НӨАТ-ын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн иргэдэд олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэдийн баталгаажсан дансанд шилжүүлж эхэлжээ.

Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707 иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гарсан юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар баталсан журмын дагуу 911 707 татвар төлөгч иргэний 146,073,329,221.71 төгрөгийн албан татварыг баталгаажуулж дуусжээ.

Албан татварын урамшууллын буцаан олголтыг олгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцсоны үндсэн дээр баталгаажуулдаг.

2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд системд автоматаар эрсдэл тооцжээ. Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:54

Зочин [202.55.188.46] 2020-02-10 11:12:03

Голомт банк хэзээнээс орох вээ

Sisi [202.126.89.15] 2020-02-10 06:49:35

Golomt bank hezee oroh yum bol orson bolov uu

Зочин [66.181.161.93] 2020-02-10 04:45:41

Haan bank orson ba

bi [202.55.191.194] 2020-02-10 04:12:53

khaan bank orson bna.

zuka [43.228.131.113] 2020-02-10 03:20:30

golomt bank oroogyi l bn shte

Зочин [202.9.46.79] 2020-02-10 02:39:09

Мөнгө орсон байна баяраллаа. Гэхдээ буцаан олгох хувиа нэмэгдүүлвэл татварын орлого улам их орж тэр хэмжээгээр иргэд НӨТ ийн баримтаа шаардаж авдаг болно доо....


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.