрсдийн үйлдвэрүүдээ дэмжээчэй

Цагдаа [182.160.36.63] 2019-06-13 01:33:29

Ер нь та нар мэт ажилаа мэдэдгүй,хийдгүй хүмүүсээр даргалуулаж /удирдуулаж/ байгаа Монголын замын цагдаагийн албаны нэр хүнд шалан дээр унасны гай л энэ...Өнөөдөр Замын цагдаагийн алба ажилаа хийж чадахгүйд хүрсэн нь гарцаагүй үнэн....2010 оноос өмнөх Замын Цагдаагийн алба хаагчидаас жир иргэнээс жиптэй баян,дарга нар хүртэл айдаг байлаа.Та нар хуулиндаа зөв,хэргжих санал оруулаж батлуулаж чададгүй,улс төрчдын захиалгат,гар хөл нь болсон "гуйлагчин" нэртэй дарганцарууд болсон чинь үнэн.Гадны орноос хуулбарласан хууль чинь хөрсөн дээрээ хэрэгжих боломжгүй учираас арга ядсандаа хашаа барьж байна.Хуулиа чанаржуулаж,чангалаж,арга хэмжээгээ шударгаар эрх тэгш хэрэгжүүл. Бусдаас бурууг бүү хай гэж хэлье.

Зочин [202.9.43.19] 2019-06-13 01:26:38

Та нар ингэж буруу зөв гэж талцаж маргаад хэрэггүй ээ. Зүгээр л замын цагдаагийн дарга нарын бизнес шүү дээ. Цаадуул чинь та нарын энэ хэрүүлийг уншчихаад муусайн малнуудыг сайхан хошгорууллаа гээд ход ход инээлдээд бөөн бөөн мөнгө тоолоод сууж байгаа.

Иргэн [202.131.228.50] 2019-06-13 00:43:36

БӨХБАТАД: Одоогийн нөхцөлд үүнээс сайн арга алга. Маш зөв юм хийлээ Харин өмнө байсныг буулгаагүй байсан бол овоо зүгшрэх байсан юм. epolice-т ирсэн мэдээлэлийг цааш нь түгээж, зөрчилд заавал арга хэмжээ авч хариуг мэдэгддэг байх хэрэгтэй. 500төг-ийн зогсоол байхад зам дээр машинаа хаядаг нөхдийг хатуу журамлах ёстой.

Од [66.181.161.58] 2019-06-13 00:35:36

Зөв юм ярьж, хийж яваа сайн хүн. Би мэргэжлийн хүний хувьд дэмжиж явдаг.

Од [66.181.161.58] 2019-06-13 00:31:51

Дүрмээ мэдэхгүй, биелүүлэхгүй малнуудыг ингэж журамлахаас өөр ямар ч арга байхгүй. Ихэнх замыг ийм хашлагатай болгох шаардлагатай. Зөрчил бүрийг хаширтал нь, хотойтол нь шийтгэл оногдуулах хэрэгтэй бна. Ялангуяа явганаар дүрэм зөрчигчдөд түлхүү хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр хэлээд бгаа үоронд нь суулгаж, ажил хийлгэх хэрэгтэй. Яс маханд нь шингэтэл хариуцлага тооцох хэрэгтэй. Зөрчил бүрт арга хэмжээ авах, торгууль нь өндөр байх шаардлагатай бна.

Ард [66.181.176.128] 2019-06-12 23:59:59

Сургалтаа сургалт шиг явуулж дүрэм биелүүлдэг жолооч төгсгөвөл ийм мулгуу юманд мөнгө зарахгүй !!!! Жолооч Сумтай цэнэглэсэн буу 2 адилхан дүрэм зөрчвөл хүн алдаг гэдгийг ойлгуулахгүй бна

Зочин [66.181.191.108] 2019-06-13 18:50:16

Хүний ухамсарыг ганц хоёр жилд төлөвшүүлдэггүй юм. Тийм болохоор л албадлагын арга хэмжээг төр нь авдаг

