Угаарын хий мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх хэрэгтэйг анхаарууллаа

Aдмин / Нийгэм

Сайжруулсан шахмал түлш болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Яаралтай түргэн тусламжийн төвд дөрвөн өрхийн найман иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг өгч ажилласан. Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон. Онцгой байдлын газрын албан хаагчид, төрийн албан хаагчид гээд бүгд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Хяналт шалгалтын үед 1.6 тонн нүүрс тээвэрлэн явсныг тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн иргэд угаарын хий мэдрэгч дохио өгснийг үл тоон угаартах эрсдэлтэй байна. Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Хичээл сургууль түр хаагдсан учраас ахмад настан, хүүхэд багачууд гэрт үлдэж байгаа болохоор ажиллагааны заавар зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхаарууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:17

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:17

zochin [66.181.161.47] 2020-01-31 09:08:11

manaih chingeltei 15 r horoon d bdag..ugaar mederegch odoo hvrtel surag algaa

зочин [66.181.191.111] 2020-01-31 09:02:04

Тэнэгүүд үхэж л байг хэлээд тайлбарлаад байхад гөжөөд өөрсдийн болон үр хүүхдийнхээ амь насаар дэнчин тавих нь тэдний сонголт. Хүмүүстэйгээ соён гэгээрүүлэх ажил хийхгүй бол мянга эд хөрөнгө яриад хангаад нэмэр байхгүй.

хайран мөнгө [77.111.247.222] 2020-01-31 08:29:23

2 хоноод л эвдэрсэн.хамгийн муу ,хуучирсан хогийг улсын мөнгө үрж авч ирсэн байна лээ

Иргэн [202.9.46.8] 2020-01-31 06:24:04

Орилохоор нь хаалга цонхоо онгойлгоод агаар сэлгэлт хийнэ гэж мэдэхгүй амьтадаа яанаа. Яаяаяа.Орилохыг зогстол нь цонх хаалга онгорхой байх ёстой байлгүйдээ. Тэгээд угаартанаа. Хөдөө руу нь хөөж явуулаачээ. УБ т амьдархад учир бий шүү. Нийгэмшүүлэх ажил бас хийх юм уу?

Зочин [66.181.180.252] 2020-01-31 03:40:22

байнга орилоод чаачнаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.