Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн байршуулж дууссан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Өгөөмөр” захын орчмын орц, гарцыг яаралтай нээх асуудлыг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бүрэн шийдэхээр талуудтай тохиролцоонд хүрсэн. Сургуулийн автобусанд “Ub school bus” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Ерөнхий боловсролын сургуулийн 3,000 гаруй сурагчдад байршил тогтоогч бугуйвч тараасан” гэсэн юм.

Харин шинэ коронавирусийн цаг үеийн байдлын мэдээг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт 14,411 хүн өвчилсөн, сэжигтэй тохиолдлын тоо 19,544, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 328 иргэн байгаа. Харин БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 30 оюутан, нэг хүүхэд, зарим албаны хүмүүс гээд нийт 58 хүнийг авчирсан, иргэдийг 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна” хэмээн хэлэв.

"Хоггүй амьдарцгаая” аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өгөв.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:37:04

Зочин [202.9.46.209] 2020-02-03 12:44:18

Zuv. Khogiin teregnuud shunu oroi tsagaar khuviin achilt khiigeed bdag.

Оршин суугч [66.181.186.82] 2020-02-03 11:41:47

Хог ачилтын мащины жолооч , ажилтанд баярлаж бн, Эд нар сайн ажиллаж бгаа, СБД 4 хороо 60 62 77 65 хогийг тогтмол авч бна

Зочин [202.131.235.198] 2020-02-03 06:32:13

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас 88671597

Зочин [103.26.193.138] 2020-02-03 05:11:50

Kkk gui mun lut ajil hiij bn a . Odoo turuus shagnah heregtei shu . dulaaraad ireheer ger horoolol dunduur hun bitgii hel tekhnik yavh bolomjgui ym bn le ene jil bas heveeree l bn


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.