А.Амбасэлмаа: 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, нэг хүн эдгэрсэн

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

2020 оны 8 сарын 23-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд 8 сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцооор ирсэн 268 хүний шинжилгээ, 8 сарын 9-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцооор ирсэн 67 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, Сувилалд тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ /Эдгэрээд гарсан хүмүүс, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, сувилал руу шилжлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 298. Үүнээс 289 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн 289 хүнээс сувиллын ажиглалтад 31, гэрийн ажиглалтад 40, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний бие хүндэвтэр байгаа.

Нийтдээ ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Дэлхий дахинаа 23,235,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 814,000 хүн энэ өвчний улмаа эндээд байгаа бол 16 сая хүн эдгэрсэн. Сүүлийн 24 цагт нийт 196,000 хүн шинээр халдвар авч 4,000 гаруй хүн эндсэн нь өмнөх өдрөөс шинэ тохиолдол 48-аар, эндэгдэл 1,000 гаруйгаар буурсан дүнтэй байна.

Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 4,752 хүн шинээр халдвар авч, 73 хүн эндсэн бол БНХАУ-д 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16-г гадаадаас зөөвөрлөгдсэн гэж үзжээ.

Япон улсад өчигдөр 745 хүн шинээр халдвар авч, 9 хүн эндсэн. Харин БНСУ-д 266 хүн халдвар авсны 8-ыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн хойд хэсэгт орших Саранг Жи Ли сүм болон хотын төвд жагсаал хийсэн иргэдтэй холбоотойгоор шинээр 397 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад халдварын тохиолдол өсөж байгаа тул Засгийн газраас хязгаарлалтын дэглэмийн хоёрдугаар зэрэг рүү шилжиж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд нийтийн тээвэрт явахдаа заавал гар ариутгагч хэрэглэх, олон нийтийн газар гар утсаар ярихгүй байх, амны хаалт зүүхгүй байгаа иргэдийг мэдээлдэг болох арга хэмжээг авч байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор олон оронд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Тухайлбал,

АНУ-ын Алабама, Зүүн Каролинад танхимын сургалт эхлээд хоёр долоо хоногийн хугацаанд оюутнуудын дунд халдвар эрс нэмэгдсэн тул их сургуулиуд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ. Өвчин голомтлон гарсан сургуулиудад хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ.

Чех, Франц улсад өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн өдрүүд бүртгэгдлээ. Тиймээс дэглэм журмыг улам чангатгаж байна.

Австралийн Мельбурн хотод сүүлийн гурав хоногт тохиолдлын тоо буурч байна.

АНУ-д коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэнг тус улсад хэрэглэх шийдвэрийг яаралтайгаар гаргалаа.

Манай улсад тусгаарлан ажиглалтад өчигдөр шинээр 271 хүн орсон бол 3 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 3,562 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа.


Сэтгэгдэл

Zochin [109.89.151.254] 2020-08-24 14:34:22

Nasiig ni bodoxoor tetgeveriin avgai l baix yum.Tushaal avsan tsereg shig Xyrelsyxiin daramtan dor amitanii xaraal idej medeellees xotsrogdson yum yariad xevlel medeelliin ajiltan shig oortoo ajliin oron too gargaj zogsoxoor neg ch gesen zaluu xynd mergejliin xymyysd zaigaa taviad zailaach ee !Xymyysiin tarxi ugaax gesen tushaal chin bytexgyi ee ard tymen ta nariig ooroor xarj baigaa shyy odoo ynend gyitsegdene shyy koponagaar bizness xiix gej baij karantilagdaj baigaa olon xyniig ersdeld oruulj xariutslagaa yyrch chadaxgyi yum bolov oo !!!

Зочин [202.179.26.250] 2020-08-24 04:26:10

АХБ ба бусад бүх банкууд КОВИД-ыг ашиглан зээлээ түргэн шуурхай хябарчилсан замаар шахаж байгаа шүү. Иргэд хатуу хяналт тавих шаардлагатай атал корона гээд орж гарах, мэдээлэл авах замыг хаагаад байна уу? Бага хүүтэй ч гэсэн ЗЭЭЛ буюу ӨР шүү. Буурай орнуудын иргэний нийгэм өрийн хэлбэрээр КОВИД-тай тэмцэх мөнгө "өгөх" нэрээр шахаж байгааг хүчтэй эсэргүүцэж байна. Монголд л таг. ЗГ-ын ордноор дүүрэн гадаадууд холхилдож байгаа нь мөнгө босгож байгаа юм гэнэ.

Zochin [202.126.90.153] 2020-08-24 04:08:52

Aziin hogjliin banknaas Covid19 d zoriulj 3,0 say sm dollor ogson gesen ternii zartsuulalt yasan talaar hen medeelehiin be irj uurgiin ongotsoor irj bgaa hvmvvsees oorsdiinh ni mongoor shinjilgee auch bn gej gadnaas irsen hvmvvs yrij bn hariugaa auya geheer ogdgvi hvvhedtei hvn us uuy geheer ogohgvi oroo ni zauaan bohir bn geh yria bn shinjilgeeg ooriinh ni mongoor auch bgaamuu ene talaar delgerengvi medeelel ogoh heregtei bn ervvl mendiin yamnd tuslamjaar irsen mongiig zam zashad oruulsan gesen hariu ogch bn gene ene vnen vv zamin mongo gej tusdaa tosoulogddog bizde ene talaar Zasgiin gazraas bodit medeelel ard tvmend nedeeleh shaardlagatai bn


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.