Б.Ариунболд: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үнэн зөв, түргэн шуурхай үйлчилгээтэй болсон

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболдтой уулзаж ярилцлаа.

-Танай байгууллагын үндсэн чиг үүрэг юу билээ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь улсын хэмжээнд эд хөрөнгийн улсын бүртгэлийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх, түүнтэй холбоотой мэдээ, тайлан, бусад нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий газар юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулдаг чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага.

-Эд хөрөнгө өмчлөх эрх гэдэгт юуг авч үздэг вэ?

-Эд хөрөнгө өмчлөх эрх гэдэгт газар, газар өмчлөх эрх, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, хашаа байшин, хувийн сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай обьектууд, оффис үйлчилгээний зориулалттай барилгууд зэрэг бүхий л үл хөдлөх хөрөнгө, газар өмчлөх эрхийн эрхийг улсын бүртгэлд бүртгэж, тэдгээр бүртгэсэн эрхээ бусдад өмчлөхөөр шилжүүлэх буюу худалдах, бэлэглэх, арилжих, бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаанд тавих, барьцаатай холбоотой бүртгэлүүд, түрээсийн эрхийн бүртгэл гэх мэт холбоотой бүх бүртгэлийг явуулдаг.

-Улсын хэмжээнд бүртгэл хийдэг хэчнээн цэг нэгж байна?

-Улсын хэмжээнд нийт 34 нэгжээр бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. 21 аймаг, есөн дүүрэгт улсын бүртгэлийн хэлтэс, үүнээс гадна Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”,Зургаан буудал дахь “Оргил” худалдааны төв дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрууд иргэдэд үйлчилгээ үзүүлж бүртгээд явж байна. Тоон мэдээлэл дурдвал, 2019 оны эцсийн байдлаар 450 мянган бүртгэл улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Үүнээс 100434 бүртгэл нь анхны бүртгэл буюу үл хөрөнгийн анхны бүртгэл төрөөс хувьчилсан орон сууц, газрын бүртгэл, шинээр баригдсан орон сууц, барилга, хашаа байшингийн бүртгэлүүд эзэлж байна. Нийт 314.146 бүртгэл нь гэрээний эрхийн бүртгэл буюу худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэх гэрээ, арилжих гэрээ, өв залгамжлах гэрээслэлээр өмчлөгдөх эрхээр өөрчлөгдөх, шүүхийн шийдвэрээр өөрчлөгдөх, хамтран өвлөгч өөрчлөгдөх зэрэг бүртгэлүүд байна. Барьцааны эрхтэй холбоотой 140621 бүртгэл улсын хэмжээнд хийгдсэн байна.

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл ямар хуулиудаар зохицуулагддаг бол?

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь тусдаа бие даасан хуультай. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль” гэж анх 1997 онд батлагдаж байсан. Дараа нь 2003 онд шинэчилсэн найруулгаар батлагдаад, 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-аас эцэслэн батлагдаж, мөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллаж байгаа хууль. Ер нь улсын бүртгэлийн салбарын хэмжээнд эрхзүйн шинэчлэлтийг 2018 онд дорвитой хийсэн. Суурь гурван бүртгэл болох “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”гэсэн гурван гол хууль болон “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-аа 2018 онд манай салбарын хувьд шинэчлэн батлуулаад мөрдөж эхэлсэн. Энэ хууль зүйн шинэчлэлийн хүрээнд Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль мөн шинэчлэгдсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор шинэлэг зохицуулалтууд бий болсон.

-Ямар шинэ зохицуулалтууд бий болов?

-Газар өмчлөх эрхийг аймаг, Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад өмчлөх эрх олгосныг үндэслээд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авч байгаа. Газар эзэмших эрхийг иргэн хуулийн этгээд маань дүүрэг, нийслэл, аймгийн газрын алба, сумын газрын даамалд хүсэлт гаргасны дагуу эзэмших эрхээ авдаг. Энэ нь өмнө нь улсын бүртгэлд бүртгэгддэггүй байсан харилцааг шинэ хуулиар бүртгэдэг болоод газрын албатай, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн газрын алба, дүүргийн газрын алба, сумдад байгаа газрын даамлуудтай манайх дундын мэдээллийн сангаараа дамжуулж Дундын мэдээллийн цахим сантай болсон. Үүгээр дамжуулж газар эзэмших эрх олгохдоо аймаг, дүүрэг, нийслэлийн газрын алба, сумын газрын даамлууд газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг цахимаар буюу онлайнаар газрын асуудал эрхэлсэн байгууллагаас манай улсын бүртгэлийн байгууллагад буюу мөн аймаг, дүүрэгт байгаа Улсын бүртгэлийн хэлтсүүдэд онлайнаар хүсэлтээ хүргүүлчихнэ. Тэрийг нь нягталж шалгаж үзээд манайхаас газар эзэмших эрхийн дугаар буюу Э кодтой тухайн аймаг, сумынх нь кодоор улсын бүртгэлийн дугаарыг манайхаас онлайнаар олгож байгаа. Иргэд ирэх шаардлагагүй. Иргэд тухайн газрын албандаа хүсэлт гаргана. Газрын алба өмнөөс нь бүртгэлийн байгууллагад хүсэлтээ дундын мэдээллийн сангаар хүргүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийн дугаарыг бүртгэдэг болсон. Өмнө нь ийм зохицуулалт байгаагүй. Удаах нэгэн зохицуулалт бол үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хуульчилж өгсөн.

-Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хуульчилна гэж юу гэсэн үг билээ?

-Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь шинээр баригдаж байгаа барилга орон сууцны хувьд төсөвт өртгөөрөө мэдүүлэх ёстой. Худалдан авах гэрээгээр шилжиж буй бол гэрээний үнийг улсын бүртгэлд тусгах ёстой. Үнээ зөвшөөрөхгүй, хоорондоо маргаантай гэх юм бол хөндлөнгийн үнэлгээний байгууллага буюу эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэж, улсын бүртгэлд үнийг тусгаж байгаа. Мөн нотариаттай мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах талаар манай хуулиар хуульчлагдаж өгсөн. Энэ талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайдын тушаалаар журам батлагдсан. Бид Монголын Нотариатчдын танхимтай гэрээгээ байгуулаад эхний ээлжинд 11 нотариаттай мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах гэрээгээ байгуулаад ажиллаж байна.

-Энэ хүрээнд ямар давуу тал үүсэх вэ?

-Иргэн, хуулийн этгээд Нотариатын байгууллага дээр очиж үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцлийг гэрчлүүлнэ. Хэн нэгэн иргэн орон сууцаа бусдад худалдах, худалдан авахаар хоёр тал тохироод нотариатын байгууллага дээр очиход нотариат үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь үзээд мэдээллийнх нь дагуу манай мэдээллийн санд нөгөө дундын мэдээллийн санд цахимаар хандан тухайн иргэний өмчлөл нь мөн үү, биш үү, хамтран эзэмшигч нь мөн үү, хэмжээ талбай, зориулалт нь мөн үү, хаяг байршил нь мөн үү гэдгийг манай мэдээллийн санд ороод нотариатч шалгана. Шалгаад үнэн байна гэсэн үндсэн дээр хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээний нөхцлүүдийг дурдан, нотариат гэрчлээд улсын бүртгэлийн байгууллагад хандаж болно. Гэрчилсэн гэрээний мэдээлэл нь дундын сангаараа дамжин манай байгууллагад нотариатаас илгээнэ. Тэрийг нь үндэслээд бүртгэлийн байгууллага нотариатын гэрээ ирэхээр нягталж үзээд бүртгэлээ хийнэ.

-Эд хөрөнгийн хуурамч бичиг баримт үйлдэх, залилангийн асуудал үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбогдож гардаг даа?

-Тийм тохиолдлууд байдаг. Хуурамч бичиг баримт үйлдэх, хуурамч бичиг баримт дээр үндэслэж иргэд нэгнийгээ хохироох, залилах явдал гарч байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар, сканераар өнгөтөөр адилхан дууриалгаж хийчихээд нэр усыг нь солиод “Миний хөрөнгө юм аа” гээд нэг хүнд зарахаар болдог. Нөгөө хүн нь тэрийг нь сайн мэдэхгүй учраас нотариат дээр очоод хийлгэдэг. Нотариат нөгөөхийг нь шалгаад үздэг. Бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр ирэх үед нөгөөх нь хуурамч байдаг. Энэ хугацаанд нэгнийгээ залилдаг, хэдэн арван саяар. Үл хөдлөх хөрөнгө зах зээл дээр ямар үнэ цэнтэй байдаг билээ дээ. Тэр хэмжээгээрээ бусдыгаа хохироодог. Тэгээд хууль хяналтын байгууллагаар явдаг. Энэ бүхнийг таслан зогсоосон. Хамгийн гол нь эд хөрөнгийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмынхаа хүрээнд нотариатын байгууллагад мэдээлэл солилцох, мэдээлэл авахыг хуульчилж өгсний үндсэн дээр холбогдох журмууд нь батлагдаад гэрээгээ түрүүчээс нь байгуулаад явж байгаа. Мөн нэгж талбарын дугаарт үндэслэж буюу газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн эрхийг бүртгэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн доорхи болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэж бүртгэнэ гэсэн шинэ зохицуулалт орсон. Газар, үл хөдлөх эд хөрөнгө хоёр салшгүй байх ёстой гэдэг зарчмын үндсэн дээр тухайн дугаар олгогдсон газар өмчлөгч ч бай, эзэмшигч ч бай газрын эрхийг улсын бүртгэлд тусгаж өгсөн.

