"Капитал банк учруулсан хохирлоо барагдуулах боломжгүй байна"

Н.Баярмаа / Эдийн засаг

Дампуурсан Капитал банкийг албадан татан буулгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тус банкны эрх хүлээн авагчийн зөвлөл өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.

Капитал банкны зээлийн үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгөөр буурчээ

Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь анх 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээн авснаас хойш 2020 оны зургадугаар сарын 30 өдрийн байдлаар 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-р, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна.

Мөн 2020 оны эхний хагас жилд нийт 35 иргэн, аж ахуй нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулсан байна. Үүнээс таван хадгаламж эзэмшигчийн 111.8 сая төгрөгийн төлбөр нь Банкны тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй иргэдийн нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр хүлээн авч, баталгаажуулан олгосон төлбөр ажээ.

Хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй хадгаламж, харилцах данс эзэмшигчид шүүхэд хандаж, төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авахыг Банкны эрх хүлээн авагчид даалгасан шийдвэр гаргуулсаар байгаа. Тайлант хугацааны эцсийн байдлаар буюу 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Банкны тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй буюу төлбөрийн дараалалд ороогүй нийт 0.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий 1558 иргэн, аж ахуй нэгж байгууллагын хадгаламж, харилцах данс бүртгэлтэй байна.

Мөн Үндэслэл бүхий эргэлзээтэй гэж үзээд нэхэмжлэлийг нь хүлээж аваагүй 526.7 сая төгрөгийн хадгаламжтай, нэг хадгаламж эзэмшигч бүртгэлтэй байна. Энэхүү хадгаламж эзэмшигч нь эргэлзээгээ тайлах юм бол хадгаламжийн мөнгөө гаргуулан авах боломжтой ажээ.

Капитал банкны эд хөрөнгийг зарж борлуулсан орлогоос төлөх өр төлбөрийн асуудал хүндэрсэн байна

Төлбөрийн дараалал тогтоох үед Банкны тухай хуулийн 73.1.5 буюу даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд орсон иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 9 иргэн, аж ахуйн нэгжийн 104.4 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдаагүй үлдээд байна.

Мөн Капитал банканд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөг хадгалагдаж байсан. Энэ талаар “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш мэдээлж буйгаар "Эдгээр төлбөрийг банкны тухай хуулийн 73.1.8 буюу Засгийн газарт төлөх өр төлбөр дарааллаас дээшилж, 73.1.5 дахь иргэд, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдуулах дараалалд нэмэгдэж бүртгэгдээд байна" гэв.

Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд зааснаар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 204.3 тэрбум төгрөгийг банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлж барагдуулах жагсаалтын наймд бичигдэж байсан бол ийнхүү тавд бичигдэж байна.

Хэдийгээр Капитал банкны эрх хүлээн авагчийн зөвлөл нь иргэд, хуулийн этгээдэд учирсан хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулж байгаа ч цаашид банкны эд хөрөнгийг зарж борлуулсан орлогоос төлөх өр төлбөрийн асуудал хүндхэн байгааг дуулгав. Тодруулбал, Капитал банк болон түүний охин найман компанийн нэр дээрх 203 тэрбум төгрөгөөр бүртгэгдсэн 232 үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдсэн хэвээр байна.Өөрөөр хэлбэл эдгээр хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, иргэд, хуулийн этгээд, Төрд учирсан хохирлыг барагдуулах боломжгүй байгаа талаар мэдээлэв. Учир нь, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нь Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдтэл хөрөнгийг битүүмжлэх нь зүйтэй гэж үзсэн ажээ.


Сэтгэгдэл

mn [194.156.136.39] 2022-11-01 19:56:57

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

MN [194.156.136.39] 2022-11-01 17:18:13

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258

Шоронд нь хий. [202.131.225.53] 2020-07-09 03:15:59

Шоронд суулга, шоронд суулга. Бусадад нь сургамж болог. Тэгэхгүй бол мөнгө дутаачихаад шийтгэлгүй үлдэчихэж болдог юм байна гэсэн ЭСРЭГ СУРГАМЖ банкны ажилтнуудын дунд үүснэ шүү.

зочин [202.131.248.226] 2020-07-09 02:43:05

Капитал банкны эзэн Ундармаа тэргүүтэй хүмүүсийн хөрөнгийг нь бүгдийг хурааж хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, иргэдийг дэндүү мөлжжээ.

