Цэцэрлэгийн хүүхдүүдийн теле хичээлийн хөтөлбөр

Л.Батцэнгэл / Боловсрол

Сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэг/ багачуудад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага насны хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.

Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх зорилгоор хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон нь 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөгөө 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул тус яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар зохицуулж байгаа талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдэгджээ.

Тухайлбал,

• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтыг хугацаанд нь эхлүүлнэ.

• Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээлүүд зааж эхэлнэ. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар сургалтын агуулга, хуваарийг баталжээ. Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барих аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:28

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:28

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:28

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:51:27


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.