Зочин [66.181.187.16] 2019-06-12 22:29:38

Муу удирдлага гэж байдаг болхоос муу ард түмэн гэж байдаггүй Замын хөдөлгөөний зохион байгуулалтаа хийж чадахгүй хүний амиар тоглож байжээ бүх бурууг ард түмэнрүүгээ чихэнэ ард иргэддээ янз бүрийн хоч нэр өгнө энэ бүхэн нь татвар төлөгчдийн мөнгийг иймэрхүү чанаргүй юманд зарж завшиж идэх гэсэн арчаагүй арга нь ш дэ энэ хүнийг төрийн албанаас зайлуулах хэрэгэтэй Ард түмнийг буруутгасан тарийн албан хаагч хэзээ ч сайн юм хийдэггүй авилгал албан тушаалд донтсон юмнууд л байдаг .

Зочин [202.131.228.50] 2019-06-13 00:34:47

Энэ бол ард түмэнд биш, цөөн хэдэн нөхдийг сургах гэсэн арга хэмжээ. та цэцэрхэснээс саналаа хэл. Муу удирдагчийг муу хамт олог төрүүлнэ

Зочин [49.255.84.213] 2019-06-12 23:07:35

Муу, бүдүүлэг ард түмэн байгаа болохоор муу засаг гэж байгаа. Яагаад гэвэл төрийн эрхийг сүүлийн 30 жил хэн ч хүчээр булааж аваагүй. Дандаа ард түмний сонгуулиар сонгогдсон иргэд төр барьж байна. Төр бол манай ард түмний жижигрүүлсэн хувилбар юм.

Зочин [66.181.184.74] 2019-06-12 18:58:30

Ёстой зөв арга хэмжээ бна.Энэ олон машин сүрэгтэнгүүдийг ингэж хайс хашаагаар хашихаас өөр яах билээ.Зэрлэгүүдийн армид яг тохирно.Гарц болгоны ойролцоо хурд сааруулагч хийх хэрэгтэй бна. Тэгэхгүй бол явган хүний гарцан дээр хүн мөргөөд уначихдаг болжээ.Ухаан муутай ухамсар дорой хувиа бодсон илжигүүдэд яг тохирсон арга хэмжээ бна.Гадаадын орнуудад ийм хашлага хаалт зөндөө л бдаг штэ.Юун шоронжих ӨӨРСДӨӨ ШОРОН СЭТГЭХҮЙГЭЭР МАШИН ТЕХНИКЭЭ Л ЖОЛООДОХОО БОЛЧИХ!!!!!АДУУ МОРЬ УНАЖ ЯВАА БИШ. ТЁХНИК ШҮҮДЭЭ

Зочин [66.181.187.16] 2019-06-12 22:45:05

чи хятадын тагнуул байхаа эсвэл ёроолгүй тэнэг Зөвхөн ганцхан хурд сааруулагч бүхэл бүтэн улсыг сүйрүүлэх муу үр дагвартай байдаг монголын энэ олон хурд сааруулагч хичнээн хүнийг ядууруулж хичнээн хүний аминд хүрч энэ улыг ямар их хохироож байгааг чи мэдэх үү ? хурд сааруулагч хийсэн хүний толгойг авдаг хуультай болох хэрэгтэй хурд сааруулагчаас болж энэ улс бохирдсон хурд сааруулагчаас болж энэ улс дампуурсан хурд сааруулагчаас болж энэ улс сүреэ тэмбүү өвчний үүр болсон хурд сааруулагчаас болж монгол улс мөхөж байна Ганцхан жишээ татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр авсан зам цэвэрдэг машин хурд сааруулагчас болж явж чадахгүй эвдэрээд хэвтэж байна цоо шинээрээ

Z [202.9.43.3] 2019-06-12 14:09:10

Zuv zuv khaisaa khii, malnuudad khashaa heregtei

dash [202.179.24.226] 2019-06-12 13:19:03

Xaic tavixad zartsyylagdax mongoor kamer tavival iluu ur duntei dee . Irgedch uuniig xeleed baina shuu dee. shal demii umand mongo urj baina. Ene bol xet urelgen baidliin neg.120 myngatiin avtobycnii byydliin tendeh guuren garts, mon Han-Uul duurgiin coeliin ordnii xoit tald barigcan guuren gartsyydiig ajilyylj chadaxgui um bol odoo zailuulaad yavganaar zam garax garts xiix heregtei.