-Бүртгэлийн хугацааны хувьд тодорхой мэдээлэл өгөөч...

-Өмнөх хуулиар бол өмчлөх эрхээ анх удаа бүртгүүлэхэд 14 хоногийн хугацаанд бүртгэдэг байсан бол одоо шинэ хуулиар ажлын таван өдрийн дотор хянан шийдвэрлэнэ гэж байгаа. Өмчлөх эрхээ шилжүүлэх, худалдан авах гэрээ, арилжих, бэлэглэх гэрээ болон бусдад барьцаалж зээл авах, банкинд барьцаалж зээл авах зэрэг хугацаанууд өмнө нь ажлын таван өдөр байсан бол одоо ажлын гурван өдөр болсон. Хугацааны хувьд бараг хоёр дахин богиносож иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж нээгдсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлд иргэд өөрөө өмчлөх эрхийн нотлох баримтаа бүрдүүлж, өөрөө нотлох баримтаа гаргаж хандаж байгаа. Үүнээс үүсэх хариуцлагыг иргэн өөрөө хүлээдэг юм шүү. Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг өөрийн өмч мэтээр нотлох баримт бүрдүүлж бүртгүүлэхийг хориглоно. Бүртгүүлэх гэж байгаа мэдүүлэг хуурамчаар үйлдээгүй, үнэн зөв байх ёстой. Манайх үүнийг анхааруулж байгаа. Хууль журмынхаа дагуу материалаа бүрдүүлээд ирсэн цагт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын ажиллагаа түргэн шуурхай болсон. Цахим шилжилтийг маш сайн ашиглаж байгаа. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс нь авч байгаач ээ гэж, сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан авч байгаач ээ гэж иргэддээ хэлье. Хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдож цахим сайт шинэчлэгдсэн. Бүрдүүлэх материал зарим нэг юманд өөрчлөлт орсон байгаа. Энэ талаар сүүлийн үеийн байдлаар мэдээллээ аваач гэж хэлье. Сошиаль сүлжээгээр нэг нэгээсээ дам дамаа асууж байхаар бүртгэлийн байгууллага дээр өөрийн биеэр очиж, албан ёсны цахим хуудаснаас мэдээлэл авах юм бол буруу зөрүү юм бүрдүүлэхгүй, цаг хугацаа алдахгүй, эдийн засгийн ямар нэгэн эрсдэл амсахгүй. Бүх мэдээлэл үнэн зөв нээлттэй байгаа. Мэдүүлэг, маягтууд өөрчлөгдөөд жил гаруй болсон.

-Баярлалаа

Сэтгэгдэл

bsqxsvhnn [222.65.21.103] 2023-03-26 13:52:59

Мэдээ.МН [url=http://www.gf8f54gsl2rab1gd3np067r9460vo929s.org/]ubsqxsvhnn[/url] bsqxsvhnn http://www.gf8f54gsl2rab1gd3np067r9460vo929s.org/ absqxsvhnn

nxhzgpnmk [36.24.122.164] 2023-03-06 16:25:08

Мэдээ.МН [url=http://www.g3iq92l06ugby9o8493q3j941ule3nn9s.org/]unxhzgpnmk[/url] anxhzgpnmk nxhzgpnmk http://www.g3iq92l06ugby9o8493q3j941ule3nn9s.org/

ziyzgfzsvw [112.27.69.220] 2023-02-02 17:10:56

Мэдээ.МН aziyzgfzsvw ziyzgfzsvw http://www.gyl82t2y3s41uxf1nh26590do86fhs61s.org/ [url=http://www.gyl82t2y3s41uxf1nh26590do86fhs61s.org/]uziyzgfzsvw[/url]

hyekytqkq [59.57.161.186] 2021-07-29 11:08:48

Мэдээ.МН hyekytqkq http://www.gpyj261k62fd61e4y6c19707gjs2xin1s.org/ ahyekytqkq [url=http://www.gpyj261k62fd61e4y6c19707gjs2xin1s.org/]uhyekytqkq[/url]

