Л.Цэдэвсүрэн: Боловсролын чанарыг сайжруулахад онцгой анхаарна

Н.Алтанцэцэг / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Л.Цэдэвсүрэн боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж ажиллах урт, дунд хугацааны бодлого, зарчмаа танилцууллаа.

Тухайлбал, боловсролын чанарыг илүү сайжруулахад онцгой анхаарч, чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, боловсролын зээлийн санг боловсролын хөгжлийн сан болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцлыг арилгах, чиглэл, үр дүнг сайжруулж, дэмжих талаар анхаарч ажиллана гэлээ.

Дараа нь дээрх байгууллагуудын үйл ажиллагааны товч танилцуулга, тулгамдсан асуудал, өөрчлөн сайжруулах ажлын саналуудыг сонсож, зарим зүйлд тодруулга авч, үүрэг чиглэл өгсөн юм.

Уулзалтад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, удирдлагууд оролцов. Мөн тэрбээр Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Ахмадууд сайдад баяр хүргэж, амжилт хүсэв. Багш бэлтгэж буй сургуулиудын чанар болон эх хэлний боловсролыг сайжруулж, бага ангид энэ чиглэлээр сургалт явуулах, багшийн чадвар, ёс зүй, харилцааг сайжруулахад анхаарах талаар ахмадууд санал бодлоо хэлсэн юм.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Ахмадуудынхаа сургаалыг сонсоно гэдэг алдаж болохгүй алтан боломж. Сэтгэл зүрхээ өгч ажилласан салбарынхаа хөгжлийн төлөө хэлсэн та бүхний олон санал бидний бодлого, зорилготой нийцэж байна. Сонсож, зөвлөлдөж, хамтран ажиллана” гэлээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.78.226] 2020-07-21 07:13:28

Л.Цэдэвсүрэн гуай Монгол эмэгтэй хүний мэдрэмжтэй, ухаантай,хүлээцтэй чанараа ил гаргаж зоригтой шийдвэртэй үлгэр жишээ авахаар орон тоо бүтэцээ эрс шинэчлэл хийж яг мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээр бага бүрдүүлж Монгол хүүхдийн сэтэхүй оюунд таарсан программыг /авдараа ухах/ялангуяа зургаан настай биш долоо настайгаас сургуульд орох 9-н сарын 1 нд биш 9-н сарын 25нд хичээлийн шинэ жил эхлүүлэх гэх мэт ажлыг шаргуу хийж эхэлвэл сайн байна.Амжилт хүсэе.

Зочин [192.82.70.29] 2020-07-21 05:53:24

Боловсролын салбарыг чанаржууля гэвэл эхлээд яамаа эрүүлжүүл чанаржуул цэвэрлэ тэгээд багш бэлтгэдэг их дээд сургуулиудаа цөөл төлбөргүй болгож босгоо өндөрсгө мөнгөөр бүх зүйлийг шийддэг байдлыг арилга устга тэр цагт л чанар ярьж болох

Багш [66.181.161.103] 2020-07-21 04:28:52

Боловсрол,шинжлэх ухааны салбарт дэлхийн жишигт нийцүүлэн реформ,эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Болдог бол бүх байгууллагыг 1 удаа татан буулгаж, хүмүүсийг нь халаад шинэ бүтэц,зохион байгуулалтанд орж, сонгон шалгаруулалтаар халагдсан хүмүүсээсээ зөвхөн шаардлага хангасан хүмүүсээ авч, танил тал,цүнх баригчдыг зайлуулж оронд нь чадварлаг залуу хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэхээс өөр гарц байхгүй

иргэн [192.82.66.151] 2020-07-21 04:02:11

Дарга нараа мэргэжлийн хүнээр сольж мэргэжилтэнгүүдээсээ шалгалт авч мэргэжлийн чадварлаг шударга ажил хэрэгч хүмүүсээр бүрдүүлсэн цагт Төр төгөлдөр тунгалаг болно.Ёс зүйгүй,сайд дарга нартаа хов зөөдөг, ажлаа мэддэггүй хүмүүсээр Төрийн албыг дүүргэдэгээ болимоор байна.Чадваргүй ажлаа мэддэггүй хүмүүс мэргэжлийн ажлаа яс чадварлаг хийдэг туршлагатай хүмүүсэддээ гай болж байна.Үнэн шударгаар болохгүй зүйлийг нь хэлснээр нөгөө дарга сайд нарын хүмүүс эрх мэдэлтэнгүүддээ хэлээд чадварлаг шударга хүмүүсээ ажлаас нь халуулдаг жишиг тогтоод байгааг ЕСайд мэдэрдэг байгаасай.

Shine saidad amjilt [202.126.92.82] 2020-07-21 07:57:54

Yg unen heljee, albadiin darga nar n unheer gamshig,,,

Зочин [202.126.89.243] 2020-07-21 03:44:46

Naad chadvargui gazriin darga naraa yaraltai soli hel usgui shaahaasnii lalaruud duuren bn tanai yamaar

иргэн [66.181.161.17] 2020-07-21 02:07:31

ХУУЛИЙН ХҮН БОЛОВСРОЛД ГАР СУНГАЖ ЧАДАХ УУ ДАА.. ХУУЛЬ ГАР ЧАНГА, БОЛОВСРОЛ ЛИБЕРАЛЬ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.