Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

Н.Алтанцэцэг / Боловсрол

УОК өнөөдөр хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "УОК-ын хуралдаанд манай яамнаас хичээл сургалттай холбоотой асуудлыг хэлэлцүүлсэн. Энэ сарын 12-ны байдлаар ЮНЕСКО-ийн гишүүн 192 орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Хэсэгчлэн хаасан орнуудад 140 сая хүүхэд гээд нийт дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүүхэд хөл хорионд ороод байна. Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн. Зургаадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжилнэ.

Анги дэвших болон жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож гаргана. Нэгдүгээр анги, цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сард зохион байгуулна.

Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болох аравдугаар ангидаа дэвшин орон шийдвэрийг өөрөө гаргана. Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаанд өөрчлөлт ороогүй. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд цахимаар явуулна. Харин төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор танхимаар давтлага өгөх асуудлыг судалж байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан тав, зургаадугаар сард дахин хэлэлцэнэ. Сургалтын төвүүдийн зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгдөг тул сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цөөн хүнтэйгээр ажиллуулах асуудлыг тус яам хариуцна. Төлбөртэй сургуулиудын асуудлыг сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран шийдвэрлэх боломж бий" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.106] 2020-04-14 17:52:57

Төгмөх ангийн хуухдүүдийг яах вэ Яаралтай шийд

ИРГЭН [66.181.179.151] 2020-04-14 16:00:48

Энх мэнд байж байвал тэр сургууль энэн тэр яршиг л бна толбор энэ тэр

Зочин [64.119.26.93] 2020-04-14 17:00:33

1 angi tahij suuh n unen uu

Zochin [66.181.179.151] 2020-04-14 15:54:02

БАГХАН ХУЦАЦГАА ХАЛДВАР ИХСЭЭД БНА ХАА ЗОГСОО

Амарбаярт [66.181.186.13] 2020-04-14 16:03:50

Хаха.

irgen [66.181.161.41] 2020-04-14 15:03:19

Bolowsroliin yam bagsh surguultai holbootoi urgudul gomdol huleej awch baina uu.Ajlaa hiij chadahgui bagsh nariinhaa bagshlah erhiig ni hasaach

zochin [66.181.161.41] 2020-04-14 14:59:47

Bagsh ta huuhdiig muu surgachihaad hiigeegui ajliinhaa tuluu tsalin awchihaad nadad hamaagui gej baiwal ta ene ajlaas gar.Huuhdiin tuluu setgel zurhee zoriulah bagshiig ajluul

zochin [139.5.218.171] 2020-04-14 14:11:04

tugsuh angiin huuhdiin tulbur yah yum bolo

зочин [202.126.89.151] 2020-04-14 13:21:16

1 ба 2-р улирал бол танхимд хэвийн хичээллэж байсан үe. Энэ үeийн дүнгээр тооцоход болно ш дээ. Дүнгээ голоод , ахиулах гэсэн хүсэлтэй нь намар цахимаар орсон хичээлийн агуулгаараа нөхөн шалгалт өгч үнэхээр сайн өгч чадвал үнэлгээг ахиулах зохицуулалт хийх талаар БСШУСЯам ажилламааар юмаа. Гомдоод байгаа хүмүүст нь зориулж. Гэхдээ л хэзээ байхдаа бүх сурагч ижил онц сурч байсын??????

зочин [202.126.89.151] 2020-04-14 13:13:23

Зарим хүмүүс коронавирусын эсрэг карантинаас болж 2-р улирлын дүнгээр дүнг тооцох гэхээр, хүүхдийн нь дүн муу гарах, хохирох нь гээд байх юм. тэгэхээр танхимд хэвийн хичээллэж байсан үeдээ муу сурдаг байсан хэрэг үү? Цахим хичээл рүү бурууг чихэх хэрэггүй. Танхимд хэвийн хичээллэж байхад ч бүх сурагч А,В сурдаг байгаагүй. Сурагчид А,В,С,D,F янз бүр л сурдаг

зочин [66.181.161.12] 2020-04-14 11:35:59

Улаан шугам гэж юу байдаг юм.Сургуулиудын захирлууд зохиогоод мөнгө авч дэвшүүлдэг бохир арга.болих хэрэгтэй.Нэг дор олон жил болсон үхширсэн захирлуудыг солих гаргах.Одоо бүр явахаа больсон нөхдүүд байна.Одоо сүүлдээ гавъяат авна гээд гардаггүй.Гавьяат аваад ч гардаггүй.шинэ арга барил шинэ хүн хэрэгтэй болжээ.Ялангуяа хотод.Яамаар ороогүй гавъяат авсан зарирлжудын цолыг хураах.Улсын тасөвт дарамт болж бна

Зочин [192.82.74.102] 2020-04-14 10:52:29

2-р улирлын дүнгээр гаргах буруу ш дээ.Жилийн эцэст тэр хүүхэд бүх зүйлээ сурч мэдээд 100%болж болох боломжтой байсан.Одоо карантилчихаад юу вэ.Тооцов л гэж тавих хэрэгтэй ш дээ

zochin [66.181.161.77] 2020-04-14 09:59:57

hicheeliig ni oruulaad tugsgu

Saran [122.201.21.78] 2020-04-14 13:07:31

өдөөн хатгагч эсэргүү гөлөг вэ чи. чи чулуугаар бүтсэн амьтан уу өвчин тусдаггүй жоом уу

zochin [66.181.161.77] 2020-04-14 09:56:31

2r uliraliin dungeer tugsuh dun tawihaa bolioch 2r uliraldaa muu garsan bol muu tugsuud ulirah uu tootsow geed tawihad bolno

Зочин [202.9.46.225] 2020-04-14 09:52:11

Улаан шугам тавьдаг асуудал бол маш буруу цаашдаа бүр болих хэрэгтэй Багш нар хүүхдэд юу зааж сургасныг шалгадаг болохоос биш багшаас сурагч юу сурсаныг шалгадаг тогтолцоо маш буруу Хүний амьдралыг өөрчилдөг аюултай

zochin [64.119.16.252] 2020-04-14 07:38:56

mongoliin tor hulchgar baina

Зочин [66.181.186.13] 2020-04-14 08:58:43

Юу!?

зочин [124.158.88.8] 2020-04-14 07:22:05

их дээд сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн төгсөлтийг 8 сар хүртэл хойшлуулж оюутнуудийг хохироохгүй биз дээ. Энэ асуудлыг шийдээч ээ

Зочин [66.181.186.13] 2020-04-14 08:58:59

Хмм...

Иргэн [203.91.119.42] 2020-04-14 07:15:35

Энэ жил их дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд шалгалтаа яаж өгөх вэ, нэг удаа ч багшийн бараа харж хичээл заалгаагүй хүүхдүүд хохирч магадгүй байн шүү, анхаараачээ

Амарбаярт [66.181.186.13] 2020-04-14 09:00:02

Яг зөв!

зочин [103.212.116.93] 2020-04-14 08:06:29

шууд дүнг тавиад төгсгөнө

Зочин [182.160.34.46] 2020-04-14 07:11:40

zov2

Амарбаярт [66.181.186.13] 2020-04-14 09:12:31


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.