Нийслэлийн I ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлнэ

Aдмин / Боловсрол

Parent.esis.edu.mn хаягаар нэвтэрч, хамран суралцах тойргийн сургуульдаа элсэх хүсэлт илгээнэ

Коронавирусийн халдвартай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсож, цахим хичээл орж, өнгөрсөн хичээлийг жилийг дуусгасан билээ. Харин одоо хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруй хугацаа үлджээ. Бид үүнтэй холбоотойгоор I ангийн элсэгчдийг хэрхэн бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын Хими, биологи, эко боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Батбилэгээс тодрууллаа.

-Энэ жил I ангийн элсэлтийг нийслэлд хэзээнээс эхлэн, хэрхэн зохион байгуулах вэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 15 сургуульд I ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулж байсан. Харин энэ жилээс Нийслэлийн төрийн өмчийн 140 сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд сургуульд элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн байгаа. Тиймээс тус цахим сан руу орж бүртгүүлнэ гэсэн үг. Ингэхдээ parent.esis.edu.mn гэсэн эцэг, эхэд зориулсан системд өөрийн мэйл хаягаараа нэвтрэх юм.

Үүний дараа хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн хувийн болон оршин суугаа хаягийнх нь дагуу хамран суралцах тойргийнх нь мэдээлэл гарч ирнэ. Ийнхүү эцэг, эхчүүд хүүхдийнхээ оршин суугаа хаяг, бусад мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж, баталгаажуулаад элсэх хүсэлтээ илгээнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь очиж, уламжлалт аргаар бүртгүүлэх юм.

Хамран суралцах тойрог буюу хэн аль сургуульд суралцах вэ гэдгийг Нийслэлийн боловсролын газрын даргын Хамран сургах тойрог тогтоох тухай А/36 тушаалаар баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой. Иймээс Нийслэлийн боловсролын газраас эцэг, эхчүүд сургуультай танилцах өдөрлөг зохион байгуулж, 140 сургууль, 258 цэцэрлэгийнхэн танилцуулгаа бэлдсэн. Тус мэдээлэлтэй 63973 эцэг, эх асран хамгаалагч танилцсан.

-Хувийн өмчийн болон тусгай сургуулиудын элсэлтийг хэрхэн зохион байгуулах вэ?
-Хувийн өмчийн сургуулиуд элсэлтээ хэрхэн зохион байгуулах нь тус сургуулийн дотоод асуудал учраас Нийслэлийн боловсролын газраас элсэлт явуулах хугацааг нь тогтоох боломжгүй. Харин тусгай хэрэгцээт сургууль нь хамран сургах тойрогт багтдаггүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ эмнэлгийн магадлагааг сургуульд авч очоод, уламжлалт аргаараа бүртгүүлж болно.

-Сургуульд элсэх зургаан настнуудын урьдчилсан бүртгэл хийдэг. Тус бүртгэлээс үзвэл энэ жил хэдэн хүүхэд сургуульд элсэх төлөвтэй байна вэ?
-Өнгөрсөн жил 37579 хүүхэд I ангид орсон. Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр энэ жил 39439 хүүхэд Iангид элсэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилтэй харьцуулахад 1800 хүүхдээр илүү байгаа. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх юм.

-Урьдчилсан бүртгэлийн дүн мэдээг үндэслэн хувьсах зардал, хичээлийн ээлж, нэг ангид суралцах хүүхдийн тоог гаргадаг. Эдгээр тооцоо гарсан уу?
-Нийслэлийн хэмжээнд сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээ больсон. Бүгд хоёр ээлжээр хичээллэж байгаа. Харин нэг ангид хэдэн хүүхэд суралцах тухай урьдчилсан тооцоо гараагүй.

-2019-2020 оны хичээлийн жилд сургуульд элссэн 37579 хүүхэд хаврын улиралд теле хичээл үзэж, үсэглэлийн баяр ч тэмдэглээгүй. Тэдний хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ?
-Теле хичээлийг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийг хэрхэн ашиглах тухай яамнаас заавар, зөвлөгаа гаргах байх. Мөн II ангийн сурах бичгийн агуулгыг өөрчлөхгүй. Тэд үргэлжлүүлэн хэвийн суралцана.

www.npost.mn


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:03:47

NBKb8s http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.161.97] 2020-07-21 03:49:01

Энэ мэдээний зураг ямар учиртай юм вэ олимпиадад оролцох хүүхэд бүртгүүлсэн эцэг эх төрийн одонгоор шагнуулах юм уу.

Ээж [203.91.115.53] 2020-07-21 02:56:38

Бүртгэлийг цахимаар хийж байгаа нь үнэхээр зөв шийдэл. Харъалалын дагуу сургуульдаа сурах нь наад зах нь замын түгжрэл анги дүүргэлт хүртээмж нь тэгш болно. Харин одоо багш нарыг сонгон шалгаруулах мөн мэргэжил дээшлүүлэх шалгалт авах зэрэг шаардлага тавигдмаар байна. Ар өврийн хаалгаөр ажилд орсон л бол тэндээ дархлагдсан мэт хадагдах нь сургуулийн сургалтын чанарт их нөлөөлдөг. Тийм учраас л хүмүүс хүүхдээ сайн сургууль сайн багшид гээд хахууль өгч харъяалалын бус сургуульд сургаж тийш нь зөөж ажлаа алдаж зам түгжрүүлдэг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.