НӨАТ-ын II улирлын буцаан олголт энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг энэ долоон хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-наар дуусгавар болгосон.

Дөрөвдүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд 7 дугаар сарын 8-ны дотор бүртгүүлсэн иргэд 2 дугаар улирлын буцаан олголтоо авна. Нийт 901 мянган иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүр олгож байгаа. I улирлын буцаан олголтыг 4-р сард олгосон. II улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4 дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгоно.

Өнгөрсөн I улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин энэ II улиралд баримтаа бүртгүүлсэн иргэдийн тоо нэмэгдэж, буцаан олголт ч өссөн дүнтэй байна.Байгууллага бүр НӨАТ-ын баримт иргэнд өгөх үүрэгтэй. Иргэн та баримтаа худалдан авалт хийсэн газраа авах эрхтэй. Тиймээс НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа байгууллагын талаар ТЕГ-ын 18001288 утсанд мэдээлэх боломжтой.


Сэтгэгдэл

9999 [202.126.89.141] 2020-07-21 02:19:52

Ene ogoh estoi ogno shuu dee.hyvitsaanii mon wuy bolovoo tag bolloo.baahan humuus byjignyylj dans neelgeed bsan boon ajil bolood.uguidee dans neelgesen 32k aviya.arai denduu wum oorsdoo heden terbymaar shaaj iddeg hernee ard tumend heden tog ogch chadahgui novsh wumaa.ard tumenii amidral hund baidald ba ajil orlogo bagasaad.hurelsuhiin namiin humuus songyylid ashiglasan geed yarih wum.awmaar ba ta nar shig ard tumen hylgaich bish morooroo amidrah gej zutgej ba zarigiin onoroo duu mini shydarga uneniig syrwaljij ogoochee.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.