Зочин [202.126.88.201] 2019-06-12 13:11:21

Hhdhdudud

Иргэн [122.201.24.219] 2019-06-12 11:19:58

ЗАМЫН АГДАА, ХОТЫН УДИРДЛАГА ГЭЖ ИРГЭДДЭЭ Л БУРУУ ӨГСӨН ХҮМҮҮС БАЙХ ЮМ. ЭНЭ ИХ ХАШАА ХОРОО ЧИНЬ УЛААНБААТАРЫГ СОЁЛЖУУЛАХ БИШ ШОРОНЖУУЛЖ БАЙГАА МЭТ ХАРАГДДАГ ШҮҮ. ХОТ ХҮРЭЭ, ЗАМ ХАРГУЙГАА ТОХИЖУУЛЖ СОЁЛЖУУЛМААР БАЙНА. ДҮРЭМ ЖУРАМАА БОЛОВСРОНГУЙ БОЛГОМООР БАЙНА. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ НАР ГЭЖ ОЛОН ЗУУН МЯНГАН ГЭМТ ХЭРЭГТЭН БАЙГАА ЮМ ШИГ Л ХАРЬЦДАГ Ш ДЭЭ ЗАМЫН ЦАГДАА. ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ БОЛОХООР ТОРГУУЛЬ БИЧИХ КОМПАНИТ АЖИЛ ӨРНҮҮЛНЭ. .....

Onch shaa [66.181.176.152] 2019-06-12 13:04:39

Bitgii gutsaj bai goy haragdaj hamaagvi shuluun zam dawj ergehgvi amar bolloo buunduu gatsaj sur hvvreee

Зочин [66.181.178.28] 2019-06-12 12:21:59

хохь чинь

Зочин [202.9.42.173] 2019-06-12 11:02:42

Баахан гэмгүй хүний машин эвдэх байхдаа

irgen [103.26.195.116] 2019-06-12 10:49:59

zov setge orchin yeiin kameriin sistem bairluul gartsaa hund zoriulj hii

zochin [103.26.195.116] 2019-06-12 10:44:13

haus hashlagnaasaa iluu yavgan hunii gartsaa hund hureheer zov hii hudlaa shireenii tsaanaas hashgirah neg hereg amudrald hur hurch baina gedgiig bodoltsoh ni zov gej bodoj baina tamar ch hemjed baihgyi neg garts ni oir nogoo ni hol tegeed hemjee durem yarinahund oir yam hiivel hun durem nomoir garna shu de hogjiliin berhsheeltei huuhedtei hogshid yavah yamar ch bolomjgyi yam hiine heleheer neg l ih huuli durem er bodlogo gej yam alga da hucheer hiisen yam belihdee muu hicheelee oilgohgyi utgiig ni medehgyi bol 00 surna utga ijil

зочин [103.229.120.252] 2019-06-12 10:19:25

үхэр монголчуудад ямарч дүрэм журам хэрэггүй. хашаа бороохой л хэрэгтэй.

Зочин [66.181.161.58] 2019-06-13 00:22:10

Зөв зөв

Зочин [66.181.161.113] 2019-06-12 09:08:58

одоо харин сигналдах асуудал дээр анхаармаар байна. дохио ханигинуулах ямар ч шаардлагаггүй газар эсвэл гэрэл дохио ассан, битүү түгжээтэйтэй хаашаа ч хөдлөх боломжгүй газар зогсоо зайгүй хангинуулдаг хүмүүс байна. Тэд жаахан ухамсартай баймаар байх юм.

