Төсвийн орлого 200 гаруй тэрбумаар тасалдах ч тодотгол хийхгүй

Н.Саранчимэг / Эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргасныг манай сайт мэдээлсэн.

Энэ үеэр коронавирусын тархалтаас болгоомжилж, урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хязгаарлалт хийсэн нь төсөвт ямар эрсдэл учруулж байгаа болон ямар арга хэмжээ авах гэж байгааг сэтгүүлчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулсан юм.

Тэрбээр “Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг сайн сайжруулсан. Нэг жилийн хүндрэлийг даван туулчих хэмжээний боломж бүрдсэн байгаа. Тийм болохоор төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Нөхцөл байдлаа мэдрээд ажиллачихна. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг экспортлох асуудлаар Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ. Тэгэхээр ус үзээгүй байж хормой шуугаад яахав гэсэн.

Төсвийн орлого 190 тэрбум орчмоор тасрахаар байгаа

-Төсвийн орлого хэдэн төгрөгөөр тасалдахаар байна вэ?

- 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах шинжтэй байна гэж би хэлж байсан. Манай яамныхан тоог нэгтгэж байгаа. Хоёрдугаар сарын тоо гарсан. Урьдчилсан байдлаар 190 орчим тэрбумаар тасалдах шинжтэй байна.

-Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Хэрвээ чөлөөлбөл төсөв хэчнээн төгрөг алдах вэ?

-Бид үнийн өсөлт болж магадгүй гэж болгоомжилсон. Одоо бол Хятадаас бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Нүүрс, газрын тос болон бусад ашиглалт малтмалаа экспортолж эхлэх бэлтгэл ажлуудаа хангаж байна. Хятадын талтай тохиролцсон. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн байгаа. Удахгүй экспорт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар өндөгний импортоос татвар авахгүй байх талаар ярилцаж байсныг болиуллаа. Учир нь манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хангах боломжтой гэсэн. Харин бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг хоёр сараар хойшлуулсан. Сарын дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээр энэ мэт бүтээгдэхүүний татварыг нэг сараар чөлөөлөхөөр хуулийн төслийг хэлэлцэх юм.

-Худалдааны төвүүд түрээсээ тодорхой хувиар бууруулж байна. Эдгээр ААН-үүдэд татварын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжих вэ?

-УИХ-ын чуулганаар хуулийг нь батална. Чуулган эхлэх хүртэл ААН-үүдэд холбогдох мэдээллийг нь өгч байгаа.


Сэтгэгдэл

http://droga5.net/ [84.54.58.241] 2020-09-19 20:11:52

http://droga5.net/ http://droga5.net/

over counter antibiotics pills amoxicillin [89.191.226.224] 2020-09-17 05:43:22

over counter antibiotics pills amoxicillin https://amoxycillin1st.com/

generic viagra without an rx [93.177.119.157] 2020-09-10 09:56:18

generic viagra without an rx http://droga5.net/

price of amoxicillin 500 mg [45.138.100.228] 2020-08-30 22:00:48

price of amoxicillin 500 mg https://amoxycillin1st.com/

зочин [59.153.113.13] 2020-03-05 03:48:18

нэг жил давчихдаг юм гэхэд дэлхийн улс орны 90% ѳвчин тарлаа гэж бодоход 4 буюу5 жилийг давах уу.урьдчилсан тооцоолол арга хэмжээ хэрэгтэй биш үү.яагаад зѳрүүдлээд бгаа юм.долларын нѳѳц гадаад ѳр зээл экспорт импорт гээд олон олон асуудал эдийн засагт чинь тулгараад ирэхыг хэн мэдэх болж бна.улс орнууд урьдчилаад эдийн засаг болоод улс ороноо эрсдэлээс хамгаалж чадах чадалтайгаа харуулаад эхэлж бнаа.энэ нѳхѳр үхэр шигээ зѳрүүд зан гаргаад хол явах уу

зочин [202.131.229.246] 2020-03-05 01:49:53

оюу толгойн хамгаалагч та эрх мэдэл дүүжлүүрийн олс цугтаа байдаг гэж В,Путин хэлсэн үүнийг байга санаж ажиллавал зохилтой

Ene [202.131.232.114] 2020-03-05 01:45:09

Odoo ene nuhurt hamaaguy yum chin. Ene zun ajlaa uguh hun yuund sanaa zovoh ve dee

Зочин [150.129.143.197] 2020-03-05 01:24:41

Энэ засагт эрvvлээр сэтгэж бгаа цеен сайдын нэг. Зарим нь евчин дээр шоудаад беен дур. Корона нь орж ирээгvй байхад хамаг юмаа тавиад туучиж болохгvй. ЭМ, ЭЗ-ийн арга хэмжээгээ баланслах естой.

Зочин [202.131.235.198] 2020-03-05 01:24:25

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597

тогтох [202.21.100.210] 2020-03-05 01:22:18

Ийм том эрсдлийг тодотгол хийхгүй давна гээд байхад заавал тодотгуулах гээд муу ёрлоод байх юм хайшаа ч юм муу байвал хэнд ашигтай гэж ...

Жүүд [192.82.67.42] 2020-03-05 01:10:23

Энэ засгийн газрийн хамгийн муу сайд.муу олигархи.чи хотгор шанагаа өгөөрөй.жүүд

Зочин [66.181.161.71] 2020-03-05 01:26:39

Энэ засагт эрvvлээр сэтгэж бгаа цеен сайдын нэг. Зарим нь евчин дээр шоудаад беен дур. Корона нь орж ирээгvй байхад хамаг юмаа тавиад туучиж болохгvй. ЭМ, ЭЗ-ийн арга хэмжээгээ баланслах естой


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.