Т.Мөнхсайхан: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд, холбогдох албаныхан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг аймагт байгуулах талаар санал солилцож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан Мандал болон Түнхэл тосгонд хэрэгжиж буй Халдварт ба халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн цогц үзлэгийн нээлтийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзаж, аймгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулахад чиглэсэн хийгдэх ажлуудаа танилцуулан, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:

Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт сайжруулах, шаардлагатай бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийдэг болгох, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, дэмжих тал дээр анхаарч ажиллахаар үндсэн чиглэлдээ оруулсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ удаад бид хамгийн их хүн амтай сумдад тооцогддог Мандал болон Түнхэл тосгонд ажиллаж байна. Бид эмнэлгийн хүчин чадлыг сайжруулахаас гадна иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн дэмжих төвийг бодит үр дүнгээ үзүүлэх хэмжээнд байгуулж, ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах нь удирдах ажилтны идэвх зүтгэлээс ихээхэн хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ.

Түнхэл тосгоны хувьд нийт 3000 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км зайтай оршдог. Энэ удаагийн Халдварт ба Халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 744 иргэн хамрагдлаа. Тус үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар нэг, элэгний хорт хавдар хоёр, сүрьеэгийн өвчлөл хоёр, тэмбүүгийн нэг тохиолдол илрүүлсэн бөгөөд уушгины өөрчлөлттэй 18 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулан, эмчлэхээр болжээ. Эрүүл мэндийн Сайд Түнхэл тосгон болон Мандал сумын эмнэлгүүдэд ажиллах үеэрээ эмнэлгүүдэд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, халдварт өвчний оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг гардуулж өгсөн юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.174] 2020-08-26 01:42:40

Гатан эжиигийн бандь худлаа попроод л хивсэн дээгүүр алхаад л эхийгээ дуурайж шоудаад худлаа ярих хуурч залилан мэхлэх, гөлөг төөрүүлэх,хүнийг гудамжинд гаргах, өөрийгөө өвлүүлэх Дарангуйлан сөгдүүлэх хуурамч налигналыг хуулаад өвлөөд авчихаа байлгүй дэ

Зочин [202.9.40.0] 2020-08-26 00:03:04

Коронагаа сайн оношлоо. Боломжтой бол бүх хүний хөмруулж хямд оношлуур, газар дээр оношлох асуудлыг шийд. Өнөөдөр үүнээс чухал ажил энэ салбарт алга. Бүх бусад салбар танааё хамааарөлтай болоод байн. Хүмүүс хэвийн бизнесээ хиймээр байн. Дэмйи юманд бүү мөнгө үрээ. Корона дайснаа дарж ав

Zochin [109.89.151.254] 2020-08-25 20:30:52

Asuudal daguulaad baigaa koronatai exleed temts !!! Virusiin bolood sereologiin shinjilgeeg exleed oorsdoo aldaagyi zov xiij surchixaad daraa ni xymyysiig ingej utgagyi olon xonogoor karantil !!!Shinjilj chadaxgyigeesee shinj temdeg oorsdoos ni ilertel karantilj baina ene bol ichgyyr chadvargyi gedgee xaruulj baina.

зочин [115.65.47.30] 2020-08-25 14:42:44

Монголчуудын цусны даралт өөрчлөгдөх, тархи зүрх судасны асуудал их байдаг болохоор MRI-MRA гэдгийг аймаг бүрт ашиглаасай. Эрүүл мэндийг дэмжих төв гэдэг нь ямар зорилготойгоор, ямар байгууллага юм бол доо? Цэцэрлэгээс нь эхлээд монголчуудад эрүүл мэнд, зөв хооллолт, орчноо бохирдуулахгүй байх зэрэг боловсрол олгож, дадал суулгаж, хэвшил болгоосой.

Зочин [202.126.89.28] 2020-08-25 08:24:32

Нарийн мэргэжлийн эмч нараа сурга. Томографын аппарат Сэлэнгэд ирээд бараг 7 жил боллоо. Одоо болтол ажилладаггүй,хот явж үзүүлж байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.