Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулж мөнгө хураахгүй

Н.Алтанцэцэг / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан.

Хамгийн сүүлийн мэдээллээр 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан байна. Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа.

12 ДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮДЭЭС МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТ АВАХГҮЙ ӨНЖӨӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН

Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын 139 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор
12 дугаар ангийн хүүхдүүдээс Монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан. Мөн 12 дугаар ангийн сурагчид төгсгөлтийн шалгалтад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн. Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан. Энэ тогтоолыг үндэслэж, салбарын сайдын тушаал гарсан.

Уг тушаалаар: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

  • Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана
  • ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,
  • 1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах. Энэ сургалтад 4500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1800 багш хамрагдаад байна.
  • Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байх,
  • Эцэг эхчүүд уйддаг юм уу яадаг юм теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил юм. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ.
  • Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,
  • Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй.
  • Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.

ДИПЛОМ ХАМГААЛАЛТ, ТӨГСӨЛТИЙГ 2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20-НЫ ДОТОР ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.

2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.

Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчидтэй холбоотой тэмдэглэлт, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлсэн.

Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Гэхдээ мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна.

Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.104] 2020-04-25 11:36:01

Нөгөө муу монгол хэлнийхээ нийгмийн шаардлагыг хэрэггүй болгож төгсөх ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй болгож чадав уу. Монгол хэлнээс өөр хичээлийн шалгалтыг авахгүй болгоогүй болохоор хамгийн хэрэггүй хичээл бол тусгаар монгол улсын хэл нь юм байна гэдэг логик эндээс харагдана.

zochin [66.181.161.103] 2020-04-21 22:46:01

Ene bodbol bagsh hun bololtoi teneg malaar n duudaad l iim l bagsh bidnii huuhdied xicheel orj bn shuu dee

Зочин [59.153.115.25] 2020-04-21 15:31:46

Эцэг эхчүүд уйддаг юм уу яадаг юм ч гэх шиг, арай л бурангуй дорой буурай сэтгээд байнаа сайдаа. Шүүмжлэлийг хүлээж аваад ажлаа сайжруулаач ээ! Боловсролын салбар нь ийм байхад улс орон яаж хөгжих юм бэ. Теле хичээл зааж байгаа багш нар дунд чадварлаг багш тун цөөхөн байгаа нь үнэн шүү.

Зочин [192.82.70.157] 2020-04-21 10:12:04

Доор сэтгэгдэл бичсэн хүн байна. Жилд гэж бичих байсан гээгдчихэж жилд 20000-50000 төгрөг

Зочин [192.82.70.157] 2020-04-21 10:09:49

Ер нь яагаад цэцэрлэг сургуулийн засварт эцэг эхчүүд 20000-50000 төгрөг өгч болохгүй гэж. Хүүхэд тав тухтай орчинд сурж хөгжинө биз. Багш нар болон сургууль ямар хувийн хэрэгцээнд авах гэж байгаа биш. Улсын цэцэрлэг сургуулийг 10, 20 мянган төгрөг хураахад л бөөн хэл ам. Хүүхдийн хөгжлийн хэрэгцээн дээр тулгуурлан стандарт орчин бий болгох гээд будаг шудаг барилгын материал авдаг биз. Ажиллах хүч хөлслөхгүйгээр өөрсдөө хийж байгаа л харагддаг ш дээ. Хувийн цэцэрлэг сургуульдаа доод тал нь 200000 төгрөг сар сард нь өгөөд хэл амгүй явдаг Улсын гэх тодотголтой хэдэн байгууллагуудруугаа ингэж дайрахаа больчих хэрэгтэй ш дээ. Жич; Зөвхөн миний хувийн бодлоор

Зочин [203.91.115.52] 2020-04-21 09:30:27

sn bnuu angi zasvariin mongo avna geed. bagsh tgsn odoo tgheer yaah vee

Зочин [64.53.234.130] 2020-04-21 13:52:01

saidaas av geed helchih

зочин [183.177.97.14] 2020-04-21 07:50:05

Өчигдөр Хан уул дүүргийн цэцэрлэг хурааж л байсан шүү дээ. Засвар хийнэ гээд .... хяналтын байгууллагууд ажлаа хиймээр ээ Ярих нь 1 өөр шүү.........

зочин [202.126.89.179] 2020-04-21 06:47:34

ЯЛАНГУЯА ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР МАШ ИХ МӨНГӨ ХУРААХ ЮМ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БЗД-ИЙН 129 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 2 НАСТАЙ АНГИЙН БАГШ ЦАГААН ХЭРЭГЛЭЛИЙН МӨНГӨ ГЭЖ ХУРААЖ АВААД БАЙСАН УЛСЫН ЦЭЦЭРЛЭГТ ЦАГААН ХЭРЭГЛЭЛ БАЙДАГГҮЙ ЮМ УУ. ТЭГЭЭД ӨГӨӨӨГҮЙ АЙЛЫН ХҮҮХДИЙГ ХАРАХГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭР ХАЗУУЛДАГ ҮНЭХЭЭР ДАРАМТТАЙ БАЙЛГАДАГ БАЙСАН ТЭР БАГШ ХҮНИЙ ОРОРНД АЖИЛЛАЖ БАЙГААД ГАРСАН ГЭВЧ ЭНЭ АСУУДЛЫГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ

зочин [202.21.102.226] 2020-04-21 06:45:39

Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэгсэлийг өгөхгүй л байгаа шүү. Энэ талаараа хяналт тавиарай даа. Хэрэглээд хэрэглээд их үлддэг зүйл хэрэглээгүй байхад бараг дэлгүүр нээхээр байгаа байлгүй

zochin [203.91.118.182] 2020-04-21 06:09:56

ядаж 1000, 1000 төгрөг хураагаачээ. Тэгэхгүй бол багш нарын гол нь харлаад, нулимс нь цийлгэнэх байх.

Зочин [64.53.234.130] 2020-04-21 13:53:17

bagshiigaa gomdoogood yaj baigaa tursaga ve chi ho

Зочин [103.26.195.49] 2020-04-21 07:19:02

Тэнэгээ багш нарыг гуйлгачин гэж бодоо юу. Бид хэзээ ч сурагчдаасаа мөнгө авч амьдралаа залгуулдаггүй юм. Бид байгаа бүхэндээ өөдрөг байдаг. Аль ч төрийн ажилтан таарлаашдээ. Та нарын 1000 төг өөр сургуулийн ганц сандал л будна биз. Бас өөрсдөө бцдна. Тэгээд хордоно. Та нарыг хүүхдийг сургах гэж принтер хор бичгийн цаас өөрсдөө мөнгөөрөө авдгийм шүү мал минь

Зочин [103.57.92.164] 2020-04-21 06:32:36

Энэ багшаар уншиж бичихээ заалгаагүй мал байна хөөе


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.