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:53

wfespyd [223.83.203.67] 2021-01-06 02:05:50

Мэдээ.МН wfespyd http://www.gcg35m3r616i7jz3t85gml3ti1314lk1s.org/ awfespyd [url=http://www.gcg35m3r616i7jz3t85gml3ti1314lk1s.org/]uwfespyd[/url]

tlinpqmcre [111.194.222.148] 2020-12-13 06:13:11

Мэдээ.МН atlinpqmcre [url=http://www.gxg0ilqu33o48c484w43sz63rw45p63ys.org/]utlinpqmcre[/url] tlinpqmcre http://www.gxg0ilqu33o48c484w43sz63rw45p63ys.org/

clwzfprbk [124.8.225.20] 2020-12-09 09:05:06

Мэдээ.МН clwzfprbk http://www.g6l93f52kx7g6e30469qelrw79qwg1y2s.org/ aclwzfprbk [url=http://www.g6l93f52kx7g6e30469qelrw79qwg1y2s.org/]uclwzfprbk[/url]

tmlzqohxxn [117.22.139.202] 2020-12-06 06:02:37

Мэдээ.МН atmlzqohxxn [url=http://www.g0fvm3170u9n4pj6fz359kh5i3qrk037s.org/]utmlzqohxxn[/url] tmlzqohxxn http://www.g0fvm3170u9n4pj6fz359kh5i3qrk037s.org/

wtfemjbyoq [181.115.204.74] 2020-11-17 22:50:40

Мэдээ.МН [url=http://www.g0e178d6i8311wi1xbtaso7g07b39e6cs.org/]uwtfemjbyoq[/url] awtfemjbyoq wtfemjbyoq http://www.g0e178d6i8311wi1xbtaso7g07b39e6cs.org/

cocwmjkkv [60.17.56.7] 2020-11-11 10:39:18

Мэдээ.МН acocwmjkkv [url=http://www.ggs897c639z287gyymau94d3y94x8q4as.org/]ucocwmjkkv[/url] cocwmjkkv http://www.ggs897c639z287gyymau94d3y94x8q4as.org/

glojwyocbj [37.75.127.240] 2020-10-25 09:15:08

Мэдээ.МН [url=http://www.glo93k6649gv9u47vqf3t9dq52og07u8s.org/]uglojwyocbj[/url] glojwyocbj http://www.glo93k6649gv9u47vqf3t9dq52og07u8s.org/ aglojwyocbj

jnojeeb [111.229.199.190] 2020-09-07 23:29:20

Мэдээ.МН ajnojeeb jnojeeb http://www.gxe9p83n2547a7c1xoex1837eu2ih36ts.org/ [url=http://www.gxe9p83n2547a7c1xoex1837eu2ih36ts.org/]ujnojeeb[/url]

jxwjscccxk [111.229.199.190] 2020-09-07 23:29:20

Мэдээ.МН ajxwjscccxk [url=http://www.g8v62uk7tw3687b30v71jj44euyzyq37s.org/]ujxwjscccxk[/url] jxwjscccxk http://www.g8v62uk7tw3687b30v71jj44euyzyq37s.org/

gwqojtxhnd [111.229.199.190] 2020-09-07 23:29:04

Мэдээ.МН gwqojtxhnd http://www.gnq99k7h9bxm07k98t17ju4707e9dn6zs.org/ [url=http://www.gnq99k7h9bxm07k98t17ju4707e9dn6zs.org/]ugwqojtxhnd[/url] agwqojtxhnd

okzhtpfwi [111.229.199.190] 2020-09-07 23:29:04

Мэдээ.МН [url=http://www.g200av2sqt8294k8kvdl23xh92144cxss.org/]uokzhtpfwi[/url] okzhtpfwi http://www.g200av2sqt8294k8kvdl23xh92144cxss.org/ aokzhtpfwi

lpqmtwizve [107.150.44.154] 2020-08-27 11:31:58

Мэдээ.МН alpqmtwizve [url=http://www.gxn4o7o5fx7l332594738orvqop5h64ys.org/]ulpqmtwizve[/url] lpqmtwizve http://www.gxn4o7o5fx7l332594738orvqop5h64ys.org/

cmskxyiyhs [107.150.44.154] 2020-08-27 11:31:03

Мэдээ.МН cmskxyiyhs http://www.gp93na2iouk695j9u9kgh55077gwm765s.org/ [url=http://www.gp93na2iouk695j9u9kgh55077gwm765s.org/]ucmskxyiyhs[/url] acmskxyiyhs

