УИХ-ын гишүүн асан Р.Раш: Монголын ард түмэн Таван толгойн эзэн нь байх ёстой

Н.Саранчимэг / Эдийн засаг

УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, түмний итгэлийг дааж, төрийн түшээгийн алба хашиж явсан, “төрмөл төмөр замчин” гэж нэрлэхэд хилс болохгүй Р.Раш гуайтай “Тавантолгой”-н талаарх санал бодлыг нь хуваалцлаа.

-“Тавантолгой”-н асуудал нийгэмд өрнөж байна. Үнэхээр “Тавантолгой”-д IPO хийх нь зөв үү? Та юу гэж бодож байна?

-Энэ асуудлыг би сонссон. Харин сүүлийн үед ойлголт нэг тал руугаа явж байна уу даа гэж бодож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандсан тухай албаны хүний ярианаас сонссон.

2017 онд УИХ-ын тогтоол гарах үед 30 хувиа таван тэрбум гаруй ам.доллараар борлуулна гэж үзэж байсан гэдэг. Одоо бүр буугаад нэг тэрбум ам.доллар дээр ирсэн гэх.

Миний хувьд УИХ-д найман жил болох нь болсон. “Стратегийн орд газрын жагсаалт” гэж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахалж байлаа. Мэргэжлийн биш хүнд их зовлонтой юм билээ. Би бол ачааг А цэгээс Б цэг хүртэл бүрэн бүтнээр нь, чанарыг нь алдагдуулахгүй тээвэрлэж хүргэж өгөх талын мэргэжлийн л хүн шүү дээ. Энэ Тавантолгой бидний хувьд ямар үнэ цэнэтэй орд вэ гэдгийг маш нарийн олон талаас нь авч үзэж байгаа биз. Миний сонссоноор ийм орд газрын хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 10-аад төрлийн албан ёсны тайлан судалгаа гаргадаг гэсэн.

-Тэгвэл “Тавантолгой”-гоо яаж ашиглавал зүгээр вэ?

-Тавантолгой бол дэлхийн хуруу дарам маш үнэ цэнэтэй ордын нэг. Коксжсон нүүрс бол Гангийн үйлдвэрийн зайлшгүй шаардлагатай түүхий эд гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд маш нарийн чамбай, хариуцлагатай хандах нь ойлгомжтой. Бид өөрсдийгөө чамлаад байдаг болохоос биш бидэнд туршлага бий. Эрдэнэтийг хар. 1980-аад оноос эхлээд өнөөдрийг хүртэл ашиглаж л байна. Ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүнд дөхүүлэх чиглэлийг барьж, мэргэжилтэн, оюуны хүчин зүйл, хүн хүч, техник технологи гээд өөрт байгаа боломжоо дээд зэргээр шавхаж ажиллах шаардлагатай нь тодорхой.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллалаад эхэллээ. Яг ийм үед нь Тавантолгойг оролдолгүйгээр орхиж, ард түмэнд үлдээхийг Та зөвшөөрч байна уу?

-Энд олон янзын судалгаа тайлан дүгнэлтүүд хийгдэх ёстой. Энэ тухай би дээр хэлсэн. Миний дуулснаар арваад янзын тайлан бичигдэж, юм нэлээд гадарладаг хүмүүс нь түүнийг уншиж, хүлээн зөвшөөрсөн байх учиртай. Бүүр дэлхийн том биржүүд хүлээн зөвшөөрсөн байх ёстой биз. Тэгж байж, эцсийн эцэст энэ том ордын чинь “Жинхэнэ үнэ цэнэ” нь гарч таарна биз дээ. Би Төмөр замд удирдах алба хашиж байхдаа япончуудтай нэлээн ойр дотно ажиллаж байсан. Тэд бол ёстой аливаа юмыг “Долоо хэмжиж нэг огтолно” гэдгийг жинхэнэ харуулдаг хүмүүс.

-“Тавантолгой”-н 30 хувийг зарсан тохиолдолд Оюутолгой шиг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол бас байгаа юм?

