Мах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монгол Улсын Шадар сайдын үүрэг болгосны дагуу өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллалаа.

Ажлын хэсэг тус дүүргийн худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдан борлуулж буй мах, өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж болон тус дүүрэгт байрлах зарим аж ахуйн нэгжийн шатахуун түгээх станцууд шатахууны жижиглэнгийн үнээ бууруулсан эсэхэд хяналт шалгалт хийсэн юм.

Хяналт шалгалтаар тус дүүргийн дэлгүүрүүдэд нөөцийн махыг иргэд, хэрэглэгчдэд Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдаалж, үнийн талаарх мэдээллийг ил тод байршуулсан байлаа.

Мөн ажлын хэсгээс тус дүүрэгт байрлах зарим шатахуун түгээх станцуудад үнийн асуудлаар хяналт тавихад А-92 болон дизель түлшний үнэ литр тутамд 40-60 төгрөгөөр буурсан дүнтэй байна.

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн асуудалд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч нөөцийн хомсдол үүсээгүй, үнэ харьцангуй тогтвортой байгаа тул иргэд, хэрэглэгчдийг худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг ШӨХТГ-аас зөвлөж байна.

Хэрэглэгчид эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд “Хэрэглэгчийн утас-115” төлбөргүй ярианы дугаарт хандан санал, мэдээллээ ирүүлэх боломжтой юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:11:48

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:11:48

Зочин [66.181.185.9] 2020-03-26 15:06:25

бензиний үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ дагаад өсдөг хэрнээ буухаар дагаад буудаггүй нь сонин шүү. ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсэх нь ойлгомжтой ч хэрэглэгч худалдан авагчиддаа шудрага хандахгүй бга бдал нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж бна. дургүйцсэн хүмүүс боломж олдвол шудрага зөв нэгнийг дэмжиж дургүй хүргэж бсан нөгөө хүмүүсийг эвгүйтвэл тоохгүй түлхэхэд бэлэн сэтгэхүйтэй болж бга даа. өөрсдөө зөв бгаагүй бол өрөөлөөс зөв зүйл хүлээгээд хэрэггүй гэсэн үг л дээ. бас буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ ч гэдэг.

яасан худалч юм бэ [202.126.89.157] 2020-03-26 04:15:35

Төмс ногоо мах гурил будаа бүгд 50-100 төгрөгөөр эмэгдсэн байгаа шүү бөмбөгөр гэхэд төмс 700 байсан одоо 900 болсон энийг нэмэгдээгүй гэж үзхүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.