egosuqisu [5.248.224.61] 2020-04-06 17:27:14

[url=http://mewkid.net/when-is-xaxlop/]Amoxicillin 500mg Capsules[/url] Amoxicillin pby.abep.medee.mn.mtg.ga http://mewkid.net/when-is-xaxlop/

egivihotigah [5.248.224.61] 2020-04-06 16:50:04

[url=http://mewkid.net/when-is-xaxlop/]Amoxicillin 500mg Capsules[/url] Amoxicillin 500 Mg sfl.jzad.medee.mn.nij.dl http://mewkid.net/when-is-xaxlop/

жаргалсайхан [103.80.210.43] 2020-02-12 01:54:38

хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлж ирээгүй бол хуулийн хугацаанд бүртгэх боломж байхгүй шүү дээ хүмүүсээ. тийм учраас нотлох баримтаа сайтар бүрдүүлж өгөх хэрэгтэй, манай бүртгэл үнэн зөв, нотлох баримтад л үндэслэсэн байх ёстой

Зочин [112.161.97.177] 2020-02-11 13:29:38

2018 оны 6 сарын 21-нд УИХ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль баталсан. 1997 онд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль батлагдаж уг хууль 2003 онд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар хүчингүй болсон байна. Өөрийнхөө салбарын ямар хууль хэзээ батлагдаж байснаа ч мэддэггүй нөхөр байна. 450 мянган бүртгэл чинь зөвхөн тухайн онд бүртгэгдсэн бүртгэл юм уу эсхүл 2019 оны байдлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн нийт бүртгэлийн тоо чинь юм уу? Ямар ч логик дараалал алга. Нийслэлийн нэгдсэн төвүүд дээр эд хөрөнгийн бүртгэлийн газар байдаг юм уу? Тэнд зөвхөн бүртгэгч ажилладаг биз дээ!

Зочин [182.160.33.114] 2020-02-11 05:48:18

БЗДүүрэг 16 хороонд нэг үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг хаалгах гэж 116 хоног хүлээсэн, БЗД-гийн эд хөрөнгийн улсын бүртгэгч Аюурзана ахлах бүртгэгч Батцэцэг нар нь ямарч үндэслэлгүй 3-н сар дарсан байдаг. Үүнээс болоод олон зуун иргэд хохирч байна , Гэтэл яагаад ингэж худлаа ярина вэ ...

Зочин [202.179.31.51] 2020-02-11 04:37:33

11 r sard ogson material odoo boltol baidaggui ene odoo chuurhai baidal mon uu

Зочин [182.160.33.114] 2020-02-11 04:35:53

БЗД -т нэг үл хөдлөх хөрөнгийг хасалт хийлгэх гэж 116 хоног хүлээсээн ,,, ам ажил хоёр арай л дэндүү зөрөх юм даа

Шинэ техник, компьютерын ачаар. [202.131.225.53] 2020-02-11 03:20:50

Техник, компьютер нэвтрүүлж хувь хүний нөлөөг багасгахлээр хуурамчаар элдэв зүйл хийх БОЛОМЖГҮЙ болгож байгаа юм. Учир нь тухайн нэг мэдээлэлтэй тухайн ажилтан, хэлтсийн дарга, байгууллагын дарга, иргэд мэдээ ормогц БҮГД танилцаж буруу зүйл орвол ШУУД ИЛРҮҮЛЖ шүүмжилнэ. Буруутай этгээдийг ТЭР ДОР НЬ илрүүлнэ. Тэгэхлээр шинэ техник, компьютер технологи нь ХУУЛЬ БУС зүйлийг шахаж үгүй хийх сайн талтай.

ХУД [43.242.241.210] 2020-02-11 01:46:06

Хан уулын хэдэн авилгалд идэгдсэн авгай нараа зайлуулаач, Лхагваханд гэж нэг авилгачин авгай бн

Зочин [202.131.235.198] 2020-02-11 01:07:34

ЗХУ, СНГ болон ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

ЗОЧИН [182.160.33.21] 2020-02-11 00:51:22

ӨМНӨ НЬ ХӨШҮҮН ХОЙРГО ҮЙЛЧИЛЖ ХУДЛАА БҮРТГЭДЭГ БАЙЖ Л ДЭЭ ... ОДОО Л ТӨРӨЛ АРИЛЖСАН МЭТ ӨӨГҮЙ ӨНДӨГ ШИГ БОЛСОН ЮМ БОЛОВ УУ ДАА

30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.