Сурагчдын анги дэвших болон улсын шалгалтыг цуцаллаа

Н.Алтанцэцэг / Боловсрол

2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид дээрх шалгалтыг өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулах юм байна.

Энэ жил коронавирусын нөхцөл байдлын улмаас сургуулиудын үйл ажиллагаа зогсож хичээлийн хоцрогдол үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна. БСШУС-ын сайдын уг тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлжээ.

ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРОХООР БЭЛТГЭЖ БУЙ СУРАГЧДЫН ХУВЬД ЭЕШ ХЭВИЙН ЯВАГДАНА

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт "Сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосноор таван долоо хоногийн хоцрогдол үүсэж байгаа. Энэ хугацаанд үзэх ёстой байсан хичээлийн тал хувийг теле хичээлээр зааж байгаа бөгөөд үлдсэн хувийг хичээл орж эхлэхээр нөхөж орно. Дөрөв болон тавдугаар сард багтан бүх хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгана.

Улсын шалгалтыг заавал үзэх 3-4 хичээлээр авдаг. Хэрэв энэ жил улсын шалгалт авбал сурагчид шалгалт өгөх хичээлдээ илүү анхаарч, бусад хичээлээ орхигдуулах магадлалтай тул тун удахгүй албан ёсны шийдвэрийг гаргаж, сургуулиудад хүргүүлнэ" хэмээн мэдэгдэж байсан юм.

Их дээд сургуульд орохоор бэлтгэж буй сурагчдын хувьд ЭЕШ хэвийн явагдана. ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэлний эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна. Хэрэв Монгол хэлний шалгалтдаа босго 400 оноогоо авч чадаагүй бол тавдугаар сарын 16-нд дахин шалгалтад орох ёстой юм.

Хоёр шалгалтад босго оноогоо аваагүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхгүй болно.БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийх үеэрээ "Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна"гэжээ.

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:58

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:49:46

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:49:45

Zochin [202.126.89.195] 2020-03-09 05:11:02

Odoo surguuli, tsetserlegee neevel boloh uu.

Иргэн [103.246.37.57] 2020-03-09 04:54:26

Аливаа хүндрэл бэрхшээлийг сөрж давж гардаг байтал дандаа уруу юм ярих юм. Ийм боловсрол гэж байх уу.

zochin [66.181.160.70] 2020-03-09 03:14:43

huuhdiin surah erhiifg hundelj surguuli tsetserlegee nee.Hilee nee

zochin [202.131.245.34] 2020-03-09 02:59:06

23-r surguuli oorsdiihoo zohioson systemeer shalgalt avch, hicheel hiilgej bna, ter system n ashiglahad vneheer hvndreltei, system n aldaatai bgaad shalgaltaa ugch chadaagui, mun gertee asran hamgaalagchtai bolon harah hvngvi hvvhdvvd zunduu bii, haa haanaa auudaltai bhad iim hachin programaar shalgalt gej yum avchaad hvvhdiig dvgnej bgaa n bj bolomgui zuil, 23-r surguuli busad surguuliin jishgeer ajillah yostoi. Moodle gej system newtrvvlsenees bish turshiltaar hangalttai ashiglaagui bj hvvhdee dvgnvvlmeergui bna,

Зочин [202.9.46.138] 2020-03-09 02:37:52

ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭЖ БАЙГАА БОЛ ИРЭХ НАМАР БҮХ СУРАГЧИДАА АНГИ ДЭВШҮҮЛЭХГҮЙ, УЛИРААН СУРГАВАЛ Л САЯ ХИЧЭЭЛ ХИЙГЭЭГҮЙ ОЛОН САРЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨЖ БОЛОМЖТОЙ БОЛНО. ХҮҮХДҮҮД ТӨДИЙЛӨН ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ОЛЖ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТЕЛЕ ХИЧЭЭЛД НАЙДАЖ БОЛОХГҮЙ!

Иргэн [103.246.37.57] 2020-03-09 04:55:39

Маш зөв.

Зочин [103.14.38.134] 2020-03-09 02:51:40

Гэрийн багш гэдэг ойлголтыг сэргээх цаг болжээ.

Зочин [150.129.141.88] 2020-03-09 02:06:55

Сургууль цэцэрлэгээ ажиллуулаачээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.