ЗОЧИН [202.179.26.27] 2020-07-09 01:12:15

ТА НАРЫН МӨНГИЙГ АХ ДҮҮС ҮР ХҮҮХЭД, ААВ ЭЭЖТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ИДЭЭД ГУДРААД АЛЬ ХЭДИЙН ЖОРЛОН РУУ ИЛГЭЭЧИХСЭН. ОДОО ХОЁР ЧИХ НЬ Л БАЙГАА. ААВ НЬ БАС ЗООС БАНКИЙГ ДАМПУУРУУЛЖ БАЙСАН ХҮН ШҮҮ ДЭЭ. БАНК ДАМПУУРУУЛАН ИДЭЖ СУРСАН УЛС ДАА

Зочин [192.82.64.158] 2020-07-08 10:36:17

Зээлдэгч нарынх нь нэрсийг олон нийтэд ил тод зарлаачээ. Жирийн иргэд наад Капитал банкнаас чинь зээл авч Нийгмийн Даатгалын Санг хоосруулаагүй. НДШ төлөгч даатгуулагчдыг маш яаралттай хохиролгй болгохыг шаардаж байна. Капитал банкны зээлээ төлөөгүй зээлдэгчдийг нэн яаралттай нийтэд зарла!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ундармаагийн хөрөнгийг хурааж хохирлыг төлүүлж байх ёстой газарт нь явуулаачээ. Цагдаа шүүх прокурор ажлаа хийгээчээээээээ!!!!!!

Зочин [122.201.31.114] 2020-07-08 10:16:54

НИЙГМИЙН ДААТГАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 205 н ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АРДЫН НАМЫН ТОМЧУУЛ НИЙЛЖ УНДАРМААГЫН БАНКААР ДАМЖУУЛЖ УГААЖ ХУВААЖ АВЦГААСАН БОЛОХООР ИРГЭД Л ГОХЬ БОЛОО .

Зочин [192.82.68.45] 2020-07-08 08:44:54

Банк дампуурна гэхээр гайхаад байдаг юм . Тэр жил байраа барьцаанд тавиад зээл авсан чинь зургийн аппараттай орж ирээд л дараад л байсан , дараад л байсан бүр нойлын хаалга нээж байгаад л дараад байж билээ . Тэгсэнээ одоо хурлаар оруулж шийднэ гээд л яваад өгсөн . Тэгэж нэг зээл авч байлаа . Тэгээд бодохоор энэ олон тэрбумыг зүгээр л хусчихсан юм бишүү

ЗОЧИН [202.126.90.11] 2020-07-08 07:50:57

ИРГЭДИЙН ТАТАВАР ШИМТГЭЛИЙН МӨНГИЙГ ЗӨВХӨН ТӨРИЙНХӨӨ БАНКААР Л ДАМЖУУЛ ТЭРЭНДЭЭ ХАДГАЛ ЗЭЭЛЭЭ Ч ТӨРИЙН БАНКААР ХИЙ, ТУХАЙЛБАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨӨС 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ГАРГАХАД БАНК МӨН ж4 ХУВИЙН ХҮҮ ТООЦООД ДЭЭР НЬ ХҮҮГ НЬ ЭХЭЛЖ ТӨЛҮҮЛЭЭД ҮНДСЭН ЗЭЭЛ ТӨЛӨГДӨХГҮЙ ИРГЭДИЙГ ШУЛЖ УЛАМ ЯДУУРЛЫН ЭГНЭЭ РҮҮ ТҮЛХЭЖ БАЙНА ТӨР МӨНГӨӨ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ ХҮҮГ БУУРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ЭНЭИ БАНКУУДТАЙ НИЙЛЖ ИРГЭДЭЭ ШУЛАХАА ЗОГСОО

Zochin [202.126.90.124] 2020-07-08 08:15:20

Mash zov bichij bn

зочин [103.57.95.37] 2020-07-08 07:06:20

ундармаа,эрдэнэ хоёрын бүх хулгай хийсэн өмч хөрөнгийн хурааж аваад улсын орлого болгож,хохирсон иргэд болон нд,эрүүл мэндийн даатгалын газарт улс өмч хөрөнгийн үнэлгээ хийж 204 гаруй тэрбумыг сангуудад оруул,иргэдэд хохирсон хохиролыг даатгалаас олгох ажлыг шуурхай хий.улс хадгаламж эзэмшигч нарт болон сангуудад баталгаа гаргасан шүү дээ.эрдэнэ ,ундармаа хоёрыг шоронд ни хатааж ал.

Zochin [66.181.176.162] 2020-07-08 06:38:41

Undarmaa.....

Зочин [66.181.180.168] 2020-07-08 06:25:11

Шоронд суулгаад ажил хийлгээд төлүүлчихгүй юу толгоиг нь илээд байхлаар улам л даврана ш тээ

Иргэн [66.181.190.243] 2020-07-08 06:00:41

Хариуцаж шалгаж байсан монгол банкны хяналтын ажилтнуудаар төлүүл. Ажлын хариуцлага гэдгийг сайтар мэдрүүл.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.