Истанбул, Хонконгоос нийт 417 иргэн эх орондоо ирлээ

Aдмин / Эрүүл мэнд

УОК-ын шийдвэрээр энэ сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авах 17 удаагийн тусгай нислэг үйлдэнэ. Үүнээс өнгөрсөн хугацаанд 8 удаагийн нислэг үйлдээд байна.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж Хонконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирэв.

Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08:15 цагт Улаанбаатарт газардлаа. Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирсэн юм.

Энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.