Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана

Н.Алтанцэцэг / Нийгэм

МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 172 хүн /дипломат ажилтан 4/ ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн ирэх аж.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Ориентал, Алтай, Боржигон, Мичид зочид буудалд тусгаарлах юм байна. МИАТ компани маргааш буюу 8-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж 260 орчим иргэнээ авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.