Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо

Aдмин / Нийслэл

Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.

Тэрбээр “БНХАУ-д шинэ коронавирусийн халдвараар нийт 28251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлийн онцгой комиссын даргаас өчигдөр Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой журмын төсөл боловсруулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг багасгаж хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна” гэлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр “Засаг даргаас өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөө гарсан. Гуравдугаар сар дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр болсон. Тусгай зөвшөөрөл бүхий 41 аж ахуй нэгж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр “Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй. Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно” гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АААmspwnxt [178.158.65.160] 2021-11-17 05:13:06

https://bit.ly/gtom-ua-2021-seriyal

АААszpqywv [178.158.70.35] 2021-11-02 15:56:46

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [202.131.244.210] 2020-02-07 09:14:00

ТЭГЭЭД ГЭР ОРОН БАЙР АРИУТГААД ГУДАМЖ ТАЛБАЙ ШЭЭС НУС ШҮЛСЭЭР ДҮҮРЭН БАЙХАД ХҮНИЙ ГУТЛААР ДАМЖААД Л ГЭР ОРОН АЛБАН ТАСАЛГАА ХООЛНЫ ГАЗАР ДЭЛГҮҮР ХОРШООНД ОРЖ БАЙГАА ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ АЮУЛ ШД

Хотын иргэн [122.201.31.229] 2020-02-06 15:36:04

Автобусны буудалд шавсан түц.нүүдийнхээ ар өврөөр нэг шалгаачээ. Шээс, шүлс, нус цэр, бөөлжис ... бохир бүхэн л энэ түц.нүүдийн араар овоорч хөлдөж. Удахгүй гэсээд агаарт дэгдээд сүрьеэ, шар бүхний эхлэл болно шүү дээ.

Зочин [202.131.244.210] 2020-02-07 09:12:42

БҮР ЯГ ЗӨВ, БАС ЯМАР НЭГ БАЙДЛААР ЭНЭ ГУДАМЖ ТАЛБАЙ АВТОБУСНЫ БУУДЛУУДААР ДҮҮРЭН НУС ШҮЛС-ИЙГ АРИУТГАМААР БАЙНА ХИЧНЭЭН САЯ ХҮН АМТАЙ ГАЗРУУД НУС ШҮЛС ХАЯУУЛАХГҮЙ БАЙЖ ЧАДАЖ БАЙНА ГЭТЭЛ МАНАЙХ ЧАДДАГГҮЙ, НУС ШҮЛС ХАЯСАН ХҮМҮҮСИЙГ ШУУД ТОРГОДОГ ХАЯСАН ЮМЫГ НЬ ЦЭВЭРЛҮҮЛДЭГ БОЛЪЁ ҮНЭХЭЭР ЭР ЭМГҮЙ ГУТАМШИГТАЙ ХААШАА ХАМААГҮЙ НУЛИМААД Л ШЭЭГЭЭД Л

Ahmad emcn [202.126.89.4] 2020-02-06 14:32:20

Ene mash zuv ajil hiih boljee.ariutgal hiisneer zuvhun haniad tomuu rehgui buh haldvaraas hamgaalj zadna.harin humuus mini nus tseree hayah bulan tohoid biue zasahaa bolibol sain bna daa mongolcnuudaa bugd hicnee

Zochin [66.181.186.111] 2020-02-06 13:14:56

Ger horoolol gej bohir gazar bna ugaadas nohoi nuhen jorlon ntr geed boon asuudal hajuud n haltirgaanaas bolj mostson gazar n unsee asgaad boon bohirdol baina shuu Hotiin ger horoololin hogjil ih buurai baina shuu anhaarah heregtei bn

Зочин [202.55.188.93] 2020-02-06 13:06:56

Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис чинь шаардлага хангахгүй байнаа доз хэмжээнд хүрдэггүй шдээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.