Завхан аймаг дахь Доной нисэх буудал гэрэл суултын системтэй боллоо

Aдмин / Орон нутаг

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм.

Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ.

Ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан.

Доной нисэх буудлын 2860м урттай, 30м өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170ш гэрэл суурилуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2020-08-18 07:02:40

ишш ичээч юун гэрэл суултын систем юу яриад байнаа гэрэл суултын ёиётем гэдэг чинь онгоц буухад хэрэглэнэ наадах чинь одоохондоо шалдан гэрлүүд угсарчихсан байна бух ганболдын арчаагүй асар өндөр үнээр авсан кабелиудыг ч угсарч чадаагүй шүү

Иргэн [202.9.46.154] 2020-08-18 06:24:03

Нутгийн маань нисэх буудал сайхан гэрэлтүүлэгтэй болсонд баяртай байна, та бүхэнд баярлалаа, ариг гамтай байлгаарай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.