А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, 750 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 18-нд 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гурван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.

Эмчлэгдэж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилжээ. Вирус судлалын лабораториудад давхардсан тоогоор нийт 46795 хүнд шинжилгээ хийсэн байна.

Томуугийн өвчлөл 2.1 хувьтай байна.