Зочин [202.21.109.61] 2019-06-12 09:39:46

Тийм шүү, урдуураа ганц машин оруулах, явган хүн гаргах гээд хэдхэн секунд зогсох хооронд учир зүггүй дуут дохио хангинуулаад хэцүү шүү. Хажууд нь зүрх муутай настай хүн, айж цочих нялх хүүхэд, ер нь хүн байна гэдгийг ойлгох ухаангүй, арай л дэндүү шүү

Зочин [103.229.123.69] 2019-06-12 08:28:56

Бизнес шүү...үүний цаана овоо мөнгө эргэлдэж байгаа

БГД [103.9.90.50] 2019-06-12 07:52:56

ЗӨЗ ЗӨВ Монголчуудыг соёлтой оролцтол байлгах хэрэгтэй

Зочин [64.119.17.21] 2019-06-12 06:34:25

sha sha mal tsagdaa

Зочин [203.91.112.146] 2019-06-12 06:17:29

zamiin tsagdaa gej neg ogt khereggui ajilgui khun daramtalj avilga avdag nukhduudiig burmusun tatan buulgakh kheregtei Ene shar khashnaas Bukhbat gedeg ene sagsuu khii ni garaagui baij khurandaa tsol zuusen mangar batsaan kheden tsaas khussan boldoo lalriig

Дорж [43.228.131.45] 2019-06-12 05:44:58

Миний хувьд бол зүгээр л санагдсан, харин өвөл нь шар өнгөөрөө байлгахад анхаараарай ккк. Амжилт хүсье

Хайс хэрэгтэй [202.21.108.203] 2019-06-12 05:41:14

ОРК-ууд байгаа гэдгийг тооцох ёстой.!!

зочин [112.72.12.14] 2019-06-12 05:31:09

Хамгийн гол нь хоёрын хооронд юманд мөнгө үрж байхаар нэг мөсөн сайн камержуулах хэрэгтэй ш дээ. Сайн камер бол ганцхан замын хөдөлгөөн ч биш гэмт хэргийн гаралтыг бодитойгоор бууруулахад нөлөөлөх маш сайн үр дагавартай юм. Хөгжингүй оронд жижиг хулгай байдаагүй гээд л их бичих юм. Тэр чинь техник технологийн шинэ эрин үед амьдарч буйгаа ухамсарлаж чаддаг төрийнхөө зөв бодлогийн хүчинд булан тохойд ч гэсэн хяналттай байдгийн илрэл юм шүү дээ. За тэгээд манай Монголчуудын сэтгэлгээг өөрчлөхийн тулд хэтэвчтэй нь л ярих хэрэгтэй. Тэгж байж Монголчуудад -Ааа энэ чинь болдоггүй юм байна шүү гэдэг ухамсар төлөвшинө.

Зочин [103.229.123.1] 2019-06-12 19:08:26

Durtai gazraaraa zam hundlun garch bgaa yavgan zorchigchid kameriin araas haraad herhen torguuli bichih be? Bolomjgui uchir shar hais yavgan zorchigchid zoriulagdsan gej oilgoj bn

Зочин [202.179.31.54] 2019-06-12 06:31:43

Гол нь камер байдаг уулзвар дээр хүртэл жолооч явган хүн доромжлоод дүрэм зөрчөөд явж байна. Бүр тийм сагачихсан. даруулга байхгүй. Дүрэм хууль юу ч биш. За тийм хүн байж болно . Тийм үйлдэл хийхэд нь камер аа хянадаг мануухай нь торгууль бичээд л сууж байх ёстой юм ! Гол нь тэгэхгүй нэг л их сүрхий камертай хүмүүс уулзвар байна.

Hehe [66.181.161.58] 2019-06-12 06:25:50

Shaa shaa. Buruu bodoj bna

Жолооч [203.91.115.50] 2019-06-12 05:29:00

БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН БАРУУН ТАЛЫН ЗАМД ХИЙЖ ӨГСӨНД БАЯРЛАЛАА. ҮХЭР ШИГ Л БЭЛЧЭЭД ҮНЭН ЗОВЛОНТОЙ БАЙСАН ЮМ.

Зочин [202.9.43.185] 2019-06-12 05:32:02

Бомбогорийн урд замд хаалт байхад таг боглордог байсан хаалтгуй болсноос хойш ямар ч тугжрэлгуй явдаг болсон байна

Зочин [202.21.107.117] 2019-06-12 04:39:39

Судлаад явган гарцыг нь зураад өгчих хэдэн цагдаагийн үгээр нэг аваад тавих юм

Зочин [202.70.34.130] 2019-06-12 04:37:50

Монголчуудын толгойд нь ухамсар суулгахгүйгээр хайс хашаа бариад хашаад нэмэргүй.

