Хятадын ард түмэнд туслах аян өрнүүлэхээр болжээ

Л.Батцэнгэл / Нийгэм

“Тэд бидэнд талархаж байна, тэнгэр тэтгэг, хүн төрөлхтөнийг!” гэсэн бяцхан бичвэрийг medee.mn сайт өчигдөр нийтэлсэн. Монгол Улсаас шинэ коронавирусын халдвар дэгдээд буй БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгох боллоо гэсэн мэдээлэлд Хятадын ард түмэн чин зүрхнээсээ талархаж байгаа аж. Энэ тухай Хятадын олон нийтийн сүлжээ вичаат-д олон хүн баярлаж талархснаа илэрхийлжээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн Монгол ардын үг бий. Тэвдэж байхад нь тэвнийн төдий тусалсан монголчуудад тэд баярласнаа ийн илэрхийлжээ.

Вичаатын сэтгэгдлүүдээс:

“Чингис хааны гайхамшигт үр ач нар”

“Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар”,

“Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө”,

“Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүүдээ. Харьцуулдаа, Тайвань яав? Хойд Солонгос яав?”,

“Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна”,

“Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм”,

“Монгол Улс хэдий хүн ам цөөтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм”,

“Хойд Солонгосчууд яав?Бүгдээрээ унтаад байгаа юм уу?” гэх мэт олон мянган сэтгэгдлүүд бичсэн байна.

Тэд бас “Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдаж байсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан” гэсэн нь ч байгаа юм.

Дэлхий хэмээх ганцхан эхтэй хүн төрөлхтөн гал усны гашуун зовлон, ган гачиг аливаа өвчин тахлын үед бурхан тэнгэрээс аврал эрэхээсээ илүүтэй хажуу хавирганыхнаасаа л халамж анхаарал горилдог билээ. Хүж дэлхий амгалан байж, хүн төрөлхтөнийг Тэнгэр ивээх болтугай!

image

Тэгвэл “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2020 оны 02 сарын 05-ны Лхагва гаригт 11:30 цагаас Хөрш орон БНХАУ-д коронавирусын халдвар хурдацтай тархаж, дэлхийн олон оронд онц байдал зарлахад хүрээд байгаа энэ хэцүү цаг үед Монголын ард түмэн гамшигт өртсөн Хятадын ард түмэн, Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах халуун сэтгэлийн хандивын аяныг “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” сэдвээр Монголынхоо нийт ард түмний дунд өрнүүлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Монголын Хүнс, Хөдөө аж ахуйн Үндэсний ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бизнесийн байгууллагын төлөөлөл, иргэдээс бүрдсэн 20 хүн оролцов. Тэд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж уриалж буй аж.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.239] 2020-02-05 22:29:12

Өгөхгүй шүү

Зочин [182.160.0.82] 2020-02-05 15:41:53

Завсраар нь хуурамч данс хавчуулаад оруулчих вий дээ. Түүнээс хүнд туслах чинь сайхан шүү дээ.

Мөнхийн хөрш шүү дээ. Бас дэлхий гэдэг нэг л завин дээр хамт байна. Туслах нь зөв өө. [192.82.68.160] 2020-02-05 10:01:24

Зочин

зочин [192.82.78.107] 2020-02-05 10:00:41

Болж байна. дэмжиж байна.

Ард [192.82.76.10] 2020-02-05 09:39:06

САЙН.САЙХАН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО ОО..ДЭМЖИЖ БАЙНА ДЭЛХИЙГ САНДАРГАЖ БАЙХАД БИД ГАНЦ МЯНГАН ТОГ САЛТААДАЖ СУУГААД ЮУ ХОЖИХ ВЭ?! Ядарч зовсон тvмэнд гараа сунгах естой. Гэр бvлийн гишvvдийнхээ тоогоор 1000 к хандивлана. Данс юмаа тодорхой болгож улс даяар ходолгоон орнvvлэх цаг болсон..Жич:- монгол улсаас шинэ торлийн корона вирус дэгээд байгаа БНХАУ.д гэсэн нь (улсаас биш улс)гэх байж гэж бодогдлоо.

Зөөлөн хүч [202.21.108.221] 2020-02-05 08:55:41

Троллуудын сэтгэгдэл байсан үгүйг мэдэхгүй шд.

Зочин [202.9.46.63] 2020-02-05 08:49:25

Дэмжиж бнаа өө 1000 төг хэнбэгуай ч өгчнөө

тэгье дээ [192.82.66.101] 2020-02-05 08:20:20

болохгүй юм алга

Irgen [202.9.46.177] 2020-02-05 07:20:03

Demjij bna dem demendee dees erchindee gedeg dee Tenhluun yavahad temeegeer tuslsnaa tevdej bauhaad tevneer tusal gedegdee Monhiin horshdoo setgeliin dem ilgee e

Зочин [66.181.161.72] 2020-02-05 07:09:41

Маш зөв, дэмжиж байна.

зочин [202.179.24.222] 2020-02-05 07:04:59

Энэ их зөв.Бид чинд бараг Эрээний хүчинд л амьдарч байдаг шүү дээ. Энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүсийг дэмжинэ.Дансаа тодорхой зарлаарай.

