Т.Батцэцэг: Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай нөхцөлөө ярилцаж вакциныг авах боломжтой

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирус /COVID19/ цар тахлын үед олон улсын байгууллагаас авсан зээл тусламж, гадаадаас иргэдээ татан авч буй ажил, гадаад руу чиглэсэн оюутан, иргэдийн урсгалын талаар болон ногоон гарц түр журмын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.ГЭРЭЛМАА:

Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх ажлын хүрээнд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх гадаад улсад оршин суугаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгаа.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас санаачлан НҮБ, болон түүний системийн байгууллага, бусад олон улсын байгууллагатай хамтран Ковид-19 Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харвал Цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ нөлөө нь одоогийн байдлаар бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлсэн.

ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн нь судалгаагаар гарсан.

КОВИД-19-ийн нөлөөнд өртөж байгаа хүмүүс 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд, залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, цөөн тооны малтай малчин иргэн өртөх нь гэх судалгаа гарсан.

Иймээс НҮБ Засгийн газартай хамтран ирэх хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлж байна. Үүнд 50 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ба 50 хувийг нь НҮБ дангаараа гаргах боломжтой, үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа.

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг:

ОХУ-д бүтээж, бүртгүүлсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараа манай талд нийлүүлэх хүсэлтийг бид Оросын талд албан ёсоор тавьсан байсан. Оросын талаас “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцна. Тус сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа” мэдэгдсэн. Манай тал вакцины асуудлаар гэрээ, хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг /хэмжээ, хугацаа, төлбөр зэрэг/ тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм. Энэ саналыг УОК, Эрүүл мэндийн яам судалж, хариу өгөх бөгөөд цаашид энэ асуудлаар Оросын талтай байнгын холбоотой ажиллах болно.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:27:36

tj8rkv http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [99.229.251.229] 2020-08-24 21:18:20

Оросын вакциныг манайх авсан нь дээр биздээ,,, миний үеийн хүмүүс бүгд л хүүхэд байхдаа оросоос авсан вакцинуудаар тариулдаг байсан үхээгүй л байна, эрүүл саруул явж л байгаа,!!!,,, Ах нар чанартай юм хийдэг шүү!, Оросын хүн ам нь эрүүл хоол хүнс нь чанартай, ард олон нь дуулгавартай ухаалаг!! АНУд эрүүл мэндийн даатгал гэж байхгүй шдээ, өвчтэй хүмүүс их,, ялангуяа хар тамхинд автсан бас орон гэргүй маш их хүмүүс байдаг шдээ!!! Тэгээд дандаа Оросыг муулдаг,,,!! Ха,ха

Galaa [202.9.46.184] 2020-08-24 15:22:38

Orkuudaa yuch buteej hiij chadahgui baij iluu dugarch baihaa bolio husehgui bol uhehgui yu chi chamaar mgl uls dutahgui

зочин [115.65.47.30] 2020-08-24 15:04:37

ДЭМБ оросын вакциныг хүлээн зөвшөөрч, баталгаажуулаагүй байхад яагаад Монголчууд худалдан авч хэрэглэх тухай яриад, бичээд, оросын вакциныг сурталчлаад байгаа юм бэ? Монголчууд оросын вакцины туршилтын харх болох гэж байгаа юмуу? Орос дотооддоо өөрийн иргэддээ сайн дурын үндсэн дээр тэр вакцинаа хийнэ гэж мэдэгдсэн биз дээ? ОРОСЫН ВАКЦИНЫГ ХУДАЛДАН АВЧ МОНГОЛЧУУДАД ХИЙЖ БОЛОХГҮЙ.

Зочин [66.181.190.88] 2020-08-24 11:39:54

Америк өөрөөсөө түрүүлж вакцин гаргасан бүхнийг ДЭМБ гэж бууны нохойгоороо боргоолгож саад хийж байна даа.

zaza [202.9.46.140] 2020-08-24 06:18:40

zailaaaa delhiiin turshaltiiig mongold bas hiihvvv zeeeleeer lalaruudaaa bvren 100; naidwartai bolson ved bolno

Зочин [66.181.161.116] 2020-08-24 09:44:28

Эргүү дагз

Zochin [207.102.105.166] 2020-08-24 06:09:59

Orosiin vaccine bull shit!!! Trust me.

Зочин [66.181.161.116] 2020-08-24 09:44:51

Эргүү дагз

Зочин [66.181.186.138] 2020-08-24 05:00:34

Tegej turshlagyn tuulai bolohgui shuu

Иргэн [64.119.20.78] 2020-08-24 04:48:12

ДЭМБ олон улсад зөвшөөрөгдсөн шат дамжлагаар гараагүй гээд байгаа вакциныг яагаад ийм эрт гэрээлэх гээд байна, ашиг сонирхлын зөрчил!!! Өвчинг мөнгө олох боломж гэж хараагүй л байгаасай!!!

Зочин [64.119.18.116] 2020-08-24 04:19:40

ДЭМБ ийн зөшөөрөлтэй вакцинийг хэрэглэнэ шүү. Солойроод байгаарай. Бид туршилтын туулай биш шүү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.