Зочин [202.131.231.222] 2019-06-12 04:37:15

asdfasfasdfasdfasdfasdf

Зочин [202.9.43.185] 2019-06-12 04:25:55

Улс орон зах зээлд шилжээд 30 жил болсон замын цагдаа нь соц коммунизмынхаа аргаар хаах хориглох хаших бур огт явуулахгуй байх гэсэн ундсэн хэдэн аргатай замын менежмент инженерчлэл гэдэг юм огт мэдэхгуй тийм мэргэжилтэй хун байхгуй одоо хийдэг ганц ажил гь даргын ходолгоонийг зохицуулах дарга мотоцикл унавал зам хаана буферлэнэ дарга саунд суувал тэнд бутэн хороо замын цагдаа аваачиж суржигнэнэ энэ аргаараа албан тушаалдаа хадаастай улдээд байдаг

Замын цагдаагийн дарга нарын духыг та нар ойроос харсан уу? [202.131.228.118] 2019-06-12 04:40:10

Дарга нар л Монгол Улсын замаар саадгүй хурдан явж байвал Замын цагдаагийн газрын дарга нарын Эрхэм зорилт нь хэрэгжиж байгаа юм биш үү? Духан дээр нь тэгээд бичичихсэн байдаг юм биш үү?

Зочин [66.181.161.85] 2019-06-12 04:20:14

Хашаагаа бүгдийг буулгах шаардлагатай хүмүүс ухамсраараа гарцаар гарч сурна. Дүрмээ биелүүлнэ. Энэ бол мөнгө идэх нэг арга гэж бодож бна. Улс орны эдийн засаг тааруу байхад юун хашаа тэгээд ч элдэв хашаагүй байхдаа цэмцгэр харагддаг.

Зочин [202.70.34.130] 2019-06-12 04:18:16

Монголчууд нэг үеэ бодоход гарцаар гарч сурч байна, ОРК-ууд арчаагаа алдсан архичин, тэнүүлч салбадайнууд гарцаар дүрэмгүй гарч байна.

ЗЦГ-ынхан ихээхэн хоцрогджээ. [202.131.228.118] 2019-06-12 04:16:54

Ер нь бол энэ хашаа удахгүйдээ, 2-3 жил болоод л авагдна. Мурийцах уу? Учир нь УБ-ын оршин суугч бидний сэтгэлгээнд тохирохгүй байгаа юм. Замын цагдаагийнхан хөөрхийс цагдаа аргаараа МОНГОЛЧУУД БИДНИЙ хөдлөх гишгэхийг зохицуулна гэж бодсон юм байхдаа. Тэд хоцрогдож байгаагаа ойлгодоггүй юм байхдаа???

Яг тийм ээ. [202.131.228.118] 2019-06-12 04:35:58

Яг тэгдэг юм. Эрх чөлөөтэй, өөрийн шийдлээр.

Зочин [202.179.27.61] 2019-06-12 04:27:07

chi tegeed hotsrohguin tuld tsagaan zuraasaar davj, gartsgui gazraar guideg yum bizdee

Зочин [202.9.43.185] 2019-06-12 04:03:39

Улаанбаатарын олон хэрэггуй онгорсон зууны хашаануудыг буулгах ходолгоон орнуулье ялангуяа торийн байгууллагуудын эвдэрхий томор хашаанууд ямар хэрэгтэй юм бэ дарга нараа ард тумэнд уйлчилдэг уйлчилгээний байгууллагууд биздээ хэнээс юунаас айгаад тийм томрон хашаатайгаа байгаад байдаг юм бэ дуургийн шуух анагаахын их сургууль улаан загалмайн ницгэмлэг 103 гээд балиар хашаагаа буулгаач одоржин шоножин ард тумэн гадуур дотуур холхиж орж гарч байдаг газрууд биздээ

Huz [122.201.21.167] 2019-06-12 04:16:50

Nohoi doloo ta nar duremgui boltol ni högjuulsun hotiin darga nariig zamiin tsagdaa hiilguuleech

