Хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж ТЕГ мэдэгдлээ

Aдмин / Хууль

ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

  1. Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. Эндээс заавартай бүрэн эхээр нь танилцана уу.
  2. Корона вирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх.
  3. Халдварын эрсдэлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.

Корона вирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол зүүх /2 цаг тутамд солих/;
  • Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх;
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх;
  • Ар гэрт болон өөрийн биед амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ханиад томууны шинж илэрсэн талаар харьяалах дүүрэг, өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах;
  • Биеийн дархлааг дэмжиж, халуун хоол хүнс хэрэглэж, сайтар амарч байх.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:23

Мэдэгдэл хийх ёстой байгууллага олон байнадөө! [202.131.225.53] 2020-02-03 09:14:31

Одоо Гадаад хэргийн яамныхан нэг иймэрхүү мэдэгдэл грагаж гадаадад байгаа монголчууддаа хандаач. Кх-Кх! Тэгэж байтал гадаадад байгаа монгол цэргүүддээ Батлан хамгаалах яам мэдэгдэл хийх хэрэгтэй. Үүний дараа гадаадруу баахан монгол залуучууд явуулж сургаж байгаа Боловсролын яам мэдэгдэл гарцаагүй хийх ёстой. Кха! Тэгээд л жуулчлал, Хууль зүйн яам гээд л мэдэгдэл хийх ёстой байгууллага мундахгүйдээ. Кха-кха-кха!!!

ХҮН [202.72.245.123] 2020-02-03 01:53:55

Корона -тай ЭМЯ тэмцэнэ. Харин ТЕГ тээр өөрсдийн дунд байгаа Рэкетчид, эх орны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй л сайн тэмц

Зочин [103.57.93.144] 2020-02-02 13:44:01

Тагнуул илрүүлэгч бий болгож тагнуулын газрын нэр хүндийг

зочин [103.10.22.80] 2020-02-01 14:55:57

өвчин гарсан шуугианыг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн тагнуулийн ажилтнуудын хэрэг замхрах вий дээ .энэ талаар яагаад мэдээлэл хийхгүй байна .тагнуулд эсэн бусын хүмүүсээр дүүрсэн бол даруй цэвэрлэж эхлэх хэрэгтэй байна.тухайн байгууллагын ажилтнууд удаа дараа асуудал гарган шүүмжлэлд өртөж байхад даргад нь яагаад генерал цол олгож байгаа юм бэ . ажил нь муу нь эдгээр хүмүүс хууль зөрчиж гэмт үйлдэл үйлдэж байгаагаар харагдаж байна.

Тагнуулынханд. [202.126.89.158] 2020-02-01 13:33:35

Гадаад тагнуулын албаа гадаадад суугаа хар тамхичидаасаа , сөрөг тагнуулын албаа гадныхныг дээрэмддэг дээрэмчдээсээ цэвэрлэчихээд дараа нь олон юм ярь. Энэ бичээд байгаа юм чинь Эүүл мэндийн байгууллагынхны л ажил болохоос танай байгууллагын ажил биш. Өөрийнхөө өмнө ажлаа л хий. талх талхаа л мэр.

Зочин [182.160.32.167] 2020-02-02 00:23:14

Ouynerdene eruu uusgej tamlana gej tushaasan yum bailguidee

Зочин [150.129.141.98] 2020-02-01 11:53:23

Гарчиг мэдээний агуулга хоёр нь тэс өөр байх юм согтуу сэтгүүлч бичээ юу.

Зочин [103.10.21.40] 2020-02-01 11:39:12

Cайт бүрийн админууд сэтгэгдэл бүрт анхаарлаа хандуулж зөвийг нь тавьж бурууг нь ниитлэхгүй цааш нь дамжуулж өөдгүй дотортой амьтдыг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх хэрэгтэй санагдар юм Энэ бүүр хэрээс хэтэрлээ Төр засаг түмэн олноо хүндлэхээ байжээ

ЗОЧИН [150.129.141.158] 2020-02-01 13:57:33

Бүгдээрээ чам шиг тэнэг ноомой нэг хэвэнд цутгасан юм шиг байхуу байдаг л нэг малаа

BGDuureg [202.126.89.157] 2020-02-01 10:46:50

BGD iin 5 r horoo 8 bair 2 dugaar ortsnoos neg tom nohoig bainga gadaa baaljaj sheelgej bna. bairnii gaduur duuren baas. huuhdiin tsetserlegiin orchin. ene haniad tomuunii uyed gadaa garch chadahaa bailaa uund hyanalt taviachee. .

зочин [66.181.191.111] 2020-02-01 06:57:09

Гэртээ нохой,муур тэжээдэг балай юмнууд гадуур гаргаад баалгаж шээлгээд явах юм хяналт тавьж байна уу.

Зочин [66.249.82.170] 2020-02-01 08:51:20

gadaa huuhdiin.talbaigaar.hortoi hool taviad ter harhnuudiig n horduulaad alchie oo

Зочин [182.160.40.209] 2020-02-01 06:18:23

Алба хаагчид нь дээрэм хийсэн байхад эрхэм генерал Гэрэл ажлаа хийсээр л байх уу. Хүрэлсүхээ

Ахмад [103.10.21.40] 2020-02-01 04:19:17

Эх орон элгэн садан төр түмнээ боддоггүй элдэв гажиг муу муухай үг хэллэг хэрэглэдэг хүмүүсийн сэтгэгдлийг олон ниитэд түгээхгүй байх талаар арга хэмжээ авбал яасан юм бэ

Зочин [64.119.20.169] 2020-02-01 09:12:57

Үнэн шүү зарим нь дэндүү муухай үг хэллэг хэрэглэж бусдыг загнаж доромжилох юм.Ийм комментыг нийтлэхээ болимоор байна

Зочин [66.181.179.151] 2020-02-01 03:52:36

ядуу ард түмэнд чинь дархлаагаа дэмжих хүнс авах ямар мөнгө байнаа


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.