"Ногоон долоо хоног" үзэсгэлэн үргэлжилж байна

Aдмин / Эдийн засаг

Берлин хотод зохион байгуулагдаж буй 85 дахь удаагийн“Ногоон долоо хоног” үзэсгэлэн нь дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн 75 орны 10 мянга гаруй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр нөөцийн нөхөн сэргээлт, органик хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, орон нутгийн хөгжлийг дэмжих сэдвийн хүрээнд дэлхийн 80 гаруй орны хөдөө аж ахуйн салбарын сайд болон мэргэжилтнүүдийн чуулга уулзалт болно.

Монгол Улсыг төлөөлж ХХААХҮЯ, МҮХАҮТ, болон Европын Холбооны Монголын экспортыг дэмжих TRAM төслийн төлөөллүүд хамтран анх удаагаа албан ёсоор уг олон улсын үзэсгэлэнд оролцлоо.

Берлиний олон улсын “Ногоон Долоо Хоног” үзэсгэлэнд Монгол улсаас АПУ ХК, Говь ХК, Увс хүнс ХК, Очирдагинас ХХК,Монос косметик ХХК зэрэг 20 гаруй аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх гоо сайхны кластер, чацарганы кластер, арьс шир болон торомны ноосны кластерийн гишүүдийн бараа бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Эх сурвалж: МҮХАҮТ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:35

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:43:08

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:43:08

Зочин [66.181.186.97] 2020-01-20 08:57:00

Ногоон хоолтон

М.Оч [192.82.68.116] 2020-01-20 06:02:13

Дэлхийн энэ том алдартай үзэсгэлэнд манайх ингэж л оролцоно доо ичмээр юм Монголд мишээл дээр гардаг шигээ бодочхож хөөрхий дөө юм үзээгүй юмнууд арга ч үгүй биз Би бүр өмнөөс нь ичиж үхэх нээ Монгол улсын нэр төрийг дэлхийд гаргах хэмжээний юманд ингэж оролцох гэж бас байдаг аа Ичээч дураакуудаа Хэдэн дарга нар явж л байвал болоо Монголын сор болсон дэлхийн хаач байхгүй бүтээгдэхүүнүүдийг аваачих ёстой юм Наад арьс шир,ноос ноолуур,архи дарс дэлхийн өнцөг булан бүрт байдаг тэр нь монголынхоос хэдэн зуун хувь илүү Дэлхийд байхгүй зөвхөн монголд байдаг,бусад орны хүмүүсийн нүдийг бүлтийлгэх бүтээгдэхүүн зөндөө байна Төр засаг минь ийм юман дээр битгий нарийлж гар татаж бай.Гай болсон хэдэн дарга,шуналтангууд мин ээ Энэ гай нараас болоод монгол улсын нэр ердөө өөдлөхгүй юм


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.