Шаал ХОЦРОГДСОН зүйл нэвтрүүлэх гэж байнлээ. [202.131.228.118] 2019-06-12 03:54:22

Монголчууд малын хашаагаа харсаар байгаад л ийм замын хашаа сүндэрлүүлье гэж боджээ. 1970-80-аад онд БАЙГААГҮЙ ШБОС-ыг өнөөгийн МАН-ын удирдлагууд гаргаж иржээ. Яг Хойд Солонгос шиг. Тэгээд ч тэр хашлагын дизайн нь 1950-аад оных шиг, яг Хойд Солонгосын шиг харагдаж байнлээ. Дэлхий даяар элдэв ийм хашлага, хашаанаас салж байхад манай хотын удирдлага ийм балай, ХУУЧНЫ зохицуулалт нэвтрүүлж байгаа нь ИХ ХОЦРОГДСОН шинжтэй байнлээ. ҮҮНИЙГЭЭ БОЛИОЧ, орчин үерүүгээ яваач.

Зочин [64.119.19.167] 2019-06-12 09:32:50

Good solongost check IIM hashaa baidaggui yumaa

Зочин [202.9.43.185] 2019-06-12 03:35:42

Энэ хашлаганы хамгийн муухай бузар зуйл нь бол шар онгоор хийсэнд оршино хотыг галзуу хуний одрийн тэмдэглэл шиг эрээн мяраан болгохоо болиочээ хотын албан тушаалтангуудаа

Зочин [150.129.141.147] 2019-06-12 11:35:21

Шар өнгө хамгийн тод харагддаг юм галзуу минь ээ

Зочин [64.119.26.214] 2019-06-12 03:22:08

Баярлалаа.Хашлага хийснээр олон хүний ам насыг аварч байна.

Zochin [66.181.186.157] 2019-06-12 03:00:24

Garts garts garts bas dahin garts

Zochin [66.181.186.157] 2019-06-12 02:59:08

Dvrem bielvvleegvi bol shuud torgood baival zasrana shvdee hashaa haalt arai l dendvv muuhai yumaa .

Зочин [202.179.31.54] 2019-06-12 06:35:47

Харин тийм. Нэг шилэн данс хийчих хэрэгтэй хүн болгон хардаг 3 саяулаа хардаг шилэн данс хийгээд торгуулийн дүнг харуулаад байх хэрэгтэй. Нэр усыг нь нууцлаад. Их мөнгө цуглана даа ! Яагаад торгодоггүйг ойлгохгүй байна. Муусайн жолооч нар доромжлоод дайрах шахааад эсвэл хүн гарцаар гарах гэж байхад гарцан дээр ирж зогсоод эргэхдээ гүйцэж түрүүлэхдээ ямар ч дохиогүй нэг сигналдчихаад ЗЭРЛЭГ ГАЛЗУУ МЭТ явж байна ! Бүх л бүтэн төсөвтэй байгууллага байж яагаад торгохгүй байна ?

Зочин [64.119.16.137] 2019-06-12 02:41:27

Tatvar tulugchdiin yr shimiig tsulmux xelber xashaa xaalt baric

Зочин [202.179.31.54] 2019-06-12 06:36:52

Хэрэгтэй газар нь барих хэрэгтэй ! Замын голд хийж яадаг байна? Аюултай хэсэгт л хийнэ биз.

zochin [46.182.106.190] 2019-06-12 02:30:40

timee zow

naraa [185.220.100.252] 2019-06-12 02:28:59

okey

Зочин [103.242.47.38] 2019-06-12 02:26:22

хайс барьсан нь зөвөө. нийгэмшээгүй хүүрнүүд осол аваар хийгээд байна

zochin [66.181.182.55] 2019-06-12 02:25:46

boldkotoi yarisan yaritslagiig ni uzehed huuliin medleg muuhan hun shig bn lee

Зочин [66.181.183.148] 2019-06-12 02:23:32

Нүүрээр таньдаг камер байрлуулаад торгоод торгоод өгөөчээ. Амиа хорлох хүн өөрөө хариуцлага хүлээдэг, мөрөөрөө яваа бусдыг гэмт хэрэгтэн болгодоггүй баймаар юм.

