А.Амбасэлмаа: 709 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд 239 мянган хүн халдвар авч 5,000 гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байна. Мөн ОХУ-д 4,785 хүн өвчилж, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 40 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Японд 1,195 хүн халдвар шинээр авч 11 хүн эндсэн. Наймдугаар сард тус улсад бүртгэгдсэн өвчлөл нь нийт бүртгэгдсэн өвчлөлийн гуравны нэг хувийг эзэлж байна. Бас нэг онцлох зүйл нь тус улсын нийт өвчлөл авсан хүмүүсийн 54 гаруй хувийг 20-30 насны залуучууд эзэлж байгаа юм. Иймд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг богиносгосон цагт шилжүүлсэн.

БНСУ-д 324 хүн шинээ халдвар авсан. Мөн тус улсад энэ долоо хоногт тохиолдлын тоо нэлээд нэмэгдсэн.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд 8 сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ, 8 сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 249 хүний шинжилгээ, 8 сарын 7-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 9 хүний давтан шинжлигээ, 8 сарын 18-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 105 хүний шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тухайн 2 иргэний хувьд 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 283 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 15 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Эдгэрсэн хүмүүсээс 28 хүн сувилалд, 38 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.179.24.208] 2020-08-23 23:14:41

ЭНЭ НЭГ ХЭДЭН ХҮН ӨВЛӨӨС ХОЙШ Л НЭГ ЯМАР АЖИЛТАЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ, АЖИЛ НЬ ӨӨРСДИЙГ НЬ ҮГҮЙЛДЭГГҮЙ ХЭДЭН ХҮН БАЙНА. АЖЛЫН ЗУРАГ НЬ ӨГЛӨӨӨНӨӨС АВААД ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНД ЛЭЭР БАРАГ 11 ЦАГ ХҮРТЭЛ МЭДЭЭЛЭЛ ЭНЭ ТЭР ГЭЭД БААХАН ЦАГ АВААД ҮДЭЭС ХОЙШ НЬ АЖИЛ ДЭЭРЭЭ ҮЗЭГДЭЭД ИНТЕРНЕТ ЭНЭ ТЭР УХАЖ МАРГААШИЙНХАА ӨГӨХ МЭДЭЭЛЭЛИЙГ ЦУГЛУУЛАН ХАМАГ ЦАГАА БАРААД ОРОЙ НЬ ТАРАХ ЮМ. МАРГААШ НЬ ҮЛЙ ЯВДАЛ ЯГ Л УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖЛЭНЭ. ХЭДИЙЙД НЬ ҮНДСЭН АЖЛАА ХИЙДЭГ ЮМ БҮҮ МЭД. ЭД ЭЗГҮЙ БАЙЛАА Ч ЭДНЭЭР ВУ Ч ДУТАХГҮЙ БОЛОЛТОЙ. ДУУГ НЭГ НЭГ БАДГААР НЬ ЭЭЛЖИЛЖ ДУУЛААД, ҮЛДСЭН БАДГИЙГ НЬ ХАМТ ДУУЛДАГ ЭРЭГТЭЙ ЭМГЭТЭЙ ДУУЧИД ШИГ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.