Зочин [178.162.214.100] 2020-02-05 06:33:37

Мөнхийн хөрш улсад байх ёстой асуудал

цэцэг [59.153.112.27] 2020-02-05 05:38:50

зөв ажил

Zochin [122.201.24.188] 2020-02-05 05:37:33

Ямар дансаар хандив огохоо нийтэд мэдээлэх хтэй штээ

Зочин [150.129.143.222] 2020-02-05 05:29:15

hotod hiigdj bga bvteen baiguulaltiin sanhvvjiltiig hyataduud l ugj bga bzd hurshduu tuslalgui de yamar dans ruu shiljvvlehiin

Zochin [202.126.89.15] 2020-02-05 05:27:12

Amarsanaa emch emch nariin bag burduuleed uhan yvii geed bga teriig yvuulaach

Zochin [122.201.24.188] 2020-02-05 05:20:58

Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг Хятадууд барьж бид умхийгээсээ салсан , Иймд туслах естой

мо [66.181.161.43] 2020-02-05 05:16:19

үзэн яддаг нь ч зѳв зовсон үёд нь дэмжидгэн ч зѳв хатуу зѳѳлѳнийг хослуулж байж л монгол улс оршин тогтонох болно

Зочин [96.49.17.105] 2020-02-05 05:09:39

Uuun shinaltaiimbe 200myngan USA hangalttai Bitgii hoorood bai Dotor sanaatai hujaa nar u ch gej hutsna Uyraaj bgaad 100 myngan hujaa oruulaj irehnel de Ene buhen dotor hunii bodol Dotoroo bodoltoi bai Manaihan hooruu genen uls

Зочин [103.14.38.10] 2020-02-05 04:52:33

demjij bnaa,handiv ugnu,yamar dans baiga ve

Зочин [223.11.138.70] 2020-02-05 04:48:58

demjij bna

Зочин [66.181.164.243] 2020-02-05 04:47:51

дэмжиж бнаа

Зочин [103.10.21.58] 2020-02-05 04:46:32

Дэмжиж байна баярлалаа

Дэмжиж байна. [202.131.225.53] 2020-02-05 04:43:03

Зовлонд орсон хүмүүст туслах нь зүй ёсны хэрэг. Энэ уриаг дэмжиж хандив өгөхөд бэлэн байна. Хандив цуглуулах арга болон дансаа мэдэгднэ үү.

Зочин [119.40.103.37] 2020-02-05 04:40:29

Зүгээр л аянаа бич л дээ. Хятадуудын бусдын тухай бичсэнийг заавал оруулах шаардлагагүй. Ямар ёс зүйгүй сэтгүүлч вэ. Тэр бидэнд хамаагүй шүү дээ. Юугаа хэн нь яаж өгөх, өгөхгүйн талаар бид мэдэх нь утгагүй. Зүгээр л Монголчууд өөрсдөө сайн дураараа л хандиваа өргөөд тус дэм болоход болно. Заавал энэ аяны урд тийм бусдын коммент бичсэн зүйлийг оруулдаг нь үнэхээр утгагүй санагдлаа. Мэдээлэл оруулсан Батцэнгэл та анхаарна уу.

Зочин [202.179.25.40] 2020-02-05 04:39:05

Дэмжиж байна.

Зочин [119.40.103.37] 2020-02-05 04:36:55

САЙХАН САНАА БАЙНА, БАС САЙХАН СЭТГЭЛ БАЙНА. ЗОВОХ ЦАГТ ХЭН ХЭНДЭЭ ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗОВСОН ХҮН НЬ ХЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙ. ТАНЫГ АЛБАДААГҮЙ, ЗҮГЭЭР Л САЙН ДУРААРАА Л ОРОЛЦ

Зочин [182.160.32.167] 2020-02-05 04:35:36

зөв, монгол хүн өөр хүмүүс гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй

Зочин [183.177.97.70] 2020-02-05 04:21:43

demjij bna

Иргэн [202.21.108.251] 2020-02-05 04:20:21

Дэмжиж байна. Аяныг өргөжүүлээрэй.

зочин [202.5.205.3] 2020-02-05 04:14:50

дэмжиж байна.Дэлхий монголчуудыг мэдрэг.Эх орны дайны үед Монгол одооныхоосоо тааруу эдийн засагтай байхдаа Орос улсад тусалж чадсан юм. ЭНэ удаа дэлхийг донослгосон өвчний үед сэтгэлээсээ урд хөрш Хятадын ард түмэнд туслах нь хүн ёсны асуудал.Албан байгууллага аж ахуйн нэгжүүд нэг өдрийн цалингаа хандивласан ч болно шүү дээ. Эдийн засаг тааруу эх орноо төлөөлөөд ард түмэн яаж нэгдэж чаддагаа харуулвал ямар вэ.

Зочин [202.21.113.146] 2020-02-05 04:07:42

tuslahad buruudah yum bgui ter btgui l hytadiin butsaltgui tuslamj gej zunduu zvil avsan shvv mongolchuud avah uguhiin uhaan tenstuu orshij baij tengerleg hemeene

Сми [202.55.188.45] 2020-02-05 04:07:34

Маш зөв.

Зочин [66.181.185.168] 2020-02-05 04:05:54

Хахахахаха

Ганаа [49.0.144.72] 2020-02-05 04:05:45

Нэг дэлхий дээр амьдарч байга хүн төрөлхтөн.. Бие биедээ туслаж, сайхан сэтгэлээр хандаж байвал бусад нь аяндаа болно. Буян нь буцаж ирнээ. Монголчуудаа нэгдэе. Дэлхий биднээр бахархах болно


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.