Зочин [66.181.183.148] 2019-06-12 02:17:03

Шар хашаа хааччихваа, уг нь гарцгүй мал их гардаг яг зөв газраа тавьсан байсан. Өчигдөр замын голоор байдаг шар, цагаан, хиртэй, хиргүй хашаанууд байхгүй дуртай газраараа эргэсэн, зам гарч гүйсэн эвгүй байна. 32 тойргийн хашаа бас яачихаа вэ, бас л хашаа хороогүй малнууд байдаг газар шиг болсон байх юм.

үхэр монгол [66.181.185.41] 2019-06-12 02:16:58

арай ч дээ хонь мал шигээ бодох юм олон нийслэл хотоор явлаа ийм нийслэл хот үзээгүй .хашаад л хориод л яг л малчин сэтгэлэгээ.хайран мөнгө хэний бизнис вэ хое жил болоод дахиад нэг нь дарга гараад солиж мөнгө хуснаа аан.болиочдээ

Зочин [202.179.27.61] 2019-06-12 04:28:33

ugaasaa chamaas ehleed mal shig baigaa yum chn hashihgui yahavdee

Zochin [172.58.43.27] 2019-06-12 02:16:17

Ene sergiilegchiin PAREK. N unen bat boh yumaa heduun bayaraar tasaraad unachihaar n gert oruul gesen chine PAREK n buten ergeed buruu harchaad huihnaas n unen salahgui baina lee shuu

Зочин [66.181.180.31] 2019-06-12 02:13:53

ЖАНЦАННОРОВ 5 ХОШУУ БАЛ МОНГОЛЧУУДЫН БАГШ ГЭСЭН НЬ ҮНЭН Ч ЮМ УУ? ДУРТАЙ ГЭЗРААРАА БЭЛЧЭЭД Л, ХАШИХААС ЯАХАВ.

зочин [192.82.65.180] 2019-06-12 02:08:06

явган хүний гарцыг ойрхон тавьж байвал хүмүүс түүгээр л гарна тэгэхэд маш хол хол тавьчихаад заавал тэрүүгээр гар гэх юм явган хүний гарцаа янзал

мэдээ [202.126.88.196] 2019-06-12 01:47:10

Чанаргүй хуванцар хашаа бол шахаа

Зочин [203.169.49.101] 2019-06-12 01:32:57

ухамсар байхгүй бол хүч хэрэглэ.

Зочин [103.57.95.90] 2019-06-12 01:31:24

Yun turuun buduuleg orkuudiig yahwe: gartsgui gazaraar mal shig yawj bdag, eswel genet garaad irdeg, bas huuhduud bn guigeel garaad irne. Deerees ni har hurdaaraaa dairch yawdag jolooch nar busdiig ih stesstuuldeg shu

Малчин [202.131.234.194] 2019-06-12 01:30:30

Малнуудыг ингэж л хорьдог юм даа.

Зочин [202.179.27.61] 2019-06-12 01:26:54

zuv zuv demjij bna. Uher mal shig uhaangui, galzuu hun shig duremgui yvdagaa bolih heregtei ternees bolj ene osol avaar, yvgan zorchigj osold orj bna, Huuhduud buruu ulger durailal uzuulj daraa n ted maani gartsgui gazar gantsaaraa yvj bgaad osold orj ami nas eruul mendeeree hohirch bna.

Зочин [202.179.26.220] 2019-06-12 01:25:27

Хотын удирдлагууд, Гантөмөр нарын мөнгө идэх арга биз. АТГ-д шалгуулах хэрэгтэй

Зочин [182.160.34.14] 2019-06-12 01:19:25

Хашлага чухал шүү. Хөдөө хээр явж байгаа юм шиг давхидаг жолооч, явган зорчигчид маш их байгаа.

