Валютын хадгаламж 47 хувиар өсч, төгрөгт итгэх итгэл буурав

Б.Лхамаа / Эдийн засаг

Зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш бага багаар чангарсаар байна. Саяхан л 2800 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2850 болоход ойртжээ. Монголбанкны өнөөдрийн зарласан ханш 2834.5 төгрөг байгаа ч хар зах /Найман шарга/ дээрх ханш 2840 төгрөгтэй тэнцэж байна. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал муудаж, улсын төсөв 2.2 их наяд төгрөийн алдагдалтай ажиллаж, Монголд орж ирэх ам.долларын урсгал саарсан зэрэг шалтгаанаас болж нэг талд долларын ханш өсөж, нөгөө талд иргэд, аж ахуйн нэгж хадгаламжаа ам.долларт шилжүүлж, зах зээлд хадгаламжийн долларжилт нэмэгдэх хандлага ажиглагдаж буй.

Долларжилт нь тухайн улсын валютад итгэх итгэлийг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд инфляци, валютын ханш, мөнгөний нийлүүлэлт зэрэг макро үзүүлэлтүүдээс гадна улс төр, институцийн үзүүлэлтүүдээс мөн хамаардаг байна.

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм эдийн засгийн байдлын судалгаагаар зургадугаар сард валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.4 (47.1%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Монголбанк болон арилжааны банкууд долларжилтоос сэргийлж валютын хадгламжийг даатгахгүй, мөн хүүг буруулах бодлого баримталж байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүд хуримтлалаа ам.доллараар хадгалах сонирхол илүү байгаа бололтой.

Харин төгрөгийн хадгаламж 2020 оны 6 дугаар сарын эцэст 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.2 (2.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 13.4 (0.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 89.3 хувь (9.8 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 10.7 хувь (1.2 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургадугаар сар 3.5 тэрбум доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувиар унасан байна.


Сэтгэгдэл

Иргэн [202.9.46.98] 2020-07-21 03:10:38

ГАДНЫ БРЕНД ШҮТЭЖ ГАДАГШАА ВАЛЮТАА УРСГАЖ БАЙГАА ЦАГТ ДОЛЛАРЫН ХАНШ ӨССӨӨР БАЙР БОЛНО. ХҮН БҮР БОЛОМЖООРОО ДОТООДЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭЦГЭЭ

Зочин [122.201.23.226] 2020-07-21 01:49:58

Bodlogiin huu gee buuruulaad l bai. Togrog udahgui tsaas bolno

Зочин [103.229.123.220] 2020-07-21 00:40:49

zeeliin huug buulgaj ard tumnii nuruug amraagaachee ydarj baina

Зочин [202.9.46.15] 2020-07-20 22:47:16

Тэнэг мунхаг хүлцэнгүй монголчуудаа ирээдүйд тэрэг дүүрэн шуудай дүүрэн төгрөгөөр ганц талх худалдан авч тарчилж зовохыг хүсээгүй бол оройтойгүй байсан дээр төгрөгөө аврахын төлөө талбай дээр жагсаал хийх хэрэгтэй. Дарлагдсан ардуудаа сэрцгээ.

Зочин [202.126.90.132] 2020-07-20 20:57:33

Удахгүй шуудай дүүрэн мөнгөтэй очоод ганц талх авдаг болно. Зимбабе муугийн жишиг байхаа больж МОНБАБЕ гэдэг улс шинээр гарч ирлээ.

Зочин [66.181.177.71] 2020-07-20 15:28:54

Аргагүй ш дэ. Авж байгаа арга хэмжээг нь хараад байгаарай доллар гүйлгээ хийхээ больсон. Долларыг улам л ховрын бараа болгож байна.

zochin [66.181.161.102] 2020-07-20 12:34:31

Onoogiin tor zasagiin bga tsarai. Battulag Huuk hoyor hudlaa gedeg ni odroos odort medegdeh yum. Uul ni ih demjdeg yumsan. Gadaadiin hul gar

Byambaa [64.119.21.194] 2020-07-20 11:11:13

ambaar barij uzeegyi bizness hiij uzeegyi baij yaj Iim ih mungutei boldogo baina aa.

Зочин [49.0.170.94] 2020-07-20 10:01:18

энэ иргэдийн хадгаламж 9,8 их наядыг цоохон хүмүүс эзэмшиж байгаа штээ. Жишээлбэл манай ерөнхий сайд маань 1,8 тэрбумын хадгаламжтай


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.