Ц.Сосорбарам: Дэлхий дээр усан сан байгуулаагүй ганц улс нь Монгол байх

Ц.Анударь / Шинжлэх Ухаан 2023

Техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарамтай ярилцлаа.

-Монгол улс гадагш хил даван урсах усны тодорхой хэсгийг дотооддоо нөөцлөх боломж хэр бүрдсэн бэ?

-Дэлхий дээр усан сан байгуулаагүй ганц улс нь Монгол байх. Дэлхий усны хэрэглээнийхээ 80 хувийг гадаргын уснаас, 20 хувийг газар доорх усаар шийддэг. Монгол усны хэрэглээнийхээ 96 хувийг газар доорх усаараа шийддэг. Монгол орны гадаргын усны нөөц маш их. Зөвхөн Хөвсгөл нуур гэхэд дэлхийн цэнгэг усны нөөцийн 25/1-ийг бүрдүүлдэг. Гэтэл үүнийгээ огт ашигладаггүй. Энэ нь Их гүрний бодлоготой холбоотой. Социализмын үед бүх усны хангамжийг худгаас авдаг байсан. Жишээ нь, Эрдэнэт хот Сэлэнгэ мөрний эрэг дээр байдаг мөртлөө худгаас усны хангамжаа авдаг байх жишээтэй. Усан сан барих олон төслүүдийг санал болгосон. Усны төрийн захиргааны байгууллага байгуулсан.

2021 ОНООС ХУУРАЙ ХУР БОРООНЫ ТАТРАЛТ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

-Монгол орны говь, хээрийн бүс нутагт усны гачигдал бий боллоо гэхэд гарах эрсдэл юу байх вэ?

-Экосистемийн доройтол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Монгол оронд хур тунадасны давтамж нь өөрчлөгдөж байдаг. 1997-2005 оны хооронд найман жилийн хугацаанд Монголд их хэмжээний ган болж байв. Үүний уршгаар 23 сая мал хорогдсон. Ийм зүйл Монголын түүхэнд олон бий. 1460-аад оны 19 жилийн ган, 1720-иод оны 29 жилийн ган гэх мэт. Ган гэдэг зүйл нарны эрчим хүчтэй шууд холбогддог. Нарны эрчим хүчний бууралтаас шалтгаалж, тухайн улс оронд татралт, ган, зуд болж, энэ нь давтагддаг. 2021 оноос эхлэн хуурай хур борооны татралт болох магадлал өндөр байна. Нарны цацрагийн ихсэлт, багасалт, бууралтаас болоод газар дээр үлийн цагаан оготно ихсэх, буурах, гол мөрөн хатах, ширгэх, зуд, хахиршил болох, гэнэт үер болж, гэнэт хатах үзэгдэл бий болно. Хатсан газар хур бороо ороход шууд урсаж алга болдог. Монголд хотжилтын улмаас цардмал бий боллоо. Ингэснээр усны хурдыг бууруулж байсан хүчин зүйл байхгүй болно. Энэ бол хүнээс шалтгаалсан хүчин зүйл.

ОДООГООР 170-ААД ОРД НЭЭГДЭЖ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ НӨӨЦӨД БҮРТГЭГДЭЭД БАЙНА

-Гүний усны нөөцийг хамгийн сүүлд хэзээ судалсан бэ?

-Анх 1933 онд Москвад усны инженерээр хоёр хүн төгсөж ирсэн байдаг. Тэдгээр хүмүүс Хөдөө, аж ахуйн яамны дэргэд Усны департмент байгуулж, бэлчээрийн усны нөөцийг нэмэгдүүлсэн хайгуулын ажлыг эхлүүлсэн. 1939 оны дайны үед Халх голын цэргийн ус хангамж гэж байгуулагдсан байдаг юм. Жилд нэг удаа улсын төсвөөр хайгуулын ажлыг хийдэг. Зарим томоохон төсөл хэрэгжүүлж байгаа газар өөрсдийнхөө мөнгөөр хийдэг. Хайгуул хийх ажил тасралтгүй явагдаж байна. Голдуу хуурай, говь хээрийн усгүй газруудаар хайгуулын ажил хийгддэг. Одоогоор 170-аад орд нээгдэж, газрын доорх усны нөөцөд бүртгэгдээд байна. Энэ бол газрын доорх усны орд баялаг.

-Усны ордын ашиглах хугацаа ямар байдаг вэ?