Uugii [112.72.11.118] 2019-06-12 01:16:38

Zov haalt hiisen deer irged dvrmee bariad yavdag bol yaalaa gej haalt hiihiin nvden deer chin gartsgvi gzraas heeneg yavdag yum chin zov zov

Зочин [202.179.31.54] 2019-06-12 01:16:29

Хайс хашлаганаас илүү их эрх мэдэл та нарт өгсөн байна. Камержсан биз дээ торгооч ! Торгох чинь дүрэм мөрдүүлэх мэханисм нь. Өөрсдөө торгодоггүй давраагаад нөгөө хэдээ галзууруулчихаад. Торгосоор хэн ямар дүрэм зөрчдөгийг нь харах хэрэгтэй, хэд торгуулаад больдгийг нь нь бас харах хэрэгтэй. Торгуулиад хашрахгүй бол сүүлд нь шүүгч нь эхлээд хог цэвэрлэдэг ажил хийлгэж тогрох хэрэгтэй. Тэгээд хашрахгүй бол хорих ял !

Зочин [202.131.231.230] 2019-06-12 01:49:13

Zub

Зочин [64.119.20.131] 2019-06-12 01:14:57

Zuvshdee malnuud durmeeree yavna

Zochin [66.181.161.30] 2019-06-12 01:00:13

Дүрмээ сайн биелүүлдэг болсон цагт энэ төмрөө авах хэрэгтэй үргэлжилсэн шугам байхад л даваад л эргээд байдаг шүү явганы гарцыг ойрхон аль эсвэл нүхэн гарц хийж өгөх хэрэгтэй энэ аюулгүй шүү

Цагаан-Өвгөн [64.119.21.226] 2019-06-12 00:59:13

Хятад хүн жижиг ухаанаар том олз олдог. Өнгөрсөн жил манай 1кг хиам Шанхайн үзэсгэлэнд 200000 ₮ хүрсэн. Одоо 400000 ₮ хүрнэ. 4кг хиам 1 сая төгрөг хүрнэ гэсэн үг. Учир нь Хятададад бэлчээрийг хувьчилж хашаажуулснаас малынх нь өвс ногоо хязгаарлагдаж малын махны амт чанар доройтож амьд төдий амьтан болж гамшигт орсон. Энэ гамшгаас гарах гэж амьд мал авахаар манай дээдсүүдийг лоббидсоныг манай эргүүнүүд алгаа тосч авилгалаа авснаас ийм байдалд хүрлээ гэж харж байна. Мал амьдаараа аттугай ургамалын үр ч гэсэн хориотойн учир тэр шүү дээ.МАН нэр хүнд олж авах гэж мөн ч элдэвлэж байна даа. Малчид ухаантай хүмүүс болохоор малаа амьдаар нь гадагш гаргаад байх болов уу даа. Униныхаа модыг бариад бадарчлах гээгүй юм бол тэгж том тэнэгтэхгүй байх аа.

Зочин [66.181.161.96] 2019-06-12 00:58:24

Монголчуудад хайс хашлага заавал хэрэгтэй харин аюулгүй байдлын хувьд урьд нь тавьж байсан хамаагүй дээр байсан шүү

Урнаа [66.181.169.162] 2019-06-12 00:58:23

Өглөө бүр эмч нар ажил руугаа яаран яаран дайрч өнгөрдөг уулзвар , Гарц тавихын оронд хашлага хийх нь маш буруу , угаасаа түгжрэлтэй уулзвар гарц ойрхон орйхон байвал ямар ч асуудал гарахгүй. 10, 20 жил гарцтай байгаад болоод л байсан.

Зочин [66.181.161.107] 2019-06-12 01:33:05

Гүүрээр гараад яв

урнаа [66.181.169.162] 2019-06-12 00:52:56

Гарцаа хуучнаар нь ойрхон ойрхон хийж өгнө үү. Замыг товчлох гэж, саадгүй байлгах гэж тавьж ажигладаг шүү дээ.

Зочин [59.153.114.15] 2019-06-12 00:44:45

Маш зөв хот гэдэг нь МИНИЙ ЭРХ ТАНЫХААР ХЯЗГААРЛАГДАНА ТАНЫ ЭРХ МИНИЙХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА гэж ойлгоод л амьдарч чадвал гоё газар шүү дээ манайхаан


102 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
102 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.