БСШУСЯ, ЭХЯ-ны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ

Aдмин / Боловсрол

Төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтын үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Тусгай шалгалтыг зохион байгуулах ажлыг онцгой дэглэмийн үед үе шаттайгаар зохион байгуулжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04.29-ний өдрийн ээлжит хуралдаанаар 2020 оны 04 дүгээр сарын 23,28-нд явагдсан Тусгай шалгалтын дүнг хэлэлцсэн байна.

Үүнд, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Дэд дарга зэрэг албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож болзол, шаардлагыг хангасан иргэдийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн томилохыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

Мөн БСШУСЯ–ны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 7 хэлтсийн даргын удирдах албан тушаалын Тусгай шалгалтыг зохион байгуулсан байна.