-Өрөмдлөгө хийгээд худаг гаргалаа гэхэд 24 цаг, 32 цаг, 72 цаг усыг шавхдаг. Шавхах үед ус тогтдог. Ус тогтох үед худгийн ундарга нь тогтоогддог. Говь хээрийн бүсэд геологийн тогтоц нь шаварлаг учир нөхөн сэргээгдэх нь маш ховор. Сэргэнэ гэж итгэж болохгүй.

“ГОВИЙН НӨХЦӨЛД УСЫГ НӨХӨН СЭРГЭЭНЭ ГЭДЭГ ХЭЦҮҮ”

- Нүүрс угаах үйлдвэрүүдийн нөхөн сэргээх үйл ажиллагаа ямар байх ёстой вэ?

-Энэ компаниудын нөхөн сэргээх ёстой хоёр гол зүйл байгаа. Нэгдүгээрт, Газрын дүр төрх буюу геоморфологи. Үүнд нөхөн сэргээлтийг хийх ёстой, ургамалжуулах ёстой. Гэхдээ тухайн нутагт нь тохирсон ургамал тарихгүй бол болохгүй. Хүлээлгэж өгөхийн тулд хангайн мод тарьчихвал тэр дараа жил нь ургахгүй. Хоёрдугаарт, Ус. Говийн нөхцөлд усыг нөхөн сэргээнэ гэдэг хэцүү. Бараг байхгүйтэй адил. Экологийн хувьд сөрөг хохирол болоод үлдэнэ. Усны нөөц багасаж үлдэнэ гэсэн үг. Үүнийг сэргээж чадахгүй. Говь, хээрийн бүсэд хур, бороогоор ердөө таван хувийг нь сэргээх боломжтой байдаг. Гэхдээ алаг цоог газрын геологийн тогтоцтой учир зарим газар огт сэргэхгүй.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:32

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:32

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:17:11

diAD4G http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:44:13

w4e3SW http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.57.95.211] 2020-04-16 14:02:36

Эгийн голын УЦС -ыг ОРОСУУДААС айлгүй яаралтай барьцгаая, Монголчуудаа,

Зочин [202.70.34.70] 2020-04-16 05:31:29

Сосорбарам л ярьж байгаа болохоос уул нь үнэн л дээ. Өөрөө даанч тусгүй хүн

Зочин [192.82.67.203] 2020-04-16 05:46:19

unendee , yag helj

njuty [66.181.186.173] 2020-04-15 11:03:01

усан сан байгуулах ажлыг санаачилж хэрэгжүүлсэн хүмүүс жинхэнэ түүхэнд сайнаар үлдэнээдээ оросын саад тотгор тавиулаарааа санаачлагыг зогсоох ажил л хамгийн хэцүү нь болох байх

Zochin [172.58.95.84] 2020-04-15 09:17:24

Bultsiisen zungguo

Зочин [202.9.47.3] 2020-04-15 09:13:46

Iim tomgunshintai jvnerdenet hot selenhe mvrmii ereg deer baidag gejboddog baih niharon ter herleng gobiruu tatah egiin golyn usan tsahilgaan stanc barihzereg ttiin tvsvl zergiig pop gej vhvvrddvg horlogchid eh oronchidzogsooson.

Амарбаярт [43.242.243.252] 2020-04-15 08:09:38

Битгий манай улсыг усан сан болгоорой!!! тэгэх юм бол далай шуурга бас хар салхинаас болоод байшин нурааж магадгүй!

Зочин [64.53.234.130] 2020-04-17 11:56:32

evii chaavaas jaahan yum umshdaa

Zochin [145.133.123.164] 2020-04-15 06:22:08

100% sanal niilj bna.

зочин [202.179.24.90] 2020-04-15 03:26:32

Солиотой, мэдэхгүйгээ мэдэхгүй хөгшчүүл ядаж л дуугай сууж баймаар юм. Гадаргын устай улсууд гадаргынхаа усыг хэрэглэдэг юм. Энэ эрдэмтэн хэмээгчид Норвеги жишээлбэл эрчим хүчний 90 хувийг УЦС ба усан сангийн бусад хэлбэрүүдээс үйлдвэрлэдэг гэж харьцуулдаг. Гэтэд Норвеги эргэн тойрон далайтай бөгөөд далайн усны менежмент хийхгүй бол усанд автах учраас л тэр усыг боож сан үүсгэх г.м. ашигладаг. Дэлхийн гол усны жагсаалтад хамгийн бага устай нь 1000 литр сек урсацтайг бүртгэсэн байдаг. Монголын хамгийн том Сэлэнгэ мөрөн бүх усаа цуглуулаад хил дээ очиход 650 л\сек урсацтай жижигхээн гол юм. Усан үүсгэж хураагаад байх илүүдэл ус, хур тундас байхгүй. Усан сангийн менежментийн ойлгот байхгүй, бохирдсон ус улам хурдан ширгэдэг

Зочин [192.82.67.203] 2020-04-16 11:40:49

Bravo

Зочин [203.98.76.40] 2020-04-16 05:03:23

маанаг

зочин [202.131.245.34] 2020-04-16 01:05:59

t1

зочин [192.82.71.51] 2020-04-15 03:23:47

Занданшатар хол харж ийм асуудлыг их хурлаар яаралтай горимоор шийдмээр байгаа юм Яагаад хүсэхгүй байна.