-Тэр яриад байгаа 30 хувь гэдэг чинь коксжсон нүүрсний баялагтай Зүүн цанхийн нь асуудал юм гэж сонссон. Энэ чинь ёстой хөөрүүлсэн сүүний шаргалтсан өрөм нь гэж би мунхагладаг.

Ил уурхай ашиглах туршлага манайд байгаа. Багануурын уурхай, Шарын гол, Эрдэнэт гээд бүгд ил уурхай шүү дээ. Тэгэхээр ил уурхайн туршлага бидэнд бий. Ил уурхай дээр хуримтлуулсан өөрийн туршлага нөөцөө бас ашиглах хэрэгтэй юм. Тэгэхээр хувьцаа оруулсан оруулаагүй монгол хүн бүр л Дэлхийд гайхагдсан ийм баялаг нөөцтэй орд газраа үеийн үед бидний амьдралд наалдаж үлдээсэй билээ гэж бодолгүй яахав. Энэ чинь Монголын асар их баялаг. Тэгээд Монголын ард түмэн эзэн нь байх ёстой.

Нэг зүйлийг нэмж тэмдэглэхэд, манай олон сайхан мэргэжилтнүүд олон улсын байгууллагуудад ажиллаж байдаг. Нөгөө талаар дээр үед Засгийн газрын бүтцэд Гадаад худалдааны яам гэж тусдаа бүтэц байсныг би бас боддог юм.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:22:46

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:22:45

zochin [66.181.160.89] 2020-03-24 07:55:05

ene tsanin holbooni haltar huuhentei yawdag l ym bn le uwgun min uheeguide bayrlaj yw uheheer chin chmg dursah hun oldohgui shu

Зочин [139.5.218.150] 2020-03-23 12:34:01

bux uomand xoshuu durej baidag neg l ix medemxiirsen xaamal amitan. ene ovgoniig amraadaa. duriig ni daguulj mon ix xoorogdox umdaa. amid baigaagaa meduulex gedeg ch uomuu zailuul. Tomor zamd mergejliin mash olon l xun baisan baidag, baix ch bolno. gantsaar neg gots bolood l xa xa

Rash [87.174.197.150] 2020-03-23 05:20:24

Ene hun mashinaar tavan tolgoigoos nuurs zoodogiig medex yum bn.

иргэн [139.5.218.66] 2020-03-23 03:47:40

Та төмөр замийг яаж хөгжүүлж байсан юм вэ.Одоо ёстой уналт руу 74онд ямар байсан тэр чигээрээ ыайх юм.Одоо битгий олон юм яриад!!!!!!!!"шагнал аваад л солиороод бх шиг бсан даа

Зочин [192.82.64.251] 2020-03-23 02:10:23

энэ евген харин Монгол гэх сэтгэлгуй Орос ТЗийн тавиул нугэлтэй амьтандаа

Зочин [103.80.211.14] 2020-03-23 01:27:36

buu uzegd medehgui ymgui hun yamar olon ym dee. ter 5terbum gedeg chin 5n tolgoin 8 licenztei kompaniin tuhai asuudal unelgee baisan baih shu. odoo neg licenz buyuu canhiin zuun hesgiin 30 huvi geheer terbum garuid duij ochih baih. 2t tavan tolgoi ashig ene ter geed baigaa ch unendee oligtoi hurz ch baihgui hunii tehnik cariachilsan heden hun l baidag ym 10 jil bolj baihad ganc exvator awchihgui yaasan ym? tiim uchir shaardlagatai eh uusveree shiidej hurungu bosgoj tomoor uil ajillagaa yawuulahiig ih hural, zasgiin gazar n shiidsen. odoo hen hamaagui durnii hongionuud 9n suveeree chalchij baidag bolj

Зочин [192.82.64.251] 2020-03-23 02:08:45

Сумьяа гэдэг бех харин юм мэдэх уу Чам шиг нэг эргуу луйварчин биздээ Тэр шуналт дэв хулгай луйвар л хийнэ

Зочин [64.119.20.74] 2020-03-23 00:27:56

Энэ овгонийг дахин дахин буу оролд доо , хоорхийг . Дурын нь дагуулж , хунийг " ална шуу " энэ намууд ...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.