“Дагалдан, туршилт”-ын хугацааг хуулиар зохицуулдаг

Н.Баярмаа / Эдийн засаг

Их, дээд сургуулиа амжилттай төгсөгч шинэхэн боловсон хүчин та ажлын байраа олж шинэхэн хамт олондоо ээнэгшиж эхлээд байна уу?

Эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж өөрийн хөдөлмөрөөр олсон бага боловч “орлого” хичнээн сайхан, юутай амттай. Гэвч ажил олгогчдын зүгээс шинэ төгсөгчдийг ажлын туршлага байхгүй гэсэн шалтгаанаар хуулинд заасан хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулах “дагалдан,туршилт”-ын хугацааг хууль бусаар тогтоох зэрэг үйлдлийг санамсаргүй гэхээс илүүтэй санаатай гаргаж хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх тохиолдол нэлээдгүй байдаг. Ажил олгогчийн шаардлагад нийцэхүйц мэдлэг туршлагагүй шинэ төгсөгчийг хөлсгүй ажиллуулах, өөр бусад шалтгаанаар хөдөлмөрийн “мөлжлөг”-т автуулах үйлдэл гаргавал тухайн хүн хөдөлмөрийн харилцаанд орохоос эхлэн үүний эсрэг хуулиар хамгаалагдаж байдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Энэ харилцааг “Хөдөлмөрийн тухай хууль”-иар хэрхэн зохицуулсныг танилцуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2 зүйл:

Дагалдан ажиллуулах хугацаа

23.2.1 Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага туршлагатай ажилтныг дагалдан ажиллаж болно.

23.2.2 Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна

Шинэхэн ажилтныг хууль мэт дагадаг “туршилтын хугацаа”. Энэ хугацаанд та хэр хамт олонч ажилтан болох мэргэжлийн түвшинд потенциал байгаа эсэхээ албан бусаар шалгуулдаг хугацаа бололтой. Гэхдээ дээрх “шалгалт” хугацаагүй биш бөгөөд ихэнх тохиолдолд үндсэн ажилтнаас бага хөлсөөр ажиллуулдаг туршилтын хугацааны харилцааг ажил олгогчтойгоо сайтар харилцан тохиролцох шаардлагатай байдаг. Туршилтын хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хуульд дараах байдлаар зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1 зүйл:

Туршилтын хугацаа

23.1.1 Ажилтныг ажилд авахдаа ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.

23.1.2 Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.

      1. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.

Зарим ажил олгогчид хөдөлмөр эрхлэгчидтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллуулах тохиолдол цөөнгүй. Иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр албан бусаар ажиллуулах тохиолдол барилгын салбарт түгээмэл байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилласнаар нийгмийн хамгаалалд хамрагдахгүй, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байх, ажлын байрны нөхцөл байдлынхаа талаар холбогдох байгууллагад санал хүсэлтээ илэрхийлж чадахгүй нөхцөлд ордог. Нэг үгээр хөдөлмөрийн гэрээгүй ажилласнаар хөдөлмөрийн эрх ашгаа хамгаалуулах тал дээр “эмзэг бүлэг”-т тооцогддог. Тиймээс шинэхэн ажилтан та ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээг заавал байгуулж ажиллах нь чухал юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл:

Хөдөлмөрийн гэрээний хугацаа

23.1 Хөдөлмөрийн гэрээ нь хугаацаатай болон хугацаагүй байна

23.2 Хөдөлмөрийн гэрээг дор дурьдсан хугацаагаар байгуулна

23.2.1 Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна

23.2.2 Энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай

23.2.3 Ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар.

Оюутан, сурагчдын зуны амралт үргэлжилж байна. Энэ хугацаанд санхүүгийн үүсвэрээ нэмэгдүүлэх, эцэг эхдээ тус нэмэр болох үүднээс оюутан залуус хөдөлмөр эрхэлж цагийн ажил хийх нь нэмэгддэг. Үүний дээр мэргэжил ур чадвараа үнэлүүлэн аль нэг байгууллагад үндсэн бусаар харьяалагдаж цалин орлогоо нэмэгдүүлэх чадварлаг залуус ч олширсон. Хэрэв шинэ төгсөгч танд эдгээр ур чадвар бий бол дур сонирхол нийлсэн байгууллагадаа цагаар ажиллах сонголт мөн байна. Хөдөлмөрийн тухай хуулинд дээрх харилцааг дараах байдлаар зохицуулсан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дугаар зүйл:

Цагаар ажиллах

23.3.1 Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно

23.3.2 “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж гүйцэтгэсэн ажлын хэмжээ ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.

23.3.3 Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.