Зочин [192.82.73.253] 2020-04-15 03:07:28

Энэ хун маш зов юм ярьсан байна.Хэдэн жилийн омно хэсэг эрдэмтэд Хэрлэн, Орхон голоос говийн аймгуудруу ус татаж цоором байгуулж уул уурхай,газар тариалан мал аж ахуйн ашиглах тосол хийсэнийг БатЭрдэнэ зогсоосон шуу дээ

Зочин [64.53.234.130] 2020-04-17 12:00:46

baterdene balagtai novsh gai bolj ter tosliig zogsooson shuu dee. suvag hooloigoor govi ruu tataad usan santai bolson bol ashtai yu. odoo oroitson ch dahin zoriglood hiichih heregtei l yum baigaa yum!

Зочин [103.26.195.144] 2020-04-15 04:47:20

Тэр ч яахав оюутолгойн захилгат төсөл хэрэгжсэн бол хэрлэн гол ч байхгүй говь ч усгүй болох байсан

зочин [202.179.24.90] 2020-04-15 03:33:30

Бат-Эрдэнэ зогсоогоогүй ээ, судлагаагаар бүтэхгүй гэж тогтоогдон шүү дээ. Судалгаа унших сураагүй инженер хэмээгчид өмнө зууны төсөл барьчихаад олон зуун сая доллар зээлээр санхүүжиж лухайгаад явж байгаа. Тэр амьдралын горимоос гарч чадахгүй. Говийн усыг барж байгаа ОТ үүний ард сэмээрхэн чичлүүрдээд сууж байгаа. Суваг татаад сан үүсгээд ОТ, ТТ ирсэн ус тэр олборлосон алтнаас илүү үнэтэй тусна. Гэхдээ суваг, санг МУ зээлээр санхүүжүүлж хийнэ. Алтыг нь харин ОТ, Рио Тинто дэлнэ шүү дээ. Энэ улайрлын цаана хэн байгааг мартуузай - Гүний хоолойн усыг ашиглуулах боломжийг бүүрдүүлсэн хэдэн луйварч инженер ба ОТ

Зочин [122.201.21.249] 2020-04-15 02:54:20

usnii nuuts bvrdvvleh hregtei de ter chigeeree ediin zasag shu de delhii usnii tuluuh tulaand udhgui oron ver buudag gazruudaa todorhoilood veriin amiig ni booj tsuurmvvd vvsgdgiin hyatad tun udhgui 1 litr usiig 1 dollaraar abdg blon usnii vne tseniig mdhgui l bn da

Зочин [73.221.181.240] 2020-04-15 02:27:04

Чамайг мэдкү биш бас чавчилцах л гэж байгаа биз

Зочин [150.129.142.69] 2020-04-15 02:26:33

Гадагшаа урсдаг голуудаас суваг татаж 2 - 3 усан сан , хиймэл нуур байгуулах хэрэгтэй дээ

Зочин [64.53.234.130] 2020-04-17 12:01:26

harin tiimee

БИ [202.72.245.122] 2020-04-15 02:32:40

Маш зөв 100% дэмжиж байна

зөв [103.9.90.130] 2020-04-15 02:19:27

АМЬДРАЛ ЗОГЧИХООГҮЙ БАЙНА БОЛОМЖТОЙ БҮХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯВАГ Л ДЭЭ. Ганц сайхан усан сантай болоод түүнийг нь тойр ч хүүхэд багачууд маань гүйлдэж , өвгөд хөгшид маань салхилж гадаадын жуулчид зураг хөргөө авхуулж баяр баясгалан бялхах нь яагаад болохгүй гэж. Луйварчин авчихсан газарыг нь хот буцааж аваад иргэддээ зориулж сайхан зүйл хийж байна дэмжие л дээ. Жирийн иргэд эсэргүүцээгүй ээ сонгууль бодсон улс төрчид эсрэг сурталчилгаа хийгээд байна. АН-ын дарга С.Эрдэнийн хүү эсэргүүцэгчидийг удирдаад явж байна энэ юу хэлээд байна ... бүтээн байгуулалтыг зогсоох, муухай харагдуулах ердөө л энэ.

MOGEUH [202.55.188.89] 2020-04-15 02:07:00

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [203.98.76.9] 2020-04-15 02:00:41

Чонохарайх, Идэрийн, Гэгээн нуурын гээд хиймэл усан сан, Увс, Хөвсгөл, Хар, Хар ус, Хяргас, Тэрхийн цагаан, Буйр, Хэлмэн, Хулан, Ойгон нуур гээд байгалийн усан сангууд байна дээ. Гэхдээ хурын усыг усан сан болгоод ашиглах нь манай орны хувьд маш чухал асуудал. Учир нь манай улс усны хагалбар буюу бараг бүх голууд гадагшаа 4 зүгт /хойшоо-Сэлэнгэ, Зүүн тийш- Хэрлэн, Онон, Урагшаа-Бодонч, Баруун тийш-Булган/ урсдаг

иргэн [66.181.183.66] 2020-04-15 01:53:26

Та нар юм байгуулаад арчилж чадахгүй байж.!!!!!!!Хуцаад байлгүй нүхэн шорлонгоо шийд.!!!!!!!!бирусс аа шийдтэл жаахан тэвч!!!"""""битгий дайны хажууд дажин бол!!!!!!!!!!!!

Амарбаярт [43.242.243.252] 2020-04-15 02:07:34

Хөөш жоохон ивтээхэн!!

Усан сан [202.21.104.74] 2020-04-15 01:33:41

Чоно харайхын гол, тайширын усан цахилгаан станц, идэрийн голын цахилгаан станц гэх мэтээр усан сан байгуулсан байгаа даа

ЗОЧИН [202.126.89.157] 2020-04-15 01:21:33

ТЭР УСАН САНГАА ЯРИАД БАЙХААР БАЙГУУЛААЧ ЭЭ. ЭНЭ САНАЛАА АРД ИРГЭДЭД ОЙЛГУУЛЖ ТӨР ЗАСАГТАА ХАНДААЧ ЦААДУУЛ ЧИНЬ ДУНДААС НЬ ЦАВЧИХ ГЭЭД УХАС ХИЙГЭЭД Л ХҮЛЭЭЖ АВНА ДАА.

Зочин [202.21.102.226] 2020-04-16 01:09:49

Өөрөө гусах гээд бэлдээд яриад байна наадах чинь. 2011-с 2012 ингэж ярьж байгаад л 2 тэрбумыг Сэлбэ, Туул голын урсацыг сайжруулна гээд гуссан даа.

Амарбаярт [43.242.243.252] 2020-04-15 02:08:15

Хаха!

Зочин [202.179.25.135] 2020-04-15 01:47:29

БӨХ БАТЭРДЭНЭ ХЭРЛЭН ХЭРЧИГДЭХ ЁСГҮЙ ГЭЖ СОЛИОРООД ГОВЬ РУУ ТАТАХ БАЙСАН АЖЛЫГ ЗОГСООСОН. ҮР ДҮНД НЬ ЗҮҮН ХИЛИЙН ЦААНА УСАН САН БАЙГУУЛАГДСАН. ИЙМ Л БАЙНА. МУУСАЙН ХОРЛОГЧИД.

Зочин [66.181.188.189] 2020-04-15 00:20:47

Эрдэнэт хот Сэлэнгэ мөрний эрэг дээр биш 75 км-т байдаг, мөн хотын ба үйлдвэрийн усаа Сэлэнгэ мөрнөөс татдаг гэхдээ гүний худгаар дамжуулж өртөөлөн авдаг. Reservoir байгуулна гэдэг зөв аль хэдийнээ л байгуулах байсан, гэхдээ сүүлийн жилүүдийн урсацын багасалт усны хомсдол нь нөөцийг бий болгох хэмжээнд зарим жилд хүрч чадахгүй өөрөөр хэлбэл заримдаа нөөцөө нэмэгдүүлж чадахгүй байдалд хүргэх аюултай болгож байгаа.

unshigch [66.181.177.64] 2020-04-15 00:15:59

meregjliin humuusiinhee ugiig sonsdoggui zasgiin gazar mongold l bna. ene hun ene sedveer ertnees yarij helj bgaa. sonsdog hun alga

Амарбаярт [43.242.243.252] 2020-04-15 02:10:07

Хаха!

Зочин [64.119.27.74] 2020-04-15 00:03:03

Nen turuund tuul gol deer san baiguulj ursatsiin tohiruulga hiihgui bol baidal hunderlee. Nogoo orgiluur barih 3.2 terbumaa iish